Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2022/0100

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, холбогдох хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Д.М*******ын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Д.М*******аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан Иргэн Д.Б*******ээс шилжүүлэн авсан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Магнай трейд ХХК ШТС-ын урд орших 162 м.кв газрын газар эзэмших эрхийг Д.М******* надад шилжүүлэн, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Магнай трейд ХХК ШТС-ын урд орших 162 м.кв газрын газар эзэмших эрхийг шилжүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчтай эвлэрч өөр байршилд зуслангийн /10 айл-0,7 га/ газар тус бүр авахаар болов. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2022 оны 2 дүгээр сарын 24-ний өдөр А/24 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд Д.М*******ад /10 айлын/ газар олгосон. Жич: Нэр бүхий 10 хүмүүст.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас 10 айлын газар олгох захирамж гарсан учир дээр дурдагдсан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Тухайн 10 айлын газрын холбогдох кадастрын зураг, баримт бичгийг бүрдүүлж өгсөн бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ одоогийн байдлаар гараагүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М*******ын Иргэн Д.Б*******ээс шилжүүлэн авсан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Магнай трейд ХХК ШТС-ын урд орших 162 м.кв газрын газар эзэмших эрхийг Д.М******* надад шилжүүлэн, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Магнай трейд ХХК ШТС-ын урд орших 162 м.кв газрын газар эзэмших эрхийг шилжүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээр тус шүүх 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1-д ... нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэсэн хүсэлтийг бичгээр гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд гомдол гаргагч Б.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримт-д гарын үсэг зурсан болно.

Иймд нэхэмжлэгч Д.М******* нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Иргэн Д.Б*******ээс шилжүүлэн авсан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Магнай трейд ХХК ШТС-ын урд орших 162 м.кв газрын газар эзэмших эрхийг Д.М******* надад шилжүүлэн, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Магнай трейд ХХК ШТС-ын урд орших 162 м.кв газрын газар эзэмших эрхийг шилжүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М******* нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Иргэн Д.Б*******ээс шилжүүлэн авсан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Магнай трейд ХХК ШТС-ын урд орших 162 м.кв газрын газар эзэмших эрхийг Д.М******* надад шилжүүлэн, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Магнай трейд ХХК ШТС-ын урд орших 162 м.кв газрын газар эзэмших эрхийг шилжүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ГАНБАТ