Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2022/0050

 

Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Б.Б*******ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох ******* трейд ХХК-ийн 100 хувийн хувьцааг ******* ******* ХХК-иас С.Б*******элийн эзэмшилд шилжүүлсэн 2020 оны 01 дүгээр дүгээр сарын 31-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч иргэн Б.Б******* шүүхэд ирүүлсэн татгалзалдаа: Нэхэмжлэгч Б.Б******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан ******* трейд ХХК-ийн 100 хувийн хувьцааг ******* ******* ХХК-иас С.Б*******элийн эзэмшилд шилжүүлсэн 2020 оны 01 дүгээр дүгээр сарын 31-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Б.Б******* нь С.Б*******элд холбогдох Хан-Уул дүүрэг дэх иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66, 67, 68, 69 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг ойлгож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан ******* трейд ХХК-ийн 100 хувийн хувьцааг ******* ******* ХХК-иас С.Б*******элийн эзэмшилд шилжүүлсэн 2020 оны 01 дүгээр дүгээр сарын 31-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах энэ нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасан.

Иймд нэхэмжлэгч Б.Б******* дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Б.Б*******ын Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан ******* трейд ХХК-ийн 100 хувийн хувьцааг ******* ******* ХХК-иас С.Б*******элийн эзэмшилд шилжүүлсэн 2020 оны 01 дүгээр дүгээр сарын 31-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, танилцуулахыг шүүгчийн туслах Ц.Маралд даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА