Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 160

 

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулав.

                                     Шүүх хуралдаанд:        

      Прокурор                                                     Д.Нямдэлэг

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                            А.*******

      Нарийн бичгийн дарга                            Б.Янжинлхам нар  оролцов.

 

      аймгийн аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох 1731000000*******3 тоот хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-нд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт, сум, Буурагчин 2 дугаар баг гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /*******/

  Шүүгдэгч Х.******* нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн сумын 2-р баг Хүзүүчний үүр гэх газарт ын гэрт түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Х.*******ын  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн...... Маргаан байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ...гэх мэдүүлэг,

2.Хохирогч ын 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 11 сарын 01-ний өдөр байсан юм энэ өдөр манай нутгийн Яндаг гэж дууддаг залуугынх адуугаа тамгалсан. Ингээд нутгийн эрчүүд очиж адууг нь тамгалсан нийт 6 эрэгтэй хүн байсан. Ингээд адуу хэн хамгийн сайн уургалахаа үзсэн. Тэгээд би хамгийн их адууг уургалаад түрүүлсэн учир Яндан намайг 20.000 төгрөгөөр шагнасан. Оройны 19 цагийн үед тамгалж дууссан. Яндаг нэг шил архи гаргаж бид нар хуваан уусан ба архи ууж дуусаад харихаар явцгаасан. Тухайн үед надтай хамт хутгийн Х.Амаражаргал гэх залуу хамт явсан ба надад хандаж “ахаа ахиад ганц юм уучихмаар байна таныг шагнуулсныг тэмдэглэе” гэхээр нь “тэгье л дээ одоо яваад ир” гэж хэлэхэд “би явж малаа хашчихаад ирье” гэж хэлээд явсан. Ингээд би гэртээ өөрийн эхнэр Мөнгөнцэцэгийнхээ хамтаар байж байхад гаднаас ******* ганцаараа орж ирсэн. Тэгээд би одоо яваад ирье гэхээр нь шагнуулсан 20.000 төгрөгөө өгөөд явуулсан. Морьтойгоо яваад нилээн удаж 1 шил “Түмний хишиг” нэртэй архи авчирсан. Сумын төвөөс манай гэр 13 км зайтай байдаг. Авчирсан архийг бид хоёр хувааж уусан. Гэтэл ******* согтоод надад агсараад сонин сонин зүйл яриад байсан. Надад хандаж “охиноо хүмүүжүүлэх хэрэгтэй, хадмынхантайгаа эвтэй байх ёстой, та нар амьдралд нь оролцдог” гэх зэргээр яриад байхаар нь чамд миний амьдрал хамаагүй гэж хэлэхэд улам л агсараад байсан. Ингээд би тэсэхээ байгаад гэнэт уур хүрээд “чи миний гэрээс зайл, хулгайч минь“ гэж хэлэхэд чи намайг хулгайч гэж хэллээ муу пизда гэх зэргээр харааж над руу дайраад хажуудаа байсан модон сандлыг гартаа бариад миний нүүр толгой хэсэг рүү хүчтэй цохисоноос болоод баруун хөмсөг дээгүүрээ задарч цус гарсан, хамрын дээгүүр зулгарсан, толгой доргиж хөдөлсөн байсан. Ингэж цохиулаад би газар унахад над руу дайраад миний ар нуруу руу өшиглөсөн. Энэ үед манай эхнэр дундуур орж байж салгасан. Миний хувьд хөл муутай учраас өөдөөс нь гар хөдлөөгүй байж байгаад л зодуулсан. Ингээд хамаг бие өвдөөд хөмсөгнөөс цус гараад байсан учир эмнэлэгт үзүүлж цагдаад мэдэгдэнэ гээд гэрээс гараад ганцаараа алхаж явсан араас ******* хэсэг дагаж байгаад цаашаа яваад өгсөн. Миний хувьд ингэж явсаар өглөөний 5 цагт сумын төвийн эмнэлэгт биеэ үзүүлж хөмсгөндөө оёдол тавиулсан. Цагдаад мэдэгдсэн.  ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/

             3.Гэрч Ж.Мөнгөнцэцэгийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байсан. Энэ өдөр би өөрөө гэртээ байхад манай нөхөр нь манай нутгийн малчин иргэн Яндаг гэх айлд очиж адуу тамгална гээд явсан. Ингээд оройны 20 цагийн үед гэтээ согтуу орж ирсэн. Надад хэлэхдээ адуу тамгалж дуусаад айлын эзэн архи гаргаад уучихлаа, адуу сайн уургалаад 20.000 төгрөгөөр шагнуулсан гэж хэлсэн. Ингээд гэртээ байж байхад оройны 21 цагийн үед манай нутгийн Х.******* согтуу орж ирсэн ба манай нөхрөөс 20000 төгрөг аваад сумын төв рүү архи авна гэж хэлээд гарсан. Ингээд нилээн удаан хугацааны дараа буюу цаг гарангийн дараа байх 1 шил архи барьсан орж ирсэн. Хариулт мөнгөнд нь пиво авч уусан гэж ярьж байсан. Тэгээд манай нөхөртэй архиа хувааж уугаад зөндөө олон зүйлийн талаар ярьсан ба гэнэт л манай амьдрал руу орсон зүйл Х.******* яриад манай нөхөр уурлаад жаахан маргасан. Ингээд нөхөр маань сүүлдээ уурандаа *******ыг манай гэрээс зайл, хулгайч минь гэж хэлсэн чинь учир зүггүй уурлаад “чи намайг хулгайч” гэлээ гээд уурлаад хажуудаа байсан сандлыг аваад шууд нөхрийн маань нүүрэн хэсэг рүү цохьсон. Нөхөр маань цохиулаад сандал дээрээсээ шалан дээр унасан. Энэ үед араас нь өшиглөсөн. Би өшиглөх үед нь боль гэж дундуур нь арай гэж орж салгасан. Ингээд нөхөр маань гэрээсээ гараад явьчихсан араас нь ******* гараад явсан. Би араас нь удалгүй гарахад манай нөхөр цаашаа алхсан явж байсан. Би араас нь гүйж очоод машинаар явъя гэхэд үгүй би ганцаараа явчихаж чадна  цагдаад мэдэгдэнэ гээд яваад өгсөн. Би гэртээ ирээд машинаа асаах гэхэд машин маань асахгүй байсан учир гэртээ хүлээгээд үлдсэн. ....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын *******-ны өдөр Хүний биед хийсэн  шүүх эмнэлгийн шинжилгээ № 100******* тоот:

       1.Ч.Баттогохын биед баруун хөмсөгөнд шарх, тархи доргилт хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

5.Шүүгдэгч Х.Амаржаралын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 11 сарын 01-ний өдөр байсан. Энэ өдөр сумын хүзүүвчний үүр гэх газар мал малладаг Бямбажаргал буюу Яндагын адууг нутгийн залуус нийлж тамгалсан. Надаас гадна 5 хүн байсан. Тэгээд хэн сайн уураглахаа үзсэн. ах ах сайн уургалаад Яндаг 20000 төгрөгөөр шагнасан. Ингээд адуу тамгалж дуусаад Яндаг 2 шил архи гаргаад бид нар хуваан уусан. Тэгээд цаг орой болчихоор нь тус тус харихаар явсан. Харьж хонь үхрээ малын хашаанд нь хашчихаад буцаж ахын гэрт очсон. Намайг очиход ах эхнэрийнхээ хамтаар унтаж амрах гээд байж байсан. Тэгээд ахад та мөнгөөр шагнуулсан юм чинь тэмдэглээд ахиад ганц юм уучихъя гэж хэлэхэд тэгье гээд шагналд авсан 20.000 төгрөгөө надад өгөөд би сумын төв рүү морио унаад явсан. Ингээд би арав гаран километр замыг мориор яваад дэлгүүр хаахаас өмнө орж “түмний хишиг” нэртэй нэг литрийн архи мөн касс нэртэй пиво авч замдаа уусан. Ингээд ахын гэрт очиход намайг хүлээгээд унтаагүй байсан. Тэгээд архийг бид хоёр хувааж уусан. Ингэж ууж суугаад сонин сайхан ярьж нэг асуудлаас болоод маргасан. ахын эхнэрийн дагавар охины нөхрийн талтай би хамаатан садан юм. Ингээд охин нь хадам аав ээжтэйгээ маргаад гэр рүүгээ явж байсан. Үүний талаар би яриад хадам аав ээжтэйгээ хэрэлдэж болохгүй эвтэй байх хэрэгтэй хүүхдээ буруу хүмүүжүүлсэн гэх зэргээр согтуудаа хэдэн үг хэлэхэд учир зүггүй над руу ах уурлаад хулгайч минь манайхаас зайл, пизда наахуу гэж элдвээр хэлээд өөдөөс дайраад байхаар нь гэнэт уур хүрээд согтуудаа жижиг бор бараан өнгөтэй модон сандлыг гартаа барьж аваад нүүр толгой хэсэг рүү нь шууд нэг удаа хүчтэй савж цохиход хөмсөгнөөс нь байх цус гарч эхэлсэн. Ингээд би өөдөөс нь дайрахад эхнэр нь дундуур ороод боль гэж салгасан. ахын хөмсөгнөөс цус гараад байхаар нь намайг уучлаарай хоёулаа одоо эмнэлэг явж үзүүлье оёдол тавиулъя гэж хэлэхэд чамайг хэлдэг газар чинь хэлнэ чи ингэж даврахгүй гэж надад хэлээд өөртөө ойртуулахгүй байж байгаад гараад явчихсан. Харин би гэрт нь сууж байгаад араас нь гарахад цаашаа явж байсан ба дуудахад чамайг хүнээр алуулна хүнд очиж хэлнэ гэхээр нь гэнэт хүнээр зодуулчих юм болов уу гэж айгаад шууд өөрийн гэр рүүгээ явсан ..гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

6.Шүүгдэгч Х.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 31-р хуудас/,

7.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 30 дугаар хуудас/,

      8.Хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хх-ийн 32-р ху/,

       9.Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт. /хх-ийн 33-р ху/,

      10.Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт. /хх-ийн 33-р ху/,

11.Прокурорын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/

*******.Хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/  зэрэг болно.

    аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт ******* *******ыг нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн сумын 2-р багийн нутаг “Хүзүүчний үүр” гэх газарт ын гэрт түүнийг зодож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна. Иймээс шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдьэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

      Учир нь: Шүүгдэгч Х.******* нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн сумын 2-р багийн нутаг “Хүзүүчний үүр” гэх газарт өвөлжиж байсан ын гэрт түүнийг зодож баруун хөмсөгөнд 2.5 см оёдол бүхий язарсан шарх, баруун хөмсөг, дух хэсэг бага зэрэг овойж хавдсан, хамрын нуруунд 0.5*0.5 улаан хүрэн өнгийн зулгаралт, тархи доргилт бүхий гэмтлүүд учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн гэм буруу нь тогтоогдсон байна. 

          Шүүгдэгч нь энэ гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500.000 төгрөг төлөхөөс 300.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдсэн 200.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэргийг үндэслэн прокурор 500 нэгжээр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танлцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн гэж Шүүх дүгнэв.  

            Шүүгдэгч Х.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй зэрэг байдлуудыг харгалзан хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгож шийтгэх нь зүйтэй.    

Шүүгдэгч Х.*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэх, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэрийн бор модон сандлыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 17.5 дугаар зүлийн 5 дахь хэсгүүд, мөн хуулийн .2-р зүйлийн 4, .6-р зүйлийн 1, .7-р зүйлийн 2,3, .8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ыг 500 /таван зуу/ нэгжээр торгож, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар Х.*******аас 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч овогт од  // олгосугай.

7.Х.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай. 

8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сандлыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

9.Х.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыгуншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

*******.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхийг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.НАЦАГДОРЖ