Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
Хэргийн индекс | 101/2024/03289/И |
Дугаар | 101/ШШ2024/03290 |
Огноо | 2024-07-02 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2024/03290
2024 07 02 101/ШШ2024/0*******290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч******* дүүрэг, *******-р хороо, ******* тоот, М******* ******* ******* ХХК-ийн /РД: 6*******48211/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* дүүрэг, 4*******-р хороо, П , П төв, 2 давхар, Г б групп ХХК-д /РД: / холбогдох
11,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М*******чимэг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М*******чимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М******* ******* ******* ХХК болон Г б групп ХХК нарын хооронд 2024 оны 01 сарын 26-ны өдөр 2024/5******* тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Ингээд тус гэрээний хавсралтанд заасан бараа бүтээгдэхүүнийг худалдан авагч Г б групп ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн, худалдан авагч тал гэрээгээр тохирсон үнийг хугацаанд нь төлж барагдуулах үүрэг тус тус хүлээсэн.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр зөөврийн компьютер, компьютерийн процессор, компьютерийн дэлгэц гэх нэр төрлийн 16,800,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгүүдийг худалдан авахаар тохирсон.
Гэрээний төлбөрийг гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т Худалдан авагч нь гэрээний үнийг дараах нөхцлийн дагуу худалдагчид төлнө. Үүнд 6.1.1-т Худалдан авагч тал нь гэрээний үнийн дүнгийн 40.5 хувь болох 6,800,000 төгрөгийг урьдчилгаанд төлж, үлдэгдэл болох 10,000,000 төгрөгийг барааг хүлээн авч талууд акт үйлдсэнээс хойш хуанлийн *******0 хоногт багтаан Хаан банк 517515*******440 тоот төгрөгийн байгууллагын дансанд байршуулж дуусгах, 6.1.2-т Худалдан авагч нь гэрээгээр тохирсон төлбөрийг шилжүүлсэн өдрөөр төлбөрийг шилжүүлсэнд тооцногэж тус тус заажээ.
Гэрээг талууд байгуулж хүчин төгөлдөр болмогц худалдан авагч тал гэрээний урьдчилгааг шилжүүлсэний дагуу худалдан авагч тал гэрээний зүйл болох бараа бүтээгдэхүүнийг гэрээ байгуулсан 2024 оны 01 сарын 26-ны өдөр акт үйлдэн худалдан авагч Г б групп ХХК-д шилжүүлэн өгсөн.
Г б групп ХХК нь гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш *******0 хоногт багтаан үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх үүрэг гэрээгээр хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй ба удаа дараа амаар болон бичгээр шаардсан боловч биелүүлээгүй.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 11 дүгээр зүйлийн 11.4-т Худалдан авагч тал тохирсон төлбөрийг тогтоосон хугацааны дотор хийж гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутам худалдагчид төлнө гэж заасан.
Иймд талуудын хооронд байгуулсан 2024/5******* тоот худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан барааны үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй алданги 1,750,000 төгрөг, нийт 11,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
7 сарын хугацаанд манай нэг ч удаагийн дуудлаганд хариу өгөөгүй, дээрэлхсэн байдалтай харьцаж байсан тул гомдолтой байна. Эдний байгууллагад итгэхгүй байна гэв.
Хариуцагч Г б групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч М******* ******* ******* ХХК-тай 2024 оны 01 сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж бараа бүтээгдэхүүнийг 2024 оны 01 сарын 26-ны өдөр хүлээн авсан. Нэхэмжлэгч талаас нягтлан бодогч н.Б, манай талаас Ц.Б нар хүлээн авсан.
Манай талаас барааг хүлээн авсан Ц.Бд итгэмжлэл олгоогүй. Энэ хүн хувьдаа ашиглаж байгаа юу гэдгийг бид мэдэхгүй. Уг компьютерууд чанарын шаардлагад нийцэхгүй, доголдолтой бараа хүлээн авсан, барааг хүлээн авах итгэмжлэл байхгүй. Манай байгууллага үндсэн төлбөр, 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлөх боломжтой гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч М******* ******* ******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм,
2024 оны 01 сарын 26-ны өдрийн 2024/5******* дугаар бүхий худалдах, худалдан авах гэрээ, худалдах, худалдан авах гэрээний тусгай нөхцөл, худалдан авсан барааны жагсаалт, бараа хүлээлгэн өгсөн баримт,
Нэхэмжлэлийн тооцоолол, худалдсан барааны нэхэмжлэх, М******* ******* ******* ХХК-ийн худалдан авагч талд 2024 оны 0******* сарын 18-ны өдрийн тоот төлбөр шаардсан мэдэгдэл зэргийг ирүүлсэн байна.
Хариуцагч Г б групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сид 2024 оны 04 сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд хариуцагч тал бичгээр тайлбар өгөөгүй болно.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ******* ******* ХХК нь хариуцагч Г б групп ХХК-д холбогдуулан 11,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч буюу худалдагч М******* ******* ******* ХХК нь хариуцагч буюу худалдан авагч Г б групп ХХК-тай 2024 оны 01 сарын 26-ны өдөр 2024/5******* тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдагч нь гэрээний тусгай нөхцөлд заасан бараа бүтээглэхүүнийг хүлээлгэн өгөх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөхөөр тус тус харилцан тохирчээ.
Талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгуудаа даран *******алгаажуулсан, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 8-1******* дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, гэрээний тусгай нөхцлийн 7.1-т заасан ёсоор худалдан авагч Г б групп ХХК нь урьдчилгаа төлбөр 6,800,000 төгрөгийг хүлээлгэн өгч ингэснээр худалдагч М******* ******* ******* ХХК нь зөөврийн компьютер /HP victus i5 1*******500H 16gb /512 gb/ RTX 4050/ 1 ширхэг, 4,500,000 төгрөгийн үнэ бүхий,
Компьютер процессор /CPU i5-12500F /*******2 gb/ 1 TB M2 RTX *******060-12gb/ 2 ширхэг, 1 бүрийн үнэ 4,582,500 төгрөг, нийт 9,165,000 төгрөг,
Дэлгэц, CHIGO 27 INCHES 165GHZ, 5 ширхэг, 1 бүрийн үнэ 627,000 төгрөг, нийт *******,1*******5,000 төгрөг,
Нийт 16,800,00 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдагч талыг төлөөлөн нягтлан бодогч Д.Б нь худалдан авагч тал болох Г б групп ХХК-ийн хяналтын инженер Ц.Бд хүлээлгэн өгсөн болох нь эд хөрөнгө хүлээлгэн өгсөн актаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 12-14 дүгээр тал/
Нэхэмжлэгч М******* ******* ******* ХХК нь хариуцагч Г б групп ХХК-д төлбөрийн үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлөх мэдэгдлийг хүргүүлж байсан гэж 2024 оны 0******* сарын 18-ны өдрийн тоот төлбөр шаардах мэдэгдэх хуудсыг ирүүлсэн байна.
/ХХ-ийн 17 дугаар тал/
Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу худалдан авагч Г б групп ХХК худалдан авсан барааныхаа үнийг бүрэн төлөх үүрэгтэй.
Хариуцагч Г б групп ХХК нь гэрээ байгуулсан тус байгууллагын чанар хяналтын хэлтсийн дарга Ө.Ган*******, барааг хүлээн авсан хяналтын инженер Ц.Б нар нь гэрээ байгуулах, бараа хүлээн авах итгэмжлэлгүй гэж тайлбаран ба тухайн гэрээг уг байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Отгонсүх *******алгаажуулсан байх тул тэдгээрт уг гэрээтэй холбоотой ямар нэг итгэмжлэл шаардлагагүй.
Мөн хариуцагч Г б групп ХХК нь зөөврийн компьютерийг ашиглаж байгаа, авсан бараа бүтээгдэхүүн хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан ба саяхан агуулахаас олсон гэх тайлбар гаргасан бөгөөд худалдан авсан бүтээгдэхүүнээ хэрхэх нь худалдан авагчийн асуудал болно.
Мөн тухайн бүтээгдэхүүн үзүүлэлтдээ хүрэхгүй байгаа гэх боловч 2024 оны 01 сарын 26-ны өдөр гэрээ байгуулан уг өдрөө бараа бүтээгдэхүүнээ хүлээн авсан атлаа хожим тухайн барааны үнийг нэхэмжлэхэд дээрх тайлбарыг гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд бараа бүтээгдэхүүн биет байдлын доголдолтой болох нь нотлогдоогүй.
Гэрээ байгуулсан 2024 оны 01 сарын 26-ны өдөр хариуцагчм Г б групп ХХК урьдчилгаа 6,800,000 төгрөгийг төлсөн ба талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т Худалдан авагч нь гэрээний үнийг дараах нөхцлийнм дагуу худалдагчид төлнө,
6.1.1-т Худалдан авагч нь гэрээний үнийн дүнгийн 40,5 хувь болох 6,800,000 төгрөгийг урьдчилгаанд төлж, үлдэгдэл төлбөр болох 10,000,000 төгрөгийг барааг хүлээн авч талууд акт үйлдсэнээс хойш хуанлийн *******0 хоногт багтаан Хаан банкны 517515*******440 тоот төгрөгийн байгууллагын дансанд байршуулж дуусгах,
гэрээний 11 дүгээр зүйлийн 11.4-т Худалдан авагч тал тохирсон төлбөрийг тогтоосон хугацааны дотор хийж гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутам худалдагчид төлнө,
гэрээний тусгай нөхцлийн 7.2-т Үлдэгдэл төлбөр болох 10,000,000 төгрөгийг бараа бүтээгдэхүүн хүлээн авснаас хойш хуанлийн *******0 хоногт багтаан худалдагч талын нэхэмжлэхэд заасан дансанд төдж барагдуулна,
Иргэний хуулийн 2*******2 дугаар зүйлийн,2*******2.4-т ... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,
2*******2.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасны дагуу төлбөрийг гэрээ болон гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу төлбөрийг бараа хүлээн авснаас хойш хуанлийн *******0 хоногт төлөх хугацаандаа төлөөгүй хариуцагч Г б групп ХХК алданги төлөх үүрэгтэй.
Алданги нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцож буй хариуцлага бөгөөд аливаа хуулийн этгээд нь бусадтай гэрээ байгуулж буй тохиолдолд түүнээс үүдэн гарах үр дагавар болон хариуцлагыг хүлээх учиртай тул худалдан авагч Г б групп ХХК гэрээний хариуцлага хүлээнэ.
Иймд Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1, 2*******2 дугаар зүйлийн 2*******2.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г б групп ХХК-иас төлбөрийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, алданги 1,750,000 төгрөг, нийт 11,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М******* ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1, 2*******2 дугаар зүйлийн 2*******2.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г б групп ХХК-иас 11,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М******* ******* ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г б групп ХХК-иас 202,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М******* ******* ******* ХХК-д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН