| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03620/И |
| Дугаар | 182/ШШ2024/03185 |
| Огноо | 2024-07-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2024/03185
| 2024 07 29 | 182/ШШ2024/03185 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Ч тоот хаягт байрлах Ч-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух Т овогт Б-ны О /РД: /-д холбогдох,
2 950 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч-ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б овогтой О / 0000000/ нь Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох 2018.06.08-ны өдрийн 68 тоот гэрээгээр 3 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай буюу эргэн төлөх сүүлийн 2020 оны 06 дугаар сард дуусахаар тусгасан боловч хариуцагч Б.О нь 50 000 төгрөгийг төсөвт төвлөрүүлэн эргэн төлсөн байна. Хариуцагч нь Чингэлтэй дүүргийн ххх дугаар хорооны Засаг даргын 2024.03.13-ны өдрийн 50 тоот албан бичгээр иргэн Б.О нь ххх дугаар хороо, С дугаар гудамж, ххх тоот хаягт бүртгэлгүй боловч амьдардаг болохыг тодорхойлсон байна. Иймд иргэн Б овогтой О-д Иргэний хэрэг үүсгэн төрд учруулсан хохирол болох 2 950 000 төгрөгийг барагдуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.О-тай эвлэрлийн гэрээ байгуулсан тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2 950 000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 3 хувааж 2024 оны 07 дугаар сард 984 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 984 000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сард 982 000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү . гэжээ.
4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь хариуцагч Б.О-тай дараах байдлаар эвлэрч байна.
1.Нэхэмжлэлийн үнийн дүн болох 2 950 000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 3 хувааж 2024 оны 07 дугаар сард 984 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 984 000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сард 982 000 төгрөгөөр тус тус төлнө. Эвлэрлийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан нь үнэн болно гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018.06.08-ны өдрийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Чингэлтэй дүүргийн хх дугаар хорооны тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн хх дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас төлөөлөгчид олгосон итгэмжлэлийг гаргасан болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч нь хариуцагч Б.О-д холбогдуулан, 2 950 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сард 984 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 984 000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сард 982 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ч-ийн нэхэмжлэлтэй, Б.О-д холбогдох, 2 950 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сард 984 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 984 000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сард 982 000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА