Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 148

 

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:  

 

      Прокурор                                                  А.Энхтуяа

       Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Л.Доржпүрэв

      Хохирогч                                                   Б.*******

      Нарийн бичгийн дарга                        Б.Намуунзул нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ******* овогт *******гийн *******эд холбогдох ******* тоот Эрүүгийн хэргийг, шинэчлэн найруулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***** оны *** дүгээр сарын ****-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, **** настай, ****, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ял шийтгэлгүй, ам бүл ** **** хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ***** баг ***** хэсэг **** тоотод оршин суудаг, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт Бизъяагийн ******* /РД:******/

  Шүүгдэгч Б.******* нь согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 08 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4-р багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өөрийн төрсөн эгч Б.*******ийн шанаан тус газарт заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Б.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:....Би 2017 оны 09 дүгээр сарын 24-ний орой ангийн найзуудтайгаа таарч архи уусан. Тэгээд гэртээ согтуу орсон чинь эгч маань намайг битгий архи ууж бай гэж хэлсэн. Тэгээд миний уур хүрээд согтуудаа эгчийнхээ шанаан тус газар зүссэн байсан. Уг нь тэгье гэж бодоогүй айлгая гэж бодсон юм шиг байна лээ. Энэ хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

2.Хохирогч Б.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн.... Тэр өдөр гэртээ согтуу орж ирээд над руу дайрсан. Миний өөдөөс олон юм яриад намайг ална гэж дайрахад нь би хажуу тийшээ харахад миний шанаа хэсэг зүсэгдсэн байсан. Тэгээд би цагдаа дуудаад эмнэлэг явж оёдол хийлгэсэн. Тухайн үед уур бухимдалтай байсан учир би цагдаагийн газарт гомдолтой гэж мэдүүлэг өгсөн. Надаас уучлалт их гуйсан. Одоо гомдол саналгүй, би дүүдээ итгэж байна гэв.

3. Хохирогч Б.*******ийн 2017 оны 09 дүгээр сарын 24-ний  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 09 сарын 24-ний өглөө манай гэрт  дүү *******ийн хүүхдүүд болох Т.*******, Т.*******, Т.******* нараас гадна манай ах нар байсан. Манай ах бие засах гээд гадаа жорлон орсон байх үед гаднаас Б.******* нь согтуу 08 цагийн үед орж ирээд ямар нэгэн зүйл ярилгүй над руу агсам тавиад “та нар юу юм бэ” хоол унд ч хийгээд өгч чадахгүй, арчаагүй, танай хүүхдүүдийг сургаж өгнө, би энд байх ёстой гэх мэтээр хэрүүл хийгээд орилж хашгираад гараа атгаад дайраад байсан. Би тухайн үед хойд өрөөндөө зогсож байсан, суухаар намайг цохьчих гээд байсан. Б.******* нь гал тогооны өрөөний шургуулганаас баруун гартаа заазуур, зүүн гартаа хутга барьчихсан байсан. Чамайг ална гэж хэлээд над руу дайрах үед *******ийн том хүү болох Т. нь босч ирээд Б.*******ийг хориглож ******* араас нь тэврээд авсан чинь ******* ганцхан түлхээд л холдуулах үед ******* мөн *******, ******* нар нь байшингаас гараад явцгаасан. Ингээд ******* нь над руу ойртож ирээд баруун гартаа барьчихсан байсан заазуураараа далайгаад миний зүүн талын шанаа хэсэг рүү зүссэн. Тэр үед миний шанаанаас цус урсаж байсан. Тэгээд ******* нь хэсэг гадаа гарах үед нь би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн... ....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,

4.Хохирогч Б.*******ийн 2017 оны 09 дүгээр сарын 24-ний  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....******* нь 2014 оноос хойш манайд амьдарч байгаа. Архи бол хэрэглэдэг. Согтуу үедээ олон юм ярьж байгаад унтаад өгдөг. Хэрүүл маргаан агсам тавьж зөрчил гаргаж байгаагүй. Архи уусан үедээ бага зэрэг муухай ааштай болдог. *******ийг согтуу орж ирэхээр нь яагаад архи уугаад байгаа юм наад архиа болиод амьдралаа бодооч гэж хэлсэн юм. Тухайн үед ******* нь архи уусан байсандаа л над руу хутга барьж дайрсан байх гэж бодож байна. Санал гомдол нэхэмжлэх зүйлгүй байна....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/

5.Гэрч Б.ийн  2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 09 сарын 23-ны орой манай дүү ******* нь гэрт байж байхад ангийнх нь хүүхдүүд дуудаад гараад явсан. Ингээд тухай орой гэртээ ирээгүй. Маргааш өглөө нь буюу 2017 оны 09 сарын 24-ний өглөө 08 цагийн үед согтуу архи нь гараагүй ирсэн. Би өглөө 08 цагийн үед сэрээд бие засах гээд нойл орсон байх үед манай дүү ******* нь эгч *******тэй маргалдаж, заазуураар хацрыг нь зүссэн асуудал гарсан байна лээ. Би нойлоос гарч ирэх хооронд л Б.******* нь гараад явчихсан байсан. Гэрт ороод харсан чинь *******ийн зүүн шанаа нь зүсэгдсэн байсан ....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/

6.Гэрч Т.*******гийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....2017 оны 09 сарын 24-ний өглөө 08 цагийн үед гэртээ эгч *******, дүү *******, *******, ах нарын хамтаар унтаж байхад Б.******* ах согтуу ирчихсэн ******* эгчтэй хэрэлдэж маргалдаж байсан. Би ******* ахыг орж ирснийг мэдээгүй гэнэт намайг “хөөе Бандихаа” гэж дуудсан. Тэгэхээр нь яасан Хүрлээ ах гэсэн чинь “ахынхаа гар утасыг аваад ирээч” гэсэн. Би орноосоо босоод шкаф дээрээс гар утсыг нь аваад Хүрлээ ахад өгсөн. Тэгсэн Хүрлээ ах ******* эгчид хандаж “та надад тамхины мөнгө өгөөдөхөөч “ гэж хэлэхэд ******* эгч “чи дандаа надаас мөнгө төгрөг нэхэж байх юм, надад мөнгө төгрөг байхгүй, намайг яагаад дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлсэн. ******* эгч, Хүрлээ ах хоёр хоорондоо маргалдаад хэрэлдэж хэлсэн. Тэгснээ Хүрлээ ах танай хүүхдүүдэд ойлгуулна за юу гэж хэлээд гал тогооны өрөөний шүүгээний шургуулганаас хутга, заазуур аваад ******* эгч рүү дайрах гэж байхад нь би босоод ******* ахын араас нь тэврээд болиулах гэхэд дийлээгүй юм. Тэгсэн ******* ах намайг ална гэж хэлэхээр нь би гэрээс гараад гүйчихсэн. Тэгээд гэрт юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгээд гэртээ хариад ээждээ хэлээд эргээд ээжтэй хамт ирэхэд ******* ах байхгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн байсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/

    7.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн  Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 315 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1.Б.*******ийн биед зүүн шанаанд зүсэгдсэн язарсан шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь  хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

         3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

8.Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

9.Шүүгдэгч Б.*******ийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: .....Би 2017 оны 09 сарын 23-ны орой гэртээ амарч байхад 10 жилийн ангийн хүүхдүүд айлд архи ууж байна гэж утсаар ярьсан юм. Ингээд би 22 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад найзууд дээрээ очиж шөнийн 03 цаг хүртэл  архи уусан. 2017 оны 09 сарын 24-ний өглөө гэгээ орчихсон байсан санагдаж байна нилээн эрт байх 08 цаг болж байх үед гэртээ нилээн согтуу орсон. Гэрт ороход манай эгч орондоо унтаж байсан. Дүүгийн хүүхдүүд унтаж байсан. Би эгчтэйгээ юунаас болоод маргалдах болсон талаараа мэдэхгүй байна. Тэгсэн нэг мэдсэн хутга, заазуур барьчихсан, эгчийн шанаа орчим зүссэн. Тэр үед эгчийн шанаанаас цус гарч байсан. Би энэ талаараа бүдэг бадаг санаад байна. Тэгээд би гэрээс гараад явсан....гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

10.Шүүгдэгч Б.*******ийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр дахин өгсөн: ...Би 2017 оны 09 сарын 26-наас хойш нас барсан аав ээжийнхээ газарт очоод тэндээсээ шууд Шаамар сум руу явж айлд очиж айлын ногоог нь хураалцаж өгсөн. Ингээд тухайн айлдаа хэд хонож байгаад 2017 оны 10 сарын 06-ны өдөр Улаанбаатар хот руу очсон. Улаанбаатар хотод манай том охин байдаг юм. Би тэднийд хэд хонож байгаад Сэлэнгэ аймагт 2017 оны 10 сарын 09-ний өдөр ирсэн ******* эгчийн биед гэмтэл учруулъя гэсэн санаа зорилго, сэдэлт шалтгаан байгаагүй. Өмнө нь би дарамталж айлгаж байгаагүй.  ....гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

11.Шүүгдэгч Б.*******ийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Миний хувьд төрсөн эгч *******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй, би тухайн үед согтуу байсан болохоор хутга барьж эгч рүүгээ дайрсан байна лээ. Тэрнээс эгчид ямар нэгэн байдлаар гэмтэл шарх сорви учруулах санаа зорилго байгаагүй.....гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

12.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 03-06 дугаар хуудас/

13.Шүүгдэгч Б.*******ийн урьд захиргааны шийтгэл хүлээсэн болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

14.Шүүгдэгч Б.*******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/

15.Аюулын зэргийн үнэлгээний маягт “бага” гэж гарсан дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

16.Хялбаршуулсан журмаар шийвдэрлэх хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах тухай прокурорын санал /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

        Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 08 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4-р багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өөрийн төрсөн эгч Б.*******ийн шанаан тус газарт заазуураар зүсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 бүлэгт заасан журмын дагуу  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

 Учир нь: Шүүгдэгч Б.******* согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 08 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4-р багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өөрийн төрсөн эгч Б.*******ийн шанаан тус газарт заазуураар зүсэж, Б.*******ийн биед зүүн шанаанд зүсэгдсэн язарсан шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гэм буруутай нь тогтоогдсон байна. 

 Шүүгдэгч нь энэ гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.******* нь үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохиролыг нь төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзаж хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуур, хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, мөн хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

           2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг 280 /хоёр зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******эд  оногдуулсан 280 /хоёр зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажиллуулахыг Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуур хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шүүхийн эд мөрийн баримт хадгалах байранд шилжүүлсүгэй.

  6. Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг тус тус  дурьдсугай. 

 7. Шүүгдэгч Б.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Б.НАЦАГДОРЖ