Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 136/ШШ2024/00350

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, * дугаар Жанчивын *** тоотод оршин суух, З овогт Д О,

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.О нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1988 онд Оросын холбооны улсад хүнсний мэргэжлээр Техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд Дорноговь аймгийн хүнсний үйлдвэрт хуваарилагдсан. 1988 оны 07 дугаар сараас 1996 он хүртэл Дорноговь аймгийн хүнсний үйлдвэрт нарийн боовны цехэд нормчноор ажилласан. Энэ хугацаанд ажиллах явцад ажлын сүүлийн жилүүдэд тус хүнсний үйлдвэр Бүрд компани болоод сүүлдээ татан буугдаад ажилчдынхаа ажлаас халагдсан тушаалыг гаргаагүй. Бас 1994-1996 он хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл хурааж авч байсан хэр нь нийгмийн даатгал төлөгдөөгүй асуудал байгаа. 1994 оноос хойш хугацаанд улсаас нөхөн олговор олгогдсон учраас 1994 он хүртэл хугацаанд ажилласан жилээ шүүхээр тогтоолгох хүсэлтэй байгаа. Уг хугацааны тушаал байхгүй тул Дорноговь аймгийн хүнсний үйлдвэрт ажиллаж байгаад ажлаас халагдсан гэдгээ нотлуулахын тулд шүүхэд хандсан.

Иймд Дорноговь аймгийн хүнсний үйлдвэрт 1988 оны 07 сарын 08-ны өдрөөс 1994 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл нормчин, Бүрд ХК-д 1994 оны 08 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 369 дугаартай цалингийн тодорхойлолт, БНМАУ-ын Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Дорноговь аймаг дахь хүнсний комбинатын даргын 1988 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 51 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь Хүнсний үйлдвэрийн даргын 1989 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 59 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1990 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1991 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 46 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1992 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь Хүнсний үйлдвэрийн даргын 1993 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 69 дугаартай тушаалын хуулбар, 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн уралдааны хуулбар, Дорноговь аймгийн Үйлдвэрлэл-Худалдаа зуучлалын Бүрд компаний ХК ерөнхий захирлын 1994 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаартай тушаалын хуулбар, гэрч Е.Б тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Ш.О тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс гэрчээр Е.Б, Ш.О нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч Д.О нь Дорноговь аймгийн хүнсний үйлдвэрт 1988 оны 07 сарын 08-ны өдрөөс 1994 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл нормчин, Бүрд ХК-д 1994 оны 08 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагчийн Дорноговь аймгийн хүнсний үйлдвэрт 1988 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан зарим хугацааны баримт байхгүй болох нь Дорноговь аймгийн Засаг даргын архивын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 369 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч Д.О нь Дорноговь аймгийн хүнсний үйлдвэрт 1988 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

7.Өөрөөр хэлбэл түүний Дорноговь аймгийн хүнсний үйлдвэрт 1988 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 369 дугаартай цалингийн тодорхойлолт, БНМАУ-ын Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Дорноговь аймаг дахь хүнсний комбинатын даргын 1988 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 51 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь Хүнсний үйлдвэрийн даргын 1989 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 59 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1990 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1991 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 46 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1992 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь Хүнсний үйлдвэрийн даргын 1993 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 69 дугаартай тушаалын хуулбар, 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн уралдааны хуулбар, Дорноговь аймгийн Үйлдвэрлэл-Худалдаа зуучлалын Бүрд компаний ХК ерөнхий захирлын 1994 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаартай тушаалын хуулбар, гэрч Е.Б тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон гэрч нарын мэдүүлгээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Д.О нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар З овогт Д О Дорноговь аймгийн хүнсний үйлдвэрт 1988 оны 07 сарын 08-ны өдрөөс 1994 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл нормчин, Бүрд ХК-д 1994 оны 08 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ