| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2023/04668/И |
| Дугаар | 184/ШШ2024/04168 |
| Огноо | 2024-08-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 184/ШШ2024/04168
| 2*******4 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 184/ШШ2*******4/04178 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* овогт ******* ******* *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны тоотод оршин суух, эрэгтэй, овогт ын -д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3,005,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Очир оролцов.
Нэхэмжлэгч А.*******, хариуцагч Т. нар нь өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул тэдний эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би барилгын материалын дэлгүүр 100 айлд ажиллуулдаг. Т. гэх хүн 2*******1 оны 5 дугаар сарын 07-ны өдөр надаас нийт 1,955,000 төгрөгийн бараа болох OSB хавтан 50ш, гар замаск *******ш , праймер 1ш, төмөр утас 2ш, авсан.
2*******1 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нийт 2,8,000 төгрөгийн бараа болох 0.9-тэй гипс хавтан 50ш, OSB 32ш, ногоон гипс 12ш, 60x******* 10ш, 30x30 30ш, 50х75 130ш, изовер 5ш, хар хоолой 150ш, том шрүп 10ш, бэхэлгээ төмөр *******0ш, цахилгааны лент 2 ширхэгийг тус тус зээлээр авсан, үүнээс 1,826,000 төгрөгийг өгөөд үлдсэнийг нь өнөөдрийг хүртэл өгөөгүй тул үлдэгдэл 3,005,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А.*******аас 2*******1 онд барилгын материал худалдаж авсан. Тус оны 5 дугаар сарын 07-ны өдөр 1,826,000 төгрөгийн бараа материал авч, төлбөрийг төлсөн. 5 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөгийн материал авсан, тооцоог 2*******1 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкны тоот дансанд /******* эзэмшигч/ шилжүүлж төлбөрийг бүрэн барагдуулсан. Нэхэмжлэгчийн нэмж бичсэн материалын зөрүүг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна гэжээ.
Зохигч 2*******4 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч А.*******, хариуцагч Т. нар харилцан тохиролцож, дараах гэрээг байгуулав.
А.******* би хариуцагч Т.ас нэхэмжилсэн 3,005,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 1,005,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т. би үлдэх 2,000,000 төгрөгийг 2*******4 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.
2*******4 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагт товлогдсон шүүх хуралдааныг бидний эзгүйд шийдвэрлэж өгнө үү.
Гэрээ байгуулсан нэхэмжлэгч А.*******, хариуцагч Т. гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Т.д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3,005,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Т.д холбогдох 3,005,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 1,005,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,000,000 төгрөгийг хариуцагч Т. нь 2*******4 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.
Нэхэмжлэгч А.*******, хариуцагч Т. нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигч эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийн талаар тусгаагүй тул шүүх хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Т.д холбогдох 3,005,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 1,005,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,000,000 төгрөгийг хариуцагч Т. төлөхийг хүлээн зөвшөөрч, 2*******4 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.ас улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******т олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ