Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/319

 

     2022            03           24                                         2022/ДШМ/319

Р.Б, Б.Ү, Х.Б, Н.Б, Б.Г, С.Ч, Д.П, Г.Э, Б.С, КМА, Д.Ц, Ш.С,

Д.Х, ГИВ, Г.О, Г.Б, Ж.М, Ж.Ө, Н.Э, Г.Г, Д.П, Б.Б, Ц.М,

Ч.У, Г.Н, Ц.Г, Г.П, П.Г, Ч.Б, Ч.Г нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бямбадагва, Б.Энхбат, Х.Онолт,

орчуулагч Н.Нямдаваа,

шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Б.Ганболд, Ц.Дэлгэрням, Ч.Буянбадрал,

шүүгдэгч Б.Ү, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү, Ч.Шаравнямбуу,

шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч М.Батмөнх, Д.Наранцэцэг,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,

шүүгдэгч С.Ч, түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, Г.Энхболд,

шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, Н.Цэцэгмаа,

шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг,

шүүгдэгч КМА, түүний өмгөөлөгч Б.Баттуяа,

цагаатгагдсан этгээд Ш.С, Д.Х нарын өмгөөлөгч Б.Баттуяа, С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг,

шүүгдэгч ГИВ, Г.Б нарын өмгөөлөгч Ц.Оюунбаатар,

шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэтулга,

шүүгдэгч Ж.Ө, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэтулга, Б.Билгүүн,

шүүгдэгч Г.Г, Д.П нарын өмгөөлөгч Б.Түвшинтөгс,

цагаатгагдсан этгээд Д.Цын өмгөөлөгч Б.Баттуяа,

цагаатгагдсан этгээд Б.Б, шүүгдэгч Ц.М нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа,

цагаатгагдсан этгээд Г.Н, Ц.Г нарын өмгөөлөгч П.Баасанжав,

цагаатгагдсан этгээд Г.Пйн өмгөөлөгч Ж.Гантулга,

цагаатгагдсан этгээд П.Гийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ,

цагаатгагдсан этгээд Ч.Бын өмгөөлөгч Д.Отгонбат,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч М.Далайхүү, Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/781 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Бгийн өмгөөлөгч Б.Ганболд, Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.Үын өмгөөлөгч Л.Өлзийхүү, Ч.Шаравнямбуу нарын хамтран гаргасан, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч М.Батмөнх, Д.Наранцэцэг, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, шүүгдэгч С.Ч, түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, Г.Энхболд, шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, Н.Цэцэгмаа нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэтулга, шүүгдэгч Ж.Ө, түүний өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч ГИВ, түүний өмгөөлөгч Ц.Оюунбаатар, шүүгдэгч Д.П, Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Р.Б нарын 30 хүнд холбогдох 1841 00040 0177 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ж... овгийн Р...ийн Б...,

2. Х... овгийн Б...ийн Ү...,

3. Ө... овгийн Н...ийн Б...,

4. Б... овгийн Х...ийн Б...,

5. Х... овгийн Б...ийн Г...,

6. Б... овгийн С...ын Ч...,

7. М... овгийн Д...ын П...,

8. Х... овгийн Г...ын Э...,

9. КМА,

10. ГИВ,

11. А... овгийн Г...ын Б...,

12. Х... овгийн Г...ын О...,

13. Б... овгийн Ш...ын С...,

14. Б... овгийн Ж...ын М...,

15. Б... овгийн Ж...ын Ө...,

16. Н... овгийн Д...ийн Х...,

17. Т... овгийн Н...ийн Э...,

18. Б... овгийн Д...ын Ц...,

19. Х... овгийн Г...ын Г...,

20. Ч... овгийн Б...ийн Б...,

21. А... овгийн Б...ийн С...,

22. Х... овгийн Г...ийн П...,

23. Т... овгийн Д...ийн П...,

24. Г... овгийн Ч...ийн У...,

25. Т... овгийн Г...ын Н...,

26. А... овгийн П...гийн Г...,

27. С... овгийн Ц...ийн Г...,

28. Ц... овгийн Ч...ын Б...,

29. Г... овгийн Ч...ын Г...,

30. Ш... овгийн Ц...ийн М...,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

1. Р.Б нь 2015 онд шүүгдэгч Б.Ү, Х.Б, Д.П нартай бүлэглэн Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт “Ө.Ө” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар гянтболд /вольфрам/ олборлох, олборлолтын үйл ажиллагааг байнга тогтвортой явуулж, гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан,

-Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт “Ө.Ө” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар гянтболд /вольфрам/ олборлох, олборлолтын үйл ажиллагааг байнга тогтвортой явуулж, гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох, уурхайн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, цагдаагийн байгууллага болон бусад хяналтын байгууллагаас хяналт, шалгалт хийлгэхгүй байх, хууль бусаар олборлосон гянтболдыг хяналт, шалгалтгүй тээвэрлэх зорилгоор

2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Б...ийн Г...,

2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Н...ийн Б...,

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр С...ын Ч..., С...гийн Б... нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элсүүлсэн,

-Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн шүүгдэгч Б.Ү, Х.Б, Д.П, Б.Г, Н.Б, С.Ч, яллагдагч С.Батзаяа болон шүүгдэгч Г.Э, Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн яллагдагч Ху Лейлинг /Hu Leiling/ нартай зохион байгуулалттайгаар бүлэглэж, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд “Ө.Ө” ХХК-ийн нэр дээрх мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт ашигт малтмал хайх, ашиглах, олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр 27.27 га газарт хууль бусаар 542.95 тонн гянтболд /вольфрам/ олборлож, байгаль орчинд нийт 2.605.510.890 /Хоёр тэрбум зургаан зуун таван сая таван зуун арван мянга найман зуун ерэн/ төгрөгийн хохирол учруулсан,

-Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Б.Ст:

“Ө.Ө” ХХК-аар Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц.Э” гэх газарт нөхөн сэргээлт хийх асуудлыг Цэцэг сумын Баян-Овоо багийн Иргэдийн Нийтийн Хурлыг товлож, хэлэлцүүлэх талаар Баян-Овоо багийн засаг дарга Ц.Мд 2016 оны 4 дүгээр сард амаар үүрэг өгч, Багийн Иргэдийн Нийтийн хурлыг хуралдуулж, хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах эрх бүхий нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Багийн Иргэдийн нийтийн хурлыг зарлан хуралдуулахыг Багийн даргаас шаардан, хуралдуулсан,

Мөн Тусгай хамгаалалттай газар нутагт нөхөн сэргээлт хийх, түүнийг төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхээр зохицуулсан байхад 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 02 дугаартай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт “Ө.Ө” ХХК-тай хамтран ажиллах боломжтой” гэсэн утга агуулга албан бичгийг хүргүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийх нь хариуд

2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 4.000.000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг тус тус бэлнээр,

2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Бэлон” ХХК-ийн жолооч Х.Эрдэнэдэлгэрийн “Хаан” банкны 5022406589 дугаарын дансаар дамжуулан Б.Сын эзэмшлийн “Хаан” банкны 5859020263 дугаарын данс руу 800.000 төгрөг шилжүүлж, нийт 3 удаагийн үйлдлээр 6.800.000 төгрөгийн хахууль,

-Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаар ажиллаж байсан Гаваагийн Ганзоригт:

“Ө.Ө” ХХК-ийн “Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах нэрээр хууль бусаар ашигт малтмал буюу гянтболд олборлох” үйл ажиллагаанд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 06-ны өдрүүдэд, 2018 оны 6 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд хяналт, шалгалт явуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлсний хариуд

2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөг бэлнээр,

2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “Бэлон” ХХК-ийн нярав Х.Эрдэнэдэлгэрийн “Хаан” банкны 5022406589 дансаар дамжуулан Г.Гийн эзэмшлийн “Хаан” банкны 5863070912 дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлж, нийт 2 удаагийн үйлдлээр 3.000.000 төгрөгийн хахууль,

-Мянган Угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Дэлгэрийн Пүрэвдоржид

Нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжээр нөхөн сэргээлтийн зардлыг гаргуулахаар тусгагдсан 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 01/2016 дугаартай гэрээг “Ө.Ө” ХХК-ийн захирал Г.Э, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 01/2017 дугаартай гэрээг “Ө.Ө” ХХК-ийн захирал Н.Бтэй “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх ажлын гэрээ”-ийг байгуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн,

Мөн нөхөн сэргээлт явуулах нэрийн дор хууль бусаар ашигт малтмал буюу гянтболд /вольфрам/ олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Ө.Ө” ХХК-ийн үйл ажиллагааг таслан зогсоолгүй, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн албаны чиг үүрэг болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухайн хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчиж албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд

2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөг,

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 600.000 төгрөг,

2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус бэлнээр,

2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5003865830 дугаартай данснаас Д.Пийн эзэмшлийн “Хаан” банкны 5863036483 дугаарын дансаар дамжуулан 1.000.000 төгрөгийг,

2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 800.000 төгрөг,

2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Бэлон” ХХК-ийн жолооч Д.Оюунбилэгийн “Хаан” банкны 5063276323 дугаарын дансаар дамжуулан Д.Пийн эзэмшлийн “Хаан” банкны 5863036483 данс руу 600.000 төгрөг,

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Бэлон” ХХК-ийн нягтлан бодогч Ж.Ариунаагийн “Хаан” банкны 5016093118 дугаарын дансаар дамжуулан Д.Пийн эзэмшлийн “Хаан” банкны 5863036483 данс руу 400.000 төгрөг,

2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Бэлон” ХХК-ийн нярав Х.Эрдэнэдэлгэрийн “Хаан” банкны 5022406589 дугаарын дансаар дамжуулан Д.Пийн эзэмшлийн “Хаан” банкны 5863036483 данс руу 800.000 төгрөг,

2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 500.000 төгрөг,

2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Ө.Ө” ХХК-нд ажилладаг Т.Утаатболорын эхнэр С.Ариунаагийн “Хаан” банкны 5063099318 дугаарын дансаар дамжуулан 1.000.000 төгрөг,

2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 200.000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн хүү Б.Бат-Энэрэлийн “Хаан” банкны 5163110159 дугаартай дансаар дамжуулан Д.Пийн эзэмшлийн “Хаан” банкны 5863036483 данс руу 1.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн, нийт 12 удаагийн үйлдлээр 10.900.000 төгрөгийн хахууль,

-2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны мэргэжилтнээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Пүрэвсүрэнгийн Галцогт

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан албаны чиг үүргийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын нутаг “Мянган Угалзат”-ын нурууны байгалийн цогцолборт газрын Ц.Э гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах нэрээр хууль бусаар ашигт малтмал буюу гянтболд олборлох үйл ажиллагаа явуулж байгаа “Ө.Ө” компанийн үйл ажиллагаанд шалгалт явуулж, экскаватор, ковш зэрэгт лац тавьж, үйл ажиллагааг зогсоож, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай “Өгөөжтэй-Өв” ХХК-ийн үйл ажиллагаа зогсоох тухай акт үйлдэж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд

2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн хүү Б.Бат-Энэрэлийн “Хаан” банкны 5163110159 дугаартай дансаар дамжуулан П.Гийн эзэмшлийн “Хаан” банкны 5859028831 дугаартай данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлж 1.000.000 төгрөгийн хахууль,

-Ховд аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Ц.Год

Цэцэг сумын Баян-Овоо багийн 3 дугаар нутаг дэвсгэрт орших Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын “Ц.Э” нэртэй газарт нөхөн сэргээлт хийх нэрээр хууль бусаар ашигт малтмал буюу гянтболд олборлох үйл ажиллагаа явуулж байсан Зохион байгуулалттай гэмт бүлгийн “Өгөөжтэй-Өв” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолгүйгээр зөвхөн Өгөөжтэй-Өв” ХХК-тай “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх ажлын туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан “Гриймхоум ланд” ХХК, “Зэт Кэй Эс Экспресс” ХХК, “Мөнхцагаан сувд” ХХК, “Топ Маунтайн” ХХК-уудын үйл ажиллагааг явуулахгүй байх, гар аргаар ашигт малтмал олборлож байсан иргэдийн олборлолтын үйл ажиллагааг зогсоох, “Өгөөжтэй-Өв” ХХК-ийн талбайд тэдгээрийг оруулахгүй байх” арга хэмжээ аван гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн, С.Батзаяа, С.Ч нартай бүлэглэн

2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 2 дугаар байрны гадна “Өгөөжтэй-Өв” ХХК-ийн захирал С.Чаар дамжуулан 10.000.000 төгрөг бэлнээр хахууль,

-Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн Засаг даргаар ажиллаж байсан Цэдэнгийн Мягмарсүрэнд

Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйл “Байгалийн цогцолборт газарт дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”,1.1 дэх хэсэгт “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга, чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэж заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулахаар

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 17.1.8 дахь “Иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн нутаг дэвсгэрийн байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай хүсэлтийг хэлэлцэж саналаа сум, дүүргийн Хуралд уламжлах” эрхтэй буюу нөхөн сэргээлттийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд багийн засаг дарга Ц.М нь санал оруулах эрхтэй байхад хахууль өгөгч гэмт бүлгийн ашиг сонирхлын үүднээс хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйн хариуд

2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр “Бэлон”-оос гэх утгаар өөрийн “Хаан” банкны 5859020922 дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 6,000,000 төгрөгийн үнэ бүхий Тоёота Эстима маркийн авто машин өгсөн буюу нийт 2 удаагийн үйлдлээр 6.500.000 төгрөгийг хахууль,

-Ховд аймгийн Цэцэг сумын засаг даргаар ажиллаж байсан Дамбын Цогбадрахад

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлүүдэд заасан Засаг даргын бүрэн эрх, албаны чиг үүрэгт хамааралгүй буюу Ховд аймгийн Цэцэг сумын “Баян-Овоо” багийн нутаг дэвсгэрт байрлах “Мянган Угалзат нурууны байгалийн цогцолборт” газрын “Ц.Э” гэх газарт 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах тухай” гэрээг “Ө.Ө” ХХК-ний захирал Г.Этой байгуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг урьдчилан амлахгүйгээр хийсний хариуд шүүгдэгч Г.Этой бүлэглэн

2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөгийн

2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөгийн буюу нийт 10.000.000 төгрөгийн хахууль бэлнээр,

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн Удирдлагын газрын дарга Чилхаажавын Батсансарт

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлын төсөв нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх, газрыг засаж тохижуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, мониторингийн аргаар судалгаа, шинжилгээ хийх, сурталчлах зардал, ажиллагсдын цалин хөлс зэргээс бүрдэнэ.” гэж,

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5 дахь заалтад “төсөв” гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг” гэж тус тус заасан байхад 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 09/2252 дугаартай “аж ахуй нэгж, байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэхийг дэмжсэн” утга агуулга бүхий албан бичгийг Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.С, Засаг дарга Д.Ц нарт хүргүүлсний хариуд буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг урьдчилан амлахгүйгээр хийсний хариуд

2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 20.000.000 төгрөгийг бэлнээр хахууль,

-Мянган Угалзат нурууны тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны байгаль хамгаалагч ажиллаж байсан Чулуунбаатарын Галбадрахад

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж, Ховд аймгийн Цэцэг сумын Баян-овоо багийн нутаг дэвсгэрт байрлах Мянган Угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын Ц.Э гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах нэрээр хууль бусаар ашигт малтмал буюу гянтболд олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт бүлгийн “Ө.Ө” ХХК-ийн хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хэвийн явуулах” ашиг сонирхлын үүднээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд

2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Ч.Гын охин Г.Нямцэцэгийн “Хаан” банкны 5859062577 дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг,

2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Ч.Гын “Хаан” банкны 5859008315 дугаарын данс руу 600.000 төгрөгийг тус тус шилжүүлэн нийт 1.600.000 төгрөгийн хахууль,

-Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Бямбын Баярсайханд

“Ө.Ө” ХХК-аар Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг дэвсгэр “Ц.Э” гэх газарт нөхөн сэргээлт хийх асуудлыг Цэцэг сумын Баян-Овоо багийн Иргэдийн нийтийн хурлыг товлож, хэлэлцүүлэх талаар Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ст 2016 оны 04 дүгээр сард амаар үүрэг өгч, Багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдуулж буюу хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах эрх бүхий нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Багийн Иргэдийн нийтийн хурлыг зарлан хуралдуулахыг Багийн даргаас шаардаж,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлын төсөв нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх, газрыг засаж тохижуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, мониторингийн аргаар судалгаа, шинжилгээ хийх, сурталчлах зардал, ажиллагсдын цалин хөлс зэргээс бүрдэнэ.” гэж,

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5 дахь заалтад “төсөв” гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг” гэж тус тус заасан байхад Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаартай тогтоолоор “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ыг баталж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд,

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын 2.3.9-д заасан “Эрх бүхий этгээд нь шийдвэрийг баталснаас хойш ажлын арван өдрийн дотор хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ” гэж заасан байхад 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаартай тогтоолоор баталсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ыг Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлээгүй буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд

2016 оны 5 дугаар сард 2.000.000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хүүхнээ Эрдэнэдэлгэрийн “Хаан” банкны 5022406589 тоот дансаар дамжуулан Б.Бы эзэмшлийн “Хаан” банкны 5845635412 тоот данс руу 8.000.000 төгрөг,

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 30.000.000 төгрөг,

2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр бэлнээр 1.000.000 төгрөг нийт 4 удаагийн үйлдлээр 41.000.000 төгрөгийн хахууль,

-Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ганбатын Нямдоржид

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3/03 дугаар “Аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор баталсан аймгийн хэмжээнд хөндөгдсөн газар нутгийн жагсаалтад Мянган угалзат нурууны байгалийн цогцолборт газрын “Ц.Э” гэдэг газарт нөхөн сэргээлт явуулах талаар тусгаагүй байхад албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 29 дугаартай албан бичиг хүргүүлсэн,

Цэцэг сумын Баян-Овоо 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурлаас “Ө.Ө” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох тухай 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 7 дугаар тогтоол хүргүүлсээр байхад 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаартай “Ө.Ө” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохгүй гэсэн утга агуулга бүхий албан бичиг хүргүүлж, хийх ёсгүй үйлдэл хийсний хариуд,

Мөн “Ө.Ө” ХХК-ийн үйл ажиллагааг байнга тогтвортой явуулах ашиг сонирхлын үүднээс

2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг,

2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 500.000 төгрөг,

2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 1.000.000 төгрөг,

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1.500.000 төгрөг,

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг,

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 8.000.000 төгрөг,

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөг,

2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөг,

2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 5.000.000 төгрөг,

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөг,

2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 10.000.000 төгрөг,

2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг,

2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр өөрийн хүү Б.Бат-Энэрэлийн “Хаан” банкны 5163110159 дугаартай данснаас дамжуулан 5.000.000 төгрөг,

2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Бэлон” ХХК-ны нярав Хүүхнээгийн Эрдэнэдэлгэрийн “Хаан” банкны 5022406589 дугаартай данснаас дамжуулан 1,000,000 төгрөг тус тус шилжүүлэн, нийт 14 удаагийн үйлдлээр 50.500.000 /Тавин сая таван зуун мянга/ төгрөгийн хахууль,

-Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Гомбоогийн Пүрэвгандид

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.3 дахь заалтад “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах” гэж заасны дагуу нөхөн сэргээлтийн санхүүжилтийн эх үүсвэрийг хаягдал шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар санхүүжүүлэхээр зохицуулсан 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаартай тогтоолоор батлагдсан “Хөндөгдсөн газар нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ыг хүчингүй болгох саналыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулалгүй албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй,

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлын төсөв нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх, газрыг засаж тохижуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, мониторингийн аргаар судалгаа, шинжилгээ хийх, сурталчлах зардал, ажиллагсдын цалин хөлс зэргээс бүрдэнэ.” гэж,

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5 дахь заалтад “төсөв” гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг” гэж,

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актыг баталснаас хойш ажлын таван өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ” гэж тус тус заасан байхад

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 60 дугаартай тогтоолоор “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-д өөрчлөлт оруулж буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн,

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 82, 2017 оны 60 дугаар тогтоолуудаар баталсан журмыг Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлээгүй буюу албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй хариуд

2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн Х.Бтэй бүлэглэн Г.Өнөрбатын “Голомт” банкны 12001194821 дугаартай дансаар дамжуулан Г.Пйн эзэмшлийн “Хаан” банкны 5845429114 дугаартай данс руу 5.000.000 төгрөг шилжүүлэн хахууль,

-Ховд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр буюу нийтийн албан тушаалтан Чойсүрэнгийн Уранчимэгт

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.3 дахь заалтад “хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах” заасны дагуу нөхөн сэргээлтийн санхүүжилтийн эх үүсвэрийг хаягдал шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар санхүүжүүлэхээр зохицуулсан 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаартай тогтоолоор батлагдсан “Хөндөгдсөн газар нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ыг хүчингүй болгох саналыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулаагүй албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд,

Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасанАлбан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно. гэсэн заалтыг зөрчин

-2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Х.Эрдэнэдэлгэрийн 5022406589 дугаарын дансаар дамжуулан Ч.Уийн эзэмшлийн 5845182222 дугаарын дансаар “Бэлон” Эрдэгээс” гэсэн гүйлгээний утгатайгаар 1.000.000 /нэг сая/ төгрөгийг,

-2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Х.Эрдэнэдэлгэрийн 5022406589 дугаарын дансаар дамжуулан Ч.Уийн эзэмшлийн 5845182222 дугаарын дансаар “Баатархүүгээс“ гэсэн гүйлгээний утгатайгаар 3.000.000 /гурван сая/ төгрөгийг,

-2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Б.Билгүүний “Хаан” банкны 5039584440 дугаарын дансаар дамжуулан Ч.Уийн эзэмшлийн 5845182222 дугаарын дансаар “Бат-Эрдэнээс“ гэсэн гүйлгээний утгатайгаар 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг,

-2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Д.Оюунбилэгийн 5063276323 дугаарын дансаар дамжуулан Ч.Уийн эзэмшлийн 5845182222 дугаарын дансаар 1.000.000 /нэг сая/ төгрөгийг,

-2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Б.Бат-Энэрэлийн 5163110159 дугаарын дансаар дамжуулан Ч.Уийн эзэмшлийн 5845182222 дугаарын дансаар “Ажил” гэсэн гүйлгээний утгатайгаар 3.000.000 /гурван сая/ төгрөгийг,

-2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б.Бат-Энэрэлийн 5163110159 дугаарын дансаар дамжуулан Ч.Уийн төрсөн хүү Б.Барсболдын 5845620711 дугаарын дансаар “Баатархүү” гэсэн гүйлгээний утгатайгаар 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг,

-2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Хүүхнээгийн Эрдэнэдэлгэрийн 5022406589 дугаарын дансаар дамжуулан Ч.Уийн эзэмшлийн 5845182222 дугаарын дансаар “Баатархүүгээс“ гэсэн утгатайгаар 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг,

-2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Х.Эрдэнэдэлгэрийн 5022406589 дугаарын дансаар өөрийн Ч.Уийн хүү Б.Барсболдын 5845620711 дугаарын дансаар “Баатархүү” гэсэн гүйлгээний утгатайгаар 3.000.000 /гурван сая/ төгрөгийг,

-2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Д.Оюунбилэгийн 5063276323 дугаарын дансаар дамжуулан Ч.Уийн төрсөн хүү Б.Барсболдын 5845620711 дугаарын дансаар “тэжээлийн үнэ” гэсэн гүйлгээний утгатайгаар 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг,

-2017 оны 12 сард 1,000,000 төгрөгийн үнэ бүхий компьютер зэрэг болон 16.600.000 төгрөгийн хахууль тус тус өгсөн буюу ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 55 удаагийн үйлдлээр 13 нэр бүхий төрийн алба хаагчид 182.900.000 /нэг наян хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийн хахуулийг “Ховд аймгийн Цэцэг сум Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Ц.Э” гэх нэртэй газар нөхөн сэргээлт хийх нэрээр хууль бусаар гянтболд /вольфрам/ олборлох гэмт бүлгийн зорилгыг гүйцэлдүүлэхээр бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

-Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн шүүгдэгч Б.Ү, Х.Б, Д.П нартай зохион байгуулалттайгаар бүлэглэж, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд байнга тогтвортой үйлдлээр Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт нөхөн сэргээлт хийх нэрийн дор хууль бусаар олборлосон гянтболд /вольфрам/ буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Ховд аймгийн Цэцэг сумаас Улаанбаатар хотод байрлах “Бэлэн” ХХК-ийн агуулахад руу тээвэрлэн буулгаж, улмаар “Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт цагаан тугалга олборлох, ашиглах” А лицензтэй “Олова”, “Принципал инвестмэйнтс” ХХК-иудаар ашигт малтмал болох гянтболдыг Монгол Улсын Дорноговь аймгийн Замын Үүд дэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн бүрдүүлэлт болон бусад бичиг баримтыг бүртгүүлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортолж, хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн, шилжүүлсэн,

Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу гянтболд экспортолж, борлуулж олсон 16,033,600,000 /Арван зургаан тэрбум гучин гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг хүлээж авахдаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ху лейлинг /Hu Leiling/, “Дүүрэн Интернэшнл” ХХК, С.Гансүх, Б.Хоролсүрэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Гао Бао Юу /Хасаа/, Л.Бямбадорж, Б.Бат-Энэрэл, Р.Б, Ж.Ариунаа, Д.Батзаяа, Р.Амаржаргал, Х.Эрдэнэдэлгэр, Г.Лхамдаш, Д.Оюунбилэг нарын нэр бүхий 19 хүний ““Хаан” банк”, “Голомт банк”, “Төрийн банк”-ны төгрөг, юаны дансаар шилжүүлэн авсан буюу гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж шилжүүлэн хүлээн авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор эд хөрөнгийн шинжийг өөрчилж “Мөнгө угаах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн,

 

2. Б.Ү нь 2015 онд шүүгдэгч Р.Б, Х.Б, Д.П нартай бүлэглэн Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт “Ө.Ө” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар гянтболд /вольфрам/ олборлох, олборлолтын үйл ажиллагааг байнга тогтвортой явуулж, гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан,

-Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт “Ө.Ө” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар гянтболд /вольфрам/ олборлох, олборлолтын үйл ажиллагааг байнга тогтвортой явуулж, гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох, уурхайн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, цагдаагийн байгууллага болон бусад хяналтын байгууллагаас хяналт, шалгалт хийлгэхгүй байх, хууль бусаар олборлосон гянтболдыг хяналт, шалгалтгүй тээвэрлэх зорилгоор

2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Бандийн Ганзориг,

2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Нинагийн Бат-Эрдэнэ,

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сэдбалын Чинбат, Саяанямбуугийн Батзаяа нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элсүүлсэн,

-Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн шүүгдэгч Р.Б, Х.Б, Д.П, Б.Г, Н.Б, С.Ч, яллагдагч С.Батзаяа болон шүүгдэгч Г.Э, Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн яллагдагч Ху Лейлинг /Hu Leiling/ нартай зохион байгуулалттайгаар бүлэглэж, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд “Ө.Ө” ХХК-ийн нэр дээрх мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт ашигт малтмал хайх, ашиглах, олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр 27.27 га газарт хууль бусаар 542.95 тонн гянтболд /вольфрам/ олборлож, байгаль орчинд нийт 2.605.510.890 /Хоёр тэрбум зургаан зуун таван сая таван зуун арван мянга найман зуун ерэн/ төгрөгийн хохирол учруулсан,

-Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Б.Ст:

“Ө.Ө” ХХК-аар Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц.Э” гэх газарт нөхөн сэргээлт хийх асуудлыг Цэцэг сумын Баян-Овоо 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлыг товлож, хэлэлцүүлэх талаар Баян-Овоо багийн Засаг дарга Ц.Мд 2016 оны 04 дүгээр сард амаар үүрэг өгч, Багийн Иргэдийн Нийтийн хурлыг хуралдуулж, хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах эрх бүхий нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Багийн Иргэдийн нийтийн хурлыг зарлан хуралдуулахыг Багийн даргаас шаардан, хуралдуулсан,

Мөн Тусгай хамгаалалттай газар нутагт нөхөн сэргээлт хийх, түүнийг төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхээр зохицуулсан байхад 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 02 дугаартай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт “Ө.Ө” ХХК-тай хамтран ажиллах боломжтой” гэсэн утга агуулга албан бичгийг хүргүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийх нь хариуд:

2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр бэлнээр 3.000.000 төгрөгийн хахууль,

-Ховд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Б.Бд:

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаартай тогтоолоор “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ыг баталж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийх нь хариуд,

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсгийн  “Захиргааны хэм хэмжээний актыг баталснаас хойш ажлын таван өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ” гэсэн заалтыг үл биелүүлэн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаартай тогтоолоор баталсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ыг Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлээгүй буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гэмт бүлгийн гишүүн Х.Бэр дамжуулан

2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөгийн хахууль тус тус өгсөн буюу ганцаараа болон бусадтай бүлэглэн нийт 2 удаагийн үйлдлээр 2 нэр бүхий төрийн алба хаагчдад 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн “Ховд аймгийн Цэцэг сум Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Ц.Э” гэх нэртэй газар нөхөн сэргээлт хийх нэрээр хууль бусаар гянтболд /вольфрам/ олборлох гэмт бүлгийн зорилгыг гүйцэлдүүлэхээр бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,

-Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн шүүгдэгч Р.Б, Х.Б, Д.П нартай зохион байгуулалттайгаар бүлэглэж, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд байнга тогтвортой үйлдлээр Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт нөхөн сэргээлт хийх нэрийн дор хууль бусаар олборлосон гянтболд /вольфрам/ буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Ховд аймгийн Цэцэг сумаас Улаанбаатар хотод байрлах “Бэлэн” ХХК-ийн агуулахад руу тээвэрлэн буулгаж, улмаар “Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт цагаан тугалга олборлох, ашиглах” А лицензтэй “Олова”, “Принципал инвестмэйнтс” ХХК-уудаар ашигт малтмал болох гянтболдыг Монгол Улсын Дорноговь аймгийн Замын Үүд дэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн бүрдүүлэлт болон бусад бичиг баримтыг бүртгүүлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортолж, хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн, шилжүүлсэн,

Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу гянтболд экспортлож, борлуулж олсон 16.033.600.000 /Арван зургаан тэрбум гучин гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг хүлээж авахдаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ху Лейлинг /Hu Leiling/, “Дүүрэн Интернэшнл” ХХК, С.Гансүх, Б.Хоролсүрэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Гао Бао Юу /Хасаа/, Л.Бямбадорж, Б.Бат-Энэрэл, Р.Б, Ж.Ариунаа, Д.Батзаяа, Р.Амаржаргал, Х.Эрдэнэдэлгэр, Г.Лхамдаш, Д.Оюунбилэг нарын нэр бүхий 19 хүний ““Хаан” банк”, “Голомт банк”, “Төрийн банк”-ны төгрөг, юаны дансаар шилжүүлэн авсан буюу гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж шилжүүлэн хүлээн авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор эд хөрөнгийн шинжийг өөрчилж “Мөнгө угаах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн,

 

3. Х.Б нь 2015 онд Р.Б, Б.Ү, Д.П нартай бүлэглэн Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт “Ө.Ө” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар гянтболд /вольфрам/ олборлох, олборлолтын үйл ажиллагааг байнга тогтвортой явуулж, гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан,

Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт “Ө.Ө” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар гянтболд /вольфрам/ олборлох, олборлолтын үйл ажиллагааг байнга тогтвортой явуулж, гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох, уурхайн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, цагдаагийн байгууллага болон бусад хяналтын байгууллагаас хяналт, шалгалт хийлгэхгүй байх, хууль бусаар олборлосон гянтболдыг хяналт, шалгалтгүй тээвэрлэх зорилгоор

2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Бандийн Ганзориг,

2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Нинагийн Н.Б,

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сэдбалын Чинбат, Саяанямбуугийн Батзаяа нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элсүүлсэн,

-Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн шүүгдэгч Р.Б, Б.Ү, Д.П, Б.Г, Н.Б, С.Ч, яллагдагч С.Батзаяа болон шүүгдэгч Г.Э, Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн яллагдагч Ху Лейлинг /Hu Leiling/ нартай зохион байгуулалттайгаар бүлэглэж, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд “Ө.Ө” ХХК-ийн нэр дээрх мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт ашигт малтмал хайх, ашиглах, олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр 27.27 га газарт хууль бусаар 542.95 тонн гянтболд /вольфрам/ олборлож, байгаль орчинд нийт 2.605.510.890 /Хоёр тэрбум зургаан зуун таван сая таван зуун арван мянга найман зуун ерэн/ төгрөгийн хохирол учруулсан,

-Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Бямбын Баярсайханд

“Ө.Ө” ХХК-аар Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг дэвсгэр “Ц.Э” гэх газарт нөхөн сэргээлт хийх асуудлыг Цэцэг сумын Баян-Овоо багийн Иргэдийн нийтийн хурлыг товлож, хэлэлцүүлэх талаар Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ст 2016 оны 04 дүгээр сард амаар үүрэг өгч, Багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдуулж буюу хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах эрх бүхий нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Багийн Иргэдийн нийтийн хурлыг зарлан хуралдуулахыг Багийн даргаас шаардаж,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлын төсөв нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх, газрыг засаж тохижуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, мониторингийн аргаар судалгаа, шинжилгээ хийх, сурталчлах зардал, ажиллагсдын цалин хөлс зэргээс бүрдэнэ.” гэж,

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5 дахь заалтад “төсөв” гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг” гэж тус тус заасан байхад Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаартай тогтоолоор “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ыг баталж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд,

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын 2.3.9-д заасан “Эрх бүхий этгээд нь шийдвэрийг баталснаас хойш ажлын арван өдрийн дотор хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ” гэж заасан байхад 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаартай тогтоолоор баталсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ыг Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлээгүй буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гэмт бүлгийн гишүүн Б.Үтай бүлэглэн

2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөгийн хахууль,

-Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Гомбоогийн Пүрэвгандид

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.3 дахь заалтад “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах” гэж заасны дагуу нөхөн сэргээлтийн санхүүжилтийн эх үүсвэрийг хаягдал шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар санхүүжүүлэхээр зохицуулсан 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаартай тогтоолоор батлагдсан “Хөндөгдсөн газар нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ыг хүчингүй болгох саналыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулалгүй албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй,

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлын төсөв нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх, газрыг засаж тохижуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, мониторингийн аргаар судалгаа, шинжилгээ хийх, сурталчлах зардал, ажиллагсдын цалин хөлс зэргээс бүрдэнэ.” гэж,

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5 дахь заалтад “төсөв” гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг” гэж,

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актыг баталснаас хойш ажлын таван өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ” гэж тус тус заасан байхад

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 60 дугаартай тогтоолоор “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-д өөрчлөлт оруулж буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн,

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 82, 2017 оны 60 дугаар тогтоолуудаар баталсан журмыг Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлээгүй буюу албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй хариуд

-2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн Р.Бтэй бүлэглэн Г.Өнөрбатын “Голомт” банкны 12001194821 дугаартай дансаар дамжуулан Г.Пйн эзэмшлийн “Хаан” банкны 5845429114 дугаартай данс руу 5.000.000 төгрөг шилжүүлэн хахууль өгсөн буюу бусадтай бүлэглэн нийт 2 удаагийн үйлдлээр 2 нэр бүхий төрийн алба хаагчид 8,000,000 /Найман сая/ төгрөгийн хахуулийг “Ховд аймгийн Цэцэг сум Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Ц.Э” гэх нэртэй газар нөхөн сэргээлт хийх нэрээр хууль бусаар гянтболд /вольфрам/ олборлох гэмт бүлгийн зорилгыг гүйцэлдүүлэхээр бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн,

-Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн шүүгдэгч Р.Б, Б.Ү, Д.П нартай зохион байгуулалттайгаар бүлэглэж, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд байнга тогтвортой үйлдлээр Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт нөхөн сэргээлт хийх нэрийн дор хууль бусаар олборлосон гянтболд /вольфрам/ буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Ховд аймгийн Цэцэг сумаас Улаанбаатар хотод байрлах “Бэлэн” ХХК-ийн агуулахад руу тээвэрлэн буулгаж, улмаар “Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт цагаан тугалга олборлох, ашиглах” А лицензтэй “Олова”, “Принципал инвестмэйнтс” ХХК-иудаар ашигт малтмал болох гянтболдыг Монгол Улсын Дорноговь аймгийн Замын Үүд дэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн бүрдүүлэлт болон бусад бичиг баримтыг бүртгүүлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортолж, хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн, шилжүүлсэн,

Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу гянтболд экспортолж, борлуулж олсон 16.033.600.000 /Арван зургаан тэрбум гучин гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг хүлээж авахдаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ху Лейлинг /Hu Leiling/, “Дүүрэн Интернэшнл” ХХК, С.Гансүх, Б.Хоролсүрэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Гао Бао Юу /Хасаа/, Л.Бямбадорж, Б.Бат-Энэрэл, Р.Б, Ж.Ариунаа, Д.Батзаяа, Р.Амаржаргал, Х.Эрдэнэдэлгэр, Г.Лхамдаш, Д.Оюунбилэг нарын нэр бүхий 19 хүний ““Хаан” банк”, “Голомт банк”, “Төрийн банк”-ны төгрөг, юанийн дансаар шилжүүлэн авсан буюу гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж шилжүүлэн хүлээн авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор эд хөрөнгийн шинжийг өөрчилж “Мөнгө угаах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн,

4. Д.П нь 2015 онд Р.Б, Б.Ү, Х.Б нартай бүлэглэн Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт “Ө.Ө” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар гянтболд /вольфрам/ олборлох, олборлолтын үйл ажиллагааг байнга тогтвортой явуулж, гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан,

Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт “Ө.Ө” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар гянтболд /вольфрам/ олборлох, олборлолтын үйл ажиллагааг байнга тогтвортой явуулж, гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох, уурхайн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, цагдаагийн байгууллага болон бусад хяналтын байгууллагаас хяналт, шалгалт хийлгэхгүй байх, хууль бусаар олборлосон гянтболдыг хяналт, шалгалтгүй тээвэрлэх зорилгоор

2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Бандийн Ганзориг,

2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Нинагийн Бат-Эрдэнэ,

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сэдбалын Чинбат, Саяанямбуугийн Батзаяа нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элсүүлсэн,

-Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б, Б.Г, Н.Б, С.Ч, яллагдагч С.Батзаяа болон шүүгдэгч Г.Э, Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн яллагдагч Ху Лейлинг /Hu Leiling/ нартай зохион байгуулалттайгаар бүлэглэж, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд “Ө.Ө” ХХК-ийн нэр дээрх мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт ашигт малтмал хайх, ашиглах, олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр 27.27 га газарт хууль бусаар 542.95 тонн гянтболд /вольфрам/ олборлож, байгаль орчинд нийт 2.605.510.890 /Хоёр тэрбум зургаан зуун таван сая таван зуун арван мянга найман зуун ер/ төгрөгийн хохирол учруулсан,

-Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б нартай зохион байгуулалттайгаар бүлэглэж, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд байнга тогтвортой үйлдлээр Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт нөхөн сэргээлт хийх нэрийн дор хууль бусаар олборлосон гянтболд /вольфрам/ буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Ховд аймгийн Цэцэг сумаас Улаанбаатар хотод байрлах “Бэлэн” ХХК-ийн агуулахад руу тээвэрлэн буулгаж, улмаар “Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт цагаан тугалга олборлох, ашиглах” А лицензтэй “Олова”, “Принципал инвестмэйнтс” ХХК-иудаар ашигт малтмал болох гянтболдыг Монгол Улсын Дорноговь аймгийн Замын Үүд дэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн бүрдүүлэлт болон бусад бичиг баримтыг бүртгүүлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортолж, хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн, шилжүүлсэн,

Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу гянтболд экспортолж, борлуулж олсон 16.033.600.000 /Арван зургаан тэрбум гучин гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг хүлээж авахдаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ху Лейлинг /Hu Leiling/, “Дүүрэн Интернэшнл” ХХК, С.Гансүх, Б.Хоролсүрэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Гао Бао Юу /Хасаа/, Л.Бямбадорж, Б.Бат-Энэрэл, Р.Б, Ж.Ариунаа, Д.Батзаяа, Р.Амаржаргал, Х.Эрдэнэдэлгэр, Г.Лхамдаш, Д.Оюунбилэг нарын нэр бүхий 19 хүний ““Хаан” банк”, “Голомт банк”, “Төрийн банк”-ны төгрөг, юанийн дансаар шилжүүлэн авсан буюу гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж шилжүүлэн хүлээн авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор эд хөрөнгийн шинжийг өөрчилж “Мөнгө угаах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн

-Шүүгдэгч Б.Гтой бүлэглэж, 2018 оны 8 дугаар сард Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ц.Э” гэх газарт Нийслэлийн прокурорын газрын 1469 дугаартай тогтоолын дагуу Цагдаагийн байгууллагаас хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 3 ширхэг дизель, цахилгаан үүсгүүрийг үрэгдүүлж 17.000.000 /Арван долоон сая/ төгрөгийн хохирол учруулсан,

                                                                                             

5. Н.Б нь шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б, Д.П нар нь 2015 онд байгуулсан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт “Ө.Ө” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар гянтболд /вольфрам/ олборлох, олборлолтын үйл ажиллагааг байнга тогтвортой явуулж, гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэгт 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдөр элссэн,

-Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн болох шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б, Д.П, Б.Г болон Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн яллагдагч Ху Лейлинг /Hu Leiling/ нартай зохион байгуулалттайгаар бүлэглэж 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд “Ө.Ө” ХХК-ийн нэр дээрх мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал хайх, ашиглах, олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал буюу гянтболд /вольфрам/ олборлох, олборлолтын үйл ажиллагааг явуулж, 11.758.588.733 /арван нэг тэрбум, долоон зуун тавин найман сая, таван зуун наян найман мянга, долоон зуун гучин гурав/ төгрөгийн буюу 407.21 тонн гянтболд /вольфрам/ хууль бусаар олборлож, байгаль орчинд нийт 1.966.369.291 /нэг тэрбум есөн зуун жаран зургаан сая гурван зуун жаран есөн мянга хоёр зуун ерөн нэг/ төгрөгийн хохирол учруулсан,

 

6. Б.Г нь шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б, Д.П нар нь 2015 онд байгуулсан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт “Ө.Ө” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар гянтболд /вольфрам/ олборлох, олборлолтын үйл ажиллагааг байнга тогтвортой явуулж, гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэгт 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр элссэн,

-Зохион байгуулалттай гэмт бүлгийн болох шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б, Д.П, Н.Б, С.Ч, яллагдагч С.Батзаяа болон шүүгдэгч Г.Э, Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн яллагдагч Ху Лейлинг /Hu Leiling/ нартай зохион байгуулалттайгаар бүлэглэж, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд “Ө.Ө” ХХК-ийн нэр дээрх мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал хайх, ашиглах, олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал буюу гянтболд /вольфрам/ олборлох, олборлолтын үйл ажиллагааг нийт 27.27 га газрыг хамруулан явуулжээ. Үүнд:

2016 онд 226.23 тонн гянтболд /вольфрам/ буюу нийт 4,829,981,542,56 төгрөгийн,

2017 онд 180.98 тонн гянтболд /вольфрам/ буюу нийт 6,928,607,191,44 төгрөгийн,

2018 онд 135.74 тонн гянтболд /вольфрам/ буюу нийт 5,603,061,060,08 төгрөгийн нийт 542.95 тонн буюу 17,361,649,794,08 /Арван долоон тэрбум гурван зуун жаран нэгэн сая зургаан зуун дөчин есөн мянга долоон зуун ерэн дөрөв/ төгрөгийн үнэ бүхий гянтболд /вольфрам/-ыг хууль бусаар олборлож, байгаль орчинд нийт 2.605.510.890 /Хоёр тэрбум зургаан зуун таван сая таван зуун арван мянга найман зуун ерэн/ төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч Д.Птой бүлэглэж, 2018 оны 08 дугаар сард Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ц.Э” гэх газарт Нийслэлийн прокурорын газрын 1469 дугаартай тогтоолын дагуу Цагдаагийн байгууллагаас хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 3 ширхэг дизель, цахилгаан үүсгүүрийг үрэгдүүлж 17.000.000 /Арван долоон сая/ төгрөгийн хохирол учруулсан,

 

7. Г.Э нь Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн Р.Бтэй бүлэглэн Ховд аймгийн Цэцэг сумын засаг даргаар ажиллаж байсан Дамбын Цогбадрахад

            Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлүүдэд заасан Засаг даргын бүрэн эрх, албаны чиг үүрэгт хамааралгүй буюу Ховд аймгийн Цэцэг сумын “Баян-Овоо” багийн нутаг дэвсгэрт байрлах “Мянган Угалзат нурууны байгалийн цогцолборт” газрын “Ц.Э” гэх газарт 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах тухай” гэрээг байгуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг урьдчилан амлахгүйгээр хийсний хариуд

2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөг,

2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөгийн буюу нийт 10.000.000 төгрөг тус тус бэлнээр,

-Ганцаараа Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Б.Ст:

“Ө.Ө” ХХК-аар Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц.Э” гэх газарт нөхөн сэргээлт хийх асуудлыг Цэцэг сумын Баян-Овоо багийн Иргэдийн Нийтийн Хурлыг товлож, хэлэлцүүлэх талаар Баян-Овоо багийн засаг дарга Ц.Мд 2016 оны 4 дүгээр сард амаар үүрэг өгч, Багийн Иргэдийн Нийтийн хурлыг хуралдуулж, хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах эрх бүхий нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Багийн Иргэдийн нийтийн хурлыг зарлан хуралдуулахыг Багийн даргаас шаардан, хуралдуулсан,

Мөн Тусгай хамгаалалттай газар нутагт нөхөн сэргээлт хийх, түүнийг төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхээр зохицуулсан байхад 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 02 дугаартай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт “Ө.Ө” ХХК-тай хамтран ажиллах боломжтой” гэсэн утга агуулга албан бичгийг хүргүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийх нь хариуд

2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5063042419 дугаартай данснаас Б.Сын эзэмшлийн “Хаан” банкны 5859020263 дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн,

-Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн Засаг даргаар ажиллаж байсан Цэдэнгийн Мягмарсүрэнд

Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйл “Байгалийн цогцолборт газарт дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”,1.1 дэх хэсэгт “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга, чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэж заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулахаар

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 17.1.8 дахь “Иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн нутаг дэвсгэрийн байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай хүсэлтийг хэлэлцэж саналаа сум, дүүргийн Хуралд уламжлах” эрхтэй буюу нөхөн сэргээлттийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд багийн засаг дарга Ц.М нь санал оруулах эрхтэй байхад хахууль өгөгч гэмт бүлгийн ашиг сонирхлын үүднээс хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйн хариуд

2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5063042419 дугаартай данснаас Ц.Мгийн эзэмшлийн “Хаан” банкны 5859020922 дугаартай данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлж,

2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн,

-Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны мэргэжилтнээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Пүрэвсүрэнгийн Галцогт

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан албаны чиг үүргийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын нутаг “Мянган Угалзат” нурууны байгалийн цогцолборт газрын Ц.Э гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах нэрээр хууль бусаар ашигт малтмал буюу гянтболд олборлох үйл ажиллагаа явуулж байгаа “Ө.Ө” компанийн үйл ажиллагаанд шалгалт явуулж, экскаватор, ковш зэрэгт лац тавьж, үйл ажиллагааг зогсоож, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай “Өгөөжтэй-Өв” ХХК-ийн үйл ажиллагаа зогсоох тухай акт үйлдэж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд

2016 оны 7 дугаар сард бэлнээр 500.000 төгрөг,

-Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны байгаль хамгаалагч ажиллаж байсан Чулуунбаатарын Галбадрахад

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж, Ховд аймгийн Цэцэг сумын Баян-овоо багийн нутаг дэвсгэрт байрлах Мянган Угалзат нурууны байгалийн цогцолборт газрын Ц.Э гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах нэрээр хууль бусаар ашигт малтмал буюу гянтболд олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт бүлгийн “Ө.Ө” ХХК-ийн хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хэвийн явуулах” ашиг сонирхлын үүднээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд

2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5063042419 дугаартай данснаас Ч.Гын эзэмшлийн “Хаан” банкны 5859008315 дугаартай данс руу 4.000.000 төгрөг,

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус шилжүүлж Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн Р.Бтэй бүлэглэн хоёр удаагийн үйлдлээр Д.Цад 10.000.000 төгрөгийг, ганцаараа 1 удаагийн үйлдлээр Б.Ст 1.000.000 төгрөгийг, 2 удаагийн үйлдлээр Ц.Мд 2.500.000 төгрөгийг, 1 удаагийн үйлдлээр П.Гт 500.000 төгрөгийг, 2 удаагийн үйлдлээр Ч.Гад 4.500.000 төгрөгийг буюу 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд 8 удаагийн үйлдлээр нэр бүхий 5 хүнд нийт 18.500.000 төгрөгийг хахууль өгсөн,

Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б, Н.Б, Д.П, Б.Г нартай бүлэглэж, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 10 сар хүртэлх хугацаанд “Ө.Ө” ХХК-ийн нэр дээрх мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал хайх, ашиглах, олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал буюу гянтболд /вольфрам/ олборлох, олборлолтын үйл ажиллагааг явуулж, 4,829,981,542,56 /дөрвөн тэрбум найман зуун хорин есөн сая есөн зуун наян нэгэн мянга, таван зуун дөчин хоёр/ төгрөгийн буюу 226.23 тонн гянтболд /вольфрам/ олборлож, байгаль орчинд 1.133.683.740 /тэрбум, нэг зуун гучин гурван сая, зургаан зуун наян гурван мянга, долоон зуун дөч/ төгрөгийн хохирол учруулсан,

 

8. С.Ч нь шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б, Д.П нар нь 2015 онд байгуулсан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт “Ө.Ө” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар гянтболд /вольфрам/ олборлох, олборлолтын үйл ажиллагааг байнга тогтвортой явуулж, гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэгт 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр С.Батзаяагийн хамтаар элссэн,

-Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн болох шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б, Д.П, Б.Г, Н.Б, яллагдагч С.Батзаяа болон Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн яллагдагч Ху Лейлинг /Hu Leiling/ нартай зохион байгуулалттайгаар бүлэглэж 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд “Ө.Ө” ХХК-ийн нэр дээрх мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглан Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал хайх, ашиглах, олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал буюу гянтболд /вольфрам/ олборлох, олборлолтын үйл ажиллагааг явуулж, 5,603,061,060,08 /Таван тэрбум зургаан зуун гурван сая жаран нэгэн мянга жаран/ төгрөгийн буюу 135.74 тонн гянтболд /вольфрам/ олборлож, байгаль орчинд 639,059,468 /Зургаан зуун гучин есөн мянга тавин есөн/ төгрөгийн хохирол учруулсан,

-Ховд аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Ц.Год албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан

Зохион байгуулалттай гэмт бүлгийн ашиг сонирхлыг гүйцэтгүүлэх зорилгоор шүүгдэгч Р.Б, яллагдагч С.Батзаяа нартай зохион байгуулалттайгаар бүлэглэж “Ц.Э” гэх газарт нөхөн сэргээлт нэрийдлээр хууль бусаар ашигт малтмал буюу гянтболд /вольфрам/ олборлох, олборлолтын үйл ажиллагаанд эрх бүхий байгууллагаас шалгалт хийлгүүлэхгүй байх, нутгийн иргэд болон туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулсан компаниудыг “Ц.Э”-т ажиллуулахгүй, өөртөө болон зохион байгуулалттай гэмт бүлэгт давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулалттай гэмт бүлгийн өмнөөс Ховд аймгийн Жаргалант сум, Баатархайрхан багийн 2 дугаар байрны гадна 10.000.000 /Арван сая/ төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон,

 

9. Б.Б нь Хахууль өгөгч буюу Зохион байгуулалтай гэмт бүлэглэлийн гишүүн Б.Ү, Р.Б нарын “Ховд аймгийн Цэцэг сумын Мянган нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын “Ц.Э” нэртэй газарт нөхөн сэргээлт хийлгүүлэхийг Баян-Овоо багийн иргэдийн хурлаар дэмжүүлэх, мөн нөхөн сэргээлт нэрээр хууль бусаар ашигт малтмал олборлосон “Ө.Ө” ХХК-ийн үйл ажиллагааг тогтвортой явуулж, улмаар ашиг хүртэж, өөртөө давуу байдал бий болгох” ашиг сонирхлын үүднээс:

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байхдаа “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлын төсөв нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх, газрыг засаж тохижуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, мониторингийн аргаар судалгаа, шинжилгээ хийх, сурталчлах зардал, ажиллагсдын цалин хөлс зэргээс бүрдэнэ.” гэж,

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5 дахь заалтад “Төсөв” гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг” гэж тус тус заасан байхад Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаартай тогтоолоор “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ыг баталж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд,

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актыг баталснаас хойш ажлын таван өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ” заасан байхад Б.Б нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаартай тогтоолоор баталсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ыг Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлээгүй буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд

Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн

-Б.Ү, Х.Б нараас 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр 3.000.000 төгрөг,

-“Бэлон” ХХК-ийн захирал Р.Бгээс:

-2016 оны 5 дугаар сард 2.000.000 төгрөг,

-2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хүүхнээ Эрдэнэдэлгэрийн “Хаан” банкны 5022406589 тоот данснаас өөрийн “Хаан” банкны 5845635412 тоот дансаар 8,000,000 төгрөг,

-2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 30.000.000 төгрөг,

-2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр бэлнээр 1.000.000 төгрөг нийт 44.000.000 /дөчин дөрвөн сая/ төгрөг хахуульд авсан,

 

10. Г.Н нь Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр томилогдон ажиллах хугацаандаа Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3/03 дугаар “Аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор баталсан аймгийн хэмжээнд хөндөгдсөн газар нутгийн жагсаалтад Мянган угалзат нурууны байгалийн цогцолборт газрын “Ц.Э” гэдэг газарт нөхөн сэргээлт явуулах талаар тусгаагүй байхад албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 29 дугаартай албан бичиг хүргүүлсэн,

Цэцэг сумын Баян-Овоо багийн Иргэдийн Нийтийн хурлаас “Ө.Ө” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох тухай 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 7 дугаар тогтоол хүргүүлсээр байхад 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаартай “Ө.Ө” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохгүй гэсэн утга агуулга бүхий албан бичиг хүргүүлж, “Ө.Ө” ХХК-ийн үйл ажиллагааг байнга тогтвортой явуулах ашиг сонирхлын үүднээс зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн Р.Бгээс:

-2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Ховд Нямдорж” гэсэн утгатай 1.000.000 /Нэг сая/ төгрөг,

-2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Цэцэг сум Нямдорж” гэсэн утгатай 500.000 /Таван зуун мянга/ төгрөг,

-2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Нямдорж” гэсэн утгатай 1,000,000 /Нэг сая/ төгрөг,

-2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Цэцэг Нямдоржид з/д” гэсэн утгаар 1.500.000 /Нэг сая таван зуун мянган/ төгрөг,

-2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Цэцэг сумын засаг даргад” гэсэн утгаар 1.000.000 /Нэг сая/ төгрөг,

-2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дашка /Нямдорж Ах Жолооч” гэсэн утгаар 8.000.000 /Найман сая/ төгрөг,

-2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Дашка Нямдорж Ах Жолооч” гэсэн утгаар 5.000.000 /Таван сая/ төгрөг,

-2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр “Ховд ИТХ-ын дарга Нямдорж” гэсэн утгаар 1.000.000 Нэг сая/ төгрөг,

-2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр “Нямдорж зээл” гэсэн утгаар 5.000.000 /Таван сая/ төгрөг,

-2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Нямдоржид Бат-Эрдэнээс/ гэсэн утгаар 10.000.000 /Арван сая/ төгрөг,

-2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 10.000.000 /Арван сая/ төгрөгийг “Төлбөр” гэсэн утгаар,

-2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500.000 /Таван зуун мянга/ төгрөгийг “Бэлон” ХХК-аас гэсэн утгаар,

-2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шүүгдэгч Р.Бгийн хүү Б.Бат-Энэрэлийн “Хаан” банкны 5163110159 тоот данснаас 5.000.000 /Таван сая/ төгрөгийг “Орлого Баабий” гэх утгаар,

-2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Бэлон” ХХК-ны нярав Хүүхнээгийн Эрдэнэдэлгэрийн “Хаан” банкны 5022406589 тоот данснаас 1.000.000 /Нэг сая/ төгрөгийг “Баатархүү” гэсэн утгаар тус тус шилжүүлэн авч нийт 50.500.000 /Тавин сая таван зуун мянга/ төгрөгийн хахууль авсан,

 

11. Г.П нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа хахууль өгөгч буюу Зохион байгуулалтай гэмт бүлэглэлийн гишүүн Р.Б, Х.Б нарын “Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо 3 дугаар багийн нутаг, дэвсгэрт байрлах Мянган нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын “Ц.Э” нэртэй газарт “Ө.Ө” ХХК-аар нөхөн сэргээлт нэрээр хууль бусаар ашигт малтмал олборлож, ашиг хүртэх” гэсэн хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс:

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.3 дахь заалтад “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах” гэж заасны дагуу нөхөн сэргээлтийн санхүүжилтийн эх үүсвэрийг хаягдал шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар санхүүжүүлэхээр зохицуулсан 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаартай тогтоолоор батлагдсан “Хөндөгдсөн газар нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ыг хүчингүй болгох саналыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулалгүй албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй,

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлын төсөв нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх, газрыг засаж тохижуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, мониторингийн аргаар судалгаа, шинжилгээ хийх, сурталчлах зардал, ажиллагсдын цалин хөлс зэргээс бүрдэнэ.” гэж,

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5 дахь заалтад “төсөв” гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг” гэж,

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актыг баталснаас хойш ажлын таван өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ” гэж тус тус заасан байхад

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 60 дугаартай тогтоолоор “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-д өөрчлөлт оруулж буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр,

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 82, 2017 оны 60 дугаар тогтоолуудаар баталсан журмыг Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлээгүй буюу албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн Р.Б, Х.Б нараас 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Г.Өнөрбатын “Голомт” банкны 12001194821 дугаартай дансаар дамжуулан өөрийн “Хаан” банкны 5845429114 дугаартай дансаар 5.000.000 төгрөг хахуульд авсан,

 

12. Ц.М нь 2013 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн Засаг даргаар ажиллаж байхдаа:

-Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйл “Байгалийн цогцолборт газарт дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”,1.1 дэх хэсэгт “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга, чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэж заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулахаар Зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан “Бэлон” ХХК-ийн захирал Р.Б, “Ө.Ө” ХХК-ийн захирал Г.Э нарын ашиг сонирхлын үүднээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 17.1.8 дахь “Иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн нутаг дэвсгэрийн байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай хүсэлтийг хэлэлцэж саналаа сум, дүүргийн Хуралд уламжлах” эрхтэй буюу нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд багийн засаг дарга Ц.М нь  санал оруулах эрхтэй байхад хахууль өгөгч Р.Баатарсүрэн, Г.Э нарын ашиг сонирхлын үүднээс хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэлгүй хахууль өгөгч Р.Баатарсүрэн, Г.Э нараас 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Г.Эын “Хаан” банкны 5063042419 дугаарын данснаас өөрийн “Хаан” банкны 5859020922 дугаарын дансаар 1.500.000 төгрөгийг,

-2016 оны 5 дугаар сарын 20-ны үед Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хавдар судлалын Үндэсний төвийн орчим Г.Эоор дамжуулан бэлнээр 1.000.000 төгрөг,

-2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр “Бэлон”-оос гэх утгаар өөрийн “Хаан” банкны 5859020922 дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

-2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 6.000.000 төгрөгийн үнэ бүхий Тоёота Эстима маркийн авто машин буюу нийт 9.000.000 төгрөгийг хээл хахуульд авсан,

 

13. Ч.Б нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн Удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа хахууль өгөгч буюу Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Бгийн “Ховд аймгийн  Цэцэг сум Баян-Овоо багийн  нутаг дэвсгэрт байрлах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын Цагаан-Эрэг гэх нэртэй газарт “Ө.Ө” ХХК  нөхөн сэргээлт хийх нэрээр хууль бусаар ашигт малтмал буюу гянтболд олборлох” ашиг сонирхлын үүднээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлын төсөв нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх, газрыг засаж тохижуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, мониторингийн аргаар судалгаа, шинжилгээ хийх, сурталчлах зардал, ажиллагсдын цалин хөлс зэргээс бүрдэнэ.” гэж,

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5 дахь заалтад “төсөв” гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг” гэж тус тус заасан байхад 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 09/2252 дугаартай “аж ахуй нэгж, байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэхийг дэмжсэн” утга агуулга бүхий албан бичгийг Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.С, Засаг дарга Д.Ц нарт хүргүүлсний хариуд буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг урьдчилан амлахгүйгээр хийсний хариуд “Бэлон” ХХК-ийн захирал Р.Бгээс 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 20.000.000 төгрөгийг бэлнээр хээл хахуульд авсан,

 

14. Ч.У нь Ховд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр буюу нийтийн албан тушаалтан ажиллаж байхдаа Ховд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тус аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт нөхөн сэргээлт явуулах нэрээр халхавчлан гянтболд /вольфрам/ олборлосон “Ө.Ө” ХХК-ийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, тухайн компанийн үйл ажиллагаанаас ашиг хүртэх хүмүүст давуу байдал бий болгох” ашиг сонирхлын үүднээс

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.3 дахь заалтад “хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах” заасны дагуу нөхөн сэргээлтийн санхүүжилтийн эх үүсвэрийг хаягдал шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар санхүүжүүлэхээр зохицуулсан 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаартай тогтоолоор батлагдсан “Хөндөгдсөн газар нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ыг хүчингүй болгох саналыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулаагүй албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд,

Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасанАлбан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно. гэсэн заалтыг зөрчин хахууль өгөгч “Ө.Ө” ХХК-тай шууд хамаарал бүхий “Бэлон” ХХК-ийн захирал, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн Р.Бгээс:

-2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Х.Эрдэнэдэлгэрийн 5022406589 дугаарын дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн 5845182222 дугаарын дансаар “Бэлон” Эрдэгээс” гэсэн гүйлгээний утгатайгаар 1.000.000 /нэг сая/ төгрөгийг,

-2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Х.Эрдэнэдэлгэрийн 5022406589 дугаарын дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн 5845182222 дугаарын дансаар “Баатархүүгээс“ гэсэн гүйлгээний утгатайгаар 3.000.000 /гурван сая/ төгрөгийг,

-2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Б.Билгүүний “Хаан” банкны 5039584440 дугаарын дансаар дамжуулан өөрийн 5845182222 дугаарын дансаар “Бат-Эрдэнээс“ гэсэн гүйлгээний утгатайгаар 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг,

-2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Д.Оюунбилэгийн 5063276323 дугаарын дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн 5845182222 дугаарын дансаар 1.000.000 /нэг сая/ төгрөгийг,

-2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Б.Бат-Энэрэлийн 5163110159 дугаарын дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн 5845182222 дугаарын дансаар “Ажил” гэсэн гүйлгээний утгатайгаар 3.000.000 /гурван сая/ төгрөгийг,

-2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б.Бат-Энэрэлийн 5163110159 дугаарын дансаар дамжуулан өөрийн төрсөн хүү Б.Барсболдын 5845620711 дугаарын дансаар “Баатархүү” гэсэн гүйлгээний утгатайгаар 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг,

-2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Хүүхнээгийн Эрдэнэдэлгэрийн 5022406589 дугаарын дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн 5845182222 дугаарын дансаар “Баатархүүгээс“ гэсэн утгатайгаар 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг,

-2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Х.Эрдэнэдэлгэрийн 5022406589 дугаарын дансаар өөрийн төрсөн хүү Б.Барсболдын 5845620711 дугаарын дансаар “Баатархүү” гэсэн гүйлгээний утгатайгаар 3.000.000 /гурван сая/ төгрөгийг,

-2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Д.Оюунбилэгийн 5063276323 дугаарын дансаар дамжуулан өөрийн төрсөн хүү Б.Барсболдын 5845620711 дугаарын дансаар “тэжээлийн үнэ” гэсэн гүйлгээний утгатайгаар 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг,

-2017 оны 12 сард 1.000.000 төгрөгийн үнэ бүхий компьютерыг тус тус хахуульд авсан буюу 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 10 удаагийн үйлдлээр өөрийн болон төрсөн хүү Б.Батчингисийн эзэмшлийн хувийн дансаар дамжуулан, нийт 16.600.000 төгрөгийн хахууль авсан,

 

15. Г.Г нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаар ажиллаж байхдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь хэсэгт “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох ...” гэсэн чиг үүргийн дагуу нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах нэрээр хууль бусаар ашигт малтмал буюу гянтболд олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Ө.Ө” компанийн үйл ажиллагаанд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 06-ны өдрүүдэд, 2018 оны 6 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд “Ө.Ө” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөг Р.Бгээс бэлнээр, “Бэлон” ХХК-ийн нярав Х.Эрдэнэдэлгэрийн “Хаан” банкны 5022406589 дугаартай данснаас өөрийн “Хаан” банкны 5863070912 дугаарын дансаар 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг хахуульд авсан,

 

16. Д.Ц нь Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 82 дугаар тогтоолоор баталсан Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих тухай журмын 3.2 дахь хэсэгт заасан “Тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно” гэсэн заалтаар халхавчлан нөхөн сэргээлт явуулах нэрийдлээр ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 0.796 га талбайд ашигт малтмал болох гянтболд /вольфрам/ хууль бусаар олборлож, байгаль орчинд 14.759.730 /арван дөрвөн сая, долоон зуун тавин есөн мянга, долоон зуун ер/ төгрөгийн хохирол учруулсан,

-Ховд аймгийн Цэцэг сумын засаг даргаар 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байхдаа хахууль өгөгч буюу Г.Эын “Цэцэг сумын Засаг даргатай “Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах гэрээ” байгуулж, уг гэрээгээр халхавчлан “Ховд аймгийн Цэцэг сумын Мянган нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын “Ц.Э” нэртэй газарт ашигт малтмал буюу гянтболд олборлох үйл ажиллагаа явуулах” ашиг сонирхлын үүднээс Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлүүдэд заасан Засаг даргын бүрэн эрх, албаны чиг үүрэгт хамааралгүй буюу Ховд аймгийн Цэцэг сумын “Баян-Овоо” багийн нутаг дэвсгэрт байрлах “Мянган Угалзат нурууны байгалийн цогцолборт” газрын “Ц.Э” гэх газарт 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах тухай” гэрээг “Ө.Ө” ХХК-ний захирал Г.Этой байгуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг урьдчилан амлахгүйгээр хийсний хариуд хахууль өгөгч буюу Г.Э, зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн Р.Б нараас бэлнээр

2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 5.000.000 /таван сая/ төгрөг,

2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 5.000.000 /таван сая/ төгрөгийг буюу нийт 10.000.000 төгрөгийн хахуульд авсан,

 

17. Б.С нь 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Ховд аймгийн Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа хахууль өгөгч буюу Зохион байгуулалтай гэмт бүлэглэлийн гишүүн Б.Ү, Р.Б, Г.Э нарын “Ховд аймгийн Цэцэг сумын Мянган нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын “Ц.Э” нэртэй газарт Ө.Ө” ХХК-ийн нөхөн сэргээлт хийх нэрээр хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг тогтвортой явуулах” ашиг сонирхлын үүднээс “Ө.Ө” ХХК-аар Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг дэвсгэр “Ц.Э” гэх газарт нөхөн сэргээлт хийх асуудлыг Цэцэг сумын Баян-Овоо багийн Иргэдийн нийтийн хурлыг товлож, хэлэлцүүлэх талаар Баян-Овоо багийн засаг дарга Ц.Мд 2016 оны 4 дүгээр сард амаар үүрэг өгч, Багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдуулж буюу хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах эрх бүхий нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Багийн Иргэдийн нийтийн хурлыг зарлан хуралдуулахыг Багийн даргаас шаардаж,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлын төсөв нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх, газрыг засаж тохижуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, мониторингийн аргаар судалгаа, шинжилгээ хийх, сурталчлах зардал, ажиллагсдын цалин хөлс зэргээс бүрдэнэ.” гэж,

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5-д:

-“төсөв” гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг” гэж Тусгай хамгаалалттай газар нутагт нөхөн сэргээлт хийх, түүнийг төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхээр зохицуулсан байхад Б.С нь 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр №02 дугаартай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт “Ө.Ө ХХК-тай хамтран ажиллах боломжтой” гэсэн утга агуулга албан бичгийг хүргүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль өгөгч буюу

-Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн Б.Үаас 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр бэлнээр 3.000.000 төгрөг,

-Г.Эын “Хаан” банкны 5063042419 дугаартай данснаас 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн “Хаан” банкны 5859020263 дансаар 1.000.000 төгрөг,

-Бэлон ХХК-ийн захирал Р.Бгээс Х.Эрдэнэдэлгэрийн “Хаан” банкны 5022406589 дугаарын данснаас 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн “Хаан” банкны 5859020263 дугаарын данснаас 800.000 төгрөг,

-2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 4.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг бэлнээр хахуульд авсан,

 

18. Д.П нь 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа “Бэлон” ХХК-ийн захирал Р.Бгийн Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах Мянган Угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын Ц.Э гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах нэрээр хууль бусаар ашигт малтмал буюу гянтболд олборлох “Ө.Ө” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явуулах ашиг сонирхлын үүднээс хууль болон бусад эрх зүйн актаар өөрт олгогдоогүй эрх буюу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлын төсөв нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх, газрыг засаж тохижуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, мониторингийн аргаар судалгаа, шинжилгээ хийх, сурталчлах зардал, ажиллагсдын цалин хөлс зэргээс бүрдэнэ.” гэж,

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5 дахь заалтад “төсөв” гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг” гэж тус тус заасан байхад нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжээр нөхөн сэргээлтийн зардлыг гаргуулахаар тусгагдсан  2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 01/2016 дугаартай гэрээг “Ө.Ө” ХХК-ийн захирал Г.Э, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 01/2017 дугаартай гэрээг “Ө.Ө” ХХК-ийн захирал Н.Бтэй “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх ажлын гэрээ”-ийг байгуулж гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн,

нөхөн сэргээлт явуулах нэрийн дор хууль бусаар ашигт малтмал буюу гянтболд /вольфрам/ олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Ө.Ө” ХХК-ийн үйл ажиллагааг таслан зогсоолгүй,  ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн албаны чиг үүрэг болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухайн хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчиж албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль өгөгчийн буюу “Бэлон” ХХК-ийн захирал Р.Бгээс 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 600.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус бэлнээр,

Р.Бгийн “Хаан” банкны 5003865830 дугаартай данснаас өөрийн “Хаан” банкны 5863036483 дугаарын дансаар дамжуулан 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг,

2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 800.000 төгрөг,

 мөн “Бэлон” ХХК-ийн захирал Р.Бгийн жолооч Д.Оюунбилэгийн “Хаан” банкны 5063276323 дугаарын дансаар дамжуулан өөрийн “Хаан” банкны 5863036483 дансаар 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 600.000 төгрөг,

 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Бэлон” ХХК-ийн нягтлан бодогч Ж.Ариунаагийн “Хаан” банкны 5016093118 дугаарын дансаар дамжуулан, өөрийн “Хаан” банкны 5863036483 дансаар 400.000 төгрөг,

 “Бэлон” ХХК-ийн нярав Х.Эрдэнэдэлгэрийн “Хаан” банкны 5022406589 дугаарын дансаар дамжуулан 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн “Хаан” банкны 5863036483 дансаар 800.000 төгрөг,

2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 500.000 төгрөг,

 “Ө.Ө” ХХК-нд ажилладаг Т.Утаатболорын эхнэр С.Ариунаагийн “Хаан” банкны 5063099318 дугаарын дансаар дамжуулан 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг,

2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 200.000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Р.Бгийн хүү Б.Бат-Энэрэлийн “Хаан” банкны 5163110159 дугаартай дансаар дамжуулан “Хаан” банкны 5863036483 дансаар 1.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн нийт 10.900.000 төгрөгийн хахууль авсан,

 

19. П.Г нь 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны мэргэжилтнээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан албаны чиг үүргийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын нутаг “Мянган Угалзатын” нурууны байгалийн цогцолборт газрын Ц.Э гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах нэрээр хууль бусаар ашигт малтмал буюу гянтболд олборлох үйл ажиллагаа явуулж байгаа “Ө.Ө” компанийн үйл ажиллагаанд шалгалт явуулж, экскаватор, ковш зэрэгт лац тавьж, үйл ажиллагааг зогсоож, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай “Өгөөжтэй-Өв” ХХК-ийн үйл ажиллагаа зогсоох тухай акт үйлдэж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөгч буюу хахууль өгөгчийн буюу Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн Р.Б, Г.Э нарын “Ховд аймгийн Цэцэг сумын “Баян-Овоо” 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мянган Угалзатын” нурууны байгалийн цогцолборт газрын “Ц.Э” гэх газарт “Ө.Ө” ХХК-ийн нөхөн сэргээлт явуулах нэрээр  ашигт малтмал болох гянтболд /вольфрам/-г хууль бусаар олборлох үйл ажиллагааг хэвийн явуулах” ашиг сонирхлын үүднээс “Ө.Ө” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Г.Эоос“ 2016 оны 07 дугаар сард 500.000 төгрөг, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Бгээс 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр түүний хүү Б.Бат-Энэрэлийн “Хаан” банкны 5163110159 дугаартай дансаар дамжуулан өөрийн “Хаан” банкны 5859028831 дугаартай дансаар 1.000.000 төгрөг хахуульд авсан,

 

20. Ц.Г нь Ховд аймгийн Цагдаагийн газрын даргаар 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хооронд ажиллаж байхдаа Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн дарга С.Батзаяа, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Б, “Өгөөжтэй-Өв”  ХХК-ийн захирал С.Ч нарын “тус аймгийн Цэцэг сум Баян-Овоо багийн  нутаг дэвсгэрт орших Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын Цагаан-Эрэг гэх нэртэй газарт нөхөн сэргээлт хийх нэрээр хууль бусаар ашигт малтмал буюу гянтболд олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Ө.Ө” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолгүйгээр зөвхөн Өгөөжтэй-Өв” ХХК-тай “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх ажлын туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан “Гриймхоум ланд” ХХК, “Зэт Кэй Эс Экспресс” ХХК, “Мөнхцагаан сувд” ХХК, “Топ Маунтайн” ХХК-уудын үйл ажиллагааг явуулахгүй байх, гар аргаар ашигт малтмал олборлож байсан иргэдийн олборлолтын үйл ажиллагааг зогсоох, “Өгөөжтэй-Өв” ХХК-ийн талбайд тэдгээрийг оруулахгүй байх” арга хэмжээ аван гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн дарга С.Батзаяа, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Б, “Өгөөжтэй-Өв”  ХХК-ийн захирал С.Ч нараас 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 2 дугаар байрны гадна “Өгөөжтэй-Өв” ХХК-ийн захирал С.Чаар дамжуулан 10.000.000 төгрөгийг хахуульд авсан,

 

21. Ч.Г нь Мянган Угалзатын нурууны тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны байгаль хамгаалагч ажиллаж байхдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж, Ховд аймгийн Цэцэг сумын Баян-овоо багийн нутаг дэвсгэрт байрлах Мянган Угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын Ц.Э гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах нэрээр хууль бусаар ашигт малтмал буюу гянтболд олборлох үйл ажиллагаа явуулсан “Ө.Ө” компанийн гүйцэтгэх захирал Г.Э, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Бгийн “Өгөөжтэй-Өв ХХК-ийн хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хэвийн явуулах” ашиг сонирхлын үүднээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд  заасан албан үүргийн хувьд гүйцэтгэх  үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль өгөгч Г.Эоос 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр түүний “Хаан” банкны 5063042419 дугаарын данснаас 500.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 4.000.000 төгрөгийг тус тус өөрийн “Хаан” банкны 5859008315 дугаарын дансаар, “Бэлон” ХХК-ийн Р.Бгээс 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн охин Г.Нямцэцэгийн “Хаан” банкны 5859062577 дугаарын дансаар 1.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өөрийн “Хаан” банкны 5859008315 дугаарын дансаар, 600.000 төгрөгийг тус тус дамжуулан хээл хахуульд авсан,

 

22. КМА нь шүүгдэгч ГИВ, шүүгдэгч Г.О, Г.Б нартай бүлэглэн Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А48 дугаартай захирамжаар Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт эвдэгдсэн 8 га талбайд нөхөн сэргээлт явуулах компанийг сонгон шалгаруулах тендерт “Топ Маунтайн” ХХК-ийг шалгаруулах, өөртөө болон шүүгдэгч ГИВ, Г.О, Г.Б нарт давуу байдал бий болгох зорилгоор тус сумын засаг дарга Ж.М-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний төрсөн дүү Ж.Өаар дамжуулан

-2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Р.Ариунболдын 5027590117 дугаартай данснаас Ж.Өын 5011270560 данс руу 20 сая төгрөг шилжүүлсэн,

-2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бэлнээр 40 сая төгрөг, нийт 60 сая төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг,

-Шүүгдэгч Ш.Стай бүлэглэн Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаар тогтоолоор баталсан Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих тухай журмын 3.2 дахь хэсэгт заасан “Тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно” гэсэн заалтаар халхавчлан нөхөн сэргээлт явуулах нэрийдлээр ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 10 дугаар 04-ний өдөр хүртэлх хугацаанд 0.731 га талбайд ашигт малтмал болох гянтболд хууль бусаар олборлож, байгаль орчинд 13.325.136 /арван гурван сая гурван зуун хорин таван мянга нэг зуун гучин зургаа/ төгрөгийн хохирол учруулсан,

 

23. Ш.С нь шүүгдэгч КМАтой бүлэглэн Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаар тогтоолоор баталсан Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих тухай журмын 3.2 дахь хэсэгт заасан “Тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно” гэсэн заалтаар халхавчлан нөхөн сэргээлт явуулах нэрийдлээр ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 10 дугаар 04-ний өдөр хүртэлх хугацаанд 0.731 га талбайд ашигт малтмал болох гянтболд хууль бусаар олборлож, байгаль орчинд 13.325.136 /арван гурван сая, гурван зуун хорин таван мянга, зуун гучин зургаа/ төгрөгийн хохирол учруулсан,

 

24. Ж.М нь Ховд аймгийн Цэцэг сумын засаг даргаар ажиллаж байхдаа Ж.Өтай бүлэглэж, хахууль өгөгч буюу Г.О, Г.Баямөнх, КМА, ГИВ нарын “ сонгон шалгаруулалтад Топ Маунтайн ХХК-ийн тэнцүүлэх” ашиг сонирхлын үүднээс 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн А/48 дугаартай захирамжаар Мянган Угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын “Ц.Э” гэх газарт 8 га талбайд нөхөн сэргээлт явуулах төсөл сонгон шалгаруулалт” зарласан атлаа “Топ Маунтайн” ХХК-аар 18.62 га талбайд нөхөн сэргээлт хийлгүүлэхээр буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр  2017 оны  5 дугаар сард урьдчилан амлаж, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ж.Өаар дамжуулан бэлнээр 40 сая төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Р.Ариунболдын 5027590117 дугаартай данснаас Ж.Өын 5011270560 дансаар 20 сая төгрөгийн хээл хахууль авсан,

 

25. Ж.Ө нь шүүгдэгч Ж.Мтой бүлэглэн, хахууль өгөгч буюу Г.О, Г.Баямөнх, КМА, ГИВ нарын “ сонгон шалгаруулалтад Топ Маунтайн ХХК-ийн тэнцүүлэх” ашиг сонирхлын үүднээс Ховд аймгийн Цэцэг сумын засаг дарга Ж.Мийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн А/48 дугаартай захирамжаар Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын “Ц.Э” гэх газарт 8 га талбайд нөхөн сэргээлт явуулах төсөл сонгон шалгаруулалт” зарласан атлаа “Топ Маунтайн” ХХК-аар 18.62 га талбайд нөхөн сэргээлт хийлгүүлэхээр буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр 2017 оны  5 дугаар сард урьдчилан амлаж, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бэлнээр 40 сая төгрөг,  2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Р.Ариунболдын 5027590117 дугаартай данснаас өөрийн 5011270560 дансаар дамжуулан 20 сая төгрөгийн хээл хахууль авсан,

 

26. ГИВ нь шүүгдэгч Г.О, Г.Баямөнх, КМА нартай бүлэглэн Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн А48 дугаартай захирамжаар Ховд аймгийн Цэцэг сумын Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын “Ц.Э” гэх газарт 8 га талбайд нөхөн сэргээлт явуулах компанийг сонгон шалгаруулах тендерт “Топ Маунтайн” ХХК-ийг шалгаруулах зорилгоор өөртөө болон шүүгдэгч Г.О, Г.Баямөнх, шүүгдэгч КМА нарт давуу байдал бий болгох зорилгоор тус сумын засаг дарга Ж.Мод албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний төрсөн дүү Ж.Өаар дамжуулан 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Р.Ариунболдын 5027590117 дугаартай данснаас Ж.Өын 5011270560 данс руу 20 сая төгрөг шилжүүлсэн, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бэлнээр 40 сая төгрөг, нийт 60 сая төгрөгийн хахууль өгсөн,

 

27. Г.О нь шүүгдэгч Г.Б, КМА, ГИВ нартай бүлэглэн Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн А48 дугаартай захирамжаар Ховд аймгийн Цэцэг сумын Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын “Ц.Э” гэх газарт 8 га талбайд нөхөн сэргээлт явуулах компанийг сонгон шалгаруулах тендерт “Топ Маунтайн” ХХК-ийг шалгаруулах зорилгоор өөртөө болон Г.Б, КМА, ГИВ нарт давуу байдал бий болгох зорилгоор тус сумын засаг дарга Ж.Мт албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний төрсөн дүү Ж.Өаар дамжуулан 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Р.Ариунболдын 5027590117 дугаартай данснаас Ж.Өын 5011270560 данс руу 20 сая төгрөг шилжүүлсэн, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бэлнээр 40 сая төгрөг, нийт 60 сая төгрөгний хахууль өгсөн,

 

28. Г.Б нь шүүгдэгч Г.О, КМА, ГИВ нартай бүлэглэн Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн А48 дугаартай захирамжаар Ховд аймгийн Цэцэг сумын Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын “Ц.Э” гэх газарт 8 га талбайд нөхөн сэргээлт явуулах компанийг сонгон шалгаруулах тендерт “Топ Маунтайн” ХХК-ийг шалгаруулах зорилгоор өөртөө болон Г.О, КМА, ГИВ нарт давуу байдал бий болгох зорилгоор тус сумын засаг дарга Ж.Мид албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний төрсөн дүү Ж.Өаар дамжуулан 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Р.Ариунболдын 5027590117 дугаартай данснаас Ж.Өын 5011270560 данс руу 20 сая төгрөг шилжүүлсэн, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бэлнээр 40 сая төгрөг, нийт 60 сая төгрөгийн хахууль өгсөн,

 

29. Д.Х нь Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаар тогтоолоор баталсан Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих тухай журмын 3.2 дахь хэсэгт заасан “Тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно” гэсэн заалтаар халхавчлан нөхөн сэргээлт явуулах нэрийдлээр ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар 04-ний өдөр хүртэлх хугацаанд 0.775 га талбайд ашигт малтмал болох гянтболд /вольфрам/ хууль бусаар олборлож, байгаль орчинд 19.743.485 /арван есөн сая долоон зуун дөчин гурван мянга дөрвөн зуун наян тав/ төгрөгийн хохирол учруулсан,

 

30. Н.Э нь Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ц.Э” нэртэй Улсын Их хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаар тогтоолоор баталсан Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих тухай журмын 3.2 дахь хэсэгт заасан “Тухайн газар дээрх хаягдал, шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно” гэсэн заалтаар халхавчлан нөхөн сэргээлт явуулах нэрийдлээр ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр 2017 оны 8 дугаар сараас 2017 оны 10 дугаар 04-ний өдөр хүртэлх хугацаанд 2.808 га талбайд ашигт малтмал болох гянтболд /вольфрам/ хууль бусаар олборлож, байгаль орчинд 185.140.484 /зуун наян таван сая зуун дөчин мянга дөрвөн зуун наян дөрөв/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

........................

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/781 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Р.Б, Б.Ү, Х.Б, Н.Б, Б.Г, С.Ч, Д.П, Г.Э, Б.С, КМА, Д.Ц, Ш.С, Д.Х, ГИВ, Г.О, Г.Б, Ж.М, Ж.Ө, Н.Э, Г.Г, Д.П, Б.Б, Ц.М, Ч.У, Г.Н, Ц.Г, Г.П, П.Г, Ч.Б, Ч.Г нарт холбогдох хэргийг мөн шүүхээр дамжуулан Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Р.Б, Б.Ү, Х.Б, Б.Г, С.Ч, Г.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ,

Н.Б, П.Г, Г.П, Б.Б, Ч.Б, Ш.С, Н.Э, Д.Х, Г.Н, Ч.У, Д.Ц, Ц.Г, Ч.Г нарт урьд авсан нутаг дэвсгэрээс гарч явах буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ,

Н.Б, Ш.С, Н.Э, Д.Х, Г.Н, Д.Ц нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ,

Ц.Год авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, 1841000400177 тоот хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, мөн Ховд аймаг дахь цагдаагийн газрын даргын албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ,

Н.Б, Д.П, Б.С, КМА, Д.Ц, Ш.С, Д.Х, ГИВ, Г.О, Г.Б, Ж.М, Ж.Ө, Н.Э, Г.Г, Д.П, Б.Б, Ц.М, Ч.У, Г.Н, Ц.Г, Г.П, П.Г, Ч.Б, Ч.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ                                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ