Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 410

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Д. нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мөнхбаатарт холбогдох эрүүгийн 1725000000227 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны  дүгээр сарын-ны өдөр Завхан аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “****” ХХК-д ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Алаг Адуун овгийн Д-ын М, рөгистрийн дугаар //

Шүүгдэгч Д.М-ыг 2017 оны 11 сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн тоотод хохирогч Ө.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал:  Д.М нь 2017 оны 11 сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн  тоотод хамт архи ууж байсан Ө.С-ыг “эхнэртэйгээ хардсаны” улмаас зодож биед нь зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн шанаанд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна.

        Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтаар :

  -Хохирогч Ө.С-ын мөрдөн байцаалтад өгсөн…... “  надтай хамт ажилладаг М ахын төрсөн өдөр 2017 оны 11 сарын 26-ны өдөр болоод тэр оройдоо төрсөн өдрөө тэмдэглэхээр М ахын гэрт төрсөн ах нь болох Пүүжгий бид нар нийт 3-4 шил Ерөөл архи уусан. Удалгүй М ах архиндаа согтоод эхнэртээ агсан тавиад хэл амаар доромжлоод байхаар нь би “та боль” гэж хэлсэн чинь чамд хамаагүй гээд миний зүүн нүдэн тус газарт гараараа хоёр удаа маш хүчтэй цохьсон. Эхнэртэйгээ намайг хардаад байх шиг байсан. Бид нарыг маргалдаж байхад М-ын ах болох П нь салгаж болиулсан...миний биеийн байдал зүгээр байна. М ах надад эмчилгээ хийлгэж өгсөн. Нийт зардал нь 710 000 төгрөг болсон. Гомдолгүй гэх мэдүүлэг  /хх-ийн 12-13-р хуудас/

  Гэрч С.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн.... “ С “та хоёр битгий хэрэлдээд бай” гэж миний хөлнөөс татсан юм. Тэгтэл М уурлан хөл гарнаас нь татлаа, та хоёр явдалтай гээд хардан хэрүүл маргаан үүсгэж С-ын нүд рүү М 2-3 удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

Гэрч Д.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн... “Би нилээд муудсан байсан. Нэг сэртэл С, М хоёр чи би дээрээ болчихсон С-ын нүд хөхөрчихсөн байсан. Тэгээд би тэр хоёрыг салгатал С гарч яваад цагдаа дуусан”  гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/

-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 988 дугаартай: “...Ө.С-ын биед зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн шанаанд зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэгэн зэрэг үүссэн гэмтэл байна. Гэмтлийн зэргийн заврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана ” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-р хуудас /

          -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 22-26-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

          Шүүгдэгч Д.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Миний буруу, хохиролд 710,000 төгрөг төлсөн гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь 2017 оны 11 сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн 8-5 тоотод гэртээ хамт архи ууж байсан Ө.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Д.М-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн, хохирол нөхөн төлсөн байх тул яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч А овогт Д-ын М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Д.Мөнхбаатар нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мөнхбаатарт холбогдох эрүүгийн 1725000000227 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тулга Оюу” ХХК-д ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн 8-5 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Алаг Адуун овгийн Дэмчигжавын Мөнхбаатар, рөгистрийн дугаар /ИЭ85112691/

Шүүгдэгч Д.Мөнхбаатарыг 2017 оны 11 сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн 8-5 тоотод хохирогч Ө.Саруулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал:  Д.Мөнхбаатар нь 2017 оны 11 сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн 8-5 тоотод хамт архи ууж байсан Ө.Саруулыг “эхнэртэйгээ хардсаны” улмаас зодож биед нь зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн шанаанд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна.

        Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтаар :

  -Хохирогч Ө.Саруулын мөрдөн байцаалтад өгсөн…... “  надтай хамт ажилладаг Мөнхбаатар ахын төрсөн өдөр 2017 оны 11 сарын 26-ны өдөр болоод тэр оройдоо төрсөн өдрөө тэмдэглэхээр Мөнхбаатар ахын гэрт төрсөн ах нь болох Пүүжгий бид нар нийт 3-4 шил Ерөөл архи уусан. Удалгүй Мөнхбаатар ах архиндаа согтоод эхнэртээ агсан тавиад хэл амаар доромжлоод байхаар нь би “та боль” гэж хэлсэн чинь чамд хамаагүй гээд миний зүүн нүдэн тус газарт гараараа хоёр удаа маш хүчтэй цохьсон. Эхнэртэйгээ намайг хардаад байх шиг байсан. Бид нарыг маргалдаж байхад Мөнхбаатарын ах болох Пүрэвдорж нь салгаж болиулсан...миний биеийн байдал зүгээр байна. Мөнхбаатар ах надад эмчилгээ хийлгэж өгсөн. Нийт зардал нь 710 000 төгрөг болсон. Гомдолгүй гэх мэдүүлэг  /хх-ийн 12-13-р хуудас/

  Гэрч С.Цэрэнхорлоогийн мөрдөн байцаалтад өгсөн.... “ Саруул “та хоёр битгий хэрэлдээд бай” гэж миний хөлнөөс татсан юм. Тэгтэл Мөнхбаатар уурлан хөл гарнаас нь татлаа, та хоёр явдалтай гээд хардан хэрүүл маргаан үүсгэж Саруулын нүд рүү Мөнхбаатар 2-3 удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

Гэрч Д.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтад өгсөн... “Би нилээд муудсан байсан. Нэг сэртэл Саруул Мөнхбаатар хоёр чи би дээрээ болчихсон Саруулын нүд хөхөрчихсөн байсан. Тэгээд би тэр хоёрыг салгатал Саруул гарч яваад цагдаа дуусан”  гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/

-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 988 дугаартай: “...Ө.Саруулын биед зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн шанаанд зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэгэн зэрэг үүссэн гэмтэл байна. Гэмтлийн зэргийн заврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана ” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-р хуудас /

          -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 22-26-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

          Шүүгдэгч Д.Мөнхбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Миний буруу, хохиролд 710,000 төгрөг төлсөн гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Мөнхбаатар нь 2017 оны 11 сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн 8-5 тоотод гэртээ хамт архи ууж байсан Ө.Саруулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Д.Мөнхбаатарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн, хохирол нөхөн төлсөн байх тул яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч А овогт Д-ын М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.