| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/04005/И |
| Дугаар | 184/ШШ2024/04179 |
| Огноо | 2024-08-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 184/ШШ2024/04179
| 2024 оны 0******* сарын 23 өдөр | Дугаар 1*******4/ШШ2024/04179 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: ******* финанс ББСБ ХХК /Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, ******* *******, ******* гудамж *******, ******* тоотод оршин байх, РД 60*******2726/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, дүгээр гудамжны тоотод оршин суух, овогт -д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 93*******,043.*******1 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой нь "******* финанс ББСБ" ХХК-тай 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 3Г2120149х тоот зээлийн гэрээ байгуулж, *******99,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар авсан болно.
Зээлдэгч нь "******* финанс ББСБ-аас олгосон зээлээр А31 загварын гар утас худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 3 дугаар сарын 1*******-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл *******02,31*******.16 төгрөг, үндсэн хүү 366,610.*******2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******2,114.*******3 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 93*******,043.*******1 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би ******* финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 93*******,043.*******1 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сарын дотор уг мөнгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хоёр хуваан бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК нь хариуцагч Б.ид холбогдуулан 93*******,043.*******1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-ийн 93*******,043.*******1 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын дотор төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Б. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-ийн 93*******,043.*******1 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын дотор төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 74 дүгээр зүйлийн 74.*******-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,991.03 төгрөгийн *******0 хувь болох 13,49*******.6******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 13,49*******.6******* төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамжид 13,49*******.6******* төгрөгийг тус тус гаргуулан ******* финанс ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ