Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2022/0048

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын улсын байцаагч А.Чинзоригт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын улсын байцаагч А.Чинзоригийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0009288 дугаартай шийтгэлийн хуудаст хуулийн зүйл, анги, зөрчлийн утгыг зөвтгөн өөрчлөлт оруулах тухай дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг би, тус дүүрэг дэх Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын улсын байцаагч А.Чинзориг, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн 02 дугаартай материалыг хянахад:

Билгүүн трейд ХХК нь тус компанийн 2 ажилтны 1995-2000 оны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй орхигдуулсан гэх үйлдэлд холбогдогч Билгүүн трейд ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Эрх бүхий албан тушаалтан 0009288 дугаартай шийтгэлийн хуудаст хуулийн зүйл анги, зөрчлийн утгыг буруу бичсэн байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ажил олгогч тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй гэж шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын улсын байцаагч, А.Чинзоригийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0009288 дугаартай шийтгэлийн хуудаст хуулийн зүйл, анги, зөрчлийн утгыг зөвтгөн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив.... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын улсын байцаагч А.Чинзориг нь Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс гаргасан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын улсын байцаагч А.Чинзоригийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0009288 дугаартай шийтгэлийн хуудаст хуулийн зүйл, анги, зөрчлийн утгыг зөвтгөн өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зуржээ.

Прокурорын дүгнэлтийг хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын улсын байцаагч А.Чинзориг хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын улсын байцаагч А.Чинзоригийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0009288 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын улсын байцаагч А.Чинзориг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын улсын байцаагч А.Чинзоригт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын улсын байцаагч А.Чинзоригийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0009288 дугаартай шийтгэлийн хуудаст хуулийн зүйл, анги, зөрчлийн утгыг зөвтгөн өөрчлөлт оруулах тухай дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор дүгнэлт бичихдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарлав.

 

ШҮҮГЧ Л.БАТБААТАР