Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 812

 

 

 

 

 

 

 

 

 

“Ж-” УТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00480 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ж-” УТҮГ-ын хариуцагч “Б-” ХХК болон П.Э- нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, алданги, гарсан зардалд нийт 352 103 856 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах иргэний хэргийг, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь зээлдэгч Б- ХХК болон П.Э- нартай 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2016/3-103 тоот зээлийн гэрээ, 2016/Б-103 тоот барьцааны гэрээ, мөн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, 350 000 000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 3%-ийн хүүтэй Евро стандартын мах боловсруулах үйлдвэр төслийг хэрэгжүүлэхэд нь зориулж зээлсэн. Зээлийн барьцаанд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015696 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 46 м.кв талбайтай, хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2203002164 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002186 дугаарт Д.Мөнхбатын өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 64-41 тоотод байрлах 43 м.кв талбайтай, орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037913 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байрны 6-6Е тоотод байрлах 57,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021743 дугаарт Нандин-Эрхэм ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн мянга гудамж, Л.Энэбишийн өргөн чөлөө, 8 дугаар байрны 607 тоотод байрлах 41,7 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016883 дугаарт Д.Батдоржийн өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и дугаар байрны зоорийн давхар, 10 тоотод байрлах 7,5 м.кв талбайтай авто зогсоол зэргийг барьцаалсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 480 хоногоор хэтрүүлэн зөрчсөн тул зээлийн гэрээний дагуу зохих арга хэмжээг авч, зээлээ хугацаандаа төл, төлөхгүй тохиолдолд гэрээ болон хуульд заасан арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн. 2019 оны 05 дугаар сард зээл буцаан төлөх талаар мэдэгдэл хүргүүлсэн, зээл эргэн төлөх талаар захирал Т.Батжаргалтай хэд хэдэн удаа утсаар ярьсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тул гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 349 709 819 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 636 375 төгрөг, алданги 717 662 төгрөг, нотариатын зардал 40 000 төгрөгийн хамт нийт 352 103 856 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Иймд хариуцагч нараас 352 103 856 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийг 2017 оны 2 дугаар сард авсан. Гэхдээ хариуцагч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч нь гэрээг цуцлах тухай зээлдэгч нарт мэдэгдээгүй, ямар хугацаанаас үүрэг зөрчсөн гэж үзэж байгаа талаар тайлбар гаргаагүй тул нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 10.2-т заасан хугацаанаас өмнө гэрээг цуцлах аль үндэслэлээр шаардаж байгаагаа тодорхойлоогүй бөгөөд хуульд заасан гэрээ цуцлах үндэслэл бүрдээгүй гэж үзнэ. Түүнчлэн талууд гэрээгээр анзын талаар тохиролцоогүй тул алданги шаардах эрхгүй, нотариатын зардлыг хариуцагч хариуцах ёсгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан “Б-” ХХК, П.Э- нараас 348 869 669.44 төгрөгийг гаргуулж “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” УТҮГ-т олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэлгүй тул “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” УТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 234 186.56 төгрөгт холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг дараах барьцаа хөрөнгөнүүдээр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Үүнд, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015696 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 46 м.кв талбайтай, хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2203002164 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002186 дугаарт Д.Мөнхбатын өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 64-41 тоотод байрлах 43 м.кв талбайтай, орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037913 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байрны 6-6Е тоотод байрлах 57,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021743 дугаарт Нандин-Эрхэм ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн мянга гудамж, Л.Энэбишийн өргөн чөлөө, 8 дугаар байрны 607 тоотод байрлах 41,7 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016883 дугаарт Д.Батдоржийн өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и дугаар байрны зоорийн давхар, 10 тоотод байрлах 7,5 м.кв талбайтай авто зогсоол, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч нараас 1,902,298.5 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс үндсэн зээлийн төлбөрт 349 709 819 төгрөг, хүү 1 636 375 төгрөг, алданги 717 662 төгрөг, нотариатын зардал 40 000 төгрөг, нийт 352 103 856 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан боловч нэхэмжилсэн үнийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүд ногдох 717 662 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч "Б-" ХХК нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, эргэн төлөлтайн хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн хугацааг 480 хоног /2019 оны10-р сарын 15-ны байдлаар/хэтрүүлсэн. Шүүгчийн захирамжийн Үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгч нь зээл, хүүг буцаан төлөх үүрэг зөрчсөн үндэслэлээр 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1/511 тоот ззэл буцаан дуудах мэдэгдлийг хариуцагч "Б-" ХХК-д хүргүүлж, зээл, хүү, кэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 361 330 402 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсэн байх тул шүүх энэ мэдэгдлзэр үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ" гэжээ. Зээл буцаан дуудах мэдэгдэлд: "Дээрх хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасны дагуу зээлийн төлбөрийг шүүхийн журмаар буцаан төлүүлэх болсныг танд үүгээр мэдэгдэж байна." гэсэн нь гэрээг цуцлах талаар дурьдаагүй бөгөөд зээлийн гэрээний 12.1-д зааснаар "Энэхүү гэрээг хэрэгжүүлэх явцад гарах аливаа маргааныг Сан болон зээлдэгч юуны түрүүнд хэлэлцээр хийх замаар эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв нэгдсэн шийдвэрт эс хүрвэл Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ" гэж зохицуулсан байдаг. Иймээс нэхэмжлэгч байгууллага зээл буцаан дуудах мэдэгдэл хүргүүлснээр зээлийн гэрээг цуцалсан гэх үндэслэлгүй. Нэхэмжилсэн дүнд 13 330 402 төгрөгийг хассан нь хэрэгт авагдсан нотлох баримт буюу зээлийн дэлгэрэнгүй тооцоонд тусгагдсан байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэн шийдвэрлээгүй. Мөн шүүхийн тогтоох хэсгийн 1.1-д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох Нандин-Эрхэм ХХК-ийн өмчлөлийн /Ү-2202021743/ үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн мянга /15121/ гудамж, Л.Энэбишийн өргөн чөлөө 8 дугаар байр 607 тоот хаягт байршнлтай 41,7 м.кв талбайтай,Оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө Дамбын Батдоржын өмчлөлийн /Ү-2203016883/ эд хөрөнгиин улсын бүртгэлийн СБД-н 8 дугаар хороо Оюутны гудамж 14/2и байр гаражийн зориулалттай 7,5 м.кв талбайтай №10 үл хөдлөх хөрөнгө, Түдэвдагвын Батжаргалын өмчлөлийн /Ү-2205037913/ үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай БГД-ийн 2-р хороо,2-р хороолол /16051/ Энхтайваны өргөн чөлөө гудамж46-р байр,6-6 Е тоот хаягт байршилтай 57,2 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Түдэвдагвын Батжаргалын өмчлөлийн /Ү-2203015696/ эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай СБД-ийн 12-р хороо Хангайн 21 дүгээр гудамжын 806 тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 46 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Т.Батжаргалын өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн /Г-2203002164/ дугаартай СБД-ийн 12-р хороо Хангайн 21 дүгээр гудамжын 806 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний газрын зориулалттай 321 м.кв талбайтай газар, Лхагва-Очирын Чулуунбаатарын өмчлөлийн ХУД-ийн 11-р хороо.Зайсан Дүнжингаравын гудамж 45 байр, зоорийн давхарын 22 тоот хаягт байршилтай, эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206048661/ дугаартай 18 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн хэсгийн тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгийн эзэд болох Л.Чулуунбаатар, Д.Батдорж, Нандин Эрхэм ХХК нар нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, Т.Батжаргал нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр "Б-" ХХК-д олгосон итгэмжлэлдээ "зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч байгаа тул зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, үүрэг дуусгавах болгох, барьцаанаас чөлөөлүүлэх, улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх, лавлагаа хүлээн авах" бүрэн эрхийг олгож итгэмжлэл хийж өгсөн байна. Уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан ерөнхий нөхцөл бүхий барьцааны гэрээ юм Мөн Иргэний хуулийн 153.1 "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй" заалтыг зөрчиж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д  ."Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно" Ж- нь улсын төсвөөс санхүүжилт авч, эх үүсвэр бүрдүүлэн хөнгөлөлттэй зээл олгодог. Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр нь эргүүлэн төлөх нөхцөлтэй Засгийн газрын бонд болон дотоод эх үүсвэрээс бүрдэж дараа оны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тухайн жилийн эргэн төлөлтөөс бүрдүүлэхээр төлөвлөж улсын төсөвт тусгасан байдаг. Уг зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хувь хүн хоорондын харилцаа биш улсын төсвийн зарцуулалт, эргэн төвлөрүүлэлттэй холбоотой асуудал гэдгийг шүүх харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан. Хариуцагч-компанийн хариуцлагагүй үйлдэл, эс үйлдэлээс шалтгаалж улсын төсөвт их хэмжээний хохирол учирч байгаа бөгөөд татвар төлөгч, төрийн алба хаагч бидний хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн үйлдэл болж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч “Б-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр иь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан "Шийдвэр хууль ёсны бөгөод үндэслэл бүхий байх" хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн "Хариуцагч нараас нийт 348 869 669 төгрөг гаргуулж" шийдвэрлэснийг эс зөвшоөрч дараахь гомдлыг гаргаж байна. "Б-" ХХК, П.Э- нар нь "Ж-" УТҮГ-тай 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2016/3-103 дугаар Зээлийн гэрээг байгуулж, 350 000 000 төгрогийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Дээрх зээлийн гэрээний 3.1-т "зээлийн хугацааг Сангаас зээлийн гүйлгээ хийсэн өдроос эхлэн тоолно ... үндсэп зээл, хүүг төлөх хуваарь хугацааг энэхүү гэрээний хавсралт №1-т тодорхойлов ..." гэж заасап боловч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Эдгээр хугацааг тодорхойлох ач холбогдол бүхий баримт байхгүй тул үүргийн зөрчлийг тодорхойлох боломжгүй буюу зээлдэгчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дах хэсэгт заасантай нийцэхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.2.1 буюу 8.1.1 -т "Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт 1-т заасан "Зээл буцаан толөх хуваарь"-ийт 3-аас дээш удаа зөрчсөн" гэж тайлбарладаг боловч нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээл буцаан төлөх хуваарийг талууд харилцан тохиролцож баталгаажуулсан эсэх нөхцөл Өөрөөр хэлбэл, зээлдэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үургээ зөрчсөн гэж үзвэл талууд зээлийг эргэн төлөх хуваарьт хугацааг харилцан тохиролцсон байх буюу уг хуваарийг зээлдэгч мэдэж байсан байх шаардлагатай. Зээлийн гэрээний 2.1.12-г "Зээл буцаан төлөх хуваарь гэж зээлийн гэрээнд заасан хугацааны дотор зээлийн төлбөрийг хэсэгчлэн төлөх хугацаа болон хэмжээг тодорхойлсон талуудын тохиролцоог", 3.4-т "Зээлдэгч зээл, хүүг энэ гэрээний 3.1-т заасан хугацааны дотор хэсэгчлэн төлөх хуваарийг Сантай тохиролцсон бөгөөд хуваарийн дагуу төлөгдөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүй гэж тооцно", 4.1-т "Зээлдэгч авсан зээлээ энэ гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлж дуусгавар болно" гэж тус тус заасан. Гэтэл талууд зээлийг буцаан төлөх хуваарийг баталсан баримт байхгүй тул үүргийн зөрчлийг тодорхойлох боломжгүй, зээлдэгч нарыг ямар хугацаанд зээл, зээлийн хүүг төлөх ёстой байсан талаар харилцан тохиролцоогүй байдал нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бий болоогүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт: "Хэрэгт авагдсаи "Б- " ХХК-ийн зээлийн эргэн төлоптийн хуваарь гэх хуулбар барнмт /хх-ийн 10 хуу/-ыг эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байдлаар гаргуулан авах боломжгүй болсон ...уг баримт дахь 2017, 2018 оны буцаан төлөх зээл, хүүгийн хэмжээ нь нэхэмжлэгчээс өөрийи мэдээллийн сангаас хэвлэсэн гэх эргэн төлөлтийн хуваарьт заасан мөн хугацааны эргэн төлөх зээл, хүүгийн хэмжээтэй ижил, ямар ч зөрүүгүйгээр тохирч байгаа тул шүүх агуулга ижил 2 баримтад заасан хугацаа, хэмжээгээр хариуцагч нарыг зээл, хүүгийн төлбөр төлөх үүрэгтэй байсан гэж үзлээ " гэж дүгнэжээ. Уг баримт нь "Б-" ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэх нэртэй боловч 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 2016/3-103 дугаар Зээлийн гэрээний хавсралт биш, талуудын хооронд тооцоо нийлсэн баримт байдаг. Зээлийн гэрээ байгуулах тухайн үед зээлийг хэсэгчлэн төлөх талаар талуудын тохиролцоо байхгүй атал нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2020.02.17-ны өдрийн огноотой баримтыг үнэлэн зээлдэгч нарыг тус баримтад заасан хугацаа, хэмжээгээр төлбөр төлөх үүрэгтэй гэж үзсэн нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00480 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” УТҮГ нь хариуцагч “Б-” ХХК болон П.Э- нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, алданги, гарсан зардалд нийт 352 103 856 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

            Зохигчдын хооронд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГ нь зээл 350 000 000 төгрөгийг шилжүүлэх, зээлдэгч “Б-” ХХК, П.Э- нар зээлийн гүйлгээг хийсэн өдрөөс эхлэн 60 сарын хугацаанд зээл, түүний хүүг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу буцаан төлөх, зээл, хүүг буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015696 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 46 м.кв талбайтай, хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2203002164 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206048661 дугаарт Л.Чулуунбаатарын өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 45 дугаар байрны зоорийн давхар, 22 тоотод байрлах 18 м.кв талбайтай авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-1307002389 дугаарт Л.Чулуунбаатарын өмчлөлд бүртгэлтэй, Сэлэнгэ аймаг, Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудал 1-12 тоотод байрлах 40 м.кв талбайтай, орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-1307002390 дугаарт Л.Чулуунбаатарын өмчлөлд бүртгэлтэй, Сэлэнгэ аймаг, Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудал Хөгжлийн 1-5 тоотод байрлах 31 м.кв талбайтай, орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002186 дугаарт Д.Мөнхбатын өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 64-41 тоотод байрлах 43 м.кв талбайтай, орон сууц зэргийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 11-22 дугаар тал/

            Улмаар талууд барьцааны гэрээнд 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206048661, Ү-1307002389, Ү-1307002390 дугаарт Л.Чулуунбаатарын өмчлөлд бүртгэлтэй хөрөнгөнүүдийг барьцаанаас чөлөөлж, нэмж эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037913 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байрны 6-6Е тоотод байрлах 57,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021743 дугаарт Нандин-Эрхэм ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн мянга гудамж, Л.Энэбишийн өргөн чөлөө, 8 дугаар байрны 607 тоотод байрлах 41,7 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016883 дугаарт Д.Батдоржийн өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и дугаар байрны зоорийн давхар, 10 тоотод байрлах 7,5 м.кв талбайтай авто зогсоол зэргийг барьцаалсан байна./хэргийн 23-25 дугаар тал/

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээл болон барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 11-25 дугаар тал/ Зохигчид дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 350 000 000 төгрөгийг хариуцагч “Б-” ХХК-д шилжүүлсэн болох нь мөн өдрийн төлбөрийн 13 тоот хүсэлт болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна. Иймээс гэрээний 3.1-д зааснаар зээл олгосон өдрөөс эхлэн 60 сар байхаар тохиролцсон байх тул хариуцагч нар нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх үүрэгтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Хариуцагч “Б-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

            Учир нь зээлийн гэрээний 8.1.1-д “зээл буцаан төлөх хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн бол гэрээний үүрэг зөрчсөнд тооцно” гэж, 10.2.1-д “энэхүү гэрээний 8.1.1-8.1.9-т заасан зөрчлийн аль нэг нь гарсан бол гэрээг хугацаанаас өмнө цуцална” гэж тус тус заасны дагуу буюу Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дах хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй.

            Нэхэмжлэгч зээл, хүүг буцаан төлөх үүрэг зөрчсөн үндэслэлээр 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1/511 тоот зээл буцаан дуудах мэдэгдлээр хариуцагч “Б-” ХХК-д хүргүүлж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 361 330 402 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсэн байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан журмын дагуу гэрээ цуцлагдсан гэж үзнэ.

Хэдийгээр зээлийн гэрээний хавсралт-1 гэх баримт хэрэгт авагдаагүй байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Б-” ХХК-ийн эргэн төлөлтийн хуваарийн баримтын үнэн зөв эсэх дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргахгүй гэсэн байх тул шүүх уг баримт дахь 2017, 2018 оны буцаан төлөх зээл, хүүгийн хэмжээ нь нэхэмжлэгчээс өөрийн мэдээллийн сангаас хэвлэсэн гэх эргэн төлөлтийн хуваарьт заасан мөн хугацааны эргэн төлөх зээл, хүүгийн хэмжээтэй ижил, ямар ч зөрүүгүйгээр тохирч байгаа тул шүүх агуулга ижил 2 баримтаар зээлийн тооцоолол хийн, нэхэмжлэгчийн мэдэгдэл өгсөн өдрөөр гэрээ цуцлагдсан гэж үзэж, үүнээс хойш төлсөн буюу 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 11 330 402 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 13 330 402 төгрөгийг хасч тооцсоныг буруутгах үндэслэлгүй./хэргийн 10, 135, 137 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 13 330 402 төгрөг төлөгдсөн учраас өмнөх төлбөрөөс хасагдсан гэж үзэхгүй.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгаас 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаарх хуримтлагдсан хүү болох 11 856 638.84 төгрөгөөс 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн буюу 16 хоногийн хүүг 12 160 071.44 төгрөг гэж тооцож, үндсэн төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 350 000 000 төгрөг, нийт 362 160 071.44 төгрөгөөс гэрээ цуцлагдсанаас хойш хариуцагчийн төлсөн 13 330 402 төгрөгийг хасч, үлдэх 348 829 669.44 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгч Ж- УТҮГ-т олгож шийдвэрлэсэн нь зөв. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Гэрээ цуцлагдсан хугацаанаас хойш нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон хариуцагчаас шаардах эрхгүй.

 

            Шүүх хариуцагч П.Э-д нэхэмжлэлийн хувийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр болох талаар өөрийнх нь тодорхойлсон сүүлчийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн, түүний утас холбогдохгүй байсан учир нөхөр гэх “Б-” ХХК-ийн захирал Т.Батжаргалын 99090622 дугаарын утсаар дамжуулан мэдэгдсэн байх тул хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй.

            Нэхэмжлэгчээс гарсан нотариатаар нотлох баримтыг хуулбарлуулсны төлбөрт 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 40 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

            Иймд дээрх үндэслэлээр хариуцагч “Б-” ХХК, П.Э- нараас нийт 348 869 669.44 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” УТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 234 186.56 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

            Харин анхан шатны шүүхээс барьцаа хөрөнгүүдийн өмчлөгч Т.Батжаргал, Д.Мөнхбат, Т.Батдорж, “Нандин-Эрхэм” ХХК нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, “Б-” ХХК-ийн захирал Т.Батжаргал нь иргэний хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцоогүй гэх үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасанд нийцэхгүй байна. Учир нь хариуцагч нар барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Барьцаа нь үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу үндсэн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй тохиролдолд тухайн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах тул барьцааны зүйлийн өмчлөгч, эзэмшигч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

            Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1. “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж тус тус заасан.

            Иймд барьцааны гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015696 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 46 м.кв талбайтай, хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2203002164 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002186 дугаарт Д.Мөнхбатын өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 64-41 тоотод байрлах 43 м.кв талбайтай, орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037913 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байрны 6-6Е тоотод байрлах 57,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021743 дугаарт Нандин-Эрхэм ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн мянга гудамж, Л.Энэбишийн өргөн чөлөө, 8 дугаар байрны 607 тоотод байрлах 41,7 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016883 дугаарт Д.Батдоржийн өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и дугаар байрны зоорийн давхар, 10 тоотод байрлах 7,5 м.кв талбайтай авто зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6. дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох дээрх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00480 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыгИргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан “Б-” ХХК, П.Э- нараас 348 869 669.44 төгрөгийг гаргуулж “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” УТҮГ-т олгож, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015696 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 46 м.кв талбайтай, хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2203002164 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002186 дугаарт Д.Мөнхбатын өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 64-41 тоотод байрлах 43 м.кв талбайтай, орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037913 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байрны 6-6Е тоотод байрлах 57,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021743 дугаарт Нандин-Эрхэм ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн мянга гудамж, Л.Энэбишийн өргөн чөлөө, 8 дугаар байрны 607 тоотод байрлах 41,7 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016883 дугаарт Д.Батдоржийн өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и дугаар байрны зоорийн давхар, 10 тоотод байрлах 7,5 м.кв талбайтай авто зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэлгүй тул “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” УТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 234 186.56 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 918 469.28 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЦОГТСАЙХАН   

 

                                                     ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

                       

                                                                                                        С.ЭНХТӨР