Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0071

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Д.С*******ийн нэхэмжлэлтэй ...Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 367 тоот албан бичиг буюу өдөр тутмын сонинд зарлахыг татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль болон Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолын 9 дэх хэсэгт зааснаар өдөр тутмын сонинд Д.С******* намайг нэхэмжлэгч болохыг зарлахыг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Д.С******* миний нэхэмжлэлтэй, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст холбогдох захиргааны хэргийн хариуцагч нь миний нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Зууны мэдээ сонинд нэхэмжлэгч намайг нэхэмжлэгч мөн болохыг зарлаж өгсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Д.С*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж ... гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч Д.С******* нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж холбогдох баримтад гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан ...Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 367 тоот албан бичиг буюу өдөр тутмын сонинд зарлахыг татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль болон Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолын 9 дэх хэсэгт зааснаар өдөр тутмын сонинд Д.С******* намайг нэхэмжлэгч болохыг зарлахыг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Д.С******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ