Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0067

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Б*******гаас Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.С*******т холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.С*******ын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0047355 дугаартай шийтгэлийн хуудаст хуулийн зүйл, ангийг зөвтгөн өөрчлөлт оруулах тухай” дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.С******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Б******* овогтой С******* миний бие Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ч.Х*******д хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан 0047355 дугаартай шийтгэлийн хуудсанд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр танай байгууллагад Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Б******* шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай 04 дугаартай прокурорын дүгнэлтийг хүргүүлсэн байна. Уг прокурорын дүгнэлтийг миний бие хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Б*******гийн дүгнэлттэй, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.С*******т холбогдуулан  Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон “Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.С*******ын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0047355 дугаартай шийтгэлийн хуудаст хуулийн зүйл, ангийг зөвтгөн өөрчлөлт оруулах тухай” шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн  зөвшөөрөх ...”,  мөн   хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.С******* нь прокурорын дүгнэлтийг  хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогто******* гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Б*******гаас Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.С*******т холбогдуулан гаргасан  “Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.С*******ын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0047355 дугаартай шийтгэлийн хуудаст хуулийн зүйл, ангийг зөвтгөн өөрчлөлт оруулах тухай” дүгнэлтийг хариуцагч  Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.С******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ