Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2022/0122

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би,  Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Энхтунгалагаас Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч С.Оюунтуяад холбогдуулан гаргасан “Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч С.Оюунтуяа 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Х.Дамысбекийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 0048281 дугаартай шийтгэлийн хуудсаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч С.Оюунтуяа шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Х.Дамысбекийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 0048281 дугаартай шийтгэлийн хуудсаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай гаргасан дүгнэлтийг миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Энхтунгалагийн дүгнэлттэй Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч С.Оюунтуяад холбогдуулан “Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч С.Оюунтуяа 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Х.Дамысбекийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 0048281 дугаартай шийтгэлийн хуудсаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн  зөвшөөрөх ...”,  мөн   хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч С.Оюунтуяа  нь прокурорын дүгнэлтийг  хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Энхтунгалагаас Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч С.Оюунтуяад холбогдуулан гаргасан  “Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч С.Оюунтуяа 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Х.Дамысбекийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 0048281 дугаартай шийтгэлийн хуудсаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” дүгнэлтийг хариуцагч  Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч С.Оюунтуяа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ