| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 148/2017/0148/Э |
| Дугаар | 150 |
| Огноо | 2017-11-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 150
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Прокурор Д.Нямдэлэг
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар “яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ******* овогт *******ий *******д холбогдох ******* дугаартай Эрүүгийн хэргийг, шинэчлэн найруулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны ***** дугаар сарын ****-нд Увс аймгийн Чандмань төрсөн, *****, **** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй ам бүл ***** ********* хамт Сэлэнгэ аймаг Хүдэр сумын *******багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт *******ий ******* /РД:*************/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын дүгээр багийн төвд ******* ******* улсын дугаартай Хонда маркын тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 9.1 дэх заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарган Б.*******ын араас мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Ц.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг барагдуулсан ...гэх мэдүүлэг
2.Хохирогч Б.*******ын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 10 сарын 04-ний өдөр 15 цагийн үед нөхөр ******* хамт Хүдэр сумын төвд байдаг хадмындаа очоод эргээд гэр рүүгээ Хүдэр сумын сайжруулсан шороон замын хажуугаар алхаад явж байсан. Тэгсэн гэнэт манай нөхөр намайг гарнаас татсан чинь гэнэт машинд мөргүүлээд газарт унасан. Тэгээд ухаан орсон чинь эмнэлгийн ажилтан цагдаагийн ажилтан нар ирсэн байсан. Тэгээд эмнэлэгт очоод тусламж авсан ....гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
3.Хохирогч Б.*******ын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:....миний бие гайгүй байна. Шаардлагатай эмчилгээнүүдийг хийлгээд бие маань сайжирсан ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/
4.Гэрч Р.******* 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би 2017 оны 10 сарын 04-ний өдөр өөрийн эхнэрийн хамт Хүдэр сумын төвд байх аавындаа оччихоод үдээс хойш 16 цагийн үед харихаар машин явах сайжруулсан шороон зам дагаад явж байгаад уг сайжруулсан шороон замаас баруун гар тийш салсан бүдэг шороон зам руу дөнгөж ороод алхаж явахад араас сайжруулсан шороон зам дээр нилээн хурдтай жижиг автомашин ирж харагдсан. Сайжруулсан шороон замын тойрог хэсэг дээр замаасаа хальж замаас гараад алхаж явсан манай эхнэрийг араас нь ирж мөргөсөн. Тухайн үед сандраад өөрөөсөө зайтай явсан эхнэрийгээ баруун гараас нь хүчтэй өөр рүүгээ татсан боловч машины баруун урд хамар гэрэл хэсгээрээ эхнэрийг маань араас нь мөргөсөн. Эхнэр мөргүүлээд үсрээд газарт унасан ба ухаан алдсан байсан. Ингээд би машин зогсчихоор нь гүйгээд очиход машиныг ******* гэх залуу ганцаараа барьсан, нилээн согтолттой байсан. Ингээд би машиныг нь унтраагаад түлхүүрийг нь булааж аваад шууд цагдаа эмнэлэг дуудсан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/
5.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 347 тоот:
1. Б.*******ын биед тархинд судасны эмгэгшилт өөрчлөлттэй, зүүн хавчаар ясны хөндлөн хугарал, шаант ясны арын дотор хэсгийн хугаралтай, зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлт, эрүүл мэндээс хамаарна......гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/
6. Шинжээчийн дүгнэлт №98 тоот:
Хариулт-1.Хонда маркын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* овогтой ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. а/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9.1-д ... Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 9.2-д Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн.
Хариулт 2. Нийтийн эзэмшлийн замд гарсан учир энэ нь зам тээврийн осол мөн.
Хариулт 3. Хонда маркын ******* ******* улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч *******ий ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. а/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9.1-д ... Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 9.2-д Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчснөөс зам тээврийн осол гарсан.
Хариулт 4. Хонда маркын ******* ******* улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч *******ий ******* нь жолоочийн нэгдсэн санд В ангилалын 619628 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирно.
Хариулт 5. Явган зорчигч Б.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэж дүгнэлт гаргав....гэх дүгнэлт, /хавтас хэргийн 34 дүгээр хуудас/
7.Шүүгдэгч Ц.*******ийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .....2017 оны 10 сарын 04-ний өдөр сумын төв рүү ороод хоол хүнсний зүйлс аваад явж байгаад хамт цэргийн алба хааж байсан Баагий гэх залуутай таарсан юм. Уулзалдалгүй 20 гаран жил болсон байсан учир сонин сайхан зүйлс яриад уулзсаных гээд би 1 шил 0.5 грамм ерөөл архи аваад хороолол гэх газар миний машин дотор авсан архиа хувааж ууж дуусаад найз би харилаа гээд машинаас буугаад Дархан-Уул аймаг явна гэж хэлээд салаад явсан. Ингээд би өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай цагаан өнгийн Хонда маркын автомашиныг согтуу чигтээ жолоодоод харихаар явсан. Тухайн үед сайжруулсан шороон замаар харихаар давхиж явсан ба машин барьж явахад толгой эргээд ухаан санаа орж гараад дотор дайвалзаад их муу байсан. Ингэж давхиж яваад замын тойрог гэнэт гарч ирээд тойрог дээр машинтайгаа замаас халиад замын хажуу талд явсан 2 хүний эмэгтэйг нь машинаараа араас нь мөргөсөн. Ухаан санаа орж гараад байсан. Ямартаа ч хүн мөргөснөө мэдээд машинаа шууд зогсоосон гэтэл нэг эрэгтэй хүн гүйж ирээд “яаж байгаа юм бэ” гэж хэлээд өөдөөс орилоод машиныг унтраагаад түлхүүр аваад явсан. Тэгээд ухаан санаа орж гараад юу боловоо гэж бодоод сууж байтал цагдаа эмнэлэг ирээд машинд мөргүүлсэн эмэгтэйг аваад явсан. Намайг цагдаа руу авч явсан.....гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,
8.Шүүгдэгч Ц.*******ийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би болсон зүйлийн талаар нэг бүрчлэн үнэн зөвөөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ ярьж хэлсэн байгаа. Надад сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй....гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,
9.Шүүгдэгч Ц.*******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,
10.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,
11.Хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтатс хэргийн 57 дугаар хуудас/,
12.Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/
13.Хялбаршуулсан журмаар шийвдэрлэх хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах тухай прокурорын санал /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/ зэрэг болно.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ий *******ийг согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр багийн төвд ******* ******* улсын дугаартай Хонда маркын тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 9.1 дэх заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Согтуурсан мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж Шүүх дүгнэв.
Учир нь: Ц.******* нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр багийн төвд ******* ******* улсын дугаартай Хонда маркын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. а/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9.1-д ... Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 9.2-д Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарган, явган зорчигч Б.*******ын араас мөргөж, Б.*******ын биед тархинд судасны эмгэгшилт өөрчлөлттэй, зүүн хавчаар ясны хөндлөн хугарал, шаант ясны арын дотор хэсгийн хугаралтай, зөөлөн эдийн няцралттай гэмтлүүд учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гэм буруутай нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилээр хасч, 1 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.******* нь үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохиролыг нь төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0971688 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ц.*******д буцаан олгох, 619628 дугаартай жолооны үнэмлэхийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, мөн хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2, 3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ий *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчих” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ий *******ийг 01 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******ийг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг шүүгдэгч Ц.******* биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0971688 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ц.*******д буцаан олгох, 619628 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
6.Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ