| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03686/И |
| Дугаар | 182/ШШ2024/03667 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2024/03667
| 2024 09 10 | 182/ШШ2024/03667 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******,*******-н хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг.
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Миний бие ******* нь 1983 онд Анагаах ухааны дунд сургуулийг төгссөн. 1983 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 83 тоот тушаалаар эмийн ургамал бэлтгэх конторт ургамал бэлтгэгч агентаар томилогдон ажилласан. Эмийн ургамлын контор нь 1991 онд уламжлалт эм эмийн ургамалын контор болж нэр өөрчлөгдөж байсан. Манай хүү түлэгдээд эмнэлэгт асрах шаардлагатай болж миний бие 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Ажиллаж байхдаа 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр цэргийн албанд татагдаж 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлөгдсөн. Ингээд буцаад эмийн ургамал бэлтгэх конторт агентаар ажиллаж байгаад 1992 оны 04 дүгээр сард ажлаасаа гарсан. Уламжлалт эм, эмийн ургамлын контор нь зах зээлд орж татан буугдсан. Миний бие нийслэл, дүүргийн болон Үндэсний архивын газраас өөрийн ажиллаж байсан талаарх тушаалуудаа шүүлгэхэд ажилд орсон болон гарсан тушаал шийдвэрүүд огт байхгүй гэсэн. Иймд шүүхээр орж ажилласан жилээ тогтоолго гэсэн. Би 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 38 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Тушаал дээр намайг 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэж бичсэн байгаа ч намайг дуудаад очиж ажилласан. Зун бэлтгэсэн ургамлаа өвөл ангилж савладаг юм. Гэрч нар нь өвөл эмийн санд ажилладаг болохоор намайг 1992 он хүртэл ажилласаныг мэдэхгүй байх. Учир нь би үйлдвэр дээр зэн түүсэн эмээ савлаж бэлтгэх ажил хийж байсан. 1991 онд ажлаасаа гарах хүсэлтээ өгсөн ч дуудаж ажиллуулсаар 1992 оны 4 сар хүргэж улмаар тушаал тус онд гарсан. Иймд миний 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Үндэсний тов архивын 2024.06.03-ны өдрийн 917 дугаар тодорхойлолт, Архивын газрын 2024.06.03-ны өдрийн 476 дугаар тодорхойлолт, гэрч Л.Наранчимэг, Д.Эрдэнэжаргал нарын тодорхойлолт, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, фото зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3. Шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн архивын газар, Архивын ерөнхий газар, Нийгмийн даатгалын газраас *******гийн ажиллаж байсан байдлыг нотлох баримтуудыг бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх НЬ:
1. Хүсэлт гаргагч Олохнууд овогт Галбадрахын Баяраа /РД:ХВ63091711/ нь 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл Эмийн ургамлын контор, Уламжлалт эм эмийн ургамлын конторт агентаар ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасныг шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийн зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь ажилд орсон болон ажлаас чөлөөлсөн тушаал байхгүйн улмаас нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг тооцохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хүсэлт гаргагч *******гийн ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
*******гийн хөдөлмөрийн дэвтэрт:
3.1. Эмийн ургамал бэлтгэх конторын даргын 1983 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 83 дугаар тушаалаар Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургууль төгсөж хуваарилагдаж ирсэн тул бэлтгэлийн агентаар 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс томилон ажиллуулав,
3.2. Эмийн ургамал бэлтгэх конторын даргын 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаар тушаалаар эмийн ургамал бэлтгэх конторын эд шалгагчаар дэвшүүлэн томилж ажиллуулав,
3.3. Эмийн ургамал бэлтгэх конторын даргын 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 34 тоот тушаалаар Эмийн ургамал бэлтгэх конторт ургамлын агентаар томилон ажиллуулав,
3.4. Эмийн ургамал бэлтгэх конторын даргын 1988 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 90 тоот тушаалаар ардын цэргийн албанд татагдаж цэргийн алба хаах болсон,
3.5. ЦС-ийн 0230 дугаар ангийн захирагчийн 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 126 тоот тушаалаар УЦСЕГ-н 0230 дугаар ангид цэргийн алба хаав,
3.6. НАХЯ-ны 2 дугаар хэлтсийн даргын 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 151 дүгээр тушаалаар өвчний улмаас хугацаат цэргийн жинхэнэ албанаас халагдав,
3.7. Эмийн ургамал бэлтгэх конторын даргын 1989 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 37 тоот тушаалаар цэргийн албанаас чөлөөлөгдөж ирсэн тул 1989.05.1-ний өдрөөс агентаар авч ажиллуулав,
3.8. Эмийн ургамал бэлтгэх конторын даргын 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 8 тоот тушаалаар Эмийн ургамал бэлтгэх контор татан буугдсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлж Уламжлалт эм эмийн ургамлын пүүсийн мэдэлд шилжүүлэв,
3.9. Уламжлалт эм эмийн ургамлын пүүсийн захирлын 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот тушаалаар Уламжлалт эм эмийн ургамлын пүүсийн эмийн ургамал бэлтгэх тасагт эмийн ургамал бэлтгэх зохион байгуулагчаар 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс ажиллуулж,
3.10. Уламжлалт эм эмийн ургамлын компанийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 38 дугаар тушаалаар Уламжлалт эм эмийн ургамлын компанид эмийн ургамал бэлтгэгч зохион байгуулагчаар ажиллаж байгаад ар гэрийн гачигдал өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхийг хүссэн тул үүрэгт ажлаас нь 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлж хувиараа эрхлэх аж ахй Хараацай-н мэдэлд шилжүүлэв гэж ажлын тухай тэмдэглэсэн байна.
4. Дээрх хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал нь *******гийн 1988.04.30-ны өдөр мэдүүлсэн БНМАУ-н хүн амын регистрийн картанд ажил эрхлэлтийн байдлын талаар 1983 онд Эмийн ургамал бэлтгэх конторт ажилд орсон, бригадын ахлагч ажил эрхэлдэг гэж,
1986 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, 1991 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн Төрснийг бүртгэх анкет мэдүүлэхдээ ажил эрхлэлтийн байдлаа Эмийн ургамал бэлтгэх конторт эд нягтлагч, эм найруулагчаар ажилладаг гэж тус тус тэмдэглэгдсэн байдлаар нотлогдож байна.
5. Түүнчлэн гэрчээр Д.Эрдэнэжаргал нь 1983 оноос 1991 оны 05 дугаар сар хүртэл, гэрч Л.Наранчимэг нь 1984 оноос 1991 он хүртэл тус тус нэхэмжлэгч *******тай хамт ажиллаж байсан болохоо мэдүүлсэн бөгөөд тус мэдүүлэг нь гэрчүүдийн хөдөлмөрийн дэврийн бичилтээр нотлогдон тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэрт Уламжлалт эм эмийн ургамлын компанийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 38 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр чөлөөлсөн гэж бичигдсэнийг нэхэмжлэгч нь 1991 онд ажлаасаа гарах хүсэлтээ өгсөн ч дуудаж ажиллуулсаар 1992 оны 4 сар хүргэж улмаар тушаал тус онд гарсан гэж тайлбарласан бөгөөд түүнд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй болохыг тайлбарласан, мөн 1991 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн Төрснийг бүртгэх анкетад ажил эрхлэлтийн байдлаа мэдүүлсэн байдлаар түүний мэдүүлэг нотлогдож байна гэж үзлээ.
7. Иймд дээрх тогтоогдсон үйл баримт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр хүсэлт гаргагч *******гийн Эмийн ургамал бэлтгэх конторт 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бэлтгэлийн агентаар, 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл эд шалгагчаар, 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ургамалын агентаар,
1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл агентаар,
Уламжлалт эм эмийн ургамалын пүүсд 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл эмийн ургамал бэлтгэгч зохион байгуулагчаар тус тус ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Харин ******* нь ЦС-ийн 0230 дугаар ангийн захирагчийн 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 126 тоот тушаалаар УЦСЕГ-н 0230 дугаар ангид цэргийн албанд татагдаж, НАХЯ-ны 2 дугаар хэлтсийн даргын 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 151 дүгээр тушаалаар өвчний улмаас хугацаат цэргийн жинхэнэ албанаас халагдсан байх ба БНМАУ-н Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоор баталсан Ажилласан хугацааг тооцох журамд зааснаар БНМАУ-ын зэвсэгт хүчний эгнээнд цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцдог, хүсэлт гаргагчийн цэргийн алба хаасан талаарх баримтууд байх бөгөөд шүүхээс энэхүү хугацааны ажилласан жилийг тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас энэхүү хугацаанд хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт зааснаар Олохнууд овогт Галбадрахын Баяраа /РД:ХВ63091711/-н Эмийн ургамал бэлтгэх конторт 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бэлтгэлийн агентаар, 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл эд шалгагчаар, 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ургамалын агентаар,
1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл агентаар,
Уламжлалт эм эмийн ургамалын пүүсд 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл эмийн ургамал бэлтгэгч зохион байгуулагчаар тус тус ажиллаж байсныг тогтоож,
нэхэмжлэлийн шаардлагаас 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэгшүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА