| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2021/0784/З |
| Дугаар | 128/ШШ2022/0079 |
| Огноо | 2022-02-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2022/0079
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Монгол Улсын Эрдмийн Их сургууль БСБ-ын нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны сайдад Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1/63 дугаар Хүсэлт гаргах тухай, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1/74 дүгээр Гомдол гаргах тухай, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 1/158 дугаар Шаардлага хүргүүлэх тухай тус тус хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх хүсэлтүүдийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номинцэцэг шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Нэхэмжлэгчээс Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1/63 дугаар Хүсэлт гаргах тухай, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1/47 дугаар Гомдол гаргах тухай, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 1/158 дугаар Шаардлага хүргүүлэх тухай тус тус хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх хүсэлтүүдийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлагыг шүүхэд гаргасан билээ.
Нэхэмжлэгчийн дээрх хүсэлтүүдийн агуулга нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/92 дугаар тушаалын хавсралтаар баталсан Докторын зэрэг хамгаалуулах дүрмийг хуульд нийцээгүй байх тул хүчингүй болгож, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дахин боловсруулж, санал авч батлах тухай болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ирүүлсэн тайлбарт А/92 дугаар тушаалаар батлагдсан дүрмийг шинэчлэн батлах ажлын хэсгийг сайдын а/356 дугаар тушаалаар баталсан. Нэхэмжлэгч ажлын хэсэгт гишүүнээр орсон. Нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан гэж хариуцагчийн үзэж байна.
Нэгэнт хариуцагчаас ажлын хэсэг байгуулан а/92 дугаар тушаалаар батлагдсан Докторын зэрэг хамгаалуулах дүрмийг дахин шинэчлэн батлах ажиллагаа хийгдэж байгаа буюу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нөхцөл байдлыг шийдвэрлэх ажиллагаа хийгдэж эхэлсэн байна.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасны дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номинцэцэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох, мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.
Нэхэмжлэгч Монгол Улсын Эрдмийн Их сургууль БСБ-аас 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1/171 дүгээр итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номинцэцэгт нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь татгалзах эрхийг олгосон болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номинцэцэг нь Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1/63 дугаар Хүсэлт гаргах тухай, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1/74 дүгээр Гомдол гаргах тухай, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 1/158 дугаар Шаардлага хүргүүлэх тухай тус тус хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх хүсэлтүүдийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.БАТБААТАР