Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2023/00368

 

 

 

 

2023 03 10 142/ШШ2023/00368

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.О хариуцагч Б.О холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, охин О.А д асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү О.Т /РД:*******/, 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин О.С /РД:*******/ нарыг эх Ч.О асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү О.Т /РД:*******/, 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин О.С /РД:*******/ нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.О-аас сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулан олгосугай.

4. Нэхэмжлэгч Ч.Оюунчимэг гэрийн доторх тавилгын үнийн тавин хувь болох 4 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч Б.О гэрийн доторх тавилга болох стенк, шкаф, гал тогооны тавилга, плитк, хөргөгч, зурагт, буйдан, үүдний шкаф, болор обжур зэргийг өгнө гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Хариуцагч Б.О нь нэхэмжлэгч Ч.О-ээс Приус-41 маркийн ******* улсын дугаартай авто машиныг гаргуулах, Үйлчилгээний төвд байрлах бичиг хэргийн лангууны барааны үнийн тавин хувь болох 10,0 сая төгрөг гаргуулах, Голомт банкнаас хамтран авсан зээлийн тал хувь 8 459 820 төгрөгийг төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох, Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн Хөтөлийн 27-13 тоот 2 хүний газар, хашаа байшингийн үнийн тал хувь болох 12 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 834 100 төгрөг, хариуцагч Б.О-ын сөрөг нэхэмжлэлд төлсөн 475.449 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 61 107 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

7. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА