| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/04144/И |
| Дугаар | 102/ШШ2024/04097 |
| Огноо | 2024-08-29 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2024/04097
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ...............нарын нэхэмжлэлтэй, ...................д холбогдох иргэний хэрэгт Б.Жавзандулам нь Д.Мөнхтуяагаас 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч ............. нь ......................нарын ажил хэргийн нэр хүндийг тус тус гутаасан мэдээ тараасан хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 508,150 төгрөгөөс 367,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын газраас 140,400 төгрөг, хариуцагчаас 140,400 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ..................... нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүхийн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолы хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА
ШҮҮГЧИД А.ЗҮМБЭРЭЛ
А.ЭНХЖАРГАЛ