| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2024/00673/И |
| Дугаар | 101/ШШ2024/03295 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2024/03295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Б.Ундраа, шүүгч Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол, ******* байр, *******9 тоот хаягт оршин суух Б******* овогт Б******* Т******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* дүүрэг, дугаар хороо, дугаар хэсэг, О байр, давхар, мансардны ******* тоот хаягт оршин суух Б овогт А М /рд:УХ033030/-д холбогдох,
3,977,00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, хариуцагчийн төлөөлөгч Н.Э, иргэдийн төлөөлөгч Ч.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. 1. Нэхэмжлэгч Б.Т*******ий төлөөлөгч Б.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тодруулсан болон нэмэгдүүлсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Т******* 03 оны 09 сарын 18-ны өдөр өөрийн өмчлөлийн 3*******-9 УБО улсын дугаартай Toyota Prius маркийн автомашинтай найзуудтайгаа хамт лагерьт очиж амраад өглөө буцаад явах болоход А.М иргэн Б.Т*******д “чи өчигдөр архи уусан юм чинь жолооны эрхээ хасуулна, харин би жолооны үнэмлэхгүй юм чинь би машиныг чинь бариад явъя” гэж хэлсний дагуу өөрийн машинаа А.Мд бариулаад Гүнтийн даваа доош уруудаад явж байгаад гэнэт хурдлаад машиныг маань онхолдуулсан. Үүний дараа цагдаа дуудсан боловч өөрсдөө хоорондоо зохицож асуудлаа шийд гэсэн. Иргэн Б.Т******* автомашинд учруулсан эд хөрөнгийн хохирол, эрүүл мэндэд учирсан хохирлоо төлүүлэх талаар ярьж сар гаруй хугацаагаар хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл утсаар ярилгүй байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Иргэн Б.Т*******гийн автомашинд учруулсан хохирлын үнэлгээ “Ашид Билгүүн” ХХК-ий үнэлгээгээр 10 950 000 /арван сая есөн зуун тавин мянган/ төгрөг, үйлчилгээний хөлс ************** 00/дөрвөн зуун дөчин зургаан мянга зургаан зуун төгрөг/, явах эд ангийн оношилгоо 55 000/тавин таван мянган төгрөг/, эрүүл мэндийн үзлэгийн төлбөрт 30 000 /гурван зуун жаран мянган төгрөг/-ний эд хөрөнгийн хохирол баримтаар нотлогдож байгаа.
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн А.Моос Б.Т*******гийн эзэмшлийн 3*******-9 УБО улсын дугаартай Toyota Prius маркийн автомашинд учирсан хохирол болох 11 *******51 00 /арван нэгэн сая дөрвөн зуун тавин нэгэн мянга зургаан зуун/ төгрөг, авто ослын улмаас эрүүл мэндийн үзлэг хийлгэхэд гарсан зардал болох 30 000 /гурван зуун жаран мянган төгрөг/, нийт 11 811 00 /арван нэгэн сая найман зуун арван нэгэн мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж Б.Т*******д олгож өгнө үү
1а. Иргэн Б.Т******* 03 оны 09 сарын 18-ны өдөр өөрийн өмчлөлийн 3*******-9 УБО улсын дугаартай Toyota Prius маркийн автомашинтай найзуудтайгаа хамт лагерьт очиж амраад өглөө буцаад явах болоход А.М иргэн Б.Т*******д “чи өчигдөр архи уусан юм чинь жолооны эрхээ хасуулна, харин би жолооны үнэмлэхгүй юм чинь би машиныг чинь бариад явъя” гэж хэлсний дагуу өөрийн машинаа А.Мд бариулаад Гүнтийн даваа доош уруудаад явж байгаад гэнэт хурдлаад машиныг маань онхолдуулсан. Үүний дараа цагдаа дуудсан боловч өөрсдөө хоорондоо зохицож асуудлаа шийд гэсэн. Иргэн Б.Т******* автомашинд учруулсан эд хөрөнгийн хохирол, эрүүл мэндэд учирсан хохирлоо төлүүлэх талаар ярьж сар гаруй хугацаагаар хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл утсаар ярилгүй байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Иргэн Б.Т*******гийн автомашинд учруулсан хохирлын үнэлгээ “Ашид Билгүүн” ХХК-ий үнэлгээгээр 10 950 000 /арван сая есөн зуун тавин мянган/ төгрөг, үйлчилгээний ************** 00 /дөрвөн зуун дөчин зургаан мянга зургаан зуун төгрөг/, явах эд ангийн оношилгоо 55 000 /тавин таван мянган төгрөг/, эрүүл мэндийн үзлэгийн төлбөрт 30 000 /гурван зуун жаран мянган төгрөг/-ний эд хөрөнгийн хохирол баримтаар нотлогдож байгаа.
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн А.Моос Б.Т*******гийн эзэмшлийн 3*******-9 УБО улсын дугаартай Toyota Prius маркийн автомашинд учруулсан хохирол болох 11 *******51 00 /арван нэгэн сая дөрвөн зуун тавин нэгэн мянга зургаан зуун/ төгрөг, эрүүл мэндийн үзлэг хийлгэхэд гаргасан зардал болох 30 000 /гурван зуун жаран мянган »г/, нийт 11 811 00 /арван нэгэн сая найман зуун арван нэгэн мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж Б.Т*******д олгож өгнө үү
1б. Иргэн Б.Т******* 03 оны 09 сарын 18-ны өдөр өөрийн өмчлөлийн 3*******-9 УБО улсын дугаартай Toyota Prius маркийн автомашинтай найзуудтайгаа хамт лагерьт очиж амраад өглөө буцаад явах болоход А.М Б.Т*******д “чи өчигдөр архи уусан юм чинь жолооны эрхээ хасуулна, харин жолооны үнэмлэхгүй юм чинь би машиныг чинь бариад явъя” гэж хэлсний дагуу машинаа А.Мд бариулаад Гүнтийн даваа доош уруудаад явж байгаад хурдлаад машиныг маань онхолдуулсан. Үүний дараа цагдаа дуудсан боловч дөө хоорондоо зохицож асуудлаа шийд гэсэн.
Б.Т******* нь M гэх пүүзний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд Online худалдаа хийхдээ өөрийн машинаар хүргэлтийн үйлчилгээг 03.1 сараас эхлэн тасралтгүй явуулж пүүзний орлого 3 сарын дунджаар 73,000,000 төгрөг байсан, харин 03 оны 9-р 18-ны өдөр буюу авто машин онхолдсон өдрөөс хойш авто машингүй болсон учраас хүргэлтийн үйлчилгээ зогсож олох ёстой байсан орлогын хэмжээ 70%-р буурсан.
M Facebook Page хуудас болон Instagram хаягийг өөрийн эзэмшлийн 885858 дугаараар ажиллуулдаг бөгөөд өөрийн дугаарыг ашигладаг болохыг Unitel компанийн тодорхойлолтоор нотлогдож байгаа болно
03 оны 1-р сараас 3-р сарын 1 хүртэлх орлого ,1*******9,000 төгрөг, 03 оны 3-р сарын 1- -р сарын 1 хүртэлх орлого 77,9,000 төгрөг, 03 оны -р сарын 1-ээс 9-р сарын 1 хүртэлх орлого 73,779,000 төгрөг, 03 оны 9-р сарын 1 өдрөөс 1-р сарын 31 хүртэлх орлого 1*******,959,000 төгрөг, 0******* оны 1-р сарын 1-ээс 0******* оны *******-р сарын 1 хүртэлх 1,*******38,000 төгрөг болж буурсан байна.
Өөрийн хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг машин нь ашиглах боломжгүй болж өнөөдрийг хүртэл журмын хашаанд байгаа, осол гарсны дараа А.Мд авто машиныг хурдан шуурхай засаж өгөөч, орлого тасалдаж байна гэсэн шаардлагыг тавьж байсан боловч утсаа хаагаад дугаараа солиод холбоо барихгүй болсон.
Мын авто машинд учруулсан хохирлын улмаас Б.Т*******гийн эзэмшлийн 3*******-9 УБО машин ашиглах боломжгүй болж пүүз хүргэлтийн үйл ажиллагаа тасалдсанаас олох ёстой байсан орлогыг хариуцагч А.Моос сүүлийн сарын дундаж орлогыг өмнөх 9 сартай харьцуулан бодож тодорхойлсон бөгөөд 03 оны 9-р сарын 1-ээс 0******* оны *******-р сарын 1 хүртэлх -р сарын нийт дундаж орлого болох 1,,000 төгрөг болж байна.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: А.Мын авто машинд учруулсан хохирлын улмаас Б.Т*******гийн эзэмшлийн 3*******-9 УБО машин ашиглах боломжгүй болж пүүз хүргэлтийн үйл ажиллагаа тасалдсанаас болж 03 оны 9-р сарын 1-ээс 0******* оны *******-р сарын 1 хүртэлх -р сарын нийт дунджаар олох ёстой байсан орлого болох 1,,000 /3 сарын дундаж орлого болох 73,000,000 төгрөгийг сард хувааж тооцсон болно/ төгрөгийг Моос гаргуулж Б.Т*******д олгож өгнө үү
1в. Нэхэмжлэгч нь 03.9.18-нд өөрийн машинтай хариуцагч болон түүний найзтай зусланд очиж амарсан. Маргааш нь хариуцагч нь нэхэмжлэгчид би үнэмлэхгүй тул асуудалгүй гээд барьж явсан. Ингээд онхолдсон. Машины хохиролд 10,950,000 төгрөг, үнэлгээний хөлс **************,00 төгрөг, оношилгоо 55,000 төгрөг, нийт 11,*******51,00 төгрөгийн машинд учирсан хохирол юм. Нэхэмжлэгч нь бас эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан. 30,000 төгрөгөөр үзлэг хийлгэсэн. Ингээд 11,811,000 төгрөг нэхнэ. Нэмэгдүүлсэн шаардлагаар нэхэмжлэгч нь онлайн худалдаа эрхэлдэг байсан. Пүүзний хүргэлт хийгдээд орлого олдог байсан. Ослоос болж машингүй болсон тул орлогогүй болсон. Бид 3 сарын дунджаар олдог байсан орлогыг тооцоод 03.9-0*******.*******.1 хүртэл олох байсан орлого шаардана. Дундаж орлогыг 3 сараар тооцоход 3 сард 73 саяыг олох байсан. Үүнийгээ сард хуваагаад 1,,000 төгрөгийг олох байсан орлогод нэхнэ. Нийт *******,11,000 төгрөг нэхнэ.
Хариуцагч гэм буруугүй гэж байна. Хариуцагч нь би жолоодъё гэснээрээ буруутай. Үүнээс болж гэм хор учирсан. Мөн дараа нь сая төгрөг өгөх санал гаргаж байсан. Нэхэмжлэгч нь пүүзний пэйж хуудас ажиллуулдаг ба сарын орлого тасалдсан юм. Дансны хуулгаар орлого нь нотлогдоно. Пүүзийг импортоор оруулж ирж зардаг байсан юм гэв.
. Хариуцагчийн төлөөлөгч Н.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Э нь Б.Т*******гийн нэхэмжлэлтэй А.Мд холбогдох автомашинд учирсан хохирол 11 *******51 00 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн зардал 30 000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлага бүхий олох байсан орлого 1 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий Иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож дараах хариу тайлбарыг гаргаж байна.
1. Тус нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар оролцож байгаа А.Мын хувьд 03 оны 09 сарын 18-ны өдөр Б.Т******* нь өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт адилхан архи уусан байсан А.Мөнх- Оргилоор машинаа жолоодуулснаас болж тус осол болсон байдаг.
Осол болох үед хүний эрүүл мэндэд учирсан хохирол байхгүй байсан ба зөрчил шалган шийдвэрлэх үед Б.Т******* нь жолоодох эрхээ бусдад шилжүүлсэн гэх үндэслэлээр зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ авагдаж, А.М нь 7 хоног баривчлуулсан байдаг.
Энэ шалтгаанаар машинд хохирол учирсан гэж үзвэл жолоогоо шилжүүлсэн Б.Т******* өөрөө хариуцлага хүлээх ёстой.
. Автомашинд учирсан гэх хохирол дээр гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн автомашины зах зээлийн үнэлгээ нь бараг энэ хохиролтой дүйцэх хэмжээний хохирол юм.
3. Б Т******* нь тус автомашинаар орлого олдог байсан гэдэг нь худлаа, тэр өөрийн биш пүүз зардаг өөр хүмүүсийн барааг хүргэж өгдөг, үнийг нь авдаг байсан гэж үзэж байна.
Мөн нэхэмжилж байгаа үнийн дүнд барааныхаа үнийг оруулж нэхэмжилсэн нь ойлгомжгүй. Мөн тус машинаар бараа хүргэдэг байсан гэдэг нь худлаа тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул А Мд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
а. Нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй боломжгүй. Учир нь машиныг жолоодох үед зохигчид согтуулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Энэ талаар маргаагүй. Машинаа унаад дэлгүүр орох замдаа осол болсон. Арай эрүүл байсан тул хариуцагчаар машинаа бариулахаар нэхэмжлэгч нь хэлсэн байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийг жолоодох эрхгүй гэдгийг мэдэж байсан. Өөрөө жолоодох эрхгүй, согтуу хүнд жолоо шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хангах боломжгүй. Иргэний хуулийн *******99, 51*******-д энэ талаар байгаа юм. Хуульд хууль бусаар бусдад учруулсан хохирлыг хэлнэ. Нэхэмжлэгч нь пүүзний худалдаа хийдэг байсан гэдэг. Хэрэгт байгаа баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь худалдаа эрхэлж байсан гэдэг баримт байдаггүй. Үнэхээр худалдаа хийдэг байсан бол материалын болон цэвэр ашгийн баримтгүй. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг мөн адил хангах боломжгүй. Пүүзний сурталчилгаа хийж худалдаа эрхэлдэг гэсэн баримт хэрэгт байхгүй. Машины хохирлыг огт төлөхгүй гэдэггүй. Тодорхой хэмжээний төлбөр төлөх талаар яригдсан байдаг. Гэхдээ мөнгөн дүнг мэдэхгүй байна. Хэн аль буруутай учраас ярьж байсан юм билээ. 50:50 хувиар төлөх агуулга яригдсан байдаг юм. Машины өмчлөгч гэдэг баримтгүй байна гэв.
3. Иргэдийн төлөөлөгч Ч.У нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гэм буруутай нь тогтоогдож байна. Хариуцагч нэхэмжлэгчийн анхны анхны шаардсан хохирлоос 10,950,000 төгрөгийг талууд хувааж хариуцах хэрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг онлайн худалдаа эрхэлдэг эсэх, олох ёстой орлого нь тодорхой бус тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.
*******. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Бэлэн мөнгөний орлогын баримт /хх7/, тархины MRI зураг /хх9-11/, оношилгооны хуудас /хх1-1*******/, гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн баримт /хх*******-/, төлбөрийн баримт /хх17/, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх18-3/, “Буянт оюу” ХХК-ийн 03 оны 09 дүгээр сарын 5-ны өдрийн А/11*******7 дугаар тодорхойлолт /хх*******5/, Б******* дүүргийн дугаар хорооны Засаг даргын 0******* оны 0 дугаар сарын 3-ны өдрийн 51 дүгээр тодорхойлолт /хх37/, Unitel-н 0******* оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн тодорхойлолт /хх7/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх-18/,
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 5,905,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,0,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
. Нэхэмжлэгч Б.Т******* нь гэм хор учруулсны хохиролд автомашинд учирсан хохирол 11,*******51,00 төгрөг, эрүүл мэндийн үзлэгийн төлбөр 30,000 төгрөг, олох байсан орлого 1,,000 төгрөг, нийт 3,977,00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч А.М нь хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, нэхэмжлэгч нь өөрөө жолоогоо шилжүүлсэн, орлого олдог байсан гэдэг нь тогтоогдоогүй, машины хохирол хэт өндөр байна гэж маргасан.
*******. Хариуцагч нь 03 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн Toyota Prius маркийн 3*******-9 УБО улсын дугаартай автомашиныг жолоодох эрхийн үнэмлэхгүй байхдаа жолоодон явах үедээ зам тээврийн осол гаргасан байх ба тухайн осол болохын өмнөх өдөр нэхэмжлэгч, хариуцагч хэн хэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж тайлбарласан болно.
Энэ үйл баримтын талаар маргаагүй.
5. Нэхэмжлэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.б-д заасныг зөрчсөн гэм буруутай байна. Харин хариуцагч нь жолоодох эрхгүй, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон нь дээрх дүрмийн 3.7.а-г зөрчсөн гэм буруутай байна. Иймд маргаж буй үйл явдал болоход зохигч хэн аль нь гэм буруутай байх тул Иргэний хуулийн 51******* дүгээр зүйлийн 51*******.1-д зааснаар учирсан хохирлыг тэнцүү хэмжээгээр хариуцах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
. Хариуцагч нь дээрх автомашин нь нэхэмжлэгчийн өмчлөлийн гэдэг нь тогтоогдоогүй гэж маргасан. “Ашид билгүүн” ХХК нь 3*******-9 УБО улсын дугаартай Toyota Prius маркийн автомашины талаар 03 оны 09 дүгээр сарын -ны өдөр хохирлын үнэлгээ үйлдэхдээ, нэхэмжлэгч Б.Т*******гийн эзэмшлийнх болохыг дүгнэлтдээ тусгасан, нийтэд илэрхий цахим мэдээллийн autobox.mn цахим хуудаснаас шалгахад тухайн тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй.
7. Зам тээврийн ослын улмаас автомашинд оношилгоо хийлгэсэн нь “Бат-Оюу” ХХК-ийн 03 оны 09 дүгээр сарын 5-ны өдрийн А/11*******7 дугаар албан тоот, 3 ширхэг баримтаар тогтоогдсон. Ийнхүү хийлгэсэн оношилгооны дараа хийсэн “Ашид билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээгээр автомашинд 10,950,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. /хх*******-5, 1-1*******, 18-3/
Улмаар хохирлын үнэлгээ хийлгэж **************,00 төгрөг төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдсон, мөн оношилгоо хийлгэхэд 55,000 төгрөг төлсөн болох нь санхүүгийн анхан шатын баримтаар тогтоогдож байна. /хх7, 17/
Иймд автомашинтай холбогдох нийт хохирол нь 11,*******51,00 төгрөг байна.
8. Нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас эмнэлгийн байгууллагын зөвлөснөөр тархины MRI зураг авхуулсан болох нь гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгийн баримт, хэрэгт байгаа холбогдох зургаар тогтоогдож байна. /хх*******-, 9-11/
Ийнхүү эмнэлгийн шинжилгээ хийлгэхэд 30,000 төлбөр төлсөн Гурван гал эмнэлгээс олгосон санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдсон. /хх/
Улмаар нэхэмжлэгч нь эрүүл мэндэд хохирол учраагүй гэж тайлбарласан бөгөөд эмнэлгийн шинжилгээ хийлгэсэн зардал нь эд хөрөнгийн хохиролд хамаарах юм.
9. Олох байсан орлогын хувьд импортоор бараа бүтээгдэхүүн оруулж, худалдан борлуулдаг байсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.., 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу баримтаар нотлоогүй.
Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь гаалийн болон НӨАТ, ХХОАТ төлдөггүй гэж тайлбарласан.
Цаашлаад, гэм хор учруулснаас улмаас шаардах олох байсан орлого гэдэг нь өртөг болон зардлыг хассан ашгийг ойлгоно. Гэтэл ашгаа тооцох боломжгүй байсан тул орлого буюу өртөг тооцогдсон үнээр хохирол шаардаж байгаа талаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн олох байсан орлогыг хэрхэн тооцсон талаар шүүх хуралдаанд тодруулсан боловч тайлбарлаж чадаагүй. Өөрөөр хэлбэл хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна. Иймд орлого олж байсан гэдэг нь нотлогдоогүй тул энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
10. Дээрх үндэслэлүүдийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд маргаж буй зам тээврийн осол болоход нэхэмжлэгчийн жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлсэн илтэд буруутай үйлдэл нөлөөлсөн байх тул автомашинд учирсан хохирол 11,*******51,00 төгрөг, эмнэлгийн шинжилгээний төлбөр 30,000 төгрөг, нийт хохирол болох 11,811,00 төгрөгийн тал хувь болох 5,905,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.1.1-д зааснаар илүү төлсөн хураамжийг буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.., 1, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 510 дугаар зүйлийн 510.1, 51******* дүгээр зүйлийн 51*******.1-д зааснаар хариуцагч А.Моос 5,905,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,0,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5., 0 дугаар зүйлийн 0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт *******13,0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 109,**************.80 төгрөг, Б******* дүүргийн татварын хэлтсийн 100003009*******1 тоот данснаас ******* төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.3, 119.*******, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 1******* хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Б.УНДРАА
Б.ЦОЛМОНГЭРЭЛ