Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2024/03350

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* tower ******* давхар *******07 тоот хаягт оршин байрлах “Г******* ******* ББСБ” ХХК /рд:*******832**************1/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* дүүрэг, дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Монел *******3 гудамж тоот хаягт оршин суух Б овогт Х О /рд:ЦД860362/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт болон үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 466,82******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “Г******* ******* ББСБ“ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Ш.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 09 сарын 29-ны өдрийн тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 1,099,900 /Нэг сая ерэн есөн мянга есөн зуу/-н төгрөгийн барааг сарын 2,9% хүүтэйгээр 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн.

Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр “С ” ХХК-с Samsung А*******2 маркийн гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг С- ХХК-ийн Хаан банкин дахь дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж эргэн төлөлт хийгээгүй болно.

Зээлийн гэрээний 2.1.9-т зээлийн гэрээг зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дахь хэсгийн 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн ба. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дахь хэсэг-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Ийнхүү 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлдэгчийн,

Үндсэн зээлийн үлдэгдэл: 321,260 /Гурван зуун хорин нэгэн мянга хоёр зуун жар/-н төгрөг

Төлөх ёстой хүү: *******2,21******* /Нэг зуун хорин хоёр мянга хоёр зуун арван тав/-н төгрөг Нэмэгдүүлсэн хүү: 23,3*******0 /Хорин гурван мянга гурван зуун тавь/-н төгрөг,

Нийт: 466,82*******/Дөрвөн зуун жаран зургаан мянга найман зуун хорин тав/-н төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1а. Нэхэмжлэгчээс хариуцагч нь 2021.9.21-нд 1,099,900 дүнтэй зээлээр бараа авсан. Сар бүр төлж байгаад 2023 оны 3 сараас хойш зээлээ төлөөгүй. Нэхэмжлэгч бга холбоотой байсан боловч төлөөгүй тул шүүхэд хандсан. Нийт 466,82******* төгрөг нэхнэ. 7 сард аваарт орсон гэж байх тул тэр үед төлөөгүй байдаг. Хариуцагчийн саналыг хүлээн авах боломжгүй гэв.

2.         Хариуцагч Х.О нь шүүхэд цахимаар ирүүлсэн тайлбартаа: Миний бие г******* *******аас утас лизингэдэж авч байсан сар болгон төлбөрөө хийж явж байгаад 2023 оны 7 сард аваарт орж биедээ хүнд гэмтэл авч хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон мөргөж хохироосон хүн маань надад төлбөр болох мөнгө хийхгүй байгаа тул үлдэгдэл мөнгөө 370,000 мянган төг хийгдээгүй болно. Иймд ажил хийж чадахаа больсон намайг харгалзан үзэж энэ төлбөр болох мөнгийг сар болгоны хүүхдийн мөнгө болох мөнгө орж ирвэл сард 30 мянгаар өгч дуусганаа биеийн байдлыг минь харгалзан үзэж шүүх хуралдаа очиж чадахгүй биетэй тул сар болгон 21-нд өгч барагдуулж дуусгаж хохиролгүй болгоно гэжээ.

3.         Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Зээлийн гэрээ /хх6-9/, зээл төлөлтийн хуулга /хх10-11/, бараа хүлээлгэн өгсөн акт /хх13/, нэхэмжлэх /хх14/

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

                   ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 466,82******* төгрөг гаргуулж шийдвэрлэв.

2.         Нэхэмжлэгч “Г******* ******* ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 466,82******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

3.         Хариуцагч Х.О нь шүүхэд цахимаар ирүүлсэн тайлбартаа зээл олгогдсон талаар маргаагүй бөгөөд харин зээлийн гэрээний үлдэх үүргийг 370,000 төгрөг гэж тайлбарласан.

4.         Зохигчид 2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр 24 сарын хугацаатай 1,099,900 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан. /хх6-8/

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн мөнгөн хөрөнгөөр гар утас худалдан авсан гэж тайлбарласан боловч шүүхэд ирүүлсэн бараа хүлээлгэн өгсөн актад хариуцагч гарын үсэг зураагүй ба. Мөн нэхэмжлэгч худалдагчид мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй. /хх13, 14/

Гэвч хариуцагчийн шүүхэд цахимаар ирүүлсэн тайлбараас үзэхэд зээл олгогдсоныг зөвшөөрсөн. Иймд зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзлээ.

*******.         Иргэний хуулийн 4*******3 дугаар зүйлийн 4*******3.1-д зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь зээлдэгчийг хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

6.         Хариуцагчид зээлийн гэрээний дагуу үүссэн үүргийг тооцвол: Нэхэмжлэгч 2024 оны 0******* дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээ 2 жил, 7 сар, 21 хоног хэрэгжсэн ба.

Зээлийн гэрээгээр талууд жилийн 34.8 хувийн үндсэн хүү, үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ. Ийнхүү тооцвол 1 жилд 382,76*******.20 /1,099,900*34.8%/ төгрөг, 2 жилд 76*******,*******30.40 төгрөг, 1 сард 31,897.10 /382,76*******.20/*******/ төгрөг, 7 сард 223,9.70 төгрөг, 1 хоногт 1,048.67 /382,76*******.20/36*******/ төгрөг, 21 хоногт 231,7*******6.07 төгрөг, нийт 1,220,*******66.17 төгрөгийн хүү тооцогдоно. Гэрээний 3.1.6-д зааснаар үндсэн хүүгээс 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцвол 244,113.23 төгрөг юм. Иймд хариуцагчид үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 2,*******64,*******79.40 төгрөг төлөх үүрэг үүссэн.

6а. Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 1,182,618 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь энэхүү мөнгөн дүнгийн талаар маргаагүй. Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь 1,381,961.40 төгрөг ба.

Гэвч нэхэмжлэгч нь зээл төлөлт тус бүрээр тооцож нийт 466,82******* төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэв.

7.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1, 4*******2 дугаар зүйлийн 4*******2.2-т зааснаар хариуцагч Х.Оээс 466,82******* төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,6************** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14,6************** төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ГАНБОЛД