Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 157

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй явуулав.

                                           Шүүх хуралдаанд:      

      Улсын яллагч                                                     Д.Нямдэлэг

       Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Д.Даваасүрэн

      Нарийн бичгийн даргаар                       Б.Намуунзул нар  оролцов.

 

******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ******* овогт ийн д холбогдох 1731000000051 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* гэх газарт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,  урьд ял шийтгэлгүй, ******* овогт ийн /РД:ДН93*********************/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н. нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ******* аймгийн 1-р баг Тал булаг /Энхтал/ гэх газарт өвөлжиж байсан Ө.ын өвөлжөөнд аргамжаатай байсан цавьдар зүсмийн 1 тооны морийг хулгайлан Ө.т 600.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1. Шүүгдэгч Н.гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  Би хувьдаа 2 морьтой юм. Моринд дуртай болохоор хүний морь авсан. Тэгээд тэр айл маань манайхтай ойрхон байдаг болохоор зарчихсан юм гэв.

2. Хохирогч Ө.ын 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Манайх ******* аймгийн ******* сумын Энхтал гэх газарт өвөлжиж байгаа юм. 2017 оны 10 сарын 13-ны өглөө 07 цагийн үед босч морио үзэхэд манай өвөлжөөний хашаанаас аргамжаатай байсан цавьдар зүсмийн 8 настай бүдүүн морь маань алга болсон байсан. Тэгэхээр нь гэрийнхээ ойр орчмын бэлчээрт яваа адуугаар хайж үзсэн боловч олдоогүй. Тухайн үед ажил ихтэй байсан болохоор сураг тавьж байсан. .....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******-12 дугаар хуудас/

4.Гэрч ийн 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Манай суманд оршин суугч гэдэг залуу 2017 оны 10 дугаар сарын 05-ны үед манай гэрт ирээд надад нэг тарган морь байна түүнийг аваад мөнгө болгоод өгөөч гэж ирсэн чи надад зарах морио одоо аваад ир би ажилтай байна, Морийг чинь одоогоор очиж авах зав байхгүй байна гэсэн чинь тэгвэл та надад мөнгө өгөөч мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь би 100000 төгрөг өгч явуулсан. 2017 оны 10 сарын 07-ны өдөр цас орсон байсан. руу залгаад ах нь морио авъя гэсэн чинь ах цас орчихлоо би машин явахгүй байна, би төвийн ойролцоо айлаас үхэр авах ёстой. Тэгэхдээ би морийг чинь өгье, та хүрч ирээд авчихаарай гэсэн. 2017 оны 10 сарын 13-ны өглөө эрт би Дархан-Уул аймаг руу явсан.Өглөө 08 цагийн үед манай эхнэр миний гар утас руу залгаад нөгөө залуу чинь морь аваад ирлээ гэхээр нь намайг очтол хүлээгээд байж бай гэж хэлүүлсэн. Би тэр өдрийн ******* цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэртэй хамт хүлээгээд сууж байсан. Би морийг үзээд надад 600.000 төгрөгөөр зарна гэхээр нь 550.000 төгрөгөөр авъя гэсэн чинь би олон жил энэ морийг унасан бүдүүн морь байгаа юмгээд уйлах шахаад байхаар нь би урьд авсан 100.000 төгрөгөн дээрээ 500.000 төгрөг өгөөд 600.000 төгрөгөөр худалдаж аваад явуулсан. Түүнээс хойш 10 сарын 15-ны өдөр цагдаа Мөнхбаттай уулзаад би гэдэг залуугаас морь худалдаж авсан талаар хэлсэн. Надад амьд байгаа дээр нь зургийг нь аваад гарал үүслийн гэрчилгээ аваарай гэж хэлээд намайг явуулсан. Манайхаар малчид их орж гардаг юм. 2017 оны 10 сарын 27-ны өдөр малчдаар тойроод арьс шир аваад явж байгаад  Ө.БолорбАатар гэдэг айлаар очиход хэд хоногийн өмнө аргамжаатай морио алдсан гэхээр нь зүсийг нь асуухад миний худалдаж авсан морины зүс болон морь хазаарлаж ирсэн хазаар цулбуур нь таарч байсан. Ингээд манайд байгаа талаар хэлсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/

5.Иргэний нэхэмжлэгч ийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би ******* аймгийн ******* сумын иргэн Н. гэж залуугаас 600.000 төгрөгөөр нас гүйцсэн цавьдар зүсмийн морь худалдаж авсан. Тухайн үед надад хулгайн морь гэж хэлээгүй. Морь худалдаж аваач мөнгө хэрэг болоод байна гэхээр нь би 100.000 төгрөг өгсөн. Тэгээд 2017 оны 10 сарын 13-ны өдөр цавьдар зүсмийн морь авчирч өгөөд 500.000 төгрөг бэлэн аваад явсан. Ингээд 2017 оны 10 сарын 28-ны өдөр сумын иргэн гэх хүний морийг хулгай хийгээд надад 600.000 төгрөгөөр зарсан болох нь тогтоогдож надаас морио авсан. Би гаас 600.000 төгрөгөөр морь худалдаж авсан. Би энэ мөнгөө нэхэмжилж байна ....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/

17.Шүүгдэгч Н.гийн 2017 оны 10 дугаар сарын  28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд  сэжигтнээр  өгсөн: ...Би 2017 оны 10 сарын 13-ны өдөр 05 цаг 30 минутанд гэрээсээ хээр зүсмийн морьтой гарч өөрийнхөө хамаатан болох Пүрэвсүрэн гэх айлаас үхэр авахаар явж байгаад ******* сумын 2-р багийн нутаг болох Энхтал гэх газарт өвөлжиж буй  гэх айлын гадна аргамжаатай байсан цавьдар зүсмийн адууг хулгайлан авч ******* сумын төвд махны ченж хийдэг *******оо гэх хүнд 600.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр  хуудас/,

 18.Шүүгдэгч Н.гийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн...Би ******* аймгийн хүдэр суманд мал маллаж амьдардаг. 2017 оны 10 сарын 12-13-нд шилжих үүрээр 05 цагийн үхэр авахаар гэрээсээ хээр зүсмийн морь унаад гарсан. Ингээд замдаа ******* сумын иргэн ын гэрийн гадна өвөлжөөний шонгоос уяад аргамжсан байсан цавьдар зүсмийн морь байхаар нь хулгай хийж аваад хөтөлж яваад ******* суманд махны ченж хийдэг *******оо буюу Отгонхишиг гэж ахад 600.000 төгрөгөөр зарсан. Би өмнө нь мөнгө хэрэг болоод байхаар нь 100.000 төгрөг зээлж аваад би морь зарах гэж байгаа надаас морь аваарай гэж хэлж байсан юм....гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/

20.Шүүгдэгч Н.гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 43-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 05-*******-р ху/, мал хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /хх 16-21-р ху/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт ийн г ******* аймгийн Хушаат сумын 1 дүгээр багийн нутаг Тал булаг /Энхтал/ гэх газарт өвөлжиж байсан Ө.ын өвөлжөөнд аргамжаатай байсан цавьдар зүсмийн 1 тооны морийг хулгайлан, Ө.т 600.000 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу  хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна.

 Учир нь: Шүүгдэгч Н. нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ******* аймгийн Хушаат сумын 1 дүгээр багийн нутаг Тал булаг /Энхтал/ гэх газарт өвөлжиж байсан Ө.ын өвөлжөөнд аргамжаатай байсан цавьдар зүсмийн 1 тооны морийг хулгайлан авч т 600.000 төгрөгөөр худалдан борлуулсан нь хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна. 

 Шүүгдэгч нь энэ гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 1 жил, 06 сарын хугацаагаар хорих эрүүгийн хариуцлага оногдуулах санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Шүүгдэгч Н. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол, саналгүй, гэж байгаа зэрэг байдлуулуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 06 сарын хугацаагаар тэнсэж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх  нь  зүйтэй байна.

   Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурьдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүд,  мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.******* овогт ийн г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ийн г 01 жил, 06 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар Н.д  01 жил 06 сарын ял тэнссэнийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

5.Н. нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Н.д оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг шүүгдэгч Н. биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

8.Шүүгдэгч Н.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.НАЦАГДОРЖ