| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03832/И |
| Дугаар | 182/ШШ2024/03658 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/03658
| 2024 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 182/ШШ2024/03658 | Улаанбаатар хот |
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,*******,*******, 8 давхарт байрлах, Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК /РД:6773532/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо,*******, 486а тоотод оршин суух Хар ямаат овогт Гансүхбаатарын Гантогтохжав /РД:МЛ94110214/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,856,796.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
нь Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар XXК-тай 2021 оны 12-р сарын 20-ны өдөр
БЗГ21-1464 тоот зээлийн гэрээ байгуулж 3,599,910 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлж авсан. 2024 оны 06-р сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,689,967.23 төгрөг, зээлийн хүү 1,938,310.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 221,718.20 төгрөг, нотариатын зардал 6,800 төгрөг, нийт 4,856,796.22 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 630 хоног хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. аас зээлийн гэрээний үүрэг болох 4,856,796.22 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд:
миний бие Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газрын нэхэмжилсэн 4,856,796.22 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 539,644 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 539,644 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 539,644 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 539,644 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 539,644 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 539,644 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 539,644 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 539,644 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 539,644.22 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,856,796.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК хариуцагч нар нь харилцан тохиролцож, хариуцагч нь 4,856,796.22 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 539,644 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 539,644 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 539,644 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 539,644 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 539,644 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 539,644 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 539,644 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 539,644 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 539,644.22 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,659 төгрөгийн 50 хувь болох 46,329.5 төгрөгийг улсын орлогоос, 46,329.5 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК хариуцагч нар нь харилцан тохиролцож, хариуцагч нь 4,856,796.22 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 539,644 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 539,644 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 539,644 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 539,644 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 539,644 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 539,644 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 539,644 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 539,644 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 539,644.22 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,659 төгрөгийн 50 хувь болох 46,329.5 төгрөгийг улсын орлогоос, 46,329.5 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.АЗЗАЯА