| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 148/2017/0151/Э |
| Дугаар | 156 |
| Огноо | 2017-11-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 156
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулав.
Шүүх хуралдаанд:
Прокурор А.Энхтуяа
Хохирогч
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчих” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ******* овгийн *******гийн *******од холбогдох 1731001380057 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр *******-Уул аймгийн ******* суманд төрсөн 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт, *******-Уул аймгийн ******* сумын 1-р баг ийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /РД:МБ81**************76/
Шүүгдэгч Л.******* нь 2017 оны ******* дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Царам” гэх газарт өөрийн эзэмшлийн ******* ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Л.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн...Хүлээн зөвшөөрч байгаа маргаангүй ....гэх мэдүүлэг,
2.Хохирогч ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн....Хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
3.Хохирогч ын 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны ******* дүгээр сарын 27-ны өдөр дүү Л.*******, нарын хамт Ниссан марч маркын ******* ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй *******ын хадам болох ын гэрт очиж малын хадлан тарианд нь тусалж байгаад 2017 оны ******* дүгээр сарын 30-ны өглөөний ******* цагийн орчимд Цагаанннуур сумаас *******-Уул аймаг руу явсан. Ингээд Зүүнбүрэн сум өнгөрч Шаамар сумын “Царам” гэх нэртэй давааны руу уруудаж яваад огцом эргэлт таараад машин шарваж замын хажууд байсан моды мөргөж зогссон. Тухайн үед миний гар хугарчихсан болохоор замын машинаар шаамар сумын эмнэлэгт очиж үзүүлээд *******-Уул аймагт очиж эмчилгээ хийлгэсэн...гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/
4.Гэрч М.ийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2017 оны ******* дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагаааннуур суманд өөрийн аав ээжийн гэрт хадам ах , нөхөр Л.******* нарын хамт өөрийн эзэмшлийн “Ниссан Марч” маркын ******* ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очиж малын өвс тоосыг нь бэлдэж өгөөд 2017 оны ******* сарын 30-ны өглөөний ******* цагийн үед Цагаанннуур сумаас *******-Уул аймаг руу явсан. Шаамар сумын нутаг дэвсгэрт байрлах “Царам”-ын даваа руу уруудаж байгаад огцом эргэлт таараад манай нөхөр сандарсандаа тормоз гишгээд машин нь гуядаж замын хажууд байсан ургаа модыг мөргөж машин зогссон. Тухайн үед нөхөр бид хоёртой хамт явж байсан хадам ах ын баруун гар нь хугарчихсан байхаар нь замын машинд суулгаад Шаамар сумын эмнэлэг дээр очсон. ...гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/
5. *******-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн № 989 тоот:
1.ын биед баруун атгаал ясны битүү хугарал, баруун гарын хуруунуудын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт
/хавтаст хэргийн 23 дугаар хуудас/
6.*******-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн № 988 тоот:
1.М.ийн биед духанд зулгаралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт
/хавтаст хэргийн 28 дугаар хуудас/
7.Шинжээчийн 2017 оны 10 сарын 10-ны өдрийн №93 тоот:
Хариулт -1: Ниссан-марч маркын ******* ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслээр жолооч ******* овогтой ******* нь Монгол улсынзамын хөдөлгөөний дүрмийн 9.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэлдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн.
Хариулт-2: Ниссан марч маркын ******* ДАР улсын дугаарын тээврийн хэрэгслээр жолооч ******* овогтой ******* нь Монгол улсынзамын хөдөлгөөний дүрмийн 9.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэлдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн үйлдлээс зам тээврийн осол гарсан гэж үзэж дүгнэлт гаргав....гэх дүгнэлт
/хавтаст хэргийн 33 дугаар хуудас/
8.Шинжээч С.ын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Яллагдагч Л.******* нь суурингийн гаднах замд, зам тээврийн осол гаргасан байх тул замын хөдөлгөөний дүрэмд зааснаар 80 км/ цагийн хурдтай явахыг зөьшөөрнө, гэхдээ жолооч нь хөдөлгөөний авулгүй байдал хангах зам тээдрийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах нь ач холбогдолтой. Яллагдагч Л.*******ын өгсөн мэдүүлэгт зам нойтон халтиргаатай гэж мэдүүлэг өгсөн байх тул замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д зааснаар тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явах ёстой байсан гэж дүгнэлт гаргасан ....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/
9.Шүүгдэгч Л.*******ын 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны ******* дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хадам аавын гэрт эхнэр М., ээжийн төрсөн дүү ын хамт өөрийн эзэмшлийн Ниссан марч маркын ******* ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очиж малын өвс тоосыг нь бэлдэж өгөөд 2017 оны ******* сарын 30-ны өглөөний ******* цагт Цагааннуур сумаас *******-Уул аймаг руу яьсан, ингээд Зүүнбүрэн сум дайран өнгөрч Шаамар сум руу орох замд буюу “Царам” гэх нэртэй давааны уруу уруудаж байгаад огцом эргэлттэй газарт сандарсандаа тормоз гишгээд машин гуядаж хайлаас мод мөргөж машин зогссон. Тухайн үед надтай хамт явж байсан манай ээжийн төрсөн дүү болох ын баруун гар нь хугарчихсан байхаар нь замын машинд эхнэр болон ахыг Шаамар сумын эмнэлэг рүү явуулсан. Харин би өөрөө цагдаагийн газарт дуудлага өгсөн...гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/
10.Шүүгдэгч Л.*******ын 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..Би сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ болсон хэрэг явдлын талаар тодорхой ярьсан болохоор нэмж яриад байх зүйлгүй гэв....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/
11. Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлэт /хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас/
12. Шүүгдэгч Л.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/
13.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/
14.Хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/
15.Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/ зэрэг болно.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн *******ыг 2017 оны ******* дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Царам” гэх газарт өөрийн эзэмшлийн ******* ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасны дагуу хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна.
Учир нь: Шүүгдэгч Л.******* нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Царам” гэх газарт өөрийн эзэмшлийн ******* ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган, ын биед баруун атгаал ясны битүү хугарал, баруун гарын хуруунуудын зөөлөн эдийн няцралтай гэмтлүүд учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гэм буруутай нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 500 нэгжээр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохиролыг нь төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзаж 500 нэгжээр торгох ял шийтгэх, шүүгдэгч Л.*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 17.5 дугаар зүлийн 5 дахь хэсгүүдэд, мөн хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овгийн *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******гийн *******ыг 500 /таван зуун/ нэгжээр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Л.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Л.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт заасан хугацаанд гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсан байсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ