| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2024/04248/И |
| Дугаар | 101/ШШ2024/03711 |
| Огноо | 2024-07-31 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2024/03711
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Г.Бямбажаргал, шүүгч Л.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х******* дүүрэг, ******* дүгээр хороо, Б******* ******* ******* байр ******* тоотод оршин суух Ц******* овогт Э******* Б******* /рд:/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, Э хотхон 20*******-7******* тоотод оршин суух Д овогт С О /рд:/-д холб*******ох,
Гэм хорын хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б*******, хариуцагчийн төлөөлөгч Б.Л, иргэдийн төлөөлөгч Ц.Д, О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 202******* оны 3 сарын 1******* өдөр 17 цаг *******0 минутын орчимд Yulong маркийн УАТ улсын дугаартай автобусыг жож явсан жолооч нь огцом тоормос гишгэж зорчигч Б******* унаж эрүүл мэндэд хохирол учирсан Toyota Land Cruiser маркийн УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолооч О урсгал сөрж орж ирж хохирол учруулсан болохоор хүнд байсан одоо толгой өвдөг нуруу маш их чилж байгаа. Ийм хариуцагч С.О миний биед учруулсан хохирол болох
1. Эмчилгээний зардал 1,223,000 төгрөг
2. Ажилгүй байсан тэтгэмж 15 хоног өдрийн 100,000=1,500,000
3. Сэтгэл санааны хохирол 2,277,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг барагдуулж өгөхийг хүсэж байна.
1а. Би 202******* онд автобусанд яваад осолд орсон. Хариуцагч нь урсгал зөрчөөд автобус гэнэт зогсоод би шидэгдэж унасан. Над уруу нэг утсаар ярихад нь би эмнэлгээр явж байгаагаа хэлсэн. Тэрнээс хойш надтай холбоо бариагүй. Тэрнээс хойш миний хамраас цус гарч, нуруу өвддөг болсон. Эмчилгээний зардал 1,223,000 төгрөг, ажилгүй байснаас аваагүй цалин 1,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 2,227,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг гаргуулна гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч Б.Л нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн 9-д шинжээчийн дүгнэлт байгаа. Дүгнэлтэд болсон хэргийн талаар гэнэт тоормос гишгэснээс унаж толгойгоо мөргөсөн гэдэг. Замын хөдөлгөөний дүрмийн 6.2-т автобусанд явахдаа зориулалтын бариулаас барих талаар заасан. Барьж байсан эсэх нь тогто*******оогүй. Хэргийн 1*******-т байгаа 159,*******00 төгрөгөөр нурууны бүс авсан байна. Мөн нурууны зураг авхуулсан байна. Эмчилгээний зардал 719,500 төгрөгийг зөвшөөрнө. Ажилгүй байсан хугацааны цалин өдрийн 100,000 төгрөгийг яаж тогтоож байна вэ. Нийгмийн даатгал төлсөн байх ёстой боловч энэ талаар баримтгүй тул зөвшөөрөхгүй. Сэтгэл санааны хохирлыг яаж тогтоосон нь тодорхойгүй. Иймд бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
3. Иргэдийн төлөөлөгч Ц.Д нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Б*******ын баримтаар нотл*******сон эмчилгээ, оношилгооны зардлыг хариуцагч Оаас гаргуулж өгөх нь зүйтэй гэв.
3а. Иргэдийн төлөөлөгч О.О нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Б******* нь 5 саяыг гэм хорын хохиролд гэж нэхэмжилж байгаа ч баримтыг тодорхой тайлбартай авчирч ирээгүй. Гэхдээ тодорхой гарч буй зардал болон сэтгэл санааны хохирлыг хариуцагч С.О гаргаж өгөх нь зүйтэй гэв.
*******. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Зам тээврийн осол дээр тогтоосон актын хуулбар /хх*******-5/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар /хх6-8/, шинжээчийн дүгнэлт /хх9/, мөрдөгчийн магадлагаа /хх10/, гараар бичсэн баримт /хх11/, гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн баримт /хх12-13/, “Анутулга фарм” ХХК-ийн төлбөрийн баримт /хх1*******/, Бриллиант эмнэлгийн төлбөрийн баримт /хх15/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх16/, тээврийн прокурорын газрын прокурорын 202******* оны 0******* дүгээр сарын 10-ны өдрийн дугаар тогтоолын хуулбар /хх17-18/, тархины болон хүзүү, нурууны томограф зураг /хх19-23/, компьютер томографийн шинжилгээний баримт 2 ширхэг /хх2*******, /, Бриллиант эмнэлгийн үзлэгийн баримт /хх25/, мөрдөгчийн тогтоол /хх27/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 719,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Э.Б******* нь гэм хор учруулсны хохиролд эмчилгээний зардалд 1,223,000 төгрөг, олох байсан орлогод 1,500,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2,277,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч С.О нь эмчилгээний зардалд 719,500 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг нь баримтгүй, ажил эрхэлдэг болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөг талаар баримтгүй, мөн сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй гэж эс зөвшөөрч маргасан.
*******. Хариуцагч С.О нь 202******* оны 03 дугаар сарын 1*******-ны өдөр Toyota Land Cruiser маркийн УАЕ улсын дугаартай автомашин жож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол болж Yutong маркийн УАТ улсын дугаартай автобусанд зорчиж явсан нэхэмжлэгч Э.Б*******ын эрүүл мэндэд хохирол учирсан болох нь зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Мөрдөгчийн 202******* оны 0******* дүгээр сарын 01-ний өдрийн *******31 дүгээр магадлагаа, Тээврийн прокурорын газрын прокурорын 202******* оны 0******* дүгээр сарын 10-ны өдрийн дугаар тогтоол, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 202******* оны 03 дугаар сарын 22-ны өдрийн *******023 дугаар дүгнэлтээр тус тус тогто*******сон. /хх*******-5, 6, 10, 17-18, 9/
Улмаар хариуцагч нь гэм буруугийн талаар маргаагүй.
5. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь зөрчигдсөн эрхийг гэм хор учрахаас өмнөх байдалд сэргээх, эсхүл мөнгөөр төлөх үүрэгтэй.
Гэхдээ учирсан гэх гэм хорын хохирол нь гаргасан зөрчилтэй шалтгаант холбоотой байх учиртай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хохирогч буюу нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг нотлох үүрэгтэй.
6. Нэхэмжлэгч нь зам тээврийн осолд орсны улмаас Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Лазер мед эмнэлэг, Бриллиант эмнэлэгт тус тус үзлэг хийлгэж, шинжилгээ өгсөн болох нь эдгээр эмнэлгийн үзлэгийн болон шинжилгээний баримт, мөн тархи болон хүзүү, нурууны томограф зургаар тогто*******сон /хх12-13, 2*******, 25, 19-23/
Ийнхүү үзлэг, шинжилгээ хийлгэхэд Бриллиант эмнэлэгт 300,000 төгрөг, томограф шинжилгээнд 0,000 төгрөг төлсөн болох нь санхүүгийн анхан шатны баримтаар тогто*******сон. /хх15, 16/
Мөн нурууны бүс болон эм худалдан авахад 159,500 төгрөг төлсөн байна. /хх1*******/
Иймд зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд нийт 719,500 төгрөгийн хохирол учирсан нь хэрэгт байгаа баримтаар тогто*******сон бөгөөд эрүүл мэндэд учирсан гэх хохирлоос үлдэх хэсгийг нэхэмжлэгч хуульд заасан үүргийн дагуу нотлоогүй.
7. Нэхэмжлэгч нь тогтмол ажил эрхэлж, цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан бөгөөд зам тээврийн осолд орсны улмаас ажлаас чөлөөлөгдсөн, улмаар цалин авч чадаагүй буюу өдрийн 100,000 төгрөгийн орлого олдог байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Иймд нэхэмжлэгч нь 15 хоногийн хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн гэх баримтгүй, 1,500,000 төгрөгийн орлого олох байсан гэх тайлбараа хуульд заасан үүргийн дагуу баримтаар нотлоогүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв
8. Нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохиролд холб*******ох шаардлагыг дараа нь ямар нэг зардал гарвал хариуцагчаас дахин дахин нэхэхгүй гэдэг үүднээс сэтгэл санааны хохирол тооцсон гэж тайлбарласан. Энэхүү тайлбар нь сэтгэл санааны хохирол шаардах үндэслэл болохгүй.
9. Шүүх шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгч нарын баримтаар тогто*******сон хохирлыг хариуцагчаас гаргах нь зүйтэй гэх дүгнэлтийг харгалзан үзлээ. Харин иргэдийн төлөөлөгч О.Оийн сэтгэл санааны хохирол гаргуулах тухай дүгнэлт нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т нийцэхгүй бөгөөд нотл*******оогүй тул шийдвэрийн үндэслэл болох боломжгүйг дурдав.
10. Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хариуцагч нь нэхэмжлэгчид учруулсан гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан бичмэл нотлох баримтаар тогто*******сон хохирол болох 719,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *******,280,500 төгрөгт холб*******ох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холб*******уулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холб*******ох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар хариуцагч С.Оаас 719,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Б*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *******,280,500 төгрөгт холб*******ох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9*******,951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21,818 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.*******, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 1******* хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Г.БЯМБАЖАРГАЛ
Л.ЗОЛЗАЯА