Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/04014

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 21 өдөр                  Дугаар 102/ШШ2024/04014                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, ЮуБи март худалдааны төв, 5 давхар 519 тоот хаягт байрлах .............

            Хариуцагч: Баянгол дүүргийн ....дугаар хороо, .......дугаар хороолол, ..........дугаар байрны ..........тоот хаягт оршин суух, ................

            Нэхэмжлэлийн шаардлага: 58,449,975 /тавин найман сая дөрвөн зуун дөчин есөн мянга есөн зуун далан таван/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантогос оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Урантэс хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. Нэхэмжлэгч ...........-ийн төлөөлөгч ..............шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд: Тус компани нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг юм. Манай компанийн Цагаан хад дахь үйл ажиллагааг тээврийн албаны дарга ...............удирдан явуулдаг. .............. нь 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр ..............-ийн нүүрс тээвэрлэлтэнд 91912658 дугаар болон ВиЧат-аар ................тай холбогдож 12 ширхэг автомашинаар ..............-ийн нүүрсийг тээвэрлэхээр тохиролцсон. Ингээд 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр .............-ийн нүүрс худалдан авагч ............... Limited компанийн нүүрсийг өөрийн 12 ширхэг автомашинаар Цагаан хад дахь...............-ийн гаалийн хяналтын талбайгаас ачиж, БНХАУ-ын Ганц модны боомт дахь гаалийн хяналтын талбайд 2023 оны 2 дугаар сарын 04-ний өдөр буулгасан юм. ............. тээвэрлэлтийн хөлс нийт 141,254,975 төгрөгийг манай компанид төлөхөөс 82,805,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 58,449,975 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. ................с тээврийн хөлсөө шаардахад удаа дараа худал хэлж, хуурч мэхлэн өнөөдрийг хүрээд байна. 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 56 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын тогтоолоор иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Иймд ...............с манай компанид төлөх ёстой тээврийн хөлс 58,449,975 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна...гэжээ.

            1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантогос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийг төлөөлөн ажиллаж байсан ажилтан .нь хариуцагч .тай холбогдож тох..............иролцоод нүүрсийг тээвэрлэн буулгаж өгсөн. Нийт 141,254,975 төгрөгийн төлбөрөөс 82,805,000 төгрөгийг төлөөд, үлдэх төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа. Бид тухайн үед Ханбогд сумын цагдаагийн хэлтэст хандаж гомдол гаргахад иргэний эрх зүйн харилцаа байгаа учир иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүл гэж шийдсэний дагуу энэ үлдэгдэл төлбөр 58,449,975 төгрөгийг .с гаргуулахаар............. шаардаж байгаа. Хариуцагч бичгээр хариу тайлбараа өгөөгүй ч, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлэгтээ үлдэгдэл 58,449,975 төгрөг байгаа гэж мэдүүлсэн байна. Иймд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангаж өгнө үү...гэв.

            2. Хариуцагч ............. 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч шүүхэд ирж тайлбар өгөөгүй бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

            3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5/, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 56 дугаар тогтоолын хуулбар /хх-6-8/, хохирогч .............с 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-9-10/, . 2024 оны 2 ду.................гаар сарын 28-ны өдөр гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-11-13/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх .................-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. .К нэхэмжлэлийн үндэслэл.....................ээ: “............... нь тээвэрлэлт хийлгэсний төлбөр 141,254,975 төгрөгөөс 82,805,000 төгрөгийг төлж, үлдэх 58,449,975 төгрөгийг төлөөгүй учир түүнээс гаргуулахаар шаардаж байгаа. Анх түүнд холбогдуулан эрүүгийн журмаар шалгуулахаар гомдол гаргахад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ төлбөрийн үлдэгдлийн талаар хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын тогтоолоор иргэний маргаан гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Тиймээс үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас шаардана” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гардаж авсан боловч нэхэмжлэлд хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

            4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

            4.1. .............-ийн ажилтан.............. нь хариуцагч ..............тай тээвэрлэлтийн гэрээг аман хэлбэрээр хийж, гэрээний үнийг тохиролцсон байна.

4.2. Уг хэлцлээр .............ын тээвэр явуулах .................-тай байгуулсан 22-300 дугаар гэрээний дагуу ..................... нь 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр өөрийн 12 ширхэг автомашинаар ...............Limited компанийн нүүрсийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр, Цагаан хад дахь ..............-ийн гаалийн хяналтын талбайгаас ачиж, БНХАУ-ын Ганц модны боомт дахь гаалийн хяналтын талбайд 2023 оны 2 дугаар сарын 04-ний өдөр буулган тээвэрлэлт хийсэн байна.

4.3. Тээвэрлэлтийн нийт хөлс 141,254,975 төгрөг болсноос 82,805,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 58,449,975 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, ................ын цагдаагийн байгууллагад гэрчээр өгсөн мэдүүлэг, прокурорын тогтоол зэргээр тогтоогдож байна.

4.4. .................. нь ..................ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, эрүүгийн журмаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, гомдол мэдээллийг шалгаснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас ............ын үйлдэл залилах гэмт хэргийн шинж агуулаагүй, талуудын хооронд Иргэний хуульд заасан тээвэрлэлтийн гэрээтэй холбоотой харилцаа үүссэн гэх үндэслэлээр “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол гаргажээ.

            5. Талуудын хооронд хүчин төгөлдөр тээвэрлэлтийн гэрээ аман хэлбэрээр хийгдэж, гэрээгээр тохирсон ачааг тээвэрлэх үүргийг .................... гүйцэтгэсэн бол тээвэрлүүлэгч ..................... нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн үлдэгдэл 58,449,975 төгрөгийг шаардах эрхтэй байна.

            6. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 450,120 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 450,120 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ..............аас 58,449,975 /тавин найман сая дөрвөн зуун дөчин есөн мянга есөн зуун далан таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ..................-д олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 450,120 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............с 450,120 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА