| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2022/01768/И |
| Дугаар | 142/ШШ2022/01627 |
| Огноо | 2022-12-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 142/ШШ2022/01627
2022 12 09 142/ШШ2022/01627
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт байрлах ******* ХХК-ийн Орхон салбарын ******* /регистрийн дугаар *******/, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2А хороолол 1В байр ******* тоотод тоотод оршин суух ******* овгийн ******* /регистрийн дугаар *******/,/ утас: *******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 9 813 726.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баянхүү нар оролцов.
Хариуцагч ад шүүх хуралдааны товыг мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцох эрхээр хангасан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбарын ******* нь ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 9 813 726.37 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр *******ны Орхон салбарын *******өөс 130600118105 тоот зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийн кредит картын зээлийг жилийн бэлэн бус гүйлгээ 24%, бэлэн гүйлгээ 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар авсан. Зээлийн барьцаанд цалин барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 6.1.1 заалтыг зөрчиж, зээлээ сар бүр төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зээлийн үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, мөн 2022 оны 07 дугаар сарын 18 болон 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тус тус мэдэгдэл хүргүүлж гарын үсэг зуруулах гэсэн боловч олон удаа ажилтай завгүй гэх шалтгаанаар гарын үсэг зурж өгөөгүй. Зээлийн гэрээний дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгч нь 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс хойш зээл хүүгийн төлбөр төлөөгүй бөгөөд *******ны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 130600118105 тоот зээлийн гэрээний 6.1.1 дэх заалтыг зөрчсөн тул зээлийн гэрээг дуусгавар болгон гэрээг хугацаанаас өмнө цуцалж өгнө үү. Мөн зээлдэгч аас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар байдлаар үндсэн зээл 4 402 207 төгрөг, зээлийн хүү 3 666 042 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 694 576 төгрөг, бусад шимтгэлийн авлага 50 900 төгрөг нийт 9 813 726 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: миний бие нь Орхон аймгийн *******наас нэхэмжилж буй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, итгэмжлэл /хх-4-5/, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 130600118105 дугаартай кредит карт эзэмших гэрээ /хх-6-7/, барьцааны зүйлийн жагсаалт /хх-8/, Кредит дансны хуулга /хх-14/, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх-15-17/, ын *******инд гаргасан өргөдөл /хх-18/, кредит картын өргөдөлийн судалгааны маягт /хх-19/, ын цалингийн тодорхойлолт /хх-20-22/, зээлдэгчийн талаарх мэдээлэл /хх-23/, Зээлдэгчийн анкет /хх-24/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Зээлдэгч нь 2018 оны 12 сарын 06-ны өдөр *******ны Орхон салбарын *******өөс 130600118105 тоот зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийн кредит картын зээлийг жилийн бэлэн бус гүйлгээ 24%, бэлэн гүйлгээ 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 6.1.1 заалтыг зөрчсөн. Иймд 130600118105 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 9 813 726 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Хэрэг авагдсан болон шүүх хжралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 130600118105 тоот зээлийн гэрээ байгуулан *******ны Орхон салбар нь карт эзэмшигчтэй 5 000 000 төгрөгийн эрхтэй кредит картын гэрээ байгуулсан.
4. Кредит карт эзэмшигтэй байгуулах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
5. Нэхэмжлэгч *******ны Орхон салбар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээжээ.
6. Гэрээгээр талууд 2 жилийн хугацаатай, бэлэн гүйлгээний лимит 80 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувь, бэлэн гүйлгээний хүү жилийн 36 хувь, зээлийн лимит хэтрүүлж ашигласан дүнгээс 2 хувь хамгийн багадаа 2000 төгрөг, төлөгдөөгүй хамгийн бага төлбөрийн 1 хувь хамгийн багадаа 10 000 төгрөг, хамгийн бага төлбөр: Ашигласан зээлийн дүнгээс 10 хувь, төлбөр төлөх хугацаа: банк төлбөрийн нэхэмжлэх илгээснээс хойш сарын 15-ны өдрийг дуустал байхаар /гэрээний 2 дахь нөхцөлөөр/ тохиролцжээ. /хх6-7/
7. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасанаар дээрх гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
8. Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаас үзэхэд талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2 жил буюу 24 сарын хугацаатай байгуулсан гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болсон байх ба банк карт эзэмшигчтэй картын хугацаа, бэлэн бус гүйлгээний хүү, бэлэн мөнгө авсаны хүү, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцон гэрээ байгуулж эргэн төлөх өдөр, хүү бодох өдрийг тохирсон боловч зээлдэгчээс гэрээний дээрх нөхцөл болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар төлөлтийг хугацаандаа төлөөгүйгээс болох нь нотлогдсон.
9. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар гэрээгээр хүлээсэн тул хариуцагч нь эрх болон хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.
10. Иймд хариуцагч аас 9 813 726,37 төгрөгийг гаргуулан *******ны Орхон салбарт олгож шийдвэрлэв.
11. Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд нэхэмжлэлд дурдсан хаягтаа оршин суудаггүй гэсэн Багын засаг даргын тодорхойлолт ирүүлсэн тул шүүх хуульд заасан журмын дагуу мэдэгдлийг хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурьдав.
12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 969 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжаар 171 969 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч аас 9 813 726.37 төгрөг гаргуулан Төрийн ХХК-ийн Орхон салбар *******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 969 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжаар 171 969 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбар *******д олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА