Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/04046

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1...........-ны нэхэмжлэлтэй, хариуцагч . нарт холбогдох иргэни...........й хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч .............д холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, .....................д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний зардалд 757,690 төгрөгийг .............ээс гаргуулах тухай .-ны нэхэмжлэлийг ...............хариуцагч .................. бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд, сар бүрийн 26-ны өдрийн дотор 151,538 төгрөгөөр нэхэмжлэгчид хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,735 төгрөгийн тал хувь 11,367.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,367.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ..................-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА