| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2024/03570/И |
| Дугаар | 101/ШШ2024/03454 |
| Огноо | 2024-07-18 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2024/03454
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, Э******* ******* байр ******* тоотод оршин суух Г******* ******* овогт Б******* О /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, хэсэг У тоот хаягт оршин суух Ц О овогт Б Ш /рд:РБ981*******9/,
Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, хэсэг тоот хаягт оршин байрлах “Б ” ХХК /рд:6**************193/ нарт холбогдох,
17,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Ш нь 6**************193 регистрийн дугаартай Б ХХК-ийн захирлаар ажилладаг гэж өөрийгөө танилцуулан Б.О надтай 2.07.19-ны өдөр Машин механизм түрээслэх тухай гэрээг байгуулсан.
Уг гэрээгээр миний эзэмшлийн УНР дугаартай том оврын өөрөө буулгагч ачааны машинаар Сэлэнгэ аймгийн Б******* сумын Нарт гэх газарт байрлах алтны бичил уурхайд шороо зөөлгүүлэх ажлыг хийлгүүлсэн. Гэрээгээр 1 сарын төлбөрт 17,000,000 төгрөг төлөхөөр тохирсон.
Миний бие машинаа банк бус санхүүгийн байгууллагын зээлээр авч зээлээ төлөхийн тулд хөдөө гадаа олон сараар ажил хийдэг бөгөөд дээрх компанийн уурхайд 1 сар гаруйн хугацаанд ажилласан боловч ажлын хөлс, төлбөр мөнгөө авч чадаагүй тул шүүхэд хандаж байна.
Иймд хариуцагчаас 17,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1а. Б гээд компанитай бичил уурхайд шороо зөөх ажилд тохиролцсон юм. Тэгээд 1 сар 1******* хоног ажилласан. Гэвч тохирсон хугацаандаа мөнгөө өгөхгүй жил гаруй болж байгаа юм. Иймд компанид ажил хийсэн тул компаниас 17 сая төгрөг нэхнэ. Шээс хувь хүний хувьд нэхэхгүй. Ш гэдэг хүн нь төлбөрөө төлөхгүй байсан тул нэг хэсэг зогссон юм. Ажил дээр архи уусан гэдэг нь гүтгэлэг байна. Сая бодоод компани нь дампуурсан гэж сонссон тул компаниас нэхэхгүй, Шээс 17,000,000 төгрөг гаргуулна гэв.
2. Хариуцагч Б.Ш нь шүүхэд гаргасан тайлбартаа: О нь “Б ” ХХК-д хамтран ажиллаж байх хугацаандаа архи дарс ууж хувийн амьдралаа ажилтайгаа хольж байгууллагын дотоод журмыг удаа дараа зөрчиж байсан. Нэг сарын хугацаанд зогсолтгүй ажил хийсэн рейсийн бүртгэл байхгүй. Эвдрэлийн улмаас ажиллаагүй өдрүүд олон байсан. Түүний нэхэмжилсэн 17,000,000 төгрөг “Б ” ХХК-тай байгуулсан учир хувь хүн Б.Ш надаас нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Машин механизм түрээслэх гэрээ /хх21-24/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч “Б ” ХХК-с тгалзсаныг балж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, улмаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.О нь 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Б.Ш нь хуулийн этгээдэд ажилласан тул хувь хүнд хамааралгүй гэж маргасан.
4. Нэхэмжлэгч нь 4 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч Б.Шт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар “Б ” ХХК-ийг тах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 4 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн дугаар захирамжаар х*******ж шийдвэрлэсэн. /хх2*******-26/
4а. Гэвч шүүх хуралдаанд хариуцагч “Б ” ХХК-с мөнгөн хөрөнгө нэхэмжлэхгүй, харин хариуцагч Б.Шээс нэхэмжлэх талаар тайлбарласан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч “Б ” ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ тгалзсан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.*******-д зааснаар хариуцагч “Б ” ХХК-с тгалзсаныг балж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
*******. Нэхэмжлэлд дурдсанаар уурхайн шороо зөөх ажил гүйцэтгэсэн гэжээ. Энэхүү тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардсан гэж үзэхээр байна.
Гэвч хэрэгт нэхэмжлэгч “Б ” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ авагдсан. Мөн гэрч Х.Ш нь ачааны автомашиныг жолоочийн хамт түрээсэлсэн бөгөөд түлшийг компани хариуцдаг байсан гэж тайлбарласан.
Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч болон “Б ” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
Гэвч нэхэмжлэгч нь хариуцагч “Б ” ХХК-с тгалзсан, хариуцагч Б.Штэй эрх зүйн харилцаанд ороогүй байх тул хувь хүнээс түрээсийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл нь үндэслэлгүй юм.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл х*******гдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.*******-д зааснаар нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “Б ” ХХК-с тгалзсаныг балж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Шт холбогдох 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,9*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгоц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД