Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Б.Гансүх, С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,               

            Иргэдийн төлөөлөгч: З.Оюунтунгалаг,

            Хохирогч: Ц.Алтангэрэл,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн

            Шүүгдэгч: Д.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Батмөнхөд холбогдох эрүүгийн 201720000054 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

            Шїїгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн,  1979 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өндөрхангай сумын Цагааннуур багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Харганыхан овгийн Даваагийн Батмөнх   /РД:ОК79100819/

 

 

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Батмөнх нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр хохирогч Ч.Алтангэрэлийн хэвлий тус газарт хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдаанаар дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16 тал/,

2. Шүүгдэгч Д.Батмөнхөөс эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 17-21 тал/,  

3. Увс аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-24 тал/,

            4. Хохирогч Ч.Алтангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “   Би  2017 оны 01 сарын 28- ны орой 19 цаг орчимд танил Зүүнхангай сумын иргэн  Пүрэвдоржийн хамт тоглолт үзсэн юм. Тухайн үед сумын соёлын төвд Зүүнхангай сумаас хүмүүс ирж үнэгүй тоглолт,бүжиг зохион байгуулж байсан.. тоглолтын дараа бүжиг болсон бүжгийн дундуур Пүрэвдоржийн хамт гадагш гарч манай сумын Батнаа гэх залуугийн хамт 0,5 литрийн Ерөөл гэх нэртэй архийг 1 шилийг хувааж уугаад буцаж соёлын төвд орж бүжиглэж байгаад бүжиг тарахаар нь буюу шөнийн 00:00 цаг орчимд Пүрэвдоржийн хамт Эрдэнээгийн гэрт очсон юм. Эрдэнээ гэртээ эхнэр хүүхдийн хамт байсан бөгөөд тэднийд цай чануулж уугаад Эрдэнэбатын задалсан 0,5л-ийн савалгаатай Түмний хишиг нэртэй архийг ууж эхэлж байтал гаднаас Баянмөнх нэлээд халамцуу ганцаараа орж ирсэн юм. Бид 4 нийлээд 0,5 л архиа ууж дуусгаад Эрдэнэбат дахин задалчихсан хагас шил архи гаргаж ирснийг уусан. Энэ үед Батмөнх согтсон бололтой Пүрэвжавыг танихгүй тул чи хэн бэ? Дошин дээрээ байна гэж хэлээд байсан. Би гэрийн нөгөө талд очиж сууж байтал Эрдэнэбат архиа ууж дууссан юм чинь Батмөнхийг гэрт нь хүргэж өгье гэж хэлсэн тул Пүрэвдорж, Эрдэнэбат бид 3 хамтдаа Батмөнхийг хүргэхээр явган явсан юм. Тэднийд очих замд Батмөнх хальтирч унаад байсан бөгөөд босохдоо та нар намайг албаар хавирч унагаад байна гээд гомдол нэхээд уурлаад байсан. Тэдний хашаанд 02 цагийн орчимд очиход гэрийн хаалга дотроосоо цоожтой байсан бөгөөд Батмөнх хаалгаа чанга нүдэн өшиглөөд  байсан. Эхнэр нь хаалгаа тайлахгүй байсан Пүрэвдорж хаалган дээр очиж Батмөнхийг хаалгаа өшиглөхөө боль гэж хэлээд гэрийн хаалгыг цохитол Батмөнх гэрийн хаалганы дээр байсан 1м орчим урттай дөрвөлжин тодыг авч Пүрэвдоржийг нэг удаа мөр орчимд цохисон. Пүрэвдорж бултаад хальт цохиулаад зугатсан. Батмөнх над руу хүрч ирээд та нар намайг нийлж зодохнуу гэж хэлээд миний баруун мөрлүү нэг удаа цохисон. Би түүнд яаж байгаа цус вэ? гэж хэлээд модтой гарыг нь барьж дээлний захнаас нь татахад тэр газарт унасан. Би түүнийг дарж модыг нь салгаж шидээд байтал гэрийн хаалга онгойж эхнэр нь больцгоо цагдаа дуудлаа гэж гэж хашгирсан.  Бид нар Батмөнхөөс салахын түүс болж гэрлүү нь түлхэж оруулсан тэгээд гэрийн гадна зогсож байтал Пүрэвдорж цаадах чинь хутга авчихсан байна гэж хэлсэн би хаалгаар хартал Батмөнх гэрийхнээ зүүн талд хутга барьчихсан харагдсан. Пүрэвдорж гэрийн хаалгыг гадна талаас нь дараад зугтаарай гэж хэлсэн тул би Эрдэнбатын хамт хашаанаас гарч гүйсэн. Тэгтэл араас Пүрэвдорж гүйж ирээд биднийг зөрөөд гүйгээд явчихсан. Би эргээд харахад Батмөнх гудажинд гараад ирчихсэн байсан. Би арай хутгалчихгүй байлгүй гээд буцаж очих гэтэл урдаас Батмөнх хүрээд ирсэн бөгөөд зүүн гарт нь том заазуур барьсан байсан тул заазууртай гарыг нь барьж аваад ноцолдоод түүнийг мушгиж газарт унагаад би эрчиндээ мөн зэрэгцэж унаад өндийгөөд босох хооронд Батмөнх өндийн өвдөглөж суусан чигтээ миний гэдэс рүү цохих шиг болсон тэгтэл гэдэс өвдөөд халуу дүүгээд явчихсан хартал Батмөнх баруун гартаа хутгатай байсан бөгөөд хутгаа сугалаад авсан. Би тухайн үед Батмөнхийн зүүн гар дахь заазуурыг хараад баруун гар дахь хутгыг анзаараагүй юм.  Би түүнд чи намайг хутгалчихлаа шүү дээ яаж байгаа юм бэ ? гэхэд Батмөнх надад яадгийн чамайг шаачихлаа гэж хэлсэн. Тэгтэл Пүрэвдорж Эрдэнэбат хоёр гүйгээд ирсэн. Тэд гэрэл тусгаад миний гэдсийг үзэхэд хүйсний доод талд зүүн хэсэгт зүсэгдсэн цус гарч байсан. ...хутгалуулсаны улмаас эм тарианы зардал болон Улаангомд ирж буцах зардал эмнэлгийн хоол унданд одоогоор 700000 төгрөгний хохирол учраад байна” гэх мэдүүлэг / хх-ийн 33-36 тал /,

            5. Гэрч Э.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн: “…Шөнө 00 цаг өнгөрч байхад Алтангэрэл, Пүрэвдорж нар бүжиг тараад ирлээ гэж орж ирсэн тул тэдэнд цай чанаж өгөөд би 0,5 литрийн нэг шил түмний түшиг нэртэй архи гаргаж ууж байтал гаднаас Д.Батмөнх нилээн халамцуу орж ирсэн. Д.Батмөнх Пүрэвдоржийг танихгүй тул хаанаас юу хийж яваа юм би дошон дээрээ байгаа шүү гээд байсан. Тэгээд маргах шинжтэй болж байгаад гэрээс гараад эвлэрээд ороод ирсэн. Д.Батмөнх согтуу байсан тул замдаа унтаад хөлдөж үхнэ гэж сэргийлээд түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр Алтангэрэл Пүрэвдорж нарын хамт явсан. Д.Батмөнх замдаа хальтирч унаад байсан тул Алтангэрэл Пүрэвдорж нар түшиж явсан. Тэгэхэд Д.Батмөнх та нар намайг дэгээдээд унагаад байна гээд үг хаяад байсан. Тэгээд гэрт нь очиход гэрийнх нь хаалга цоожтой байсан тул Д.Батмөнх хаалгаа чанга нүдээд өшиглөөд байсан тэгээд одоо боль гэхэд Д.Батмөнх уурлаад та нар намайг нийлж зодох гэж байгаа юм уу гэж хэлээд гэрийн хаалганы дээд талд байсан 1м орчим модыг шүүрч аваад Пүрэвдоржийг хальт цохиод эргэхээр нь би зугатаад хашааны буланд очоод эргэж харахад Алтангэрэл Батмөнхийг газарт унагачихсан мод нь байхгүй байсан. Тэгтэл Д.Батмөнхийн эхнэр хаалга онгойлгосон тул Д.Батмөнхийг гэрт нь түлхэж оруулаад Пүрэвдорж гэрийн хаалгыг дараад хутга барьчихсан байна зугатаарай гэж хэлэхэд би хашаанаас гарч Алтангэрэлийн хамт зүүн тийш төв гудамж руу гүйж байтал Пүрэвдорж биднийг гүйцэж түрүүлээд өнгөрсөн... тэгтэл Алтангэрэл намайг хутгалчихлаа гэж орилохоор нь бид нар буцаад очиход Алтангэрэл гудамжны голд гэдсээ дарчихсан та хутгалчихлаа шүү дээ яаж байгаа юм бэ гэж Д.Батмөнхөд хэлээд хашааны дэргэд очиж суусан. Д.Батмөнх баруун гартаа хутга, зүүн гартаа заазуур барьчихсан зогсож байсан. Гэрэл тусгаж харахад хутганы үзүүр цус болчихсон байсан. Алтангэрэлийн дээлийг сөхөж өмдийг нь доош болгож гэрэл тусгаж харахад хүйсний доод талд хөндлөн зүсэгдсэн шарх байсан бөгөөд цус гоожиж байсан. Би Батмөнх дээр очиж яахаараа хүн хутгалдаг юм бэ гэхэд харин би хүн хутгалчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг / хх-ийн 37-39 тал /,

            6. Гэрч Н.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд бид нар Эрдэнээгийн гэрт 1 шил 0,5 литерийн хагас шил архи гаргуулж уусан юм. тэр хооронд тэр ах согтоод надад хандаж чи хаанаас ирсэн хэн гэгч вэ ах нь дошон дээрээ байна. Чи Өндөрхангайд юу хийж яваа юм бэ гэсэн тэгэхэд Эрдэнээгийн эхнэр нь та нар больцгоо гэж хэлсэн тул Д.Батмөнх намайг гарч уулзая гэж дагуулж гараад чи ямар ажлаар Өндөрхангайд ирсэн юм яах гэж яваа юм гэж асуусан. Би Алтангэрэл гэдэг найзтайгаа яваа гэж хэлээд түүнтэй танилцахад Д.Баянмөнх гэж танилцуулсан. Д.Батмөнхийг хүргэж өгөхөөр 4-үүлээ гарч яваад холгүй байдаг Д.Батмөнхийн хашаанд орж та одоо амарчих бид явлаа гэхэд Эрдэнээ наадахыг чинь оруулахгүй бол согтчихсон юм чинь араас хүрээд ирнэ гэсэн ба тэр хооронд Д.Батмөнх гэрийн хаалгыг чанга нүдээд өшиглөөд байсан тул би түүнийг одоо боль хаалга тайлаад өгөх байлгүй хаалгаа өшиглөөд эвдээд яахав гэхэд уурлаж хаалган дээр байсан 1 метр орчим урттай прүсс модоор намайг цохиход би бултахад хальт намайг цохисон. Тэгтэл Алтангэрэл түүний модыг аваад шидэж харагдсан. Тэгээд байж байтал хаалга онгойсон тул Д.Батмөнх гэрт ороход араас нь ортол Д.Батмөнх шүүгээрүү очсон ба эхнэр нь хүүе наадах чинь хутга авлаа гэж уулга алдсан би гэрээс зугатаж гараад хаалгыг гаднаас нь дарж нөгөө 2-т хутгатай байна зугат гэж хэлэхэд тэр хоёр хашанаас гарч явсан. Тэгж байтал гэрийн дотроос хаалгыг 2-3 удаа чанга түлхэсэн тэгээд намжих шиг болохоор нь хашааны хаалга онгойлгоод гарах гэтэл Д.Батмөнх гүйж ирээд хий хутгалаад үлдсэн. ...тэгтэл Алтангэрэл гэнэт намайг хутгалчихлаа гэж хашгирсан тул буцаад очиход гудамжны голд Алтангэрэл гэдсээ дараад тонгойсон байсан. Хажууд нь Д.Батмөнх баруун гартаа том балиус хутга, зүүн гартаа заазуур барьчихсан зогсож байсан бөгөөд хутганы үзүүр хэсэг цус болчихсон байсан. Алтангэрэлээс хаана чинь хутгалсан бэ гэж асуухад гэдэс рүү хутгалчиххлаа гэж хэлсэн. Асаагуурын гэрэл тусгаж дээлийг нь сөхөж өмдийг нь доош болгож харахад 5 см орчим өргөнтэй хуйсний доод талд хөндлөн зүсэгдсэн цус гарч байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 40-42 тал /,

            7. Гэрч Д.Үнэнбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Д.Батмөнх нь миний нөхөр бид хоёр гэр бүл болоод 4 жил болж байна...Д.Батмөнх нь тухайн үед архи уучихсан согтуу байсан... Д.Батмөнх хүрэн иштэй балиус мэт том хутгыг авч гарсан... түүнийг хутга аваад гарахад нь хүн хутгалчихна гэж санаагүй. Бид 2 гэр бүл болоод 4 жил болж байгаа. Хоёр ой хүрч буй зүрхний цоорхоотой эмчийн хяналтанд байдаг нэг хүүхэдтэй. Ар гэрийн хувьд манайх хөдөө амьдардаг байж байгаад сумын төвд орж ирээд хамаатны айлын хашаанд нэг гэрээр байдаг. Цөөн тооны мал хөдөө хамаатны айлд байдаг юм. Д.Батмөнх нь хувьдаа нэг мотоцикльтой, эрхэлсэн тодорхой ажилгүй. Хүний мал маллаж байгаад больсон. Одоо сумын төвд ажилгүй байдаг. Хүүхдээ бодож сумын төвд нүүж ирсэн. Зан араншингын хувьд өрөвч зөөлөн сэтгэлтэй ар гэртээ халамжтай хаяа архи уучихдаг боловч архи хайж яваад байдаггүй. Хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Эвсэг зан араншинтай хүн байгаа юм. Айлгах гэж хутга авсан гэж хэлсэн. Яагаад хутгалсанаа мэдэхгүй байна гэж хэлээд байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 43-44 тал /,

            8. Гэрч Г.Галбадрахын мөрдөн байцаалтад өгсөн: “Тэр өдөр 19 цаг орчимд Г.Батцэцэг утасдаад ирж хоол идээрэй бууз хийж байна гэсэн тул би охин Г.Баярмаа, Г.Баярцэцэг нарын хамт тэднийд очиход Г.Батцэцэгийнд нөхөр Ш.Бат-Орших болон сумын 4 залуу пиво уугаад сууж байсан. Тэд өдөр нь тэмцээнд оролцсон гэж ярьсан. Тэр залуучууд нэг том пиво ууж байснаа дуусгаад явсан. Би охидын хамт хоол идчихээд 20:30 минутын орчимд 2 охины хамт гэртээ хариад байж байтал 22:30 минутын орчимд Ш.Бат-Орших Г.Баярмаа руу утасдаад Г.Батцэцэг хүнд хутгалуулчихсан байдалтай гаднаас орж ирлээ гэж хэлсэн. Бид тэдний гэрт очиход Г.Батцэцэгийн баруун далны доохон талд нуруунд хутгалсан цус гарч байсан ба шархан дээр нь даавуу тавьсан байсан. Г.Баярмаа эмнэлэгт дуудлага өгсөн. Г.Батцэцэг нь анх хутгалуулсан талаар сонсоод очиход хүнд хутгалуулсан гэж хэлж байсан ба хэн хутгалсаныг мэдэхгүй гэж ярьж байсан. Харин сүүлд цагдаагаас нөхөртээ буюу Ш.Бат-Оршиход хутгалуулсан гэдгийг дуулсан юм. Ш.Бат-Орших нь урьд өмнө миний охиныг цохиж зодож байгаагүй. Ш.Бат-Оршиход Өндөрхангай суманд таньж мэдэх хүн байхгүй, гэрээс гардаггүй даруу төлөв зантай, хүнтэй тэр бүр яриад байдаггүй, дуу цөөтэй. Тэр өдөр цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүдийн тэмцээн болсон түүнд очоод сумын залуучуудтай танилцаж пиво уусан бололтой согтуу байсан. Намайг байх үед агсам согтуу тавиагүй.” гэх мэдүүлэг / хх-ийн 34-35 тал /,

            9. Гэрч О.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн орчимд би мотоцикльтой гэр лүү явж байтал төв гудамжинд Алтангэрэл хажуудаа Зүүнхангай сумын гэх нэг залуугийн хамт тэр залууг түшээд явж байсан бөгөөд би зогсоход хүнд хутгалуулаад явж чадахгүй байна эмнэлэг хүргээд өг гэж хэлсэн тул би Аптангэрэлийг мотоцикльдоо сундалдаж эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед Алтангэрэл надад Даваагийн Баянмөнх намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Түүнийг гар нь цус болчихсон байсан бөгөөд дээлтэй байсан тул шархыг нь хараагүй. Ил харагдах гэмтэл бэртлийг нь ажиглаагүй харанхуй байсан юм. Би эмнэлэгт сувилагчид нь хүлээлгэж өгөөд явсан юм. Эмнэлэгт хүргэж өгсөний дараа Зүүнхангайн залуу араас ирчихсэн байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 45 тал /,

            10. Гэрч М.Цэрэндуламын мөрдөн байцаалтад өгсөн: “Тэр орой 19:00 цагийн орчимд хоол хийж байтал Д.Батмөнх гаднаас 1 шид 0,5 литрийн Ерөөл нэртэй архи авч орж ирээд Эрдэнэбаттай уг архинаас 2 хундага уугаад архиа орхиод хоол идээд явсан. Тэд тоглолт үзнэ гэж ярьж байсан юм. Орой нь 23:00 цаг орчимд нөхөр Эрдэнэбат гэрт ганцаараа эрүүл ирээд мориндоо тэжээл өгчихөөд гэрт байж байтал гаднаас Алтангэрэл, Пүрэвдорж нар халамцуу орж ирсэн юм. Тэгээд цай чанаж байтал  Д.Батмөнх согтуу орж ирсэн бөгөөд тэр 4 манайд 0,5 литрийн 1 шил архи, мөн Д.Батмөнхийн  19:00 цагт авч ирсэн архины үлдэгдлийг хувааж уусан. Д.Батмөнх согтчихооод агсамнах янзтай согтох шинжтэй байсан тул тэд түүнийг агсам тавьдгыг нь мэддэг тул түүнийг хүргэж өгөхөөр 4-үүлээ явсан юм. Тэгээд өглөө нь 05:00 цагт ирэхэд нь юу болсныг асуухад Д.Батмөнх гэрээсээ хутга барьж гарч ирээд Алтангэрэлийг хутгалчихлаа. Эмнэлэгт хүргэж өгөөд цагдаад мэдүүлэг өгч байгаад ирлээ. Батмөнх гэртээ орчихоод салахгүй болохоор нь гэрт нь оруулаад хаалгыг нь дарж байгаад зугатаахад Д.Батмөнх хутга барьж гарч ирээд Алтангэрэлийг хутгалчихлаа гэхээр нь буцаад очиход Алтангэрэл гэдсэндээ хутгалуулчихсан Д.Батмөнх нь гартаа хутга заазуур хоёр барьчихсан байсан гэсэн. Манай гэрт ямар нэгэн зодоон цохион болоогүй”

гэх мэдүүлэг / хх-ийн 46-47 тал /,

            11. Гэрч Ч.Гантөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “Ч.Алтангэрэл миний төрсөн ах юм. Д.Батмөнх, Э.Эрдэнэбат нарыг нэг нутгийн хүмүүс тул танина. Пүрэвдоржийг танихгүй. Би 2017 оны 1 сарын 28-ны орой Зүүнхангай сумаас хүмүүс ирж үнэгүй тоглолтыг соёлын төвд зохион байгуулсан тул тоглолт зохион байгуулахад оролцсон юм. Тоглолтын дундуур 22 цагийн орчимд соёлын төвөөс гарахад 2 хүн дуудсан очиход Эрдэнэбат, Батмөнх нар байсан бөгөөд Батмөнх нь халамцуу байсан чамтай ярих зүйл байна гээд намайг сугадаж байшингын булан тойрч явснаа би чамайг булшилмаар байна гэсэн. Би түүнд яахараа тэгдэг юм бэ? Би булшлуулмааргүй байна гэхэд булан тойроод цонхны дэргэд очсон. Тэгтэл тэр цонхны тавиур дээр хагас шил архи байсныг авч надад өгөхөд нь амсаад буцааж өгсөн. Тэр хооронд ах нь тоглож байна гэж хэлээд хажуугаас мотоциклын гэрэл тусахад чи жаахан цаашаа зогсчих гээд зөөлөн түлхсэн би өөрөө ч хойшоо болох гэтэл хөлөнд чулуу тээглэж би гишгэгдэл алдаж хойшоо унасан. Би чанга унасан тул гайхаад өндийхөд нүхэнд унасан байсан. Тэгтэл нөгөө 2 залуу хаачив гэж ярьснаа Д.Батмөнх бууж ирж намайг босгосон юм. Би тэгэхэд нь уурлаж та яахаараа нүхэн дээр авч ирж булшилна гэж хэлээд түлхдэг юм бэ? гэхэд би нүх байгааг мэдээгүй санамсаргүй зүйл боллоо гэж хэлсэн. Тэгснээ хүёулаа эмнэлэг явы гэхэд нь би явалгүй соёлын төв рүү орсон юм. Тэгээд бүжиг тараад харьж амарсан. Гэтэл үүрээр 05 цаг орчимд хүргэн ахын охин над руу утасдаж Алтангэрэл ах эмнэлэг дээр хүнд хутгалуулсан. Бие нь муу байна гэж хэлсэн тул очиход Алтангэрэл ах эмнэлэгт хутгалуулсан байдалтай оёдол тавиулсан бие нь муу байсан. Ухаан нь балартсан бололтой хотод байдаг өөрийнхөө охины нэрийг дуудаад асуугаад байсан. Эмчтэй нь уулзахад гэдсэндээ хутгалуулсан цус ихээр алдсан биеийн байдал хүндэвтэр байгаа тул аймгийн нэгдсэн эмнэлэгт дуудлага өгсөн. Эмч нар ирж хагалгаанд орох магадлалтай гэж хэлж байсан. Маргааш нь эмч нар ирж хагалгаанд орсон. Хүнд хагалгаанд орох тул гарын үсэг зуруулж авсан бөгөөд хэвлийг нь нээх хагалгаа хийсэн юм. Намайг үүрээр эмнэлэг дээр ирэхэд цагаа болон Д.Батмөнх нар хамт эмнэлэг дээр  байсан бөгөөд цагдаа нь Алтангэрэл ахыг Д.Батмөнх хутгалсан гэж хэлсэн тул Д.Батмөнхөөс та миний ахыг хутгалчихаж байгаа юм уу? Гэхэд “би хутгалчихлаа миний дүү ямарч байсан аврана шүү” гэж Д.Батмөнх надад хэлсэн. Ч.Алтангэрэл ахын охин нь өвчтэй тул эхнэр нь Улаанбаатар хотод ажиллаж асардаг юм” гэх мэдүүлэг / хх-ийн 49-50 тал /,

                12. Гэрч Г.Мөнх-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 29-ний орой 03 цагт манай эмнэлэгийн сувилагч над руу утасдаж “хэвлийдээ хутгалуулсан хүн ирлээ” гэж мэдэгдсэн тул би тэр даруй эмнэлэг дээр очиход Ч.Алтангэрэл гэгч 36 настай эрэгтэй хэвлийдээ  хутгалуулсан цус алдсан байдалтай байсан. Шарханд үзлэг хийхэд хэвлийн зүүн доод хэсэгт, умдагны дээд хэсэгт 5-6 см орчим урттай хөндлөн зүсэгдсэн өөх нь гадагш гарж ирж цус алдсан байдалтай байсан. Шархан дээр түр даралттай боолт хийж хувцасыг тайлуулж цагдаад дуудлага өгч мэс засалын сувилагчын  дуудуулж ирүүлэн шархыг шалгаж нэн даруй цус тогтоох арга хэмжээ авч эмийн эмчилгээ хийж эхлүүлж уян зүү тавин шингэн сэлбэж бусад шаардлагатай эмчилгээг хийж эхэлсэн. Шархыг шалгахад гүн хэвлий рүү нэвтэрсэн болзошгүй байсан утл аймгийн нэгдсэн эмнэлэгийн алсын дуудлага өгөн гэмтлийн эмч Батсүхээс зөвлөгөө авч шарханд анхны цэгцлэлт хийж цус гарч байсан судсуудыг оёдол тавин боож шархыг хаасан. Шарханд ариун боолт хийж биеийн байдлыг хянасан. Улмаар өдрийн 11:30 минутын орчимд эмч нар ирж үзлэг хийн шарх хэвлий рүү нэвтэрсэн гэж үзээд яаралтай журмаар хагалгаанд бэлдэж хэвлийг нээж шалгах мэс засал хийхэд дотор эрхтэн гэдэс гэмтээгүй. Хутга хэвлий рүү нэвтэрч хэвлийн урд хананд уутлагдсан цус хуралттай байсан. Цус хуралтыг соруулан авч цэвэрлэн шархыг хааж биеийн байдал сайжиртал сумын эмнэлэгт эмчилгээг үргэлжлүүлэхээр болсон. Ч.Алтангэрэл айж цочирдсон ухаан бүдгэрсэн байсан боловч Д.Батмөнхөд хутгалуулсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг / хх-ийн 51 тал /,

            13. Гэрч Ө.Янжинсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Д.Батмөнх нь миний нөхрийн ойрын хамаатан бөгөөд Батмөнх байнга манаад орж гарч байнгын холбоотой байдаг юм. Гэр бүлийнхэн болон нутгийнхан Батмөнхийг /Баянмөнх/ гэж дууддаг юм. Д.Батмөнх нь эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхэд нь зүрхний өвчтэй тул байнгын эмчийн хяналтанд байдаг. Улаанбаатар хотод явуулж эмчилгээ хийлгээд байдаг юм. Д.Батмөнх болон эхнэр нь тодорхой эрхэлсэн ажилгүй. Хувьдаа цөөн тооны малтай мал нь хөдөө хамаатан садныд нь байдаг. Д.Батмөнх өөрөө малынхаа ашиг шимээр амьдардаг байсан бөгөөд хүүхэд нь өвчтэй эмчийн хяналтанд сумын төв дээр байх шаардлагатай болсон тул сумын төвд гэрээрээ нүүж ирээд 2 дахь жилдээ амьдарч байгаа. Хувьд ногдох хөрөнгө гэхээр зүйл багатай хувьдаа нэг мотоцикльтой, цөөн тооны малтай юм. Д.Батмөнх нь зан араншингын хувьд төлөв даруй зантай, хүмүүсийн үгнээс гардаггүй, зөрдөггүй, алиа хошин зантай, ээж нь хэлгүй хөгжлийн бэрхшээлтэй хүн байж байгаад сая Батмөнхийг хэрэгт холбогдсоны дараа цагаан сарын өмнөхөн 3-3 хоногийн өмнө өвчнөөр нас барсан юм. Д.Батмөнх архи уучихаад байдаг бөгөөд архи уусан үедээ янз бүрийн ааш гаргаад байдаг архи зохидоггүй хүн байгаа юм. Урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүн байгаа юм. Би Д.Батмөнхийг нөхөртэйгээ гэр бүл болсноос хойш буюу 10 жилийн өмнөөс илүү сайн мэдэх болсон түүнээс өмнө нутгийн хүмүүс гэдэг утгаараа зүс таньдаг байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 54 тал /,

            14. Гэрч Н.Одбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 02 сарын 13-ны Ч.Алтангэрэлийн биед үзлэг хийж  107 тоот дүгнэлтийг гаргасан. Ч.Алтангэрэлийн биед үзлэг хийхэд хэвлийн голоор 11 см болон умдагны дээд хэсэгт хөндлөн байрласан 6,5 см хэвлийн баруун доод хэсэгт 1 см урт мэс заслын оёдол бүхий шархтай байсан. 2017 оны нэгдүгээр сарын 29-ний Өндөрхангай  сум дундын эмнэлэгт хэвтсэн өвчний түүхэнд эмч нарын хамтарсан үзлэгт хүйсний зүүн доод , умдагны дээр хөндлөн байрласан 5 см орчим иртэй зүйлээр үүсгэгдсэн байж болох шархтай мөн 2017 оны 2017 оны 1 сарын 29-ний өдрийн 14:25 минутанд хэвлийг нээж шалгах мэс заслын явцаас арцагын хөндийд нэвчсэн маягын бага хэмжээний цустай. Бага аарцагны урд хананд том хэмжээний бүлэнт цус хуралт үүсэж дотогшоо цүлхийсэн байдалтай байсан. Клиникийн үндсэн онош хэвлийн урд хананд нэвтэрсэн хутгалагдсан шарх гэж бичигдсэн байсан тул Ч.Алтангэрэлийн биед хэвлийн урд хананд цус хуралт гэмтэл учирсан байна гэж үзээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д “нээж хэвлий хөндий рүү нэвтэрсэн шарх” гэж зааснаар гэмтлийн хүнд зэрэгт  хамааруулж үзсэн юм. Тухайн үед Ч.Алтангэрэл надад хэлэхдээ нэг найзыгаа гэрт нь хүргэж өгөөд буцах гэтэл гэрээсээ хутга авч гарч ирээд хутгалчихсан гэж хэлсэн. Дээрхи гэмтэл нь нэг удаагийн хутгалалтаар үүсгэгдсэн байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 55 тал /,

            15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 99 дугаартай шинжээч эмчийн: “Д.Батмөнхийн биед гэмтэл учирсан байна. Баруун дал, зүүн шууны дээд хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрхи гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох дүрэм, журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт / хх-ийн 59 тал/,

            16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 107 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Ч.Алтангэрэлийн биед гэмтэл учирсан байна. Хэвлийн урд хананд хэдлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, аарцагны хөндийд болон аарцгийн урд хананд цус хуралт гэмтэл учирсан байна.  Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй  зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрхи гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд учирсан байх боломжтой шинээр учирсан гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох дүрэм, журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт  тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт / хх-ийн 59 тал/,

            17. "Увс Финанс-Аудит" ХХК-ийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн “Мотоцикл үнэлсэн тухай” 98 тоот тайлан. /хх-ийн 58-59 тал/,

            18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 17/06 дугаартай шинжээчийн: “Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Д.Батмөнхийн гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан саарал өнгийн дээлний ар хэсэг болон зүүн тохойн хэсэгт хүрэн өнгийн зүйлээр  бохирлогдож бүдгэрсэн толбо байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцасанд ямар нэгэн урагдалт, цооролт, зүсэлт, ханзралт, тасралт байхгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 72-73 тал/,

            19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 17/05 дугаартай шинжээчийн: “Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Ч.Алтангэрэлийн бусдад хутгалуулсан үедээ өмсөж байсан гэх шар өнгийн цамц, цэнхэр өнгийн цамц, хар хөх өнгийн өмд, хөх өнгийн өмд, хар өнгийн өмд, ягаан өнгийн дээлэн дээр цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн өмдний зүүн баруун өвдөг болон бөгсний хэсэгт эдэлгээний явцад үүссэн олон тооны цооролт, хар өнгийн өмдний салтаа хэсэгт 14 см хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн урагдалт, ягаан өнгийн дээлэн дээр хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт зэрэг гэмтлүүд үүссэн байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 77-80 тал/,

            20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 1176 дугаартай шинжээчийн: “Шинжилгээнд хар иштэй хутга дээрээс гарын мөр илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн Д.Батмөнхийн гарын дардас гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардсууд, одоогоор эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 86-88 тал/,

            21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2037 дугаартай шинжээчийн: “Шинжилгээнд  ирүүлсэн Д.Батмөнхөөс хураан авсан гэх хутганаас илэрсэн. Хутганаас илэрсэн цус В/III/ бүлгийн харьяалалтай байна. Хутган дээрхи цусны бүлгийн харьяалал тогтооход дээж хүрэлцэхгүй байна. Ч.Алтангэрэлийн гэх хатаасан цус В/III/ бүлгийн харьяалалтай байна. Хутганаас илэрсэн цус нь харьцуулан шинжлүүлэхээр ирүүлсэн хохирогч Ч.Алтангэрэлийн цусны бүлгийн харьяалалын хувьд тохирч банйа” гэх дүгнэлт / хх-ийн 92 тал/,

            22. Хохирогч Ч.Алтангэрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, үзлэг, хагалгаанд хийлгэсэнтэй холбоотой өвчтөний түүх, карт зэрэг баримтууд. /хх-ийн 99-117 тал/,

            23. Шүүгдэгч Д.Батмөнхийг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-ийн 129-130 тал /,

            24. Увс аймгийн аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн Засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 131-132 тал/,

            25. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд, хүү Д.Мөнхбаярын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, үзлэг, өвчтөний түүх, карт, түүний амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 133-138, 139-147, 148-149 тал/,

            26. Шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Удвалд гаргасан хүсэлт, хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоол /хх-ийн 158-159 тал/,

            27. Шүүгдэгч Д.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би тэр орой 19,00 цаг орчимд дэлгүүр орж нэгж болон 0,5л-ийн Ерөөл нэртэй архи аваад Эрдээ буюу Эрдэнэбат гэх айлд очсон юм. Тухайн үед Эрдэнэбат ээж эхнэр хүүхдийн хамт байсан. Би тэднийд хоол идээд авч очсон архиа задалж хоёр хундага архи уугаад үлдсэнийг нь тэднийд орхиод соёлын төвд Зүүнхангай сумаас хүмүүс ирж тоглолт болж байсан тул түүнийг Эрдэнбатын хамт очиж үзсэн. Тоглолт дуусаад бүжиг болж байхад Эрдэнэбатын хамт гарч мөнгө өө нийлүүлж нэг залуугаар 0,75л-ийн Ерөөл нэртэй архи авахуулж байшингын буланд очиж 5-лаа хувааж уугаад талд нь оруулаад үлдсэн архиа цонхны тавцан дээр орхиод буцаж соёлын төв ороод байж байгаад дахин Эрдэнэбатын хамт гарч ирээд соёлын төвийн багш Гантөмөр гэх залуутай хамт 3-уулаа нөгөө архи тавьсан газартаа очсон юм. Би тийшээ очих замдаа Гантөмөр хаачих нь вэ гэхэд нь би чамайг ийшээ гаргаж цохино. Дийлэхгүй бол Эрдэнэбаттай нийлж цохино гэж тоглоом шоглоомоор хэлж дагуулж яваад архи байгаа газартаа очоод архиа Гантөмөрт өгч бариулаад зогсож байтал мотоциклийн гэрэл туссан тул би түүнийг хойшоо зогсчих гэрэлнээс холдоё гэж хэлээд хойшоо болтол Гантөмөр тэнд байсан дулааны шугамны ухсан нүхрүү уначихсан юм. Тэр нүх нь миний цээжээр татахаар 1метр гаруй гүнзгий, өргөн нүх байсан. Гантөмөр гэдрэгээ харж хойшоо савж унасан бөгөөд би нүхрүү орж түүнийг нүхнээс өргөж гаргаж ирсэн юм. Тухайн үед Гантөмөрийн биед ил харагдах гэмтэл бэртэл ажиглагдаагүй. Гантөмөр хэлэхдээ миний толгой өвдөөд байна гэж хэлсэн бөгөөд надруу уурлаж та намайг дагуулж авч ирээд албаар нүх рүү түлхэж унагалаа гэж хэлээд байсан бөгөөд би түүнтэй хэл амаа ололцох санаатай би чамайг одоо эмнэлэгт аваачиж үзүүлэе гэж хэлэхэд тэр үзүүлэхгүй байсан тэгснээ сүүлдээ бид хоёр эвлэрч архиа ууж дуусгаад Гантөмөр соёлын төврүү орсон юм. Эрдэнэбат бид хоёр үлдээд соёлын төврүү орж байж байгаад бүжиг тарсны дараа Эрдэнэбат надаас түрүүлээд явчихсан байсан тул шөнийн 00,00 цаг орчимд Хабир буюу Саруулсайхан гэх залуугаар мотоцикльтой Эрдэнэбатын гэрт хүргүүлсэн юм. Эрдэнэбатын гэрт очиход Эрдэнэбат эхнэр хүүхдийн хамт мөн Алтангэрэл болон Зүүнхангай сумын нэг залуугийн хамт басйан юм. Тэднийд 0,5л-н савлагаатай нэг шил архи уугаад тэднийд орхисон байсан тал шил архи бас хувааж уусан юм. Тухайн үед би нилээд согтсон бөгөөд тэд нар намайг гэрт минь хүргэхээр хамт явсан юм. Гудамжинд явж байхад хажууд явсан Алтангэрэл миний хөлрүү хөлөөрөө хажуугаас түлхээд хавирч байгаа юм шиг болоод байсан би тэгэхэд нь газарт унаад байсан. Тэгээд явж байсан нэг мэдэхэд надруу хэн нэгэн гэрэл тусгаад модоор цохиод байсан. Би зүүн гараа нугалж өргөөд хааж байсан юм. Би тэрийг хагас дутуу санаж байна дахин нэг мэдэхэд Эрдэнэбат хажууд ирчихсэн “Чи хүн хутгалчихлаа” гэж хэлж байсан. Би сэхээ ороод харахад баруун гартаа хутга, зүүн гартаа заазуур барьчихсан зогсож байсан. Хутганы үзүүр хэсгээр цус болчихсон байсан. Алтангэрэл доошоо суучихсан байсан тул очиход Зүүнхангай сумын залуу болон Эрдэнэбат нар хамтдаа гэрэл тусгаж дээлийг сөхөж шархыг нь үзэхэд хэвлий хэсэгт хүйсний доохон талд зүсэгдсэн бололтой цус гарч шархнаас өөх нь цухуйж гарсан байсан юм. Эрдэнэбат намайг дагуулж яваад хашаанд оруулаад чи гэртээ ороод байж бай би энэ хүнийг эмнэлэгт хүргэнэ гэж хэлээд явсан тул би гэртээ ороод хутга, заазуураа гэрийн баруун талд гоожуурны дэргэд шалан дээр хаясан. Гэрт хүү маань унтаж байсан эхнэр маань байгаагүй. Би хүүгийнхээ хажуугаар ороод унтаж байтал цагдаа ирж намайг авч явсан юм. Би яг хутгалах мөчийг санахгүй байна. Би өнгөрсөн намар самар тууж байтал Алтангэрэлийн төрсөн ах Лхагваа нь ойролцоо самар түүж байгаад ойн ангийн байцаагч нарт баригдаад торгуулах болсон тул намайг зааж өгөөд өөрөө торгуулгүй салсан байсан. Би тэр үед 5 шуудай самар хураалгасан. Мөн урьд нь түүгээд гэртээ аваачсан байсан самрыг бас Лхагваа зааж өгсөн байсан. Үүнээс болж би 2 удаа торгуулж эхний удаад нь 20,000 төгрөгөөр торгуулж сүүлд гэрийн гаднах 16 шуудай самар аа хураалгаж 960,000 төгрөгөөр торгуулсан бөгөөд одоог хүртэл тэр торгуулийг төлөөгүй байгаа юм. Ч.Алтангэрэл нь сумын төвд гудамжинд 2-3 удаа тааралдахдаа надаас архи нэхэж дээрэлхэж байсан юм. Хэрэг гарсан шөнө буюу 2017 оны 01 сарын 28-ны шөнө Ч.Алтангэрэл надад танайд очиж архи ууна гээд архи нэхээд байсан мөн гэрт хүргэж өгөхөөр явах замдаа намайг дэгээдэж унагаад байсан юм. Би тэгэхээр нь ах дүүгээрээ нийлж намайг дээрэлхсэн гэж уурлаад түүнийг хутгалсан юм. Намайг гэрлүү орохын өмнө намайг модоор цохисон бөгөөд гэрээс гарч ирэхэд нүүрлүү гэрэл тусгаж байгаад модоор цохисон юм. Тиймээс би түүнийг хутгалсан юм. Намайг гэрлүү ороход араас түлхэж босгон дээр унагасан тэгэхээр нь би гэрлүү орж хутга, заазуур авч гарч ирээд хартал Алтангэрэл гудамжинд ганцаараа байсан. Нөгөө хоёр нь зугатаад явчихсан байсан. Би Алтангэрэлийг айлгах санаатай байсан боловч хутгалсан юм. Би Ч.Алтангэрэлд учирсан хохиролоос эмчилгээний төлбөр болох 400,000 орчим төгрөг төлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 121-124 тал/, 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

    

Шүүгдэгч Ш.Бат-Орших нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 12-ны орой Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутагт өөрийн гэртээ хохирогч Г.Батцэцэгтэй маргалдаж, улмаар хохирогчийн цээжний баруун ард нэг удаа хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрч Г.Баярцэцэг, Г.Баярмаа, Г.Галбадрах, Г.Мөнх-Очир, Л.Ганхуяг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 623 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг судлахад хохирогч, шүүгдэгч нар гэр бүлийн гишүүд /эхнэр, нөхөр/ байх ба хохирогч Г.Батцэцэг гэрт хүүхдийн хажууд тамхи татлаа гэснээс маргаан эхэлж, улмаар тэдгээрийн хооронд үл ойлголцох харилцаа хурцадсаны улмаас тухайн гэмт хэрэг үйлдэгджээ. 

 

Хохирогч Г.Батцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт “...Нөхөр маань миний нас барсан ээжийн талаар таагүй зүйл хэлснээс болж миний уур маш их хүрсэн. Тэгээд уурандаа би тэр хүүхнийг чинь алаад чамайг ална гэж хэлээд галын дээд талд байсан махтай тавагнаас хутга авсан. Тэр үед нөхөр маань босоод тайвшир гээд намайг тэврэх үед тийм зүйл болсон. Нөхөр маань намайг тайвшираач гээд тэврэх үед гарт нь хутга байж байгаад хүчтэй савагдаж цохигдсон байсан. ...Миний нуруунаас цус гарч байгааг бид 2 мэдээд айсандаа аав дүү нарыг дуудая гэж нөхөр хэлэхэд би “Намайг гаднаас хутгалагдаад ороод ирсэн гэж хэлээрэй гээд нөхрөө ятгаж, тэдэнд худал хэлүүлсэн. Үнэхээр манай нөхөр намайг хутгалах санаа, үйлдэл гаргаагүй, санаандгүй байдлаар ийм зүйл болсон” гэж мэдүүлэг өгч байгаа нь түүний мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байх бөгөөд түүний мөрдөн байцаалтанд өгсөн  “....нөхөр гэрт тамхи татаад байхаар нь би дургүйцээд архи ууж ирчихээд хүүхдийн хажууд тамхи татлаа гэж загнахад урдаас “Би гэртээ тамхи татаж болохгүй юу” гэж хэлсэн, Түүнээс болж бид 2 маргалдаад би галын дэргэдээс хагалсан түлээний мод авч түүн рүү шидсэн. ...Гэтэл Ш.Бат-Орших нь чи хүүхэд онож гэмтээх нь үү гэж уурлаж босож ирээд хажуудаа байсан чанасан махтай тавган дээр байсан хутгыг аваад босож ирээд намайг хутгалсан юм. ...Хутгатай гараараа далайхаар нь би айгаад буруу хартал нуруу орчимд халуу дүйгээд явчихсан. Би гараараа тэмтэрч үзэхэд нуруунаас цус гарч байсан. Би “цус гарсан байна шүү дээ” гэж хэлэхэд нөхөр айгаад миний дүү Г.Баярмаа руу утсаар ярьж хэлэх гэхээр нь би түүнд “чи намайг хутгалсан гэж битгий хэл гаднаас ийм орж ирсэн гээд хэлчих” гэж хэлсэн. Нөхөр маань тэр байдлаар гэрийнхэнд маань ойлгуулсан. ...Би нөхрийгөө гэмт хэрэгт холбогдоно гэж санаа зовоод нөхөртөө хэлж хутгыг арчиж цэвэрлүүлсэн” гэх мэдүүлэг нь гэрч Г.Баярмаагийн “...Тухайн үед Г.Батцэцэг, Ш.Бат-Орших нар болсон явдлын талаар хэлэхдээ Г.Батцэцэг эгч хувцасаа авахаар гэрээс гартал хүн дуудсан тул хашаанаас гартал нуруу орчимд халуу дүүгээд явчихсан. Нэг хүн зугатаад явсан гэж ярьсан юм. Гэвч сүүлд тэд худал ярьсан бөгөөд тухайн үед Ш.Бат-Орших, Г.Батцэцэг нар маргалдаад Ш.Бат-Орших нь Г.Батцэцэгийг хутгалсан гэж үнэнээ хэлсэн юм” гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон байна.

 

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдлийн талаар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээсээ өөрөөр, тухайлбал өөрөө эхэлж хутга авч нөхөр лүүгээ дайрах явцад өөрөө хутганд өртсөн гэж мэдүүлснийг хохирогч санаатайгаар худал мэдүүлэг өгсөн гэж буруутгах үндэслэлгүй,  хохирогчид хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж байгаа боловч энэ нь хохирогчийн гэр бүлийн гишүүнийхээ эсрэг, түүний байдлыг хүндрүүлж мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн Хуульд заасан үндсэн эрхийг хязгаарлахгүй юм. Өөрөөр хэлбэл гэр бүлийнхээ гишүүнээ хамгаалах, гэм бурууг нотлохгүй байх нь түүний үндсэн эрх тул хохирогчийг худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр түүнд хариуцлага хүлээлгэх боломжгүй юм.  

 

Нөгөөтэйгүүр хохирогч Г.Батцэцэгийн нөхрөөсөө нас барсан ээжийнхээ талаар таагүй зүйл сонссондоо сэтгэл зүйн хүнд цохилтод орсноос хийсэн гэх үйлдэл нь шүүгдэгч Ш.Бат-Оршихын сэтгэл санааг хүчтэй цочроох, сэтгэцийн байдалд өөрчлөлт оруулах буюу өөрийн үйлдлээ хянах боломжгүйд хүргэх үр дагавар үүсгэхгүй.

 

Түүнчлэн шүүгдэгч Ш.Бат-Оршихын хохирогч Г.Батцэцэгийг хутгалсан үйлдлийг болгоомжгүй гэж үзэх үндэслэл, нотолгоо хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, Б.Бунжаа нарын шүүхийн хэлэлцүүлэгт “хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгчийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Г.Батцэцэгийн биед учирсан  цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд цус хуралдсан гэмтэл нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 189/385 тоот тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заасан хүнд гэмтэлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар ял сонсгож яллагдагчаар татсан нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Бат-Оршихыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г.Батцэцэг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ш.Бат-Оршихын согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, мөн хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан бор шаргал өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.  

 

            Энэ тогтоолоор шүүгдэгч Ш.Бат-Оршихоос гаргуулах хохирол, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн 760.000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгч Ш.Бат-Оршиход хорих ял оногдуулсан тул түүнд өмнө авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ш.Бат-Орших нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол  улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         

            1. Шүүгдэгч Харнууд овгийн Шинэжавын Бат-Оршихыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Ш.Бат-Оршиход 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 1 /нэг/ хоног хорих ял шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг баримтлан шүүгдэгч Ш.Бат-Оршиход оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Шүүгдэгч Ш.Бат-Орших нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 

         

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар цоохор иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

           

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн Мустанг маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

                                                                                         

             7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Ш.Бат-Оршиход өмнө авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

           

              8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                         

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН

 

                                                      ШҮҮГЧИД                                Б.ГАНСҮХ

 

                                                                                                          С.БОЛОРТУЯА