Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2024/03291

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б******* дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, Н******* ******* гудамж, *******-р байр, ******* тоот хаягт байрлах, Д******* ******* ХХК-ийн /РД: / нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б******* дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, Н хотхон, -р байр, тоот хаягт оршин суух, П Д /РД: / холбогдох

Б******* дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, Н хотхон, -р байр, тоотын 65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч Д******* ******* ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.Д Д******* пи ХХК-д 2018 оны 02 сарын 21-ний өдөр байгуулагдсан хэлцлийн 1-т заасны дагуу Б******* дүүргийн *******-р хороо, *******-р хороолол, Н******* ******* гудамж, -р байрны тоотын эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй орон сууцны ипотекийн зээл гаргуулахад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Д******* пи ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д******* пи" ХХК нь Б******* дүүрэг, ******* хороо, ******* хороололд Н нэртэй орон сууцыг барьж 20******* онд ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн.

2017 оны 02 сарын 21-ний өдөр иргэн П.Дтэй дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж Б******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Н хотхон, байрны тоотын 65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 117,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон ба төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр гарган өгөхөөр тохиролцсон.

Талууд 2018 оны 02 сарын 21-ний өдөр харилцан тохиролцож хэлцэл байгуулсан бөгөөд уг хэлцлээр 2018 оны 02 сарын 28-ны өдрийн дотор гэрээний үнийн дүнгийн 30 хувийн үлдэгдэл төлбөр болох 34,000,000 төгрөгийг төлөх, уг хугацаанд урьдчилгаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээний зүйл болох Б******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Н хотхон, байрны тоот 65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2018 оны 03 сарын 01-ний өдөр үл маргах журмаар чөлөөлж урьдчилгаа төлбөрөөс төлсөн 4,000,000 төгрөгийг амьдарсан хугацааны сарын түрээсэнд тооцохоор харилцан тохиролцож хэлцэл байгуулсан.

П.Д нь гэрээ байгуулсан өдөр 4,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүйн сацуу уг орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч ашигласаар байгаа ба орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч ямар нэг шалтаг, шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрлээ.

Мөн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай мэдэгдлээр иргэн П.Д гэрээ цуцалсан талаар мэдэгдэж 2018 оны 04 сарын 01-ний өдөр орон сууцыг чөлөөлж өгөхийг мэдэгдсэн.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 02 сарын 21-ний өдрийнм дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалсантай холбогдуулан Б******* дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, Н хотхон, -р байрны тоотын 65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг чөлөөлж нэхэмжлэгч Д******* пи ХХК-д хүлээлгэн өгөхийг хариуцагч П.Д даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч П.Д шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Д нь нэхэмжлэгч "Д******* *******" ХХК-ийн гаргасан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдагдсан үйл баримтууд нь бодит байдалд нийцээгүй байна.

Миний бие нь "Д******* пи" ХХК-ийн захирал Ц.Гтэй орон сууц захиалгын гэрээ байгуулж Б******* дүүргийн ******* дугаар хороо, дугаар байрны тоот орон сууцыг худалдан авахаар тохиролцож урьдчилгаанд 4,000,000 төгрөгийг 2017 оны 02 сарын 11-ний өдөр төлж тус орон сууцанд нүүж орсон.

Үүнээс хойш буюу 2018 оны 03 сарын 27-ны өдөр 23,000,000 төгрөг, 2018 оны 05 сарын 18-ны өдөр 9,400,000 төгрөгийг, 2018 оны 10 сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус төлсөн.

Мөн тус орон сууцанд нүүж ороход 2015, 2016 онуудын ашиглалтын зардал 2,730,000 төгрөгийг огт төлөөгүй байсныг төлж барагдуулсан болно.

Тус орон сууцанд орсон даруй буюу 2017 оны 05 сард төлбөрийг барагдуулахаар Улаанбаатар хотын банканд, 2018 оны 11 сард Хас банканд тус тус ипотекийн зээл хүсэж, хүсэлтийг өгсөн боловч тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг "Д******* пи" ХХК нь банкинд гаргаж өгөөгүйгээс тус зээлийн хүсэлтүүд цуцлагдсан юм.

Үүнээс үүдэн тус орон сууц "Д******* пи" ХХК-ий өмч мөн эсэхэд эргэлзээ төрж Ц.Гэс удаа асууж тодруулахад манай компанийн өмч мөн, гэрчилгээ нь манай компани дээр байгаа гэсэн тайлбарыг хэлдэг байсан.

Ингэж байтал 2020 оны 10 сард дээрх орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл
П.Д холбогдуулан Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба Ц.Г захиралтай холбогдож "нэг орон сууцыг хоёр хүнд худалдан борлуулсан үйлдэл чинь залилах гэмт хэргийн шинжтэй байна, энэ асуудлаа яаж шийдэх бэ" гэхэд "Б.А гэдэг хүн манай компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан хүн, тэр хүнд орон сууц худалдсан зүйл байхгүй" гэдэг тайлбарыг хэлэхэд нь энэ асуудлаа цагдаагийн байгууллагаар шалгуулж шийдвэрлүүл гэсэн зөвлөгөөг өгч гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг гаргуулсан.

Үүний дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тул Б.Аийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг 2023 оны 07 сарын 07-ны өдөр Д******* пи ХХК-д олгосон байх ба энэ талаар П.Д огт мэдэгдээгүй, гэрээгээ биелүүлэх талаар ярилцаагүй атлаа 5 сарын дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

Энэ бүгдээс дүгнэвэл Д******* пи ХХК нь гэрээгээр хүлээсэн төлбөр тооцоо дуусмагц үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтыг хүлээлгэн өгнө, 2018 оны 02 сарын 21-ний өдөр байгуулсан хэлцлээр хүлээсэн ипотекийн зээлэнд шаардлагатай бичиг баримтуудыг компанийн зүгээс гаргаж өгнө гэсэн үүргээ биелүүлээгүйгээс энэ нөхцөл байдал үүссэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч П.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Д нь Д******* ******* ХХК-тай 2017 оны 02 сарын 21-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж Б******* дүүргийн *******-р хороо, -р байрны тоот орон сууцыг 117,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 4,000,000 төгрөгийг өгч тус орон сууцанд орсон.

Бид дараах байдлаар тус орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцсон юм.

Үүнд: П.Д зүгээс тус орон сууцны үнийн дүнгийн 30 хувь буюу 34,000,000 төгрөгийг төлөх, Д******* ******* ХХК буюу захирал Ц.Г нь ипотекийн зээл гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөх.

П.Д 46,400,000 төгрөгийг төлж барагдуулсан байхад Д******* ******* ХХК нь тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөлгүй байсаар миний удаа дараагийн ипотекийн зээл хүссэн өргөдөл, хүсэлт маань цуцлагдсан юм.

Улаанбаатар хотын банк, Хас банк зэрэг банкууд ипотекийн зээлийн хүсэлт өгсөн бөгөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчилгээг гаргаж өгөөгүй шалтгаан нь тус орон сууцны өмчлөгчөөр Б.А гэдэг хүн улсын бүртгэлд бүртгүүлсэнтэй холбоотой байсныг сүүлд мэдсэн юм.

Одоо Д******* ******* ХХК нь орон сууцыг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлж авсан байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан биелүүлэхэд саад болох зүйлгүй болсон гэж үзэж байна.

Иймд 2018 оны 02 сарын 21-ний өдөр байгуулагдсан хэлцлийн 1-т заасны дагуу Б******* дүүргийн *******-р хороо, *******-р хороолол, Н******* ******* гудамж, -р байрны тоотын эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй орон сууцны ипотекийн зээл гаргуулахад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг Д******* ******* ХХК-д даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Д******* пи ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э сөрөг нэхэмжлэлд шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д******* пи ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.Д холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргасантай холбогдуулан доорх үндэслэлээр тайлбар гаргаж байна. Хариуцагч нь ипотекийн зээл гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь маргаан бүхий орон сууцыг хариуцагч нь худалдан авсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд орон сууцны үнийг бүрэн төлөөгүй, төлөх талаар хугацааг хангалттай олгосон.

Мөн талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 02 сарын 21-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ цуцлагдсан ба хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 02 сарын 21-ний өдрийн хэлцлийн 1 дэх заалтыг үндэслэл болгожээ.

"Д******* *******" ХХК-ийн зүгээс 2018 оны 02 сарын 21-ний өдрийн хэлцлээс хойш буюу 2018 оны 03 сарын 19-ний өдөр П.Д хандаж мэдэгдэл хүргүүлсэн бегөөд уг мэдэгдэлд 2018 оны 02 сарын 21-ний өдрийн хэлцлийн заалтууд биелэгдээгүй, орон сууц захиалан бариулах гэрээ цуцлагдсан талаар мэдэгдсэн бөгөөд уг мэдэгдлийг П.Д нь хүлээн авч гарын үсэг зурсан.

Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууц нь өнөөдрийн байдлаар Д******* пи ХХК-ийн өмчлөлд бүртэлтэй байгаа ба П.Д уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Д******* пи ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Б******* дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, Н******* ******* гудамж, -р байрны тоот орон сууц нь 2023 оны 07 сарын 07-ны өдөр Д******* пи ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ,

2017 оны 02 сарын 21-ний өдөр байгуулагдсан дугаартай орон сууц захиалгын гэрээ, 2018 оны 02 сарын 21-ний өдөр байгуулсан хэлцэл, П.Д 2018 оны 03 сарын 19-ний өдөр хүргүүлсэн дугаартай мэдэгдэл,

Д******* пи ХХК-ийн П.Д холбогдуулан гаргасан Б******* дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, Н******* ******* гудамж, -р байрны тоот орон сууцыг П.Д хууль эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 05-ны өдрийн дугаар бүхий хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар,

Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Нийслэлийн Б******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 01 сарын 27-ны өдрийн тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар,

Д******* пи ХХК-ийн П.Д холбогдуулан гаргасан Б******* дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, Н******* ******* гудамж, -р байрны тоот орон сууцыг П.Д хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийнм 65.1.11-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 сарын 11-ний өдрийн 101/ШЗ2023/*******396 дугаар захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Хариуцагч П.Д нь хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

П.Д Улаанбаатар хотын банк дахь 26170033 тоот дансны хуулга, Д******* пи ХХК-д 2018 оны 03 сарын 27-ны өдөр 23,000,000 төгрөг, 2018 оны 05 сарын 18-ны өдөри 9,400,000 төгрөг, 2018 оны 10 сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус төлсөн баримтууд зэргийг ирүүлжээ.

Шүүхийн журмаар:

2024 оны 01 сарын 05-ны өдрийн 101/ШЗ2024/011 дугаар захирамжаар Б******* дүүргийн бүртгэлийн хэлтсээс Б******* дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, *******372, Н******* ******* гудамж, -р байр, тоотын 65,26 м.кв талбайтай, 3 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн Y- дугаар бүртгэлтэй орон сууцны хувийн хэргийн хуулбарыг гаргуулахаар шийдвэрлэсэн ба бүртгэлийн байгууллага 2024 оны 01 сарын 26-ны өдөр баримтыг ирүүлсэн байна.

2024 оны 05 сарын 31-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар П.Д P хаягаас Ц.Г гэх иргэний Ц Г хаягтай 2019 оны 01 сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 сарын 17-ны өдрийн 3 цаг 49 минут дуустал хугацаанд харилцсан мессэжүүдэд үзлэг хийлгэх тухай хариуцагч талын хүсэлтийг хангаж, үзлэгийг 2024 оны 06 сарын 21-ний өдөр хийжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д******* ******* ХХК нь хариуцагч П.Д холбогдуулан Б******* дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, Н хотхон, -р байр, тоотын 65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч Д******* ******* ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг,

Хариуцагч П.Д нь 2018 оны 02 сарын 21-ний өдөр байгуулагдсан хэлцлийн 1-т заасны дагуу Б******* дүүргийн *******-р хороо, *******-р хороолол, Н******* ******* гудамж, -р байрны тоотын эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй орон сууцны ипотекийн зээл гаргуулахад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Д******* пи ХХК нь П.Дтэй 2017 оны 02 сарын 21-ний өдөр тоот орон сууц захиалгын гэрээ байгуулан захиалагч П.Д Б******* дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, Н нэртэй 90 айлын орон сууцны барилгын тоотын 65 м.кв талбай бүхий орон сууцыг нийт 117,000,000 төгрөгөөр захиалан, орон сууцны үнийг 2017 оны 03 сарын 20-ны дотор бүрэн төлөхөөр, гүйцэтгэгч тал төлбөр тооцоо дуусмагц үл хөдлөх эд хөрөнгийн бичиг баримтыг хүлээлгэн өгөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамга даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.

/ХХ-ийн 7-11 дүгээр тал/

Хариуцагч П.Д нь гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны 02 сарын 21-ний өдөр 4,000,000 төгрөг бэлнээр төлж, 2017 оны 02 сарын 26-ны өдрөөс тухайн орон сууцанд амьдарч эхэлсэн талаар талууд хэн аль нь маргахгүй байна.

2018 оны 02 сарын 21-ний өдөр дээр дурдсан гэрээний талууд хэлцэл байгуулан дараах зүйлийг харилцан тохиролцсон байна. Үүнд:

-Захиалагч П.Д 2018 оны 02 сарын 28-ны өдрийн дотор захиалгын гэрээний урьдчилгааны дутуу 34,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Урьдчилан төлөгдсөн тохиолдолд ипотекийн зээлэнд шаардлагатай бичиг баримтуудыг компанийн зүгээс гаргаж өгнө.

-Урьдчилгаа төлж барагдуулаагүй тохиолдолд захиалагч нь Б******* дүүрэг, *******-р хороо, Н******* ******* -р байрны тоот орон сууцыг 2018 оны 03 сарын 01-ний өдөр үл маргах журмаар чөлөөлнө.

-Захиалагч нь 2017 оны 02 сарын 26-ны өдрөөс эхлэн Б******* дүүрэг, *******-р хороо, Н******* ******* -р байрны тоотод амьдарсан сар тутамд түрээсэнд 1,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Нийт 12 сар амьдарсан. Үүнд ашиглалтын зардал /СӨХ төлбөр, цахилгаан, цэвэр бохир ус, дулаан, интернет, кабель тв/ ороогүй гэжээ.

/ХХ-ийн 12 дугаар тал/

Нэхэмжлэгч Д******* пи ХХК нь хариуцагч буюу захиалагч П.Д 2018 оны 03 сарын 19-ний өдөр тоот мэдэгдэл хүргүүлэн орон сууц захиалгын гэрээг цуцлагдсаныг мэдэгдэн, 2018 оны 04 сарын 01-ний өдөр орон сууцыг чөлөөлж, холбогдох ашиглалтын зардлуудыг төлөхийг мэдэгдсэн байна.

/ХХ-ийн ******* дугаар тал/

Хариуцагч П.Д нь гэрээ байгуулсан 2017 оны 02 сарын 21-ний өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 03 сарын 27-ны өдөр 23,000,000 төгрөг, 2018 оны 05 сарын 18-ны өдөри 9,400,000 төгрөг, 2018 оны 10 сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус төлсөн талаар талууд хэн аль нь тайлбарлалаа.

/ХХ-ийн 118-123 дугаар тал/

Нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч Д******* пи ХХК нь хариуцагч буюу захиалагч П.Д холбогдуулан Б******* дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, Н******* ******* гудамж, -р байрны тоот орон сууцыг П.Д хууль эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.

Нэхэмжлэгч Д******* ******* ХХК-ийн захирал Ц.Г нь Б.А гэгч 2016 онд Д******* ******* ХХК-ийн өмч болох Б******* дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, Н хотхоны -р байрны тоот орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг хуурамч баримт үйлдэн шилжүүлсэн авсан гэх гомдлыг Б******* дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан,

уг гомдолд мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн дугаар бүхий тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа байгаа нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, талуудын тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04 сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба энэ нь Шүүхийн бүртгэлийн Иргэн 2014 нэгдсэн программд бүртгэгдсэн байна.

/ХХ-ийн 14-16 дугаар тал/

Б******* дүүргийн *******-р хороо, *******-р хороолол, Н хотхон, 90 айлын орон сууцны тоотын 65,26 м.кв талбай бүхий орон сууц 2016 оны 09 сарын 23-ны өдөр Б.Аийн өмчлөлд бүртгэгдсэн ба Д******* пи ХХК-ийн 2016 оны 09 сарын 19-ний өдрийн тоот захирал Ц.Г гарын үсэг бүхий албан бичиг, Б.Аийн өргөдөл, Д******* пи ХХК-ийн иргэн Б.Атэй 2014 оны 08 сарын 09-ний өдөр байгуулсан тоот орон сууц захиалгаар бариулах гэрээ зэрэг баримтуудыг үндэслэн Б.Аийн өмчлөлд бүртгэгджээ.

/ХХ-ийн 37-50 дугаар тал/

Д******* ******* ХХК-ийн захирал Ц.Г Б.А гэгч 2016 онд Д******* ******* ХХК-ийн өмч Б******* дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, Н хотхоны -р байрны тоот орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг хуурамч баримт үйлдэн шилжүүлсэн авсан гэх гомдолд Б******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 сарын 19-ний өдрийн дугаар дүгнэлтээр бүртгэлийн байгууллагад хадгалагдаж байгаа 2016.09.19-ний өдрийн тоот Д******* пи ХХК-ийн тодорхойлолт дээр зурагдсан гарын үсэг шинжилгээнд ирүүлсэн Ц.Г загвартай тохирохгүй байна гэж дүгнэжээ.

Гэсэн хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 01 сарын 27-ны өдрийн тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна.

/ХХ-ийн 17 дугаар тал/

Д******* пи ХХК нь Б.Ат холбогдуулан Б******* дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, Н хотхоны -р байрны тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба мөн шүүхийн 2022 оны 07 сарын 21-ний өдрийн дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Д******* пи ХХК-ийг Б******* дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, Н хотхоны -р байрны тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Б.А давж заалдах гомдол гаргасан ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 сарын 23-ны өдрийн дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэхь заалтын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж Б******* дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, Н******* ******* гудамж, -р байрны тоот орон сууц нь 2023 оны 07 сарын 07-ны өдөр Д******* пи ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байна.

/ХХ-ийн 80-94 дүгээр тал/

2024 оны 05 сарын 31-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар П.Д P хаягаас Ц.Г гэх иргэний Ц Г хаягтай 2019 оны 01 сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 сарын 17-ны өдрийн 3 цаг 49 минут дуустал хугацаанд харилцсан мессэжүүдэд үзлэг хийлгэх тухай хариуцагч талын хүсэлтийг хангаж, үзлэгийг 2024 оны 06 сарын 21-ний өдөр хийжээ.

Үзлэгээр захиалагч П.Д гэрээний үүрэгт төлсөн төлбөрийн талаар, мөн ипотекийн зээлийн гэрээтэй холбоотой Д******* пи ХХК-ийн захирал Ц.Гтэй харилцаж байсан болох нь тогтоогдлоо.

/ХХ-ийн 140-149 дүгээр тал/

Нэхэмжлэгч Д******* пи ХХК нь хариуцагч П.Д 2018 оны 02 сарын 21-ний өдөр байгуулсан хэлцлээр хүлээсэн биелүүлээгүй тул түүнтэй 2017 оны 02 сарын 21-ний өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцалж, ийнхүү цуцалсантай холбоотой гэрээний зүйл болох орон сууцыг чөлөөлөхийг шаардан нэхэмжлэл гаргасан хэдий ч хариуцагч П.Д орон сууц захиалгын гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөөгүй нь дээр дурдсан үйл баримтуудаас үүдэлтэй тул хариуцагч П.Дг хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйд буруутгах боломжгүй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч П.Д холбогдох Б******* дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, Н хотхон, -р байр, тоотын 65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч Д******* ******* ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай Д******* ******* ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч П.Д 2018 оны 02 сарын 21-ний өдөр байгуулагдсан хэлцлийн 1-т заасны дагуу Б******* дүүргийн *******-р хороо, *******-р хороолол, Н******* ******* гудамж, -р байрны тоотын эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй орон сууцны ипотекийн зээл гаргуулахад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг Д******* ******* ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч П.Д холбогдох Б******* дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, Н хотхон, -р байр, тоотын 65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч Д******* ******* ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай Д******* ******* ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2018 оны 02 сарын 21-ний өдөр байгуулагдсан хэлцлийн 1-т заасны дагуу Б******* дүүргийн *******-р хороо, *******-р хороолол, Н******* ******* гудамж, -р байрны тоотын эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй орон сууцны ипотекийн зээл гаргуулахад шаардлагатай баримт бичгийг хариуцагч П.Д гаргаж өгөхийг нэхэмжлэгч Д******* ******* ХХК-д даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д******* пи ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч П.Д сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 2,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д******* пи ХХК-иас 2,950 төгрөг гаргуулан хариуцагч П.Д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН