Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 157/ШШ2024/00174

 

       2024         09         18                                         157/ШШ2024/00174

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, Ю гудамж-00 МПМ цогцолборт байрлах “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х аймгийн Б сум, 2 дугаар баг 00 дугаар байрны 73 тоотод оршин суух, Д овогт Энхбатын Н-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 878,514 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянаад

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э.Н нь "М ББСБ"-тай 2022 оны 06 сарын 23-ны өдөр 140000747646 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95257463 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Э.Н нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 06 сарын 23-ны өдөр 100,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэй, 2022 оны 06 сарын 23-ны өдөр 50,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэй, 2022 оны 06 сарын 30-ны өдөр 50,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэй, 2022 оны 06 сарын 30-ны өдөр 100,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэй, 2022 оны 07 сарын 02-ны өдөр 150,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэйгээр тус бүр 1 сарын хугацаатай нийт 5 удаагийн 450,000 төгрөгийн зээл авсан бөгөөд хугацаанд нь төлж барагдуулаагүй байна.

Э.Н нь зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 сарын 19-ний өдрийн байдлаар дараах тооцоотой байна. Үүнд:

 

 

Зээлийн огноо

 

Авсан зээл

 

Зээлийн хүү /сар/

Өнгөрсөн хугацаанд төлсөн

2024.06.19-ний байдлаар

 

Зээлийн үлдэгдэл

 

хоног

 

Зээлийн хүү

 

Нэмэгдүүлсэн хүү

 

Нийт дүн

2022.06.23

100,000

3,4%

-

100,000

727

80,683

15,312

195,995

2022.06.23

50,000

3,4%

-

50,000

727

39985

7,667

97,652

2022.06.30

50,000

3,4%

-

50,000

720

39,600

7,590

97,190

2022.06.30

100,000

3,4%

-

100,000

720

79920

15,180

195,100

2022.07.02

150,000

3,4%

-

150,000

718

119,906

22,671

292,577

Нийт дүн

450,000

 

 

450,000

 

360,094

68,420

878,514

Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мэссеж илгээх, утсаар холбоо тогтоох, хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж байсан ч огт төлбөр төлөөгүй, үүргээ гүйцэтгээгүй байсаар байна. Мнь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Э.Нээс зээлийн гэрээний үүрэгт нийт 878,514 /найман зуун далан найман мянга таван зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийн төлбөрийг М ББСБ-ын Хаан банк дахь 5077152233 тоот дансанд төлж болно.” гэжээ.

 

Хариуцагч Э.Н 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өөрийн нэр дээрх дугаараар зээл авсан бөгөөд хугацаандаа төлөөгүй. Шүүхэд нэхэмжлэл ирснээс хойш 3 хоногийн дотор 50 хувь болох 478,514 төгрөг төлсөн. Үлдсэн 50 хувийг 10 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна.” гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 878,514 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 178,514 төгрөг, 9 дүгээр сарын 14-ний өдөр 200,000 төгрөг, 9 дүгээр сарын 15-ны өдөр 100,000 төгрөгийг тус тус М ББСБ-ийн ХААН банк дахь 5077152233 тоот дансанд тушаасан байх ба зээлийн үлдэгдэл болох 400,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбар ирүүлжээ. Иймд хэргийг хялбаршуулсан жулмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч Э.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 878,514 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...478,514 төгрөгийг төлсөн. Үлдсэн 50 хувийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна...” гэх хариу тайлбар гаргасныг  нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байх тул түүний тайлбар нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Э.Нийн нэхэмжлэлийн шаардлага болох 878,514 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Э.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, 478,514 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,634 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 25,634 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Э.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 12,817 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 12,817 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Нд холбогдох 878,514 (найман зуун далан найман мянга таван зуун арван дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Хариуцагч Э.Н нь нэхэмжлэлийн шаардлагаас 478,514 (дөрвөн зуун далан найман мянга таван зуун арван дөрөв) төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,634 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Э.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 12,817 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 12,817 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-нд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ