Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2021/0879/З |
Дугаар | 128/ШШ2022/0105 |
Огноо | 2022-02-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2022/0105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: ******* ******* ХХК
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н*******, А.Ць, хариуцагч Л.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, Э.Б, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батаа, нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч ******* ******* ХХК нь ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******гийн 2021 оны 09 сарын 24-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №0003009 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргасан байна.
Гомдол гаргагч шүүхэд ирүүлсэн гомдолдоо: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******гийн 2021 оны 09 сарын 24-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №0003009 дугаартай шийтгэлийн хуудсаар ******* ******* ХХК-г 2021 оны 09 сарын 23-ны өдөр өөрийн Махлаг мухлагт худалдан борлуулж буй бүтээгдэхүүнээс худалдан авсан тохиолдолд 40,000 /дөчин мянга/ төгрөгийн шатахууны талон өгөх болзол тавьж хэлцэл хийсэн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэг хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэснийг үндэслэн 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулаад байна.
Нэгдүгээрт, Хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу гүйцэтгээгүй тухайд:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүний 2021 оны 09 сарын 24-ний өдрийн 01/39 дугаар Шатахуун жижиглэнгийн худалдаа эрхлэгчийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын тухай удирдамжид ******* ******* ХХК-ийн -92 шатахуун түгээх станц нь мах худалдан авсан тохиолдолд шатахууны талон өгч байгаа үйлдэл нь хуульд нийцэж буй эсэхийг шалган тогтоох, шаардлагатай арга хэмжээг авахад хяналт шалгалтын зорилго оршино гэж заажээ.
Захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдахдаа хуульд заасан журмыг баримтлах шаардлага тавигддаг. Ингэснээр захиргааны байгууллага өөрийн дур зоргоор иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд халдахаас урьдчилан сэргийлдэг. Иймд улсын байцаагч нь хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулах шаардлагатай.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүн С.Цийн баталсан Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгчийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын тухай" гэсэн гарчиг бүхий хяналт шалгалтын удирдамжаас харахад Хяналт шалгалтын зорилго нь ******* ******* ХХК-ийн -92 шатахуун түгээх станц нь мах худалдан авсан тохиолдолд шатахуун талон өгч байгаа гэх үйлдэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалган тогтоох, шаардлагатай арга хэмжээг авахад оршино" гэжээ.
Манай ******* ******* ХХК нь мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг Хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах...", 5.2 дугаар зүйл Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана тус заалтын 4 дэх хэсэг шалгалтын хүрээ, шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, объектын нэр-ийг тусгана, мөн хуулийн 5.7 дугаар зүйл Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ, мөн 5.3 дугаар зүйл Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ" гэж тус тус заасан байна.
Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А******* нь удирдамжид тусгагдаагүй ******* ******* ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №0003009 дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дээрх зүйл заалтыг зөрчсөн байна.
Тодруулбал, хяналт шалгалтыг ямар ч удирдамжгүйгээр явуулж, зөрчлийн хэрэг үүсгэн шийтгэл ногдуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.
Мөн улсын байцаагч зөрчлийн хэрэг үүсгэн шийтгэл ногдуулахдаа ч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөв хэрэглэн шийтгэл оногдуулаагүй гэж үзэж байна. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд "зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой... бол тус зөрчлийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ, 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авч, бэхжүүлэх, 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална", тус заалтын 1 дэх хэсэгт ..эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа... хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэхийг тогтоосон байна" мөн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үрэг хүлээнэ" гэж тус тус заасан байна.
Дээр дурдсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх журмаас харахад эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн нотолбол зохих байдлуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж, бүрэн баталж, зөрчил гаргасан этгээдийн буруутай үйлдлийг эцсийн байдлаар бүрэн тогтоож байж шийтгэл оногдуулахаар байна.
Гэтэл улсын байцаагч нь ******* ******* ХХК-ийн төлөөлөгчийн өгсөн мэдүүлэгтээ ...Зөвхөн хэрэглэгчдийг урамшуулах, Махлаг мухлагийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор л дээрх үйлдлийг хийсэн гэснийг харгалзан үзэлгүйгээр шууд зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой гэж дүгнэж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн нь нотолбол зохих байдлуудыг бүрэн батлаагүй, нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй, зөрчил гаргасан этгээдийг гэм буруутай болохыг эцсийн байдлаар бүрэн тогтоогоогүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байна.
Дүгнэвэл, улсын байцаагчаас ******* ******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөн шийтгэл ногдуулсан процесс нь хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг илтэд зөрчсөн байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Хоёрт. Шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлгүй тухайд:
Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ******* ******* ХХК нь тодорхой хуулийн зохицуулалт эсхүл захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон зохицуулалтыг зөрчиж байж зөрчил үйлдсэнд тооцогдоно. Улсын байцаагч нь шийтгэл ногдуулахдаа манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзсэн. Мөн тус заалт нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт мөн агуулгаараа тусгагдсан байна. Уг зөрчлийг үйлдсэн гэж тооцогдохын тулд дараах урьдчилсан нөхцөлүүд тогтоогдсон байна. Үүнд:
(1) Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн байх;
(i) Хууль ёсны ашиг сонирхолд харшлах үйл ажиллагаа явуулсан байх;
(iii) Хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байх;
Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дэх хэсэг, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтаас тус тус үзэхэд, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан бол хариуцлага хүлээлгэхээр тодотгон хуульчилсан байна. Гэтэл тухайн цаг үед улс даяар шатахууны жижиглэнгийн болон бөөний худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн нөөц хомсодсон байсан бөгөөд ******* ******* ХХК нь мөн бусад компаниудын адил өөрийн 92 ШТС-1 дээр үйлчлүүлсэн бүх машинд 20,000 төгрөгийн шатахуун өгч байсан.
******* ******* ХХК нь борлуулалтад зориулагдсан ******* ******* ХХК-ийн шатахууны 5000 төгрөгийн 100 ширхэг нийт 500,000 төгрөгийн талон байсныг тухайн үед олон цагаар шатахуун түгээх станцад дугаарлаж буй хэрэглэгч, үйлчлүүлэгчид бүтээгдэхүүний маркетинг, зар сурталчилгааг хийх зорилготойгоор тараасан. Энд заавал ******* ******* ХХК-ийн Махлаг мухлагаас бүтээгдэхүүн худалдан авах ёстой гэсэн шаардлагыг хүмүүст тавиагүй. Энэхүү үйлдэл нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаанд хамаарахгүй гэж үзэж байна. Тодруулбал, ******* ******* ХХК-аас бусад ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийг зах зээлд өрсөлдөх эрхийг хязгаарласан зүйл байхгүй.
Түүнчлэн шийтгэлийн хуудсанд ******* ******* ХХК-г болзол тавьж хэлцэл хийсэн зөрчил гаргасан гэх боловч өрсөлдөөний тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан өрсөлдөөнийг хязгаарлах чиглэсэн үйл ажиллагаа огт явуулаагүй.
Өрсөлдөөнийг хязгаалахад чиглэсэн үйл ажиллагаа гэдэгт тухайлбал өрсөлдөөний тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авхуулахгүй байх болзол тулгах тохиолдлыг *******гох бөгөөд ******* Фүүдс ХХК-аас бусад аж ахуй нэгжээс худалдан авалт хийхийг хориглосон ямар нэг хязгаарлалт тавиагүй.
Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******гийн 2021 оны 09 сарын 24-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №0003009 дугаартай Шийтгэлийн хуудас нь хуульд заасан журмыг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй захиргааны акт байх тул бүхэлд нь хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргаж байна. Гомдлыг хангаж тус шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Гомдол гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчсөн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ гэж заасан. Хэлэх гээд байгаа гол санаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4.15 дугаар зүйл заалтыг үндэслэж шийдвэрийн үндэслэлийг шийтгэл ногдуулж байгаа этгээд нотлоогүй, нотлох баримтын үндэслэлгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол байгаа. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Учир нь хууль ёсны төлөөлөгчөөр М.Б*******ийг тогтоосон байсан. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчоор оролцож байгаа бол хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болохгүй гэж заасан. Оролцогч гэдэгт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт "оролцогч" гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг; *******гоно гэж заасан. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын 2 дахь нүүрэнд холбогдогчоос мэдүүлэг авах тухай гэж эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл байдаг. Энэ дээр манай хууль ёсны төлөөлөгч гэж үзэж байгаа Н.Б*******иас мэдүүлэг авсан. Энэ тэмдэглэл дээр холбогдогчоор тогтоогоод холбогдогчийн эрх үүрэг танилцуулж гарын үсэг зуруулж авсан байсан. Холбогдогчоор мэдүүлэг авсан хүнээ хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоод, мэдүүлэгт нь үндэслээд, улмаар шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна.
Шийтгэлийн хуудас ногдуулах хууль зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж байгаа. Шийтгэл ногдуулсан үндэслэл нь хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн бол гэж байгаа. Бодит байдал дээр юу болсон талаар дээр дурдсан. Өрсөлдөөний тухай хуулийн 12.1 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтаас тус тус үзэхэд, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан бол хариуцлага хүлээлгэхээр тодотгон хуульчилсан байна. ******* ******* ХХК-ийн хувьд Махлаг мухлагаас мах авсан эхний 10 үйлчлүүлэгчдээ өөрт байсан 500.000 төгрөгийн талоныг 40.000 төгрөгөөр тасалж өгсөн байгаа. Энэ үйлдэл нь яагаад өрсөлдөөнд харш үйл ажиллагаанд тооцогдож байгаа нь тодорхой бус байна. Хууль ёсны ашиг сонирхол хэрхэн харшилж, хэрэглэгчийг ямар байдлаар хохироож байгааг огт *******гохгүй байна. Бид мах авсан хүнд өгнө гэж огт тулгаагүй, мах авахгүй байвал өгөхгүй гэдэг болзол тавьсан зүйл огт байхгүй. Бид Өрсөлдөөний тухай хуульд зааснаар өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахын тулд бусдын бараа бүтээгдэхүүнийг авахгүй шүү гэдэг байдлаар болзол огт тавиагүй, урамшуулал болгож олгосон. Дээрх үндэслэлүүдээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын улсын байцаагч Л.А*******гийн оногдуулсан 2021 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа "******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А*******д холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу гүйцэтгээгүй, шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй гэх талаар; Өрсөлдөөн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалтыг дараахь үндэслэлээр явуулна." гэж, 22.1.2-т хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл;" гэж заасныг үндэслэн *******-Ойл ХХК-ийн 92 шатахуун түгээх станц нь мах худалдан авсан тохиолдолд шатахууны талон өгч байгаа гэх үйлдэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалган тогтоох хяналт шалгалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Орон тооны гишүүний 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 02/39 дугаартай удирдамжийн дагуу Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын дарга, улсын ахлах байцаагч Ш.Цэрэндулам ахалж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын мэргэжилтэн Э.Б нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хийж гүйцэтгэсэн.
Хяналт шалгалтаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Тасганы овооны зүүн өвөрт байрлах *******-Ойл" ХХК-ийн " 92" ШТС-1 болон тус шатахуун түгээх станцын талбайд байрлах Махлаг" махны төрөлжсөн мухлаг дээр очиж нөхцөл байдалтай танилцахад *******-Ойл ХХК-ийн 92" ШТС-1-д АИ-92 автобензиныг 20000 төгрөгийн хязгаарлалттайгаар борлуулсан, мөн Махлаг" махны төрөлжсөн мухлаг үйл ажиллагаа явуулаагүй, хаалттай байсан.
*******-Ойл ХХК-ийн 92" ШТС салбарын менежер Ц.Б*******, үйл ажиллагааны менежер Д.Н*******, маркетингийн менежер А.Ць, борлуулалт үйл ажиллагааны менежер Н.Б*******ь нараас тайлбар мэдээлэл авч тэмдэглэл үйлдсэн.
Холбогдогч ******* Фүүдс ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Борлуулалт үйл ажиллагааны менежер Н.Б*******ь "Махлаг" махны төрөлжсөн мухлагийн үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор мухлагаас худалдан авалт хийсэн эхний 10 гаруй иргэн бүрт "******* *******" ХХК-ийн 40.000 мянган төгрөгийн талон 15000 төгрөгийн талон нийт 500000 төгрөг/ борлуулсан" гэх тайлбар мэдүүлэг өгсөн.
Мөн ETV" болон С-1 телевизийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн лайваар Махлаг мухлагаас мах худалдан авсан тохиолдолд 40000 төгрөгийн шатахууны талон өгч байна гэх мэдээлэл гарсан. Дээрх нотлох баримтуудаар хэрэглэгчдэд болзол тулган бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан нь тогтоогдож Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх. гэж заасныг зөрчсөн байна.
Иймд ******* ******* ХХК нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасныг зөрчсөн гэж үзэж хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан. Иймд ******* ******* ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэмэлт тайлбар хэлэхэд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар дээр нэмэлт тайлбар хэлье. Нэгдүгээрт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн байна гэж хэлж байна. Манайхаас бол зөрчөөгүй гэж үзэж байгаа. ETV" болон С-1 телевизийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн лайваар Махлаг мухлагаас мах худалдан авсан хүмүүст Супер-92 ШТС-аас бинзен авах талон өгч байна гэдэг мэдээлэл цацагдсан. Үүний дагуу хяналт шалгалтын удирдамж гарсан. Удирдамж гарахдаа тухай мэдээлэлд тулгуурлаж гарсан боловч тухайн мэдээллийн дагуу бусад аж ахуй эрхлэгч нарыг хяналт шалгалтын хүрээнд шалгаарай гэдэг удирдамж гарсан. Өөрөөр хэлбэл зөвхөн ******* ******* ХХК-ийг шалгаад бусдыг нь битгий шалга гэдэг удирдамж гараагүй. Удирдамжийг тодруулаад хамрах хүрээ хэсэгт 3-т хяналт шалгалтад хамрагдах этгээд, түүний хүлээх үүрэг гэдэгт хяналт шалгалтад шатахууны худалдаа эрхлэх аж ахуй эрхлэгчид хамрагдана гэж заасан. Хяналт шалгалтад хамрагдаж байгаа аж ахуй эрхлэгч гэж өргөн хүрээтэйгээр зааж өгсөн. Тухайн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээлэлд үндэслэж хяналт шалгалтын удирдамж гарсан.
Хоёрдугаарт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн буюу хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон буруу байна гэж хэлж байна. Үүнд зөрчлийн хэрэгт Н.Б*******ь гэж хүнийг 2021 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн 01/07 тоот итгэмжлэл ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б*******гаас ирсэн. Уг итгэмжлэлд үндэслэн манайх хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байгаа. Энэ хүнийг холбогдогчоор мэдүүлэг аваад, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон асуудал байхгүй.
Гуравдугаарт, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хувьд нэхэмжлэгч компани 500.000 төгрөгийн түлшний падааныг мах худалдан авсан хүмүүст өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн үйл баримтын хувьд зөрчилд холбогдогч хүлээн зөвшөөрч, үүнтэй холбоотой баримт хэрэгт цугларсан.
Дөрөвдүгээрт, Нэхэмжлэгч нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэг хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан зөрчил, эсвэл Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д заасан өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгах гэсэн зөрчил эсэх талаар яригдсан. Нэхэмжлэгч компани бидний махыг авбал шатахууны талон өгнө гэдгээ сонголтоор гэж тайлбарлаж байгаа боловч нөгөө талдаа нөхцөл байдал нь шатахууны хомсдол үүссэн байхад болзол тавьсан гэдэг байдлаараа Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь хэсэгт заасан хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэж заасан зөрчилд хамаарна гэж үзсэн. Иргэд түлш авах гэж очсон боловч манайхаас мах авбал шатахууныг хязгаар тогтоосноос илүүтэйгээр авах болзол тогтоосон учир зөрчилд тооцсон. Иймд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ҮНДЭСЛЭЛ:
Гомдол гаргагч ******* ******* ХХК нь ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******гийн 2021 оны 09 сарын 24-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №0003009 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******гийн 2021 оны 09 сарын 24-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №0003009 дугаартай шийтгэлийн хуудсаар ******* ******* ХХК нь ... өөрийн худалдан борлуулж буй бүтээгдэхүүнээс худалдан авсан тохиолдолд 40,000 төгрөгийн шатахууны талон өгч борлуулсан гэх зөрчлийг гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасан байна.
******* ******* ХХК-нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл буюу CD бичлэг / ЕТV болон С-1 телевизүүдийн мэдээ/ Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гомдол гаргагчийн шүүхэд гаргасан гомдол зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
******* ******* ХХК-нь тус шүүхэд гаргасан гомдолдоо ...******* ******* ХХК-ийн шатахууны 5000 төгрөгийн 100 ширхэг, нийт 500,000 төгрөгийн талон байсныг тухайн үед олон цагаар шатахуун түгээх станцад дугаарлаж буй хэрэглэгч, үйлчлүүлэгчид бүтээгдэхүүний маркетинг, зар сурталчилгааг хийх зорилготойгоор тараасан... гэж бичсэн байх ба үүнээс үзэхэд ******* ******* ХХК-г шийтгэлийн хуудаст заасан зөрчлийг гаргасан гэж үзэхээр байна.
Гомдол гаргагч нь удирдамжид зөвхөн ******* ******* ХХК-ийн шатахуун түгээх станц нь мах худалдан авсан тохиолдолд шатахууны талон өгсөн үйлдлийг шалгах гэж заасан байхад ******* ******* ХХК-д шийтгэл оногдуулсан нь буруу гэсэн агуулгаар маргаж байх боловч мах борлуулахын тулд шатахууны талон тараасан гэж үзэхээр нөхцөл байдал бий болсон байх тул хүнсний чиглэлээр худалдаа эрхэлж буй ******* ******* ХХК-д шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.
Мөн гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдолдоо өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн байх, хууль ёсны ашиг сонирхолд харшлах үйл ажиллагаа явуулсан байх, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байх зэрэг хуульд заасан нөхцөл бий болоогүй байхад шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх боловч ******* ******* ХХК-ийн гаргасан үйлдэл нь хүнсний чиглэлээр худалдаа эрхэлж буй ижил худалдаа эрхлэгчдийн өрсөлдөөнийг хязгаарласан шинжтэй, мөн хэрэглэгчдийн хүнс, мах худалдан авах сонголтын хүрээг хязгаарласан шинжтэй байх тул гомдол гаргагчийн энэ тайлбар үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Гомдол гаргагч нь шүүхэд гаргасан гомдолдоо ...зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой гэж дүгнэж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн нь нотолбол зохих байдлуудыг бүрэн батлаагүй, нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй, ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн... гэж тайлбарлаж буй боловч маргаан бүхий шийтгэлийн хуудаст заасан зөрчлийг гаргасан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул гомдол гаргагчийн энэ тайлбар үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******гийн 2021 оны 09 сарын 24-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0003009 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргагч ******* ******* ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ