| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 148/2017/0149/Э |
| Дугаар | 151 |
| Огноо | 2017-11-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2017 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 151
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Прокурор А.Энхтуяа
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох ******* дугаартай Эрүүгийн хэргийг, шинэчлэн найруулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ****дугаар сарын ****-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ****, ****** хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ***** баг****хэсэг ****** гудамж ***** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт *******ын ******* /РД:**********/
Шүүгдэгч ч Г.******* нь 2017 оны 09 сарын 12-ны орой Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын 2 дугаар баг өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.*******ын хавирга, гар, ташаан тус газар нь заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ..
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Г.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”... Манай найз миний хоолойг боохоор нь би тоглож байна гэж бодож байсан боловч амьсгаа давхцахаар нь гэнэт уур хүрээд гал тогооны өрөөнөөс заазуур авчраад зүссэн гэв.
2.Хохирогч Ч.*******ын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 09 сарын 12-ны өдөр намайг ажилтай байхад ******* утсаар яриад ******* бид нар уулзаж байна, чи тарах болж байна уу гэж асуугаад байсан. Тэгээд би орой 20 цагийн үед *******ыг хаана байгаа талаар асуухад “Усан болор” караокед эмнэлгийн ажилтан *******, *******, , ******* байна гээд бид нар 1 цаг гаруй дуулсан ба нэг шилтэй Нийслэл пиво авч уусан. Тэгээд “Усан болор”-ын караокеноос ******* ******* бид гурав гараад машиндаа суух гэж яваад ******* түүний найз охины хамт тэр хоёртой үүдэнд таарсан ба ******* “Тосон-Уул “ хүнсний дэлгүүр орох гэж байна гээд *******ыг машинтайгаа явж байгаа бол бид хоёрыг дөхүүлээд өгөөч гэсэн. Тэгээд *******ын машиныг би жолоодож Писи тоглоомын газраас *******ыг аваад бид хэд *******ын гэрт очсон ба ******* 0.75 литрийн Хараа архи гаргаж түүнийг *******, *******, ******* бид дөрөв хувааж уусан. *******ын найз охин караокеноос гарч ирэхдээ их согтуу *******ын гэрт орж ирээд буйдан дээр унтсан. *******ын найз охин бид нартай сууж архи уугаагүй. ******* бага зэргийн халамцуу байсан. Тэгээд хараа архиа дуусгаад 2.5 литрийн Сэрүүн пиво ******* гаргаж ирээд түүнийг мөн хувааж уусан. Тэгээд ******* их согтоод буйдан дээрээ унтах гээд байхаар нь ******* *******ыг унтуулах гээд унтлагын өрөөнд нь авч орсон гэсэн. Би тухайн үед их согту байсан юу болсон талаар санахгүй байсан. Тэгээд удалгүй ******* ******* хоёр муудалцаад би тэр хоёрыг салгах гэж байгаад *******ын барьж явсан заазуурт гар, ташаа, хавирга орчимдоо зүсүүлсэн юм шиг байна лээ.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,
3.Гэрч Б.ийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 09 сарын 12-ны өдөр 22 цагийн орчим найз залуу *******ын хамт тус сумын “Тосон Уул” хүнсний дэлгүүрээс орж тамхи авах гээд тус дэлгүүрийн ойролцоо байсан караоке баарны урдуур явж байтал үл таних 3-н залуу приус маркын машины гадна зогсож байсан. Тэгээд манай найз залуу ******* тухайн таарсан 3 залуу таньдаг байж таараад юм яриад хамт үлдсэн. Тэгээд Тосон уул дэлгүүр ороод тамхи, 1 шил 0.75 литрийн хараа архи, ундаа зэрэг зүйл аваад гарч ирээд найз залуу дээрээ очсон чинь нөгөө уулзсан 3 залуугаар хүргүүлэхээр болж гэрийн гадна очоод би найз залуутайгаа цуг буугаад дэлгүүрээс авсан тортой архи ундаа зэрэг зүйлсээ бариад байж байтал, нөгөө 3 залуу тортой юм аа задлаач гэж хэлсэн. Тэгтэл манай найз залуу ******* тортой архиа задалъя гээд задлахаар болтол аяга байхгүй байсан тэгтэл гэрт чинь оръё гээд гэр рүү орсон. Тухайн үед гэрт Дарханаас ирсэн гэдэг найз бид хоёрыг хүлээгээд байж байсан. Тэгээд гэрт орж тухайн 0.75 литрийн хараа архийг манай найз залуу гаднаас орж ирсэн 3 залуутай уусан. Тэгээд цэнхэр цамцтай залуу нь хамт явсан банкинд ажилладаг залуутай хэрүүл маргаан үүсгэх гээд байсан. Тэгээд нөгөө цэнхэр цамцтай залуу нь манай найз залууг унтлагын өрөө рүү унтуулъя гээд хамт аваад орсон. Тэгээд би нэг хартал манай найз залууг хоолойг нь багалзуурдсан байхаар нь би очоод болиоч гэтэл хоолойг нь багалзуурдаад тавихгүй байсан. Тэгэхээр нь би хамт яваа гээд залууд нөгөө 2 чинь унтлагын өрөөнд зодолдох гээд байна гэтэл зүгээрээ зүгээр наад хоёр чинь зодолдохгүй гээд байсан. Тэгээд эргээд хартал *******ын хөл нь тийчигнээд байсан. Тэгээд гэх залуу орж ирээд болиоч энэ тэр гээд байсан. Тэгээд нөгөө банкинд ажилладаг залуу араас нь орж ирээд 3-лаа *******ыг хашаад зогсож байтал ******* гараад зодолдоё гэж хэлж байсан. Би тухайн үед *******ын хажууд нөгөө 3 залуугаас салгах гээд зогсож байсан. Тэгтэл Ганабаяр гал тогооны өрөөнд байсан цагаан иштэй төмөр заазуур гартаа барьсан. Тэгэхээр нь би айсандаа дээд давхарт байсан гэх найзыгаа дуудах гээд дээшээ гарсан. Тэгээд би дээр үлдээд доошоо буугаад эргэж гарч ирээд цагдаа дуудна гэж байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/
4.Гэрч Т.*******ын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 09 сарын 12-ны үдээш хойш 16 цагийн үед гэртээ байхад *******аа утсаар яриад “манайд ирж хоол идээрэй” гэхээр нь *******гийнд очсон. Тэгээд *******гийнд хоол идээд *******ын ажил тарахыг хүлээж байгаад бид 3 “усан болор” нэртэй караокед дуулж, хоёр хоёр ширхэг Сэрүүн пиво уусан ба 1 цаг гаруй хугацаа болсны дараа караокеноос гарсан чинь үүдэн дээр ******* түүний найз орхин хоёртой таарсан. Тэгээд ******* намайг гэрт хүргээд өг гэхээр нь бид гурав гэрт нь хүргэж өгсөн чинь манайхаар ороод гар гэсэн ба бид 3 гэрт нь ороод Ганабаяр бид 3-тай 1 шил 0.75 литрийн Хараа архи гаргаж уусан. Тэр архийг ******* ******* хоёр хувааж уусан ба дуусгаагүй дундуур үлдсэн байсан. Бид хоёр амсаж өгөөд тойруулсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/
5.Гэрч Б.*******гийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 09 сарын 12-ны орой 20 цагийн үед би писи тоглоомын газар тоглож байгаад руу утсаар яриад хаана байгаа гэж асуугаад гэртээ хүргүүлэхээр ярихад “усан болор” караокеноос хөдлөх гэж байна очлоо гэсэн. Тэгээд удалгүй машинтайгаа дотор нь *******, ******* түүний найз охин, гийн найз охин энэ тав ирсэн. Тэгээд *******ыг найз охинтой нь хүргээд явах гэтэл ******* манайд орье гэхээр нь бид хэд *******ын гэрт ороод 0.75 литрийн хараа архи гаргаж өгөхөөр нь архийг хувааж уугаад дахин 2.5 литрийн ногоон савтай пиво уусан. Тэгээд *******ын гэрээс гарах гэтэл гартаа том заазуур бариад *******ыг заазуурдсан *******ыг араас би тэвэрч аваад газар дарж унасан. Тэгээд бид хоёр *******аас заазуурыг булааж авсан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/
6.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн № 323 Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ:
1. Ч.*******ын биед баруун далны доод хэсэг, баруун шуу, баруун гуяанд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй.гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/
6.Нэгдсэн эмнэлгийн өвчний түүх /хавтаст хэргийн 25-29 дүгээр хуудас/,
7.Шүүгдэгч Г.*******ын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр сэжигтнээр оны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .....2017 оны 9 сарын 12-ны өдөр би гэртээ найз охин Баярхцэцэг, найз Урантөгс нарын хамт байж байгаад миний тамхи дуусаад найз охины хамт “тосон Уул “ дэлгүүр дээр очиж тамхи авахаар яваад “Усан болр” караокений гадна *******, *******, ******* 3-тай таарсан. Энэ үед би найз охиноо дэлгүүр рүү ээжтэй утсаар ярьж оруулаад ******* тайван ******* 3-тай юм яриад үлдсэн. Тэр 3 архи уусан шинжтэй байхаар нь би найз охин руугаа утсаар яриад 0.758 литрийн хараа архи 1 шилийг авчих гэжэ хэлээд авахуулсан. Тэгээд *******ын машинтай бид 5 гэр рүү очсон ба ороод 0.75 литрийн архийг хувааж уусан. Архийг хувааж ууж дуусаад дахин 2.5 литрийн Сэрүүн пиво ******* машинаасаа гаргаж манайд уусан. Тэгээд би нилээн согтоод буйдан дээрээ хэсэг унтах гээд байж байтал нэг хүн намайг татаж унтлагын өрөөнд оруулсан. Орон дээр намайг нэг хүн дарсан байсан. ******* хоолой бооогоод энэ үед манай найз охин Бархаболдыг дуудаж намайг салгаж авсан ба би гал тогооноос заазуур авч Тайьан заазуураар далайтал ******* миний урдуур гүйж орсон.Тухайн үед би уурлаад юу хийснээ мэдээгүй ...гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,
8.Шүүгдэгч Г.*******ын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би болсон зүйлийн талаар үнэн зөвөөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ ярьж хэлсэн байгаа.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,
9.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-09 дүгээр хуудас/
10.Эд мөрийн баримт хураан авсан тэмвэглэл /гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/
11..Шүүгдэгч Г.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,
12.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,
13.Хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтатс хэргийн 50 дугаар хуудас/,
14.Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/
15.Хялбаршуулсан журмаар шийвдэрлэх хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах тухай прокурорын санал /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/ зэрэг болно.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг 2017 оны 09 сарын 12-ны орой Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын 2 дугаар баг өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.*******ын хавирга, гар, ташаан тус газар нь заазуураар зүсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.
Учир нь: Шүүгдэгч *******ыг 2017 оны 09 сарын 12-ны орой Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын 2 дугаар баг өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.*******ын хавирга, гар, ташаан тус газар нь заазуураар зүсэж, баруун далны доод хэсэг, баруун шуу, баруун гуяанд шарх бүхий гэмтэл учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гэм буруутай нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 500 нэгжээр торгох ял оногдуулах санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохиролыг нь төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзаж 500 нэгжээр торгох ял шийтгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг 500 /таван зуу/ нэгжээр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогч устгахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч Г.******* нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ