Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 157/ШШ2024/00173

 

       2024         09         16                                         157/ШШ2024/00173

  

 

 

  Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, Ю гудамж-00 МПМ цогцолборт байрлах “М” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 1 дүгээр баг Б 00 тоотод оршин суух, О-ын Н-д холбогдох,

“зээлийн гэрээний үүрэгт 704,366 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.Н нь "М"-тай 2021 оны 08 сарын 27-ны өдөр 140000657941 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95322789 дугаарыг ашиглан Мобикомын вэб сайтнаас зээл авч, төлж байсан болно. О.Н нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 06 сарын 03-ны өдөр 400,000 төгрөгийг сарын 2,6%-ын хүүтэйгээр авч, 2022 оны 07 сарын 03-ны өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлөөгүй.

          Өнгөрсөн хугацаанд О.Наас зээлийн гэрээний үүргийг шаардаж мэссеж илгээх, холбоо тогтоохыг оролдсон ч өөртэй нь холбогдох боломжгүй байсаар өнөөдрийг хүрсэн ба одоог хүртэл огт төлөлт хийгээгүй байна. О.Нын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 400,000 төгрөг, зээлийн хүү 255,406 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,960, нийт 704,366 төгрөг төлөх зөрчилтэй байгаа болно.

         “М нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул О.Наас зээлийн гэрээний үүрэгт нийт 704,366 /долоон зуун дөрвөн мянга гурван зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.           

Зээлийн төлбөрийг М-ын Хаан банк дахь 5077152233 тоот дансанд төлж болно.” гэжээ.         

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “М” ХХК нь хариуцагч Оюунбаатарын Наранцацралаас зээлийн гэрээний үүрэгт 704,366 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 704,366 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт “М”-ийн ХААН банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М” ХХК нь хариуцагч О.Нд холбогдуулан 704,366 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 704,366 төгрөгийг төлж барагдуулсан тухай тайлбарыг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд нэхэмжлэгч байгууллагын шүүхэд ирүүлсэн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,455 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж 21,455 төгрөгийг тал хувиар бууруулж, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн 50% болох 10,727.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, түүнийг тодруулан утсаар ярьсан тэмдэглэл зэргийг үндэслэн хариуцагч О.Н нь улсын тэмдэгтийн хураамжиийн 50% болох 10,727.5 төгрөгийг нэхэмжлэгч “М”-ийн ХААН банк дахь 5077152233 тоот дансанд төлсөн байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн  нэхэмжлэлтэй хариуцагч О.Нд холбогдох 704,366 (долоон зуун дөрвөн мянга гурван зуун жаран зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,455 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, Төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,727.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-нд олгосугай.

3. Хариуцагч О.Н нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,727.5 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ