| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2021/0424/З |
| Дугаар | 128/ШШ2022/0062 |
| Огноо | 2022-01-31 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2022/0062
Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг
батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох " Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/504 дүгээр тушаалын ******* ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах үндэслэлгүйгээр хассан талбайг нэмж олгох захиргааны акт гаргахыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас шүүхэд ирүүлсэн татгалзалдаа: Тус шүүхэд хянагдаж буй ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/504 дүгээр тушаалын ******* ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах үндэслэлгүйгээр хассан талбайг нэмж олгох захиргааны акт гаргахыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/504 дүгээр тушаалын ******* ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах үндэслэлгүйгээр хассан талбайг нэмж олгох захиргааны акт гаргахыг даалгах тухай шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/504 дүгээр тушаалын ******* ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах үндэслэлгүйгээр хассан талбайг нэмж олгох захиргааны акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Төгөлдөрт даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ