Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 142

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Нацагдорж, даргалж мөн шүүхийн шүүх хуралдааны  танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанд:

Прокурор                                              Л.Энхтайван

Өмгөөлөгч                                            М.Гансүх

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Боржигон овогт Навааны Алтангэрэл, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Дэлгэрбаяр, Боржигон овогт Эрдэнэбатын Содбилэг нарт холбогдох 1731000510033 тоот  хэргийг Шүүх хүлээн авч, шинэчлэн найруулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан журмын дагуу хянан хэлэлцэв.

 

1.Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, марктингийн менежер мэргэжилтэй, “Эч эс павк” ХХК-ийн захирал, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 13-р хороот Сургуулийн 27-530 тоотод оршин суух хаягтай, урьд 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сар хорих ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Эрдэнэбатын Содбилэг /РД:УХ90081755/,

2.Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 09-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлаач мэргэжилтэй, “Элит дизайн” хаяг рекламны газарт гүйцэтгэх ажилтан, Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг, 6-р хороот Ханын материалын 05-03 тоотод оршин суух хаягтай, урьд 2002 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 6 сарын хугацаагаар хорих ял хойшилсон, 2009 оны 10 сарын 19-ний өдөр өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, 2014 оны 11 сарын 12-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Дэлгэрбаяр /РД:ХД86020978/,

3.Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг, 5-р хороо, Баянгол 6-р гудамж, 12 тоотод оршин суух хаягтай, урьд 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Навааны Алтангэрэл /РД:УУ90073056 /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Содбилэг, Н.Алтангэрэл, Л.Дэлгэрбаяр нар бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт хориглосон сэтгэцэд нөлөөт болим болох Делта- тетрагидроканнабинолийн агууламжтай ургамал бүхий түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Содбилэг, Н.Алтангэрэл, Л.Дэлгэрбаяр нар бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт хориглосон сэтгэцэд нөлөөт болим болох Делта- тетрагидроканнабинолийн агууламжтай ургамал бүхий түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

1.Шүүгдэгч Э.Содбилэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “.....Маргаан байхгүй гэв.

2.Шүүгдэгч Л.Дэлгэрбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “.....Маргаан байхгүй гэв.

3.Шүүгдэгч Н.Алтангэрэлийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “....Анх удаа хэрэглэж үзсэн гэв. Маргаан байхгүй гэв.

4.Хохирогч Б.Ононгын 2017 оны 09 сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Би 2017 оны 08 сарын 06-ны өдөр 12 цагийн үед өрийн ажил үүргийн хувиарын дагуу Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутгаар дамжин урсдаг Орхон голын эрэг дагуу амарч зугаалж байгаа иргэдэд гол усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулга, сэрэмжлүүлэг тарааж байх үед шаамар сумын ертөнцийн зүгээр баруун урд талд байрлах Орхон голын гүүрний орчим голынхоо баруун талын эрэг дээр мөнгөлөг саарал өнгийн суудлын тээврийн хэрэгсэлтэй иргэд ургамал түүж байсныг илрүүлэн Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/

5.Гэрч Э.Эрдэнэчимэгийн 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.....Би 2017 оны 08 сарын 05-ны өдөр 15 цагийн үед Улаанбаатар хотоос өөрийн нөхөр Содбилэг, 2 настай хүү Эгшиг, нөхрийн найз Алтангэрэл, Дэлгэрбаяр нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд орших ээж мод руу явсан. Бид нар бүгдээрээ зам мэдэхгүй тул төөрч хэсэг явж байгаад голын эрэг бараадаж хоноё гэж санаад нэг голын гүүрээр гараад голын эрэг дагаж 500 орчим метр яваад голын эрэг дээр майхнаа бариад хоноглосон юм. Тэгээд өглөөний 10 цагийн үед босоод хоол цайгаа хийж идсэн. Манай нөхөр хоёр найзтайгаа бие засах гэж явчихаад эргэж ирээд энэ хавьд маш гоё өвс байна гэж хэлсэн. Тэгээд тэд нар тухайн ургамлаа түүгээд 1-2 цагийн хугацаа болж түүсэн ургамлаа ууталж байх үед бид нарын байсан газарт улаан өнгийн мотоцикльтэй ах ирээд Шаамар сумын байгаль орчны улсын байцаагч байна гээд нэрээ хэлсэн. Нэрийг нь би сайн сонсоогүй. Тухайн хүн манай нөхөр болон түүний найзуудын түүсэн өвсийг голын эрэг рүү асгуулсан. Тэгээд удалгүй 14 цаг болж байхад Шаамар сумын хэсгийн төлөөлөгч Энхболд гэх цагдаа ирээд бид нарыг “ямар ажлаар юу хийж яваа” талаар асуугаад аймгийн төвийн цагдаа руу дуудлага өгсөн  ....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/

6.Гэрч Э.Энхболдын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...2017 оны 08 сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд өөрийн ажил үүргээ гүйцэтгэж байхад Шаамар сумын байгалв орчны хянаолтын уосын байцаагч Б.Онон 99210404 дугаарын утаснаас над руу залгаад Орхон голын гүүрний орчим хэдэн хүмүүс мансууруулах төрлийн ургамал түүж байна гэсэн мэдээлэлсний дагуу тухайн газар очиход Тоёота корола маркын 26-50 УБИ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн суудлын тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотын иргэн Э.Содбилэг, Н.Алтангэрэл, Л.Дэлгэрбаяр гэх 3 залуу болон Э.Содбилэг гэх залуугийн эхнэр Эрдэнэчимэг, бага насны нэг хүүхэд гээд таван хүн байсан. тухайн хүмүүсээс болсон зүйлийн талаар тодруулахад Э.Модбилэг Н.Алтангэрэл, Л.Дэлгэрбаяр гэх 3 залуу тухайн газарт тургамал байсан мансууруулах төрлийн зэрлэг олсны ургамлыг түүж, бэлтгэж, хэрэглэж байсан талаараа надад хэлсэн. Харин эхнэр нь гэх эмэгтэй тухайн ургамлыг түүж, бэлтгэж хэрэглээгүй гэж хэлсэн. Намайг очих үед тэдгээр залуус түүсэн ургамлаа голын эргийн шигүү, урт ургасан өвстэй хэсэгт асгасан байсан. төн тэдгээр залуусийн нүдийг харахад нүдний нь хүүхэн хараа жирийн хүмийнхээс илүү өргөссөн байсан нь мансууруулах төрлийн бодимс хэрэглэсэн байх магадлалтай юм шиг санагдсан. Тэгээд би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын жижүүрйин шуурхай албанд хэргийн талаар мэдээлэл өгч хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүнийг дуудсан.....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/

7.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2017 оны 08 сарын 17-ны өдрийн №7745 тоот:

1.Шинжилгээнд ирүүлсэн Cэлэнгэ аймаг Цагдаагийн газар ногоон ургамал 08.10д/ч Г.Мөнхбаяр “ гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийг ирүүлсэн байсан ба жигнэж үзэхэд 965 грамм байс ан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн Cэлэнгэ аймаг Цагдаагийн газар ногоон ургамал 08.10д/ч Г.Мөнхбаяр “ гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн.

3. Делта 9 тетрагидроканнабинол НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.

4.Дээрх ургамал нь манай Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн нутгаар ихэвчлэн ургадаг.

 5.Уг ургамал нь ямар төрлийн ямар нэртэй ургамал болох гэсэн асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах болмжгүй...гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 36-37дугаар хуудас/

8.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2017 оны 08 сарын 16-ны өдрийн №7746 тоот:

1.Шинжилгээнд ирүүлсэн “Э.Содбилэг 2017.08.06.1739” гэж хаягласан, “Л.Дэлгэрбаяр 2017.08.06.1736” гэж хаягласан, “Н.Алтангэрэл 2017.08.06.1737” гэж хаягласан, “Э.Эрдэнэчимэг 2017.08.06.1810” гэж хаягласан шээснүүд нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Э.Содбилэг 2017.08.06.1739” гэж хаягласан, “Л.Дэлгэрбаяр 2017.08.06.1736” гэж хаягласан, “Н.Алтангэрэл 2017.08.06.1737” гэж хаягласан шээс тус бүрт тетрагидроканнабинол илэрч байна.

Шинжилгээнд ирүүлсэн “Э.Эрдэнэчимэг 2017.08.06.1810” гэж хаягласан шээсэнд AMP, BAR, BZO, COC, MAMP, MDMA, MOR, MTD, PCP, THC зэрэг мансууруулах бодисууд илрэхгүй байна.

3.Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцид багтдаг болно...гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/

9. Шүүгдэгч Э.Содбилэгийн 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр сэжигтнээр өгсөн”... 2017 оны 08 сарын 05-ны өдрийн 15 цагийн үед эхнэр Эрдэнэчимэг, хүү Эгшиг, найз Алтангэрэл, дэлгэрбаяр нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт байх Ээж мод үзэх гэж миний эзэмшлийн 26-50 УБИ улсын дугаартай Тоёота корола маркын тээврийн хэрэгслээр явсан. Сэлэнгэ аймаг ирэх замдаа ээж модыг олохгүй төөрч явсаар бүүр оройтоод бид нар нэгэнт олохгүй юм чинь хээр хонохоор болж нэрийг нь мэдпэхгүй голын гүүрээр гарч гол дагаж 500 орчим метр яваад голын эрэг дээр майхнаа бариад унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 08 сарын 06-ны 10 цагийн үед босоод цайгаа уучихаад эргэн торйноо хартал бид нарын эргэн тойронд маш их хэмжээний “зэрлэг олсны ургамал ургачихсан байсан. Тэгээд бид 3 түүж эхэлсэн. Тухайн ургамлыг ойролцоогоор 3 цаг орчим хугацаанд түүсэн бөгөөд өдрийн 13 цагийн үед нэг улаан өнгийн мотоцикльтэй эрэгтэй хүн ирээд “та нар юу түүгээд байгаа юм , та нарын наад зүйл чинь хууль бус зүйл наадуулаа голын эрэг рүү хая” гэсэн. Тэгээд бид нар түүсэн байсан 3 нийлэг ууттай ургамлаа голын эрэг рүү асгасан. ...гэх мэдүүлэг 

/хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/

10.Шүүгдэгч Э.Содбилэгийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр сэжигтнээр дахин өгсөн”....Би найз Алтангэрэлийн хамт 2016 онд Төв аймгийн Борнуур сум руу замын унаанд дайгдаж очин нэрийг нь мэдэхгүй газар очиж дэлгүүр 100 төгрөгөөр зарагддаг нийлэг цагаан уутаар түүж Улаанбаатар хотод авч ирэн Чингэлтэй дүүргийн урд талын жалганд дэлгэж хатаан бэлэн болсон ургамлаа татах үедээ жалганд очиж хэрэглэдэг байсан. Одоо бол тухайн ургамлаас үлдсэн зүйл байхгүй. Алтангэрэл, Дэлгэрбаяр бид нар өмнө нь Төв аймгийн Жаргалант сумын нутгаас тухайн төрлийн ургамлыг түүж байгаагүй. Миний мэдэх хоёр газар учраас өмнө тийм мэдүүлэг өгсөн байна лээ. Би тухайн төрлийн ургамлыг 2011 онд хэрэглэж, хадгалж байгаад цагдаад баригдаад 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 1.жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж биеэр эдэлж байгаад хугацааны өмнө тэнсэн суллагдсан. Тухайн хугацаанаас хойш тухайн ургамлыг хэрэглээгүй байж байгаад 2016 оноос эргээд хэрэглэж эхэлсэн юм. Түүсэн ургамлаа Алтангэрл, Дэлгэрбаяр бид 3 хэрэглэдэг байсан.....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 58 дугаар хуудас/

11.Шүүгдэгч Л.Дэлгэрбаярын 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр сэжигтнээр өгсөн...08 сарын 05-ны өдрийн 15 цагийн үед найз Содбилэг, Түүний эхнэр Эрдэнэчимэг, хүү Эгшиг, найз Алдтангэрэл нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт байрлах Ээж модыг үзэх ажлаар Содбилэгийн эзэмшлийн 26-50 УБИ улсын дугаартай Тоёота корола маркын тээврийн хэрэгслээр явсан. Бид нар замдаа тааваараа явсан учраас Сэлэнгэ аймагт ирэх үед харанхуй болж Ээж модыг олохгүй төөрч явсаар оройтоод бид нар нэгэнт олохгүй юм чинь хээр хонохоор болж нэрийг нь мэдэхгүй голын гүүрээр гарч гол дагаж 500 орчим метр яваад голын эрэг дээр майхангаа бариад унтаж амарсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед босоод цайгаа уучихаад эргэн тойрноо хартал бид нарын эргэн тойронд маш их хэмжээний “зэрлэг олсны ургамал” ургачихсан байсан. Бид нар тухайн ургамлыг өмнө нь татаж хэрглэдэг байсан. Тэгээд Содбилэг, Алтангэрэл бид нар тухайн ургамлыг түүэ эхэлсэн. Тухайн ургамлыг ойролцоогоор 3 цаг орчим хугацаанд түүж дуусаад түүсэн ургамлаа ууталж байх үед 13 цагийн орчим улаан өнгийн момоцикльтой эрэгтэй хүн ирээд “та нар юу түүгээд байгаа юм бэ” та нарын наад зүйл чинь хууль бус зүйл, наадуулаа голын эрэг рү хая” гэж хэлсэн. Тухайн хүн ирэхээс өмнө түүж уутлаад машины арын тээшинд хийсэн байсан 2 уут ургамлаа асгаагүй....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/

12.Шүүгдэгч Н.Алтангэрэлийн 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн..... Би 2017 оны 08 сарын 05-ны өдрийн 15 цагийн үед найз Содбилэг, Түүний эхнэр Эрдэнэчимэг, хүү Эгшиг, найз Дэлгэрбаяр нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт байрлах Ээж модыг үзэх ажлаар Содбилэгийн эзэмшлийн 26-50 УБИ улсын дугаартай Тоёота корола маркын тээврийн хэрэгслээр явсан. Бид нар замдаа тааваараа явсан учраас Сэлэнгэ аймагт ирэх үед харанхуй болж Ээж модыг олохгүй төөрч явсаар оройтоод бид нар нэгэнт олохгүй юм чинь хээр хонохоор болж нэрийг нь мэдэхгүй голын гүүрээр гарч гол дагаж 500 орчим метр яваад голын эрэг дээр майхангаа бариад унтаж амарсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед босоод цайгаа уучихаад эргэн тойрноо хартал бид нарын эргэн тойронд маш их хэмжээний “зэрлэг олсны ургамал” ургачихсан байсан. Бид нар тухайн ургамлыг өмнө нь татаж хэрглэдэг байсан. Тэгээд Содбилэг, Дэлгэрбаяр бид нар тухайн ургамлыг түүж эхэлсэн. Тухайн ургамлыг ойролцоогоор 3 цаг орчим хугацаанд түүж дуусаад түүсэн ургамлаа ууталж байх үед 13 цагийн орчим улаан өнгийн момоцикльтой эрэгтэй хүн ирээд “та нар юу түүгээд байгаа юм бэ” та нарын наад зүйл чинь хууль бус зүйл, наадуулаа голын эрэг рү хая” гэж хэлсэн. Тэгээд бид нар түүсэн байсан 3 нийлэгт ууттай ургамлаа голын эрэг орчимд асгасан. Бид нар тухайн ургамлыг түүж байх үедээ тусгай зориулалттай болгож усны саваар хийсэн зүйлээрээ нэг удаа татаж хэрэглэсэн...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/

13.Шүүгдэгч Н.Алтангэрэлийн 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр дахин өгсөн.....Би найз Содбилэгийн хамтаар 2016 оны 7-8 дугаар сарын үед төв аймгийн Борнуур сум руу замын унаанд дайгдаж очоод сумынм ьөдийн хажууханд байх нэрийг нь мэдэхгүй газар очиж тус бүр нэг нийлэг уутаар тухайн төрлийн ургамлыг түүгээд эргээд Улаанбаатар хот руу замыйн унаанд дайгдаж ирээд Сонгино хайрхан дүүргийн толгойт өртөөнд байх хамаатныхаа хашаанд аваачиж хатаадаг байсан. Тухайн үед би тэр хашаанд амьдарч байсан. Би байшимнгийн ар талд газарт дэлгэж хатааж бэлэн болгож уутлаад нууж хэрэглэх үедээ нуццаар хэрэглэдэг байсан. харин Содбилэг гэрийнхээ ойр жалганд хатааж хэрэглэдэг байсан. Тухайн ургамлыг бид нар хамт байх болон ганцаараа байх үедээ хэрэглэдэг байсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 63 дугаар хуудас/

14.Шүүгдэгч Л.Дэлгэрбаярын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар  өгсөн..гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/

15.Шүүгдэгч Э.Содбилэгийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар  өгсөн..гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/

16.Шүүгдэгч Н.Алтангэрэлийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар  өгсөн..гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/

 

 

 

 

 

17.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 03-11 дүгээр хуудас/

18.Мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж шинжилгээнд зориулж дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/

19.Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 81-83 дугаар хуудас/

20.Шүүгдэгч нарын ял шийтгэлийг шалгасан хуудас,шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 84-110 дугаар хуудас/

21.Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 142-143 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтууд болон  хэрэгт бэхжүүлж, цуглуулж авсан дээрхи баримтуудаар шүүгдэгч нарын “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдож байна. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг Орхон голын хөндий Шаамарын гүүрний орчим дээрхи төрлийн сэтгэцэд нөлөөлөх ургамал түүсэн нөхцөл байдал нь энэ төрлийн гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулсан байна.                

Иймээс Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Боржигон овогт Навааны Алтангэрэл, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Дэлгэрбаяр, Боржигон овогт Эрдэнэбатын Содбилэг нарыг бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох Делта- тетрагидроканнабинолийн агууламжтай ургамал бүхий түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй гэж Шүүх дүгнэв.

 Учир нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугийн талаар өгсөн улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд мэтгэлцээний хэлбэрт явагдаж, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар талуудын дунд эсрэг санал гараагүй, маргаангүй, шүүгдэгч нар өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.   

Эдгээр нөхцөл байдлууд нь хуульд нийцсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хангаж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.

      2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,  заасан нь оногдуулах ял хөнгөрсөн тул шинэчлэн найруулсан хууль хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.  Иймд энэ хууль баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

  Хохирогч Б.Онон хохирол төлбөх нэхэмжлээгүй тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас  гаргуулах төлбөргүй гэж шүүх үзэж байна.

 

 

                          2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүгдэгч Боржигон овогт Навааны Алтангэрэл, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Дэлгэрбаяр, Боржигон овогт Эрдэнэбатын Содбилэг нар нь ““Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхээр тогтоогдсон тул мөн хуулийн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

        Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

  Шүүгдэгч Э.Содбилэг, Н.Алтангэрэл, Л.Дэлгэрбаяр нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж үйлдэх”  хүндрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзлээ.

          Прокуророос шүүгдэгч нарын гэм бурууд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал оруулж байгааг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар  Шүүгдэгч Э.Содбилэг, Н.Алтангэрэл, Л.Дэлгэрбаяр нарыг тус тус 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Э.Содбилэг, Л.Дэлгэрбаяр, Н.Алтангэрэл нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбаргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 жижиг гялгар ууттай ногоон өнгийн ургамал, цэвэр усны жижиг сав зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэснийг дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Навааны Алтангэрэл, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Дэлгэрбаяр, Боржигон овогт Эрдэнэбатын Содбилэг нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэх” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Навааны Алтангэрэл, Лхагвасүрэнгийн Дэлгэрбаяр, Эрдэнэбатын Содбилэг нарыг тус тус 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тэнсэж, үүрэг хүлээлгэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар Навааны Алтангэрэл, Лхагвасүрэнгийн Дэлгэрбаяр, Эрдэнэбатын Содбилэг нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн 5 жижиг гялгар ууттай ногоон өнгийн ургамал, цэвэр усны жижиг сав зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

5.Шүүгдэгч Э.Содбилэг, Н.Алтангэрэл, Л.Дэлгэрбаяр нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дэх хэсэгт зааснаар “мансууруулах бодис” хэрэглэхийг хориглох, шүүгдэгч нар шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл уг шийдвэрийг хүчингүй болгож, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д  зааснаар  шүүгдэгч Э.Содбилэг, Н.Алтангэрэл, Л.Дэлгэрбаяр нарт авсан үүрэг хүлээлгэх арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7.Энэ хэргийн улмаас шүүгдэгч Э.Содбилэг, Н.Алтангэрэл, Л.Дэлгэрбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

    

             

                              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      Б.НАЦАГДОРЖ