| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 148/2017/0145/Э |
| Дугаар | 149 |
| Огноо | 2017-10-31 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 149
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж,
Улсын яллагчаар Сэлэнгэ аймгийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх хяналт хариуцсан ахлах прокурор А.Золзаяа,
Насанд хүрээгүй хохирогч О.*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******
Иргэний нэхэмжлэгч Б.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******,
Шүүгдэгч Д.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулав.
Шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Монгол овогт *******гийн *******т холбогдох ******* дугаартай хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл *** ******* хамт Орхон аймаг Зүүндэнж **** баг ***** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* овогт *******гийн ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь:
- Согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ-Дархан чиглэлийн хатуу хучилттай зам дээр ******* ******* улсын дугаартай Mitsubishi Minicab маркын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7а, 9.1, тус дүрмийн 2 дугаар хавсралтын 1.2 дахь заалтуудыг зөрчин морь унаж явсан насанд хүрээгүй О.*******ыг мөргөж, зам тээврийн осол гарган О.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь:
- согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ-Дархан чиглэлийн хатуу хучилттай зам дээр ******* ******* улсын дугаартай Mitsubishi Minicab маркын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7а, 9.1, тус дүрмийн 2 дугаар хавсралтын 1.2 дахь заалтуудыг зөрчин морь унаж явсан насанд хүрээгүй О.*******ыг мөргөж, зам тээврийн осол гарган О.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
-Шүүгдэгч Д.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 07 дугаар сарын 28-нд би Сэлэнгэд ирсэн. Захын гэрээс 2 аяга айраг авч уугаад явж байсан. Тэгээд миний хажуугаас морьтой хүүхэд гарч ирээд дайруулсан. Баруун талаас гараад ирэхэд нь машинаа баруун гар тийш дарж зогссон. Тэгээд эмнэлэгт хүргэж өгсөн....гэх мэдүүлэг,
-Насанд хүрээгүй хохирогч О.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.. Би морь унаад явж байсан. Зам засвартай байсан болохоор зам хөндлөн гарах гэж байсан. Зам дээр мод ихтэй болохоор машин сайн харагдаагүй. Машинд дайруулаад ухаан алдаад нэг сэрсэн чинь эмнэлэгт сэрж байсан..гэх мэдүүлэг,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Тухайн үед эмчилгээний ойр зуурын эм тарианы мөнгөний баримтыг аваагүй. Шүүгдэгч манай хүүхдийг минь асууж утсаар ярихгүй байсан. Хохирол барагдуулж авмаар байна. Нэхэмжлэл гаргах боломжийг олгоно уу ..гэх мэдүүлэг
Иргэний нэхэмжлэгч Б.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн..... Намайг ы гэдэг. Шүүх хуралдаанд дурьдагдсан гэдэг хүн манай аав юм байгаа юм. Бид хэд Сэлэнгэ аймагт ирсэн. Морьдыг зам дагуу уралдуулдаг. Байсан газар нь очсон л доо хэрэг болсон газар очсон. ******* гуайтай уулзсан л даа та юу хийж байна вэ яагаад ийм юм болчихвоо гэсэн чинь морьтой хүүхдийг харсан л даа амжина гэж бодоод хурдаа нэмсэн гэв. Би бараг 10-аад хоног сахиж эмнэлэгт хоносон. гэдэг нь уяач хүн юм. Тухайн үед маш их хэцүү байсан. Шүүгдэгч нь аавтай минь чацуу хүн юм байна даа гээд эвээр сайхан ярья гэж бодож байсан боловч Д.******* гуай утсаар ч ярихгүй яах нь мэдэхгүй байсан. Миний хурдан морь 5.000.000 үнэлэгдсэн байсан. Хүмүүс 15.000.000-20.000.000 худалдаж авъя гэдэг байсан гэх мэдүүлэг,
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-7/,
-Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай /хэргийн 9/,
-Хэв загвар дээж авсан тэмдэглэл /хэргийн 10/,
- -Эд хөрөнгө битүүмжлэх тухай /хэргийн 11-15/,
-Ашид билгүүн ХХК-ийн автомашины үнэлгээ /хэргийн 16-17/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 18-19/,
-Насанд хүрээгүй хохирогч О.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 07 сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймагт болж байгаа Даншиг наадамд морь уядаг ах нарынхаа хамт уралдаанд оролцохоор очсон юм. Тэгээд 7 сарын 27-ны өдөр 19 цагийн үед мориндоо ажил хийсэн. Тухайн үед хул шүдлэнгээс хөлс авахаар мордсон юм. Тэгээд уяан дээрээсээ мордоод зам хөндлөн гарч байтал хажуу талаас цагаан өнгийн ачааны жижиг машин ирээд морьтой маань хамт дайрч унагаасан. Би тухайн үед ухаан балартаад орж гараад байсан, нэг мэдэхэд эмнэлэгт байсан.....” гэх мэдүүлэг /хэргийн 23-24/,
-Насанд хүрээгүй хохирогч О.*******ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:.......2017 оны 07 сарын 28-ны өдөр 18 цагийн үед хул зүсмийн шүдлэн нас морь унаад хөлс авах гэж явж байсан юм. Морьтой явж байгаад засмал зам гарах гээд замын хажуу талын модтой хэсэг рүү ороод засмал зам руу гарахад гэнэт хажуу талаас машин орж ирээд морьтой хамт мөргөсөн. Морьтой хамт газар унаад ухаан алдсан нэг мэдсэн эмнэлэг дээр ирчихсэн байсан....гэх мэдүүлэг /хэргийн 25/,
-Иргэний нэхэмжлэгч Б.ын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн......Миний нэр дээр хул зүсмийн хул шүдлэн үрээ байдаг юм. Уг хул шүдлэн үрээ нь миний эзэмшлийн адуу байсан юм. Би 2017 оны 07 сарын 26-ны өдөр , унаач хүүхэд *******ын хамт Сэлэнгэ аймгийн баяр наадамд морио уралдуулах гэж ирсэн юм. Ингээд 07 сарын 28-ны өдөр 18-н цагийн үед унаач хүүхэд *******ыг морь унуулаад хөлсийг нь авах гэж явуулсан. Манай байрлаж байсан газар уг осол гарсан газраас ертөнцийн зүгээр баруун талд уулын эхнэрт 300-400 метрийн зайтай. Тэгээд *******ыг морьтой явж байхад нь машинтай дагаж явж байсан юм. Удаагүй бараг 5-10 минутын дараа л над руу утасдаж ******* морьтойгоо зам хөндлөн гарах гэж байгаад машинд мөргүүлчихлээ гэж ярьсан ...гэх мэдүүлэг /хэргийн 28/,
-Гэрч Б.гийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 07 сарын 27-ны өдөр найз Б.ын эзэмшлийн уядаг морийг хүүхэд унаад зам хөндлөн гарч байхад ******* гэх хүн амжиргаа цагаан машинаар дайрсан юм. Газар дээрээ морь нь өөд болсон, хүүхдийн дунд чөмөг болон шилбэний яс хугарч, эрүүний яс нь цуурсан. Би *******ыг морио унаж яваад машинд мөргүүлж байхыг харсан....гэх мэдүүлэг /хэргийн 30/,
Гэрч Б.гийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 07 сарын 28-ны өдөр 18 цагийн үед гэх манай найзын морийг унадаг ******* нь морины хөлс авна гээд хул зүсмийн шүдлэн насны морийг унаж явсан юм. ын байрлаж байсан уяачын гал нь ертөнцийн зүгээр баруун талд уулын энгэрт төв засмал замаас 300-400 метр орчим зайтай байсан юм. *******ыг морь унаж явахад нь би машинтай араас нь дагаж явж байсан юм. Ингээд ******* нь морьтойгоо асфальтан зам хөндлөн гарах үед хойно машинтайгаа 60 метр орчим зайтай явж байсан. Тэгсэн ******* морьтойгоо зам хөндлөн гарах гээд замын 2 талын хажуу хэсэг байрлах бургас дунд ороод засмал дээр гарсан үед жижиг ачааны машин морьтой нь мөргөсөн....гэх мэдүүлэг /хэргийн 31/
-Гэрч Э.ийн 2017 оны 08 сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 80 жилийн ойн баяр наадмын үеэр ээжийн хамт баяр наадам үзээд явж байсан. Манай ээж , ******* нар нь Орхон аймгаас ******* ******* улсын дугаартай жижиг ачааны машинтай ирээд манайд 2017 оны 07 сарын 26-ны өдөр ирсэн юм. Тэгээд манайд 2 хоног амарч байгаад 07 сарын 28-ны өдөр ******* нь Орхон аймаг руу буцна гэж ярьж байсан юм. Тэгээд над руу орой 21 цагийн үед цагдаагаас утасдаж *******ийг осолд холбогдсон талаар хэлсэн.....” гэх мэдүүлэг /хэргийн 32-33/,
-Гэрч Л.ы 2017 оны 08 сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би нөхөр *******ийн хамт 2017 оны 07 сарын 26-ны өдөр Орхон аймгаас Сэлэнгэ аймагт ******* ******* улсын дугаартай жижиг ачааны машинтай хүргэнийдээ ирэнгээ ээж мод орох санаатай ирцгээсэн юм. Сэлэнгэ аймагт ирээд 2 хоног хүргэнийдээ амарч хоносон. 07 сарын 28-ны өдөр ******* нь буцаад Орхон аймаг руу явна гэж ярьж байсан юм. Би тухайн өдөр охины хамт төв цэнгэлдэх орж Сүхбаатар сумын баяр үзэж байсан юм. Тэр хооронд ******* нь Орхон аймаг руу явж байсан юм билээ. Тэгээд замдаа осол гаргаж, морьтой хүүхэд мөргөсөн гэдгийг нь орой мэдсэн......” гэх мэдүүлэг /хэргийн 34-35/,
-“О.*******ын биед зүүн хөлийн дунд чөмөгний далд хугарал, шилбэний ил хугарал, зүүн эрүү ясны далд хугарал, уруулд язарсан шарх, хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна ” гэх 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 9883 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хэргийн 39/,
-Ирүүлсэн цусанд шинжилгээ хийхэд тэнцэнэ. “Д.*******” гэж хаягласан цусанд 1.9 протилли спиртийн агууламж илэрсэн. 1.9 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...гэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7532 тоот шинжээчийн дүгнэлт /хэргийн 44/
Хариулт-1.Монгол улсын иргэн жолооч Д.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1. Нийтлэг үндэслэл: 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Жолоочийн үүрэг 2.7 Жолоочид дор удрьдсан зүйлийг хориглоно. а/Согтууруулах ундаа, мансууруулах болис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн
Хариулт 2. Жолооч Д.*******ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг осолд орохоос өмнө хэдэн километр цагийн хурдтай явсныг тогтоох боломжгүй.
Хариулт 3. Хоёрдугаар хариултаар хариулагдсан.
Хариулт 4. Насанд хүрээгүй зорчигч О.******* /13 настай/ Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм журмыг зөрчөөгүй гэж үзэв.
Хариулт 5. О.*******ыг тухайн үед харгалзаж явсан гэх Б. нь Насанд хүрээгүй зорчигч О.*******ыг морь унуулж замын хөдөлгөөнд оролцуулсан тул Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.Ундаг дугуй, мопед, ердийн хөсгөөр зорчих, мал туухад тавигдах нэмэлт шаардлага 23.1 Унадаг дугуй буюу ердийн хөсгийг 14-с дээш...........насны хүүхэд жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв....гэх дүгнэлт /хэргийн 49/,
- Шүдлэн насны хурдан морины үнэлгээ 5.000.000 төгрөг /хэргийн 56-68/
- Тээврийн хэрэгсэлд шинжилгээ хийсэн Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №13/17 дугаартай дүгнэлт /хэргийн 75-77/
- Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээ /хэргийн 81-82/
- Шүүгдэгч Д.*******ийн 2017оны 07 сарын 28-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн....2017 оны 07 сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд байдаг эхнэр ы охины гэрт ирсэн юм. 07 сарын 28-ны өдөр Сүхбаатар сумын баяр наадам болж байхад хуушуурын гэрийн гадаа айраг зарж байхад нь 1 аяга айраг, 2 хуушууртай авч идсэн. Тэгээд цаашаа ганцаараа ******* ******* улсын дугаартай жижиг ачааны амжиргаа цагаантай Орхон аймаг руу явж байсан. Замд явж байхад алчуур норгоод хүзүүн дээрээ тавьж байхад гэнэт баруун гар талаас модон дотроос морьтой хүн гараад ирсэн. Би шууд тоормос гишгээд бүтэн эргээд эсрэг урсгалд ороод зогссон....гэх мэдүүлэг /хэргийн 88/
-Шүүгдэгч Б.*******ийн 2017 оны 09 сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн....Би 40 км цагийн хурдтай явж байсан. Би морь унасан хүүхдийг модон дотроос гэнэт л гараад ирсэн болохоор сигнал болон дуут дохио өгөх боломжгүй болгино хугацаанд болсон асуудал. Морь унасан хүүхэд гэнэт л модон дотроос гараад ирэхэд тээврийн хэрэгслийг шууд зогсоох боломжгүй байсан. Морь унасан хүүхэд жолоч тал буюу баруун гар талын модон дотроос 2-3 метр зай, хэмжээнд байх гэнэт л гарч ирэхээр нь тоормос гишгээд жолоогоо зүүн гар тийш нь дараад эсрэг урсгал руу эргээд Сүхбаатар сум чиглэл рүү тээврийн хэрэгсэл хараад зогссон. Машинаасаа буугаад харахад хүүхэд замын эсрэг талд замын хажууд уначихсан, морь нь болохоор босоод явж байгаад газар уначихсан.....гэх мэдүүлэг /хэргийн 89-90/
-Шүүгдэгч Б.*******ийн 2017 оны 09 сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн....Морь унасан хүүхэд замын баруун гар талаас гэнэт л гараад ирэхэд нь би тоормос гишгээд машиныхаа жолооны хүрдийг зүүн гар тал руугаа дараад морь унасан хүүхдийг дагуулж жолоогоо дарсан. Морьтой хүүхэд 2-3 метрийн зайнд гарч ирэхэд л би машиныхаа тоормос гишгээд морь унасан хүүхдийн явж байгаа зүг рүү гарч ирж байхыг харах боломж байгаагүй, модон дундаас харагдаагүй гэнэт л гараад ирсэн....гэх мэдүүлэг
/хэргийн 91-92/
-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 104/
-Шүүгдэгч Б.*******ийн урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан хуудас /хэргийн 105/
-Хохирогчийн өвчний түүх /хэргийн 115-124/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
О.*******ын биед зүүн хөлийн дунд чөмөгний далд хугарал, шилбэний ил хугарал, зүүн эрүү ясны далд хугарал, уруулд язарсан шарх, хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна ” гэх 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 9882 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/, Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а/Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байхаас гадна шүүгдэгч Д.*******ийн цусанд 1.9 протилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолттой байсныг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 7532 дугаартай шинжээчийн дүгнэлтээр илэрсэн /хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай жижиг “ачааны амжиргаа цагаан” гэж нэршсэн тээврийн хэрэгслээр 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Орхон аймаг руу явж байхдаа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг “Тужийн нарсан” дотор Улаанбаатар чиглэлийн төв асфальтан зам дээр замын хажуугаас морьтой гарч ирсэн бага насны О.*******ыг мөргөж унаган “Жолооч согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан буюу иргэн Б.ын хурдан морийг дайрч алсан” гэмт хэрэг үйлдсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байна.
Уг гэмт хэрэг нь жолооч Д.*******ийн буруутай үйлдлийн улмаас үүссэн, өөрөөр хэлбэл шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцоогүй бол, зам тээврийн осол гарахгүй байх боломж байсан гэж шүүх дүгнэв.
Иймд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хүрээнд шүүгдэгч Д.*******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Насанд хүрээгүй зорчигч О.******* /13 настай/ Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм журмыг зөрчөөгүй,
О.*******ыг тухайн үед харгалзаж явсан гэх Б. нь Насанд хүрээгүй зорчигч О.*******ыг морь унуулж замын хөдөлгөөнд оролцуулсан тул Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.1 Унадаг дугуй буюу ердийн хөсгийг 14-с дээш...........насны хүүхэд жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө. Насанд хүрээгүй хүний аюулгүй байдлыг харгалзан дэмжигч хамгаална” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/ гэснээс харахад насанд хүрээгүй *******ын харгалзан дэмжигч Б. нь харгалзан дэмжих, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг нь хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байгаа тул осолд өртөж үхсэн хурдан морины үнээс 1 сая төгрөгийг хариуцан төлж хохиролыг барагдуулахад оролцуулах нь зүйтэй байна.
Шүдлэн насны хурдан морины үнэлгээ 5.000.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийг үндэслэн /хавтаст хэргийн 56-68 дугаар хуудас/, уг морины үнийн үлдэх хэсэг болох 4 сая төгрөгийг жолооч Д.*******ээр төлүүлбэл зохино гэж тооцов.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.*******ийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг “Тужийн нарсан” дотор Улаанбаатар чиглэлийн төв асфальтан зам дээр замын хажуунаас морьтой гарч ирсэн бага насны О.*******ыг мөргөж унаган “Жолооч согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан буюу иргэн Б.ын хурдан морийг дайрч алсан” гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Жолооч, согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, хүний биед хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэргийн бүх шинжийг агуулсан байна.
Насанд хүрээгүй хохирогч О.*******ын хууль ёсны төлөөлөгч Л.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...1.000.000 төгрөгийн хохирлыг төлүүлсэн, цаашид дахин эмчлүүлэх, шинжилгээ оншлогоонд үзүүлэх” зэргээр эмчлүүлэхээр бол гарах зардлыг одоогоор хийлгээгүй тул баримт алга байгаа ба энэ удаа хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэл гаргах боломжийг олгоно уу гэж мэдүүлэг өгсөн тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс насанд хүрээгүй хохирогч О.*******т гаргуулах төлбөргүй гэж шүүх үзэж байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах зардлаа иргэний хариуцагч, шүүгдэгч нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.******* нь өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай жижиг “ачааны амжиргаа цагаан” гэж нэршсэн тээврийн хэрэгслээр 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Орхон аймаг руу явж байхдаа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг “Тужийн нарсан” дотор Улаанбаатар чиглэлийн төв асфальтан зам дээр замын хажуунаас морьтой гарч ирсэн бага насны О.*******ыг мөргөж унаган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Жолооч согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, хүний биед хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Жолооч согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, хүний биед хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч Д.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ: Бусдын эрүүл мэндэд учруулсан хохиролоос 1 сая төгрөг төлж барагдуулсан ба цаашид хүүхдийн эрүүл мэндэд гарах зардлыг хариуцан төлөх, осолд өртөж үхсэн морины үнийн төлбөрийг яаралтай төлж дуусгахаа илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэл байгаа ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа зэргийг харгалзахаас гадна түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан журмыг баримтлан ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж Шүүх үзлээ. Д.*******ийн холбогдсон хэргийн зүйл хэсэгт эрх хасах нэмэгдэл ял хэрэглэж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн тээврийн хэрэгслийг ярьж тохирсоны дагуу өөртөө авч хохиролыг төлж барагдуулахдаа зориулна гэснийг хангаж шийдвэрлэснийг дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35 дугаар бүлэг, 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.4, 6.7 дахь хэсэг, 36.2, 36.4, 36.5, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.******* овгийн *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Жолооч согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний биед хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч О.*******ын цаашид гарах эмчилгээ, оношлогооны зардал нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах зардлаа шүүгдэгч, иргэний хариуцагч нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхисугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гийн *******ээс эд хөрөнгөнд учруулсан гэм хорын /шүдлэн насны хурдан удмын морины үнэ/ зардалд 4 /дөрөв/ сая төгрөг, иргэний хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************ тоотод оршин суух, Автобусны жолооч ажилтай, *************** дугаарын регистртэй Чонууд овгийн Банзрагчийн гаас 1 /нэг/ сая төгрөг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* дугаар баг, “Дэнж”-ийн *** тоотод оршин суух, ы т олгохоор тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар *******гийн *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
5.Шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг шүүгдэгч биелүүлээгүй бол Прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн тээврийн хэрэгслийг чөлөөлж, шүүгдэгч Д.*******т буцаан олгосугай.
9.Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ