| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2023/00755/И |
| Дугаар | 101/ШШ2024/03575 |
| Огноо | 2024-07-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2024/03575
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О******* аймаг, Б******* сум, Т******* хотхон ******* байр, ******* тоотод оршин суух, О******* овогт Б******* Б******* /рд:ШЖ77081*******4/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, -р хороо, 1-р хороолол, 0-р байр, тоотод оршин суух, Б овогт Б С /рд:/-т холбогдох,
13,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гэрч Э.Т, нарийн бичгийн даргаар Б.Нарангэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Б.Б******* нь иргэн Б.Ст 2021.09.01-нд Оросын Холбооны Улсаас 2 азарга тээвэрлэж авчирч өгнө гэж 13,000,000 төгрөгийг авсан, мөн Фортум гэх азарганы паспорт гэрчилгээний үнэ болох 0000 рубль буюу 2,0000,000 төгрөг нийт 1,000,000 төгрөг авсан боловч тохиролцсон үүргээ биелүүлээгүй, янз бүрийн шалтгаан хэлээд тээврийн үйлчилгээ явуулаагүй алга болсон ба одоо миний утсыг авдаггүй, холбогдохоор өгнө гэдэг. Иймд Б.Саас 1,000,000 төгрөгийг гаргуулах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Би 2020 онд ОХУ-аас адуу тээвэрлүүлэхээр тохирсон. Ковидын үе буюу хөл хорио тавигдаагүй байсан. Тус бүрийг нь 8,000,000 төгрөгөөр 6 адуу тээвэрлэхээр тохиролцсон. Түүнээс зарим дутуу ирээд, нэг нь үхээд, зарим адуу дутуу, олдохгүйгээр Б.С их будлиулсан. Би өөрийнхөө нэхэмжлэлийг дэмжиж оролцож байгаа. 2020 онд 6 адуу авахаар тохиролцоод, 4 адуу ирсэн. Гэтэл Б.С дахиад нэг адууг хямд тээвэрлээд өгье гэхээр нь 2 адууны мөнгө 13,000,000 төгрөгийг мөн паспорт гэрчилгээний мөнгө гэж 2,000,000 төгрөгийг Б.Сын данс уруу шилжүүлсэн байдаг. Нийт 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Паспортоо авсан тул 2,000,000 төгрөгийг багасгаж байгаа. Одоо 2 адуу авч ирээгүй тул 13,000,000 төгрөгийг авмаар байна.
М ХХК-ийн н.Б гэх хүнийг танихгүй, би Б.Стай гэрээ хийсэн, цаанаа компанийн нэрээр оруулж ирэх нь надад хамаагүй. Н гэх хүн надтай уулзаад, адууг хүлээлгэж өгсөн зүйл баримт, нотолгоо байхгүй. Н худлаа мэдүүлэг өгсөн, надад адууг хүлээлгэж өгсөн бол акт үйлдэх хэрэгтэй. Тийм баримт байхгүй. Адуу тээвэрлэх ямар ч мөнгөгүй байна гээд бид өөрсдөө 1,00,000 төгрөгөөр тус тус нийлээд наашаа адуу тээвэрлэх үйл явцыг үргэлжлүүлэхийн тулд шилжүүлж авсан байдаг. Ямар нэгэн өөр зорилгоор мөнгө аваагүй. Адуу тээвэрлэх бол уяач хүний насны ажил. Дунд нь тээвэрлэж байгаа хүмүүс мөнгө аваад зугтдаг. Би зөрүү мөнгийг яриагүй. Би 2024 оны 7 сарын 17-нд сая Фортум гэх адууны паспортыг нь авч байна. Мөнгөний маш их хохиролд орсон. Бизнес чинь цаг хугацаатай байдаг. 3 жилийн дараа паспортоо авахад нөгөө хүн маань яах юм бэ ахаа гэж байгаа юм. Дансны хуулгаа хэрэгт өгсөн. Франк кэт гэх адууг аваад, гарын үсэг зурсан бол өнөөдөр ингээд байж байхгүй... гэв.
Хариуцагч Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2021 оны 08-р сарын 23-ны өдөр 8 сая төгрөгт тээвэрлэн авчрахаар тохиролцсоны дагуу Франк кет азаргыг ОХУ-аас тээвэрлэн авчирч хүлээлгэн өгсөн бөгөөд тээврийн зардлыг морь авчирч өгсний дараа 2021 оны 09 сард шилжүүлсэн 13,000,000 төгрөгөөс /азарганы/ нэрийг дурдсаны дагуу тээврийн тооцоог хассан болно. 2 дахь азарга болох Фазермифийг тээврийг иргэн Б*******ын өөрийнхөн хэлж ярьсны дагуу тээвэрлэхээс С миний бие татгалзаж Б******* нь өөрөө азаргаа авчрахаар аман хэлбэрээр илэрхийлсэн. Татгалзсан шалтгаан нь уг тээвэрт Б*******ын үлдэгдэл мөнгө нь хүрэхгүй, хугацаа нь удаж ирэх зэргээс болсон. Фортум азарганы 2 сая төгрөг төлсөн аваагүй паспорт: Уг паспортыг 2021 оны 9 сард иргэн А ОХУ-аас Монголд ирээд иргэн Б утас паспортыг нь хүлээн авч өгснөөр тооцоо дууссан байгаа. Уг хүмүүстэй өөрөө утсаар холбогдохыг Б******* өөрөө мэдэж байгаа. Иргэн Б*******ын өмнөх тооцоо: С надаас зээл төлөх гэж 1,00,000 төгрөг Тоос С өгнө гэж 1,00,000 төгрөг шилжүүлэн авсан Б******* өөрөө мөн өр зээл төлөх гэж учирлан, морины хоолны төлбөр төлөх гэж 400,000 төгрөг, 20,000 төгрөгүүдийг тус тус зээлсэн нь нийт мөнгөн дүнгээс хасагдаж байгаа юм. Уг хасагдах мөнгөн дүн нь банкны хуулгаар нотлогдож байгаа бөгөөд үлдэгдэл 2,300,00 төгрөгийг буцаан олгоход бэлэн гэвч уг үлдэгдлийг Б*******т Франк кэт азаргыг хэлсэндээ авчирч өгсөн С миний талд төлбөрийн асар өндөр зардал гаргаж авчирлаа, гэтэл бусад хүмүүсийн тээврийн зардалтай харьцуулахад хаа ч байхгүй өртгөөр эрсдэлээ хариуцаад авчирч өгсөн. Б*******аас нэмэлт зарлага гаргасан мөнгө нэхээгүй Б******* нь энэ талаар мэдэж байгаа бөгөөд миний талаас бидний хооронд ямар нэгэн тооцоо байхгүй гэх тайлбарыг олон дахин хэлж байсан боловч удаа дараа өөрийнхөө муу зан араншныг гаргаж харьцахад хэцүү байдалд оруулж байсан. Нэмж хэлэхэд миний энэ тээврийн ажил маш эрсдэлтэй ажил гэдгийг миний бие хийж байж л эдийн засаг санхүү цаг хугацааны маш их эрсдэлтэй учирч яваа болно. Жишээ татахад Б*******ын анхны 1 адуу (300,000 рубль үнэ бүхий +40= 12,000,000 төгрөгийн) тээвэрлэх явцад хөл бага зэрэг ачиж буулгахад гэмтсэн бид зогсолт Пенза хотод хийгээд хөлийг эмчлэх явцад тухайн адуу дотор өвчтэй адуу болж таарч уушги маш муугаас 1 хоног саатаж эмчлүүлсээр тухайн адуу нь эрс муудан үхсэн болно. Маш их эмчилгээ хийгдэнэ аврах гэж би маш их тэмцээд дийлээгүй. Энэ бүхнийг би учирлан ойлголцож явах гэж маш их эрсдэлтэй таарсан ч би түүнд маш сайн адуу 40 сая төгрөг зарцуулан авчирч өгсөн болно. Үхсэн эндсэн адууг тээвэрт тээвэрлэгч тал хариуцах үндэслэл байхгүй юм байна лээ. Үхсэн эндсэн адууг тээвэрт тээвэрлэгч тал хариуцах үндэслэл байхгүй юм байна лээ. Энэ бүх хугацаанд Б******* ямар ч алдагдалд ороогүй миний ажлын алдаа дутагдлыг харж дүгнэн алдааг дөрөөлөн улам л дарамт учруулан бусдад буруу ойлгуулан өнөөдрийг хүрлээ. Хүн хүнээ уучлан бие биеэ ойлгон явах л зөв л гэсэн зарчмаар миний бие өдийг хүрлээ. Бидний хоорондын маргааныг шударга зөв талаас аль алинд минь ойлгуулан шийдэж өгнө үү... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 9 дүгээр сард нэхэмжлэгч Б.Б*******т Оросын холбооны улсаас хариуцагч Б.С нь Фазер миф, Франк кэт гэдэг 2 морийг тус бүрийг нь 8,00,000 төгрөгөөр, нийт 17,000,000 төгрөгөөр авч ирэхээр тохиролцсон байдаг. Үүнээс хариуцагч нь Фазер миф гэдэг адууг тээвэрлэхээс татгалзсан. Учир нь Б.Б******* өөрөө адуугаа авчирна, тээвэрлэлтийн зардалд нийт 17,000,000 төгрөг хүрэхгүй байна, хугацааны хувьд ч мөн удаж ирэх зэрэг шалтгаанаас болоод больсон байдаг. Харин Б.Б*******ын Смал вэй гэдэг адууг 2021 оны 7 дугаар сард оруулж ирэх байсан. Тээвэрлэх явцад хөл нь бага зэрэг гэмтээд, ачиж буулгах үед гэмтсэн байсан. Ингээд Б.С Оросын холбооны улсын Пинза гэдэг хотод морины зүчээ түрээслээд, тэр моринд эмчилгээ хийлгэсэн боловч тус адуу нь дотрын өвчтэй, уушги муу гэдэг шалтгаанаар 1 хоног эмчлүүлээд үхсэн байдаг. Тэгээд Смал вэй гэдэг адууны оронд Франк кэт гэдэг морийг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Оросын холбооны улсаас оруулж ирээд, Б.Б*******т хүлээлгэж өгсөн байдаг. Б.С өөрөө тэр морийг нь хариуцлагатайгаар авчирч ирсэн. Адуу үхсэн шалтгаан нөхцөл байдлыг нь Б.Б*******аас ямар нэгэн байдлаар нэхэмжлээгүй. Оронд нь Оросын холбооны улсаас авчирч ирээд өгсөн ийм үйл баримт байдаг. Энэ тээвэрлэлтийн зардал 13,000,000 төгрөгөөс тээвэрлэлтийн зардал 8,00,000 төгрөгийг хасахаар 4,00,000 төгрөг үлддэг. Энэ мөнгө нь ямар учиртай юм гэхээр зээл төлөх гээд байна, 1,00,000 төгрөг зээлээч, морины хоол, унааны мөнгө төгрөг хэрэгтэй байна гэх мэтээр 400,000 төгрөг, 20,000 төгрөгөөр авсаар байгаад 4,00,000 төгрөг болсон байдаг. Ингээд тэр 13,000,000 төгрөгөөс Б.Б*******ын авсан 3,60,000 төгрөгийг хасахаар 80,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд, үлдэгдэл 14,10,000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2020-2021 оны хооронд Б.С, Б.Б******* нарын хооронд адуу тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн. 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш ийм асуудал үүсээгүй. 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Франк кэт гэх адууг хүлээж авчхаад мөнгөө шилжүүлсэн баримт хэрэгт байгаа. Хэрвээ адуу тээвэрлэлтийн явцад асуудал байгаа бол яах гэж 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр мөнгө шилжүүлээд байгаа юм бэ. Хохироосон олон асуудал байгаа бол итгээд дахиад яагаад 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр мөнгө шилжүүлээд байгаа юм бэ гэдгийг нэхэмжлэгч нотолж чадахгүй байна. Тээвэрлэлтийн гэрээг аман болон бичгийн хэлбэрээр байгуулж болдог. Талуудын хооронд Иргэний хуулийн 19.1, 196.1 дэх хэсэгт зааснаар гэрээг байгуулах санал гаргаад, нөгөө тал нь хүлээж авснаар гэрээг байгуулсанд тооцдог. Б.С ОХУ-аас Франк кэт гэх адууг 8,00,000 төгрөгөөр тээвэрлүүлэхээр тохиролцсон нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор тээвэр тээвэрлэн хүлээлгэн өгсөн баримт, нэхэмжлэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч уруу шилжүүлсэн баримт, дансны хуулга, хариуцагчийн тайлбар, гэрч н.Н, н.Н нарын мэдүүлэг, хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа... гэв.
Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: хавтаст хэргийн 3-, 23-2-р тал.
Хариуцагч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: хавтаст хэргийн 76-89, 102-106-р тал.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 39-44, -6, 118, 120-123, 12-132-р тал, гэрч Э.Тын мэдүүлэг.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Б******* хариуцагч Б.Ст холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний урьдчилгаанд төлсөн 13,000,000 төгрөг, Фортум гэх азарганы гэрчилгээний үнэд төлсөн 2,000,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2а. Шүүхийн хэлэлцүүлэгт Фортум гэх азарганы гэрчилгээг 2024.07.17-ны өдрийн шүүх хуралдааны үед бодитоор авсан үндэслэлээр 2,000,000 төгрөгийг багасгаж, тээвэрлэлтийн гэрээний урьдчилгаанд төлсөн 13,000,000 төгрөгийг гаргуулах-аар шаардаж байна.
3. Хариуцагч тал 1 азаргыг хүлээлгэн өгсөн, ,000,000 төгрөгөөс цувуулж төлсөн гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагаас 80,000 төгрөгийг төлнө гээд бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
4. 2020 онд нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Б.Саар 6 адуу ОХУ-аас тээвэрлүүлж авч ирсэн, үүнээс 1 адуу нь үхсэн талаар нэхэмжлэгч, хариуцагч нар тайлбарлаж, гэрч Э.Т гэрчлэн мэдүүлж байна.
4а. Нэхэмжлэгч Б.Б******* ...2020 онд тээвэрлүүлсэн адуунаас 1 адуу үхсэн, уг адууны оронд Франк кэт адууг өгөхөөр тохирсон..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....2020 онд тээвэрлэсэн адуунаас 1 адуу үхсэн, оронд нь 2021 онд Франк кэт адууг өгсөн.. гэх тайлбар хоорондоо нийцэж байна.
4б. Нэхэмжлэгч Б.Б*******ын 2020 онд тээвэрлүүлсэн 6 адууны 1 үхсэн учир 2021 оны 9 сард уг үхсэн адууны оронд Франк кэт адууг Б.С өгөх, нэмж Франк кэт азаргыг тээвэрлүүлэхээр тохироод, нэхэмжлэгч Б.Б******* 2021.09.01-нд Фазермиф, Франк кэт 2 азарганы тээврийн зардал утгатай 13,000,000 төгрөгийг Б.Ст шилжүүлсэн гэж үзэхээр байна.
. Б.Б*******, Б.С нарын хооронд 2019 оны 09 сарын 01-ний өдөр амаар гэрээ байгуулагдсан байх ба тээвэрлэгч тал болох Б.С Б.Б*******ын Фазермиф, Франк кэт гэх 2 тооны адууг ОХУ-аас Улаанбаатар хот хүртэл тээвэрлэн хүргэж өгөх, тээвэрлүүлэгч болох Б.Б******* адуу тус бүрд 8,000,000 төгрөгөөр тооцож хөлс төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна. /хх-1, 1/
Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт нийцсэн хүчин т*******дөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
6. Тээвэрлэгч Б.С ОХУ-аас адуунууд ачиж 2021 оны 09 сарын 20-нд Монгол Улсын Гаалийн байгууллагад мэдүүлэн, Улаанбаатар хот 61-ийн гарам орчимд Б.Б*******т Франк кэт адууг хүлээлгэн өгсөн болох нь хариуцагчийн тайлбар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлүүдэд заасан заалтыг баримтлан гэрчээр асуугдсан О.Нын мэдүүлэг, Гаалийн Ерөнхий газрын 2024 оны 0 сарын 29-ний тоот албан бичиг, М ХХК-ийн Гаалийн бүрдүүлэлтийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх-12-132/
6а. Хариуцагч Б.С М ХХК-д ажилладаг гэж тайлбарлаж, ажилд томилогдсон тушаалаа өгсөн байх ба гаалийн бүрдүүлэлтийг уг компанийн нэрээр бүрдүүлсэн болох нь хариуцагч талын тайлбар, хэрэгт авагдсан Гаалийн Ерөнхий газрын 2024 оны 0 сарын 29-ний тоот албан бичиг, М ХХК-ийн Гаалийн бүрдүүлэлтийн лавлагаа зэргээр тогтоогдож байх боловч иргэн Б.Б******* иргэн Б.С нарын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
6б. Нэхэмжлэгч ...Франк кэт азаргыг хүлээн аваагүй, гарын үсэг зуруулаагүй... гэж тайлбарлаж байх боловч О.Нын мэдүүлгийг болон М ХХК-ийн Гаалийн бүрдүүлэлтийн лавлагаа зэргийг няцаах баримтыг хэрэгт өгөөгүй.
7. Фазермиф азаргыг Б.С ОХУ-аас тээвэрлэж ирээгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд хэн алиасаа гэрээний үүргийг шаардсан нь баримтаар тогтоогдохгүй, энэ талаар маргахгүй байх тул талуудын хэн аль гэрээний нөхцөлийн зарим хэсгээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.
8. Дээр дурдсанаас дүгнэвэл, талуудын хооронд 2 азарга тээвэрлэхээр тохирсон, 1 азаргыг тээвэрлэсэн, 1 азаргыг тээвэрлэхээс хэн аль татгалзсан гэж дүгнэж, 13,000,000 төгрөгөөс Франк кэт азарганы тээврийн хөлс 8,000,000 төгрөгийг хасаж, үлдэх ,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
9. Хариуцагч тал ...2021 оны 6 сард 1,00,000 төгрөгийг Б.Саас Б.Б*******т төлсөн... гэж тайлбарлаж байх ба 2021 оны 09 сарын 01-нд шилжигдсэн 13,000,000 төгрөгөөс цаг хугацааны хувьд өмнө буюу 2021.06 сард шилжүүлсэн 1,00,000 төгрөгийг хасаж тооцох боломжгүй.
9а. Мөн гэрч Э.Т 2021 оны 6 сард Б******* уруу 1,00,000 төгрөг шилжүүлсэн боловч Б.Сын өмнөөс шилжүүлснээ санахгүй байна гэж тайлбарласан тул Б.Саас Б.Б*******т 1,00,000 төгрөг төлсөн гэж дүгнэх боломжгүй.
9б. Талууд урьд өмнөх тооцоо байгаа бол тусдаа хэн алиндаа холбогдуулж нэхэмжлэл гаргах боломжтой.
9в. Хариуцагч тал ...морины хоолонд 60,000 төгрөг зарцуулсан... гэж тайлбарлаж байх ба уг тайлбараа баримтаар нотлоогүй.
9г. Хариуцагч ...2,300,000 төгрөг үлдсэнийг төлөхөд бэлэн, гэвч адууг тээвэрлэхэд нэмэлт зардал гарсан тул төлөхгүй... гэж тайлбарлаж байх ба адууны нэмэлт зардлыг талууд хэрхэн тохирсон нь тодорхойгүй, уг тайлбараа баримтаар нотлоогүй тул 2,300,000 төгрөгийг хасаж тооцох боломжгүй. /хх-1/
10. Иймд хариуцагч Б.Саас ,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б*******т олгож, нэхэмжлэлээс 8,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,90 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас ,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 94,90 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Саас ,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б*******т олгож, нэхэмжлэлээс 8,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 7 дугаар зүйлийн 7.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,90 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,90 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119., 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ