Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 167

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                  Д.Н*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                А.О*******

Нарийн бичгийн дарга                  С.Э******* нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Д******* овогт Р******* О*******д холбогдох ****************** дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлэгт заасан журмын дагуу ердийн журмаар хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 1**** оны ** дугаар сарын **-нд Д******* аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Б******* дүүргийн **-р хороо, эмнэлгийн ***-в тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Д******* овогт Р******* О******* /РД:************/

 

Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Р.О******* нь 2017 оны 07 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Д аймгийн сумын нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор “Дэрэвгэр, жиргэр үү” гэх ховор ургамлын 12 кг үндсийг түүсэн, 06-17 улсын дугаартай Prius маркын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, улмаар Б.Мд худалдсан,

2017 оны 08 сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ж сумын *-р багийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор “Дэрэвгэр жиргэр үү” гэх ховор ургамлын 35.2 кг үндсийг түүсэн, 06-17 улсын дугаартай Prius маркын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн  гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                  

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 

1.Шүүгдэгч Р.О*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Мэдүүлэг өгөхгүй гэв.

  2.Хохирогч А.Цгийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дэрэвгэр жиргэрүү” ургамал нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан Ховор ургамлын жагсаалтын 350 дугаарт бүргэлтэй ховор ургамлын төрөл зүйлд хамаардаг. Энэ ургамлын үндсийг түүснээр газрын хөрсийг сэндийлдэг учир 2-3 жилийн хцгацаагаар байгалийн хөрс нөхөн төлждөггүй хор хохирол учирдаг....гэх мэдүүлэг /хх-ийн 37-38  дугаар хуудас/

3.Гэрч Б.Мгын 2017 оны  08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2017 оны 07 сарын 13-ны үед Р.О******* нь өөрийн ээж Б эгчтэй хамт ирж амраад явсан. Тэгэхэд би хүмүүс Д аймгийн , С****** аймгийн Ж сумын нутгаар яваад “дэрэвгэр жиргэрүү” ургамал түүгээд байгаа сурагтай ажил төрөлгүй байгаа бол ирээд түүгээд мөнгө олох боломж байгаа юм шиг байна лээ гэдэг яриа болоод салсан. Түүнээс хойш 5 хоногийн дараа ирсэн би Атараа гэдэг хүнтэй танилцуулаад явсан. Тэд нар яг хаашаа яваад “дэрэвгэр жиргэрүү” гэх ургамал түүж бэлтгэсэн эсэхийг мэдэхгүй ямарч байсан надад Р.О******* эхний удаа 5 кг үндэс түүгээд ирэхэд нь би 20.000 төгрөг өгсөн. Аөөс бол би 4 удаа үндэс худалдаж аваад 50.000 төгрөг 30.000 төгрөг өгсөн. Манай дүү О******* Улаанбаатар хот руу яваад өгсөн. 2017 оны 8 сарын 24-ний өдөр нилээн орой болсон хойно манайд орж ирэхэдээ үндсэнд яваад ирсэн чинь цагдаад баригдлаа гэж хэлсэн.....” гэх мэдүүлэг /хх-ийн  41-42 дугаар хуудас/

4.Гэрч Ц.Аийн 2017 оны  09 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний санаж байгаагаар 2017 оны 07 сарын 15-ны үед О******* миний гар утас руу залгаад манай эгч М өөр рүү чинь яриад танилцаад ажил төрлөө яриарай гэсэн гээд надтай танилцсан. Чи дэрэвгэр жиргэрүү гэх ургамал ургадаг газрыг мэдэх үү гэж асуухаар нь мэднэ гэж хэлээд тэр өдрөө д уулзаж танилцаад хамт уг ургамлыг түүхээр ярилцаж тохироод 2 хоногийн дараа Д аймгийн Хүйтний голын эх буюу нэгдүгээр бригад руу хамь яваад ургамал түүж авчраад түүний эгч Мд өгсөн. Яг хэдэн кг хэдэн төгрөг болсныг мэдээгүй. Би өөрийн түүсэн ургамлаа 4 удаа өгсөн. Би 50.000 төгрөг авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

5.Гэрч Ц.Амармөнхийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтас хэргийн 46 дугаар хуудас/

6.Гэрч Б.Мийн 2017 оны  09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг тээврийн хэрэсэгл миний эзэмшилд байдаг. Манай хамаатны хүүхэд болох Р.О******* нь 2017 оны 07 сарын 16-ны  үед Д аймаг ороод ирье гэж гуйгаад аваад явсан 07 сарын 19-ний үед авчирч өгөөд 07 сарын 23-ны үдээс хойш надаас таны машин шатахуун бага зарцуулдаг юм чинь авч яваад хэд хоног унаж байгаад ирье гэхээр нь хамарлаж чадаагүй өгөөд явуулсан. Тэгээд авчирч өгөхгүй удаад байхаар нь гар утас руу нь залгаад асуусан чинь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт “дэрэвгэр жиргэрүү“ гэх ургамлын түүж явж байгаад баригдаад миний машиныг журамлуулсан гэж хэлсэн. Нэгд журамлуулсан болохоор яахав хэргийг шийдтэл дуугүй байхаар шийдсэн. Тэгээд би түүнийг дарамталж шахаж шаардаагүй  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хууудас/

7.Ашигт ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ тооцсон тухай дүгнэлт:

1.Дэрэвгэр жиргэрүү ховор ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ нь 50.000 төгрөг 35.2 кг нь 1.760.000 төгрөг болно...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/

8.Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №02 тоот:

Хариулт: Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь байгалийн ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамал байна. Энэ ургамал нь манай аймгийн газар тариалангийн бүс нутгуудад ихэвчлэн ургадаг. Хайрга, чулуутай хээр бүхий энгэр, хялганат болон үетэн алаг өвст хээр, хээрийн сөөглөг буттай газар тариан талбай, атаржсан газраар хөл газрын ургамал болэ ургана.

Хариулт-2: Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор эл зүйлсийг ховор ургамлын жагсаалтанд оруулсан байдаг.

Хариулт 3: Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны А-282 тоот тушаалаар “Дэрэвгэр жиргэрүү”-гийн экологи эдийн засгийн үнэлгээг 50.000 төгрөгөөр тогтоосон.

Дүгнэлт: Экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 12кг*50.000=6006000 төгрөгийн хохирол гарч байна. Үүнийг Монгол улсын байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь заалт “ургамлын аймагт учирсан хохиролыг тухайн урагмлын эколги эдийн засгийн нэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр“ гэсний дагуу 600.000*5=3.000.000 төгрөгийн хохирол гарч байна...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/

Дэрэвгэр жиргэрүү ургамлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 76-80 дугаар хуудас/

9.С******* аймгийн Ж сумын үнийг зөвшлийн комиссын дэрэвгэр жирэгрүү ургамлын зах зээлийн ханшид тулгуурласан үнэлгээ:

Дэрэвгэр жиргэрүү 35.2кг*5000=176.000...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 85 дугаар хуудас/

 

10.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/

11.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-18 дугаар хуудас/

12.Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/

13.Эд хөрөнгө битүүмжлэх тухай, автомашины үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 21-27 дугаар хуудас/

14.Эд мөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 29-32 дугаар хуудас/

15.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120 дугаар хуудас/

16.Улсын бүртгэлийн хэлсийн лавлагаа /хх-ийн 117 дугаар хуудас/

17.Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 87 дугаар хуудас/

18.Ховор ургамлын жгсаалт батлах тухай Засгийн газрын тогтоол /хавтаст хэргийн 89-93 дугаар хуудас/

19.Шүүгдэгч Р.О*******гийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 95-96 дугаар тал/

20.Мэдүүгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас/

21.Шүүгдэгч Р.О*******гийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 107-109, 113-114 дүгээр хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Р.О*******гийн гэм буруу, хохирогчийн эд хөрөнгийн

хохирлын талаар:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.О*******г 2017 оны 07 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Д аймгийн сумын нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор “Дэрэвгэр, жиргэр үү” гэх ховор ургамлын 12 кг үндсийг түүж, 06-17 улсын дугаартай Prius маркын тээврийн хэрэгслээр тээвэрлэн,Б.Мд худалдсан,

2017 оны 08 сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ж сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор “Дэрэвгэр жиргэр үү” гэх ховор ургамлын 35.2 кг үндсийг түүж, 06-17 улсын дугаартай Prius маркын тээврийн хэрэгслээр тээвэрлэн “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр шүүхэд шилжүүлсэн байна.

Хэргт цугларсан нотлдох баримтууд болох хохирогч А.Цгийн мэдүүлэг, гэрч Д.Төрбатын мэдүүлэг, гэрч Б.Мгийн мэдүүлэг, гэрч Ц.Аийн мэдүүлэг, Б.Мийн мэдүүлэг, байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн У.Мын гаргасан дүгнэлт, хэргийн газраас бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэн болон шүүгдэгчийн мэдүүлэг, бичгийн бусад баримтуудаар шүүгдэгч Р.О*******гийн “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байна гэж Шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн маргаан гарсангүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

   Эдгээр нөхцөл байдлууд нь хуульд нийцсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хангаж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.

Иймд шүүгдэгч Р.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

-Хохирогч А.Ц нь байгал экологид учирсан бодит хохирол 1760.000+600.000=23600008 үүнийг Монгол улсын байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь заалт “ургамлын аймагт учирсан хохиролыг тухайн ургамлын эколги эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр“ гэсний дагуу 2360.000*5= 11800000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байна. Хавтаст хэрэгт 3-4 үнэлгээ тогтоосон дүгнэлт гаргажээ. Мөрдөн байцаалтын шатанд яагаад хэд хэдэн удаа дүгнэлт гаргасан талаар хариулт өгөөгүй ба хэргийг шийдвэрлэхэд олон янзын шинжээчийн дүгнэлт нь хохиролын хэмжээг тогтооход эргэлзээ төрүүлж байна. Өөрөөр хэлбэл зарим хэсэг нь нэг килограмм ургамлын үндсийг 50.000 төгрөгөөр үнэлсэн байхад зарим хэсэг нь нэг килограмм ургамлын үндсийг 5000 төгрөгөөр үнэлж хохиролын хэмжээг тогтоосон нь бүрхэг байна. 50.000 төгрөгөөр үнэлж хохиролын хэмжээг тогтоохдоо ямар эрх зүйн баримт бичгийг үндэслэсэн нь тодорхойгүй байна. Иймд хохиролыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу хэлэлцэхгүй орхиж, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь бодит үнэлгээнд нийцүүлсэн баримт материалыг бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийн шаардлагаа дахин гаргаж шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээвэл зохино гэж үзлээ.  

 

                          2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

   2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ““Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэгт “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон тул ял, эрүүгийн хариуцлагаа хүлээлгэх үндэслэлтэй. Ингэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хир хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаад дээрхи хуулийн зүйл хэсэгт  оногдуулахаар заасан ялаас эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно гэж үзлээ.  

Шүүгдэгч Р.О******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүж бэлтгэсэн ургамлын үндсийг тухайн орон нутагт хүлээлгэн өгсөн байна. Хэрэгт битүүмжилсэн Б.Мийн эзэмшлийн 16-17 улсын дугаартай приус 20 маркын тээврийн хэрэгслийг чөлөөлж, иргэний нэмэмжлэгч Б.Мандах–Эрдэнэд буцаан олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Д******* овогт Р О*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д******* овогт Р******* О*******д ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар Р.О*******д ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэнийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О*******г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий  байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож Р.О*******д оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

6.Хохирогч, Иргэний нэхэмжлэгчээс 11.800.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэлээ гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7.Р.О******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Хэрэгт 16-17 улсын дугаартай приус 20 маркын  тээврийн хэрэгслийг битүүмжилснийг чөлөөлж, түүний жинхэнэ эзэмшигч  Улаанбаатар хот Ч дүүргийн ** дүгээр хорооны ** тоотод оршин суух  А овогт Б Мандах–Эрдэнэд буцаан олгосугай.

9.Р.Отонмөрөнд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, Прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.НАЦАГДОРЖ