| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/04980/И |
| Дугаар | 184/ШШ2024/04744 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2024/04744
| 2024 9 24 | 184/ШШ2024/04744 |
Нэхэмжлэгчийн татгалзлыг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: *********************** ***********
Хариуцагч: ******* . Хаяг:********** ************ **********
Хариуцагч: Т*** **** *** Хаяг:*** **** ***
16,908,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5-р сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5-р сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай хүү Т.**** нар гэр бүлээрээ Вьетнам улс руу аяллаар явахаар болж, аяллын мөнгөө надаас зээлж явсан. Аяллаас ирээд өгнө гэж хэлээд**** ХК-ийн данс руу 2023 оны 01-р сарын 9-ний өдөр 963,800 төгрөг, **** ХХК-ийн данс руу 2023 оны 01-р сарын 20-ны өдөр 10,600,000 төгрөг, 2023 оны 01-р сарын 20-ны өдөр 560,000 төгрөгийг Байгалийн нэрээр тус тус шилжүүлсэн. ***** аялалд нийт 12,123,800 төгрөгийг шилжүүлсэн. Өнөөдрийг хүртэл ***** нар мөнгө төлөөгүй байна. Мөн ****приус-20 маркийн автомашины зээлийг Н*****ийн данс руу 2022 оны 6-р сарын 4-ний өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 6-р сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 7-р сарын 2-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 7-р сарын 4-ний өдөр 210,150 төгрөг, 2023 оны 01-р сарын 12-ны өдөр 575,000 төгрөгийг тус тус төлсөн. Тиймээс хариуцагч ****аяллын мөнгө болох 6,061,900 төгрөг, *** аяллын төлбөр 6,061,900 төгрөг, авто машины зээлийн төлбөр 4,785,150 төгрөг, нийт 10,847,050 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч ****шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч **** нараас 16,908,950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна.****н миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нарт холбогдуулан гаргасан 16,908,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,495 төгрөгөөс 121,247.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 121,247.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* нарт холбогдох 16,908,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,495 төгрөгөөс 121,247.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 121,247.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ