Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2024/03502

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч******* дүүрэг, *******-р хороо, Б******* ******* гудамж, ******* дугаар байр, *******1 тоот хаягт оршин суух, Ц******* О******* /рд:ИЭ560*******0515/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б дүүрэг, -р хороо, -р хороолол, *******6а дугаар байр, тоот хаягт оршин суух, Н У /рд:КЕ850*******1807/,

Хариуцагч: Б дүүрэг, -р хороо, -р хороолол, *******6а дугаар байр, тоот хаягт оршин суух, Ц О /рд:ЧК84071*******/ нарт холбогдох,

Гутлуудыг миний амины орон сууцнаас гаргуулах, тус орон сууцны түлхүүрүүдийг гаргуулах, 19,549,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О*******, хариуцагч Ц.О, Н.У, хариуцагч нарын өмгөөлөгч Н.О, гэрч Ч.М, Б.Б, нарийн бичгийн дарга Э.Будханд нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н.У болон нөхөр Ц.О, гэр бүлийн хоёр нь хятс бөөний үнээр гутал оруулж ирж монголд худалдана,зээл олж өгөөч гэж гуйсны дагуу би 20,000,000 төгрөгийг тэдэнд өгсөн бөгөөд мөнгийг юань болон төгрөгөөр бэлэн болон дансаар өгсөн юм. Ц.О******* болох нс энэхүү мөнгийг авахдаа гарын үсгийн баталгаа гаргаж өгсөн. Одоогоос тэд яг хоёр жилийн өмнө буюу 2021 оны 5, 6 сард Хятс их хэмжээний гутлыг өөрсдөө гаалиар оруулж ирсэн. энэхүү барааг БНХАУ-аас нөхөр Ц.О нь ачуулж, эхнэр Н.У нь хүлээн авсан байдаг, Бодвол их хэмжээний хаягдал зориулалтын дагуу хэрэглэх боломжгүй гутлыг хил гаалиар хууль ёсоор оруулж ирээгүй, авлига хээл хахуулийн замаар оруулж ирсэн байх талтай. Н.У нь: Уг гуталнуудыг хадгалах байлгах газар байхгүй гэж Ц.О******* миний Б дүүрэг *******6-р хороо -ны 1******* тоот байранд үйл ажиллагаа явуулж, тогтмол түрээсийн орлоготой байдаг амины орон сууцны 2 өрөөг чөлөөлж гутал хадгалах агуулах байр болгон ашиглаж, сар бүр 500,000 төгрөг төлөхөөр амаар тохиролцож жилийн дараа 4 сарын төлбөр гэж нэг удаа бэлэн мөнгө төлснөөс бусад 2 жилийн хугацаанд төлбөр огт өгөлгүй, түрээсийн орлогыг маань мөн хааж санхүүгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан. Н.У, Ц.О нарын импортоор оруулж ирсэн гэх гутлууд нь үйлдвэрийн гологдол, гутлын дэлгүүрийн агуулахын хаягдаж үлдсэн, олон жил агуулахад хэвтсэн, урагдаж цоорсон ямар ч хүн хэрэглэх огт боломжгүй.хог хаягдал байсан. Энэ талаар МХЭАХамгаалах байгууллага газар дээр нь үзлэг хийж дүгнэлт гаргасан. Н.У нар дээрх гутлуудыг манай байр сууцанд хадгалж байрны дотоод гд бүх түлхүүрүүдийг өөртөө авч явсан бөгөөд ил далд олон удаа ирж арай хүнд үзүүлж болохуйц худалдах гуталнуудыг, удаа дараа ирж нууцаар авч явсан бөгөөд энэ хүмүүст "хаягдал гутлаа ав байр суллаж өг гэж удаа дараа шаардлага тавьж гар утас, фэйсбүүк мессенжерээр хандсан боловч ямар ч хариу өгөөгүй тул 202******* оны 08 дугаар сард бид байраа чөлөөлж энэхүү гуталнуудыг (хог хаягдлыг) хэд хэдэн цаасан хайрцагт хийж хонгилд гаргаж тавьсан, үүний дараа Ц.Оод гутлуудаа ирж авахыг удаа дараа шаардаж холбогдоход эцэс сүүлдээ утсаа авахаа больж уулзалгүй зугтаж олон сар, жил өнгөрсөн. Иймд уг гутлуудыг миний амины орон сууцнаас гаргах, тус орон сууны гд дотоод түлхүүрүүдийг гаргуулж авах түүнчлэн Ц.О******* нс зээлж авсан 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Хамтарч ажилласан асуудал байхгүй. Маш их тээврийн зардал гарсан байна, тэгвэл хамтран ажиллаж байгаа хүндээ танилцуулдаггүй юм уу. Ц.О аймгуудаар яваад таны мөнгийг хамгийн түрүүнд өгнө гэж хэлсэн. Би хэзээ ч худалдаа наймаа хийхгүй нэр төрийн хэрэг. 18,000,000 авсан гэж байна надад ашгаас авсан зүйл байхгүй. Гутлаа 202******* оны 6 сараас аваад зарсан. Надтай холбогдоогүй. Би гутал буулгахад байгаагүй. Энэ гутлуудыг 1000 юанаар ч хүн авахааргүй байсан. Ёс зүйгүй хандаж байна. Хамтран ажилласан бол 18,000,000 төгрөгөө хуваахгүй яасан юм. Над руу зээл авахын тул баахан зураг явуулж байсан тэрийгээ одоо хамтран ажилсан гээд байгаа нь үндэслэлгүй байна. 202******* оны 6 сар хүртэл гутлаа аваад зараад нс зугтаагаад явж байсан, утсаар залгахаар утсаа авахгүй мессеж бичихээр хариу өгдөггүй байсан. Би бараа буулгахад нь очиж байгаагүй. Би дараа нь очоод 2 өрөөнд дүүрэн гутал байхаар нь хараад хог хаягдал гутал байна гэж хэлж байсан. Залуу улсууд өөрсдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Гутлын бизнес хийх мөнгө хэрэгтэй гээд хүсэлтийг эхнэр нь надад тавьсан, хугацааг гутлын борлуулалтаас хамаарах учир тохироогүй. Хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, хүүгүй зээлсэн, ашгаас өгнө гэж байсан. Тэр гутлуудыг хадгалах байр савгүй гэх үед нь би зөвшөөрөл өгсөн. Түрээсийн гэрээ хийгээгүй, түрээс авна гэдгээ хэлсэн. Шаардсан баримтыг бичгээр аваагүй, амаар шаардсан. Сэлэнгэ, Хөвсгөл рүү би таньдаг хүнтэй яриад гутал ачуулсан, буцаад ирсэн. Тусалж байгаа юм. Б 7 хоног гутал ялгасан. Зээлсэн мөнгөнөөс хасахыг зөвшөөрч байна. 9,800,000 дансаар, 250,000 төгрөг бэлнээр, 27,000 юань нь 11,999,000 төгрөг, нийт 22,049,000 төгрөг болж байгаа. Үүнээс Чулуунбаатар, А нар уруу шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг хасаж, үлдэх 19,549,000 төгрөгийг нэхэмжилж байна. 202******* оны 10 сард байрыг чөлөөлсөн. 2 гутал *******00,000 төгрөгөөр тооцоод ав гэж хэлсэн нь үнэн... гэв.

Хариуцагч Ц.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Ц.О нь БНХАУ-ын ӨМӨЗ-ны Хөх-хотод Чөлөөт бөхийн шигшээ багийн гадны дасгалжуулагчаар уригдан 4 жил гаран ажиллаж байгаад ирсэн. Нэхэмжлэл гаргасан Ц.О*******тай байнгын харилцаатай байсан. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын шигшээ багт цуг ажиллаж байсан Х гэдэг гэмтэл бэртлийн эмч надад бөөний үнээр гутал худалдан авч Монголдоо аваачиж зарах талаар санал тавьж очиж үзэхээр тохиролцсон. Гутлыг үзүүлсэн оффисын өрөөний 2 том хэсэгт хураалттай байсан. Чанар болоод загварын хувьд болон үнийн хувьд боломжийн санагдахаар нь эхнэр Н.Ут энэхүү саналаа хэлж тухайн үед зураг бичлэг дүрсийг фэйсбүүкээр явуулж байсан. Үнийн хувьд 1 хос гутлын үнэ нь 25 юань, Монгол төгрөгөөр тооцож үзэхэд 10000 орчим төгрөг болж байсан. Би мөнгөндөө тааруулаад хагасыг нь авах талаар хэлтэл хямд чанартай учраас бүгдийг нь зарна тасалж зарахгүй гэсэн учир тухайн үед орхисон. Тэгтэл Монголоос эхнэр Ч У ярьсан энэхүү наймааг Ц.О*******т дуулгаснаар энэ хүн хамтарч оруулж ирье гээд гутлын нийт 4000 хос гутлыг тооцож үзэхэд 100.000 юань тухайн үеийн ханшаар нийт 4*******.500.000 төгрөг байсан. Энэ нь ачаа тээвэр ороогүй байсан тооцоо. Энэхүү зардлыг 2 талаасаа гаргахаар тохиролцож, гутлыг оруулж ирэхээр болсон. Нэг хос гутлыг 20.000- 25.0 төгрөгөөр зарахад ашиг гаргахаар тооцож байсан. Эхнэр Н.У Монголоос нийт 86.800 юань над уруу шилжүүлсэн. Мөнгө ирсний дараа би Х эмчийн танил гэх Хятад хүн дээр очиж наймаагаа хийж 87500 юанийг бэлнээр гаргаж өгсөн. 4000 гутал байгаа гэсэн боловч яг тоолоод ачихад *******500 хос гутал байсан. Эхний ээлжид 1500 хос гутлыг хайрцагнаас нь гаргаж, *******0 ширхэг шуудайнд хуваан хийж ачуулсан. Хөх хотоос Эрээн хот хүртэл 1200 юань, Эрээн хотоос Улаанбаатар хот *******200 юань, Хоёр дахь ачаа болох 2000 хос гутал, хайрцагтай нь ачуулахад Хөх-хотоос Эрээн хот хүртэл 2000 юань, нийт 48 хэсэг ачаа болсон. Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэл 5000 юанийн төлбөр гарсан Ачаа тээврийн зардалд 11400 юань, Эрээн хотод буулгалт ачилт 650 юань нийт 12050 юань болсон. Эхний явуулсан *******0 хэсэг ачааг хайрцагнаас нь гаргаж шуудайнд хийж ачуулснаас үрэгдэж зурагдаж зулгарсан гээд дараагийн ачаагаа зориулалтын хайрцагтай нь ачуулсан Хөх хотоос тоолж ачуулахад урагдаж халзарсан гологдол байгаагүй. Тухайн үед Ковидын цар тахлын үе байсан хил гаалиар зөвшөөрөгдсөн карго тээврийн машинд ачаагаа ачуулсан. Ц.О******* нь намайг Хөх хотоос ирсний дараа дуудсан очиж уулзахад та хоёр миний гаргасан мөнгийг өгчих тэгээд энэ гутлуудаа өөрсдөө борлуулаад мөнгөө гаргаад ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би цалингийн хуримтлалаа болон өөрт байсан мөнгөө оруулсан тул мөнгө гаргаж өгөх боломжгүй гэж хэлээд борлуулалтаа 2 талаасаа анхааръя гэж хэлсэн тэгтэл борлуулалт хамаагүй зөвхөн оруулсан миний мөнгийг га к гэсэн борлуулалтаа бид хоёрт даатгаж, анхнаасаа ярьснаасаа зөрөөд шүүх цагдаад өгнө гэж дарамталж эхэлсэн. Өдөр болгон борлуулалт хий борлуулсан мөнгөө надад өг гээд байсан энэ хүнээс мөнгө зээлээгүй зөвхөн хамтарч борлуулалтаа 2 талаасаа хийнэ гэж амаар тохиролцсоны үндсэн дээр энэ наймааг хийсэн болно. Ц.О миний нэр дээр цагаан өнгийн тоёото приус машин байхгүй болно. Түрээсийн гэрээ хийгээгүй байх, би урд байсан, хил нээгээд ирж уулзсан, *******,500 гутал явуулсан, тээвэрлэлт, хадгалалтаас элэгдэл хорогдол үргэлжилснийг үгүйсгэхгүй. Эрсдэлээ өөрөө үүрье гэсэн. Б лангуун дээр суугаад борлуулалтаа хийж байсан ба мөнгийг О******* гуай руу шилжүүлж байсан. Хамтарч ажилласан учраас гутлын чанар, байранд анхаарах болов уу гэж ойлгож байна. Өвөрмонголд мөнгө төлсөн, бид мөнгийг нь үрэн таран хийгээгүй, та нарын мөнгө 2-рт, миний мөнгийг хурдан гаргаж өг гэдэг, байнга ийм зүйл ярьдаг. Адилхан 20, 20 сая төгрөг гаргасан. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна... гэв.

Хариуцагч Н.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ц.О******* нь У намайг үе үе дуудаж компьютер дээр юм бичүүлдэг байсан нэг дуудахад нь очсон Ц.Оын ажил төрлийн талаар ямархуу байна ажил төрөл нь гэх талаар ярьж байгаад Ц.Оын танил нь ийм санал тавьсан. Бид 2 тал гутлыг нь авъя гэсэн зарвал бүх гутлаа зарна гэсэн гэхээр нь бид болчихсон гэсэн чинь Ц.О******* ярьсны дагуу нийт үнэ нь хэд болж байгаа гэх мэтээр яриа өрнөсөн, 40 сая гаран болж байгаа бид хоёрт Ц.Оын цалингийн хуримтлалаас талыг нь гаргах боломжтой байгаа гэдгээ хэлсэн тэгтэл ашиг олох боломжтой юм байна гээд Ц.О******* нь хамтраад 50 хувийг гаргахаар тохиролцож, гутал ирсний дараа борлуулалтаа ч хамтраад хийхээр болсон. Ингээд О******* нь 2021 оны 4 сарын 6-ны өдөр миний хаан банкны 50*******0488700 тоот дансанд 9,800,000 төгрөгийг дансаар 27000 юанийг бэлнээр өгсөн. Энэ мөнгө нь зээлэх биш хамтран БНХАУ-аас оруулж ирэх гутлын төлбөр юм. Үүнийг би өөрийн дансанд байсан мөнгөө нийлүүлэн БНХАУ-руу нөхөр Ц.О руу 86,800 юаныг шилжүүлсэн. 2021 оны 04 сарын 12-нд шилжүүлсэн болно. Тухай бүр нь Ц.О*******т тайлагнаад явсан. Хамгийн эхний ачаа 2021 оны 05 сарын 04-нд Улаанбаатар хотод ирсэн энэ үед Ц.О******* нь ачааг хамт тосож өөрийн эзэмшлийн Б дүүрэг *******6-р хороо -ны 1******* тоот байрандаа ачааг хүргүүлэхээр болсон, намайг гэрээс манай гэрийн ойролцоогоос нь авсан найзыгаа ачаа янзлахад туслаач гээд очиж авсан. Хамтраад ачаагаа янзлахаар Ц.О******* өөрийн эзэмшлийн байранд амьдардаг ах дүү нараар ачаагаа цуг янзлуулсан Энэхүү байрыг түрээслэх ямар ч аман тохироо хийгээгүй ачаа буулгахад ихэнх өрөө нь сул байсан. Дандаа ах дүү хамаатан садан өөрийн хамаараг.тай хүмүүс амьдарч байсан. Энэ хүн хамтарсан учраас ах дүү нарыгаа ажиллуулсан. Нэг удаа хотын төвд байдаг оффис дээрээ дуудаад орлого хэр байна гэсэн одоо ******* сая гаран төгрөг байна гэсэн тийм бага байгаа юм уу гээд дурамжхан байсан. Ц.О******* хөдөө орон нутаг руу гутлууд явуулж зарсан энэ гутлуудын мөнгөө өөрөө авдаг байсан. Өөрийн ах болох Ц.Чу данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Мөн н.А тоот дансаар хүний данс руу 500,000 төгрөгийг шилжүүлэн авсан байдаг. Бэлнээр *******00,000, 270,000 төгрөгүүдийг авсан байдаг. Борлуулалт муу байхаар уурлаад байдаг. Драгон худалдааны төв дээр лангуу түрээсэлсэн. Ц.О*******ын хамаатан болох дүү Б суулгасан 600,000 төгрөгөөр цалинжуулсан. Б лангуу дээр сууж байхад өдрийн 2-******* гутал зараад суух хэрэг байна уу гээд уурладаг орсон орлогыг над руу шилжүүл гээд хэцүү юм та хоёрын алинд нь өгөх юм гээд надад хэлж байсан. Ц.О*******аас мөнгө хүлээж авсан гарын үсэг зурсан, бусдаар энэ хүнээс бид хоёр мөнгө зээлээгүй бөгөөд хамтарч ажиллая борлуулалтаа цуг хийе гэж тохиролцож энэхүү мөнгийг гарын үсгийн баталгаагаар өгсөн, бусдаар энэ хүнээс мөнгө зээлэв гэж гарын үсэг зурж аваагүй болно. Иймд 20,000,000 зээлсэн болгож харагдуулж, гутал байгаа өрөөг түрээсэлж түрээсийн мөнгийг өгөхгүй мэтээр нэхэмжлэл гаргаж байгаад нь санал нийлэхгүй байна. Улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний хувьд хамтарсан хүнээ гүтгэж байгаад харамсаж байна. Түрээсийн талаар амаар тохиролцсон зүйл огт байхгүй. Тухайн үед 2 ерөө нь сул хоосон бусад өрөөнүүдэд нь өөрийнх хамаатан садан, хамаарал бүхий хүмүүс байсан. 2021 оны 08 сарын 22-нд 5041*******7595******* тоот данс руу төрсөн ах болох Ц.Чу дансаар 2,000,000 төгрөг шилжүүлж авсан. Мөн тоот данс руу А гэх хүнд шилжүүлсэн. Мөн худалдагч хийж байсан өөрийн нь хамаатны хүн болох Болороос *******00,000 төгрөг, 270,000 төгрөг тус тус авсан. Энэ нь жилийн дараа нэг удаа 4 сарын төлбөр өгсөн гэх нь худал болохыг нотолж байна. Ковидын үеийн худалдаа наймаа зогссон байсан. Эхний гутлыг Ц.О******* нь өөрөө тосож авсан ба шуудайд хийснээс болсныг өөрөө ч нүдээрээ харсан тэгээд хайрцагнаас нь салгахгүй ачуулахаар зөвлөлдсөн. Энэ МХЭАХамгаалах байгууллага нь өөрийнх нь үүсгэн байгуулсан өөрөө тэргүүлдэг улс төрийн хэрэгсэл болгон ашигладаг байгууллагаар дүгнэлт гаргасан нь төрийг төөрөгдөлд оруулж хуурч байна. Энэ хэрэгт хандаж дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй. Олон төрлийн гутал тоо ширхэг ихтэй учраас Драгон руу зөөнө, авчирч янзлах ажил их байдаг. Драгоноос гутал авчирч хийхээр иртэл байрныхаа гадна хаалгыг төмөр гинжээр тойруулаад гинжилсэн байсан. Тэгээд үлдэгдэл гутлаа өрөө зарах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Иймд 20,000,000 төгрөг зээлүүлсэн гэх нь худал зээлүүлсэн, түрээсэлсэн гэх мэтээр нэхэмжлэл гаргаж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй болно. 20,000,000 гэх нэхэмжлэл МХЭАХ байгууллага нь газар дээр нь дүгнэлт гаргасан, Н.У нар дээрх гутлуудыг манай байр сууцанд хадгалж байрны дотоод гд бүх түлхүүрүүдийг өөртөө авч явсан бөгөөд ил далд олон удаа ирж хүнд үзүүлж болохуйц худалдах гутлуудыг удаа дараа ирж нууцаар авч явсан гэх нь хэрвээ зээлүүлсэн бол Ц.О******* нь нэхэмжлэлдээ гутлыг авч явсан, урагдаж цоорсон гутлыг дүгнэлт гаргуулах гаргуулах нь энэ хүн Н.У нр зөвхөн борлуулалтаа хийлгээд мөнгөө аваад байх санаатай дарамталж эхэлсэн. Утсаар залгаад оруулсан мөнгөө авъя гэх мэтээр уурлан бухимддаг байсан. Анхнаасаа хамтарч эхэлсэн мөртлөө борлуулалтаа нр хийлгэж авах санаатай нь шүүх дээр уулзъя тэгээд хараарай гэх мэтээр дарамталдаг байсан. Нэхэмжлэгч нийт *******22 гутал хүргүүлж авсан, Хөвсгөл рүү 100 гутал буцаад ирсэн, бусад гутал 222 гутлын тооцоог би хариуцахгүй. 2021 оны 9 сараас 2022 оны 5 сар хүртэл байрны түлхүүр надад байсан нь үнэн. Одоо тус байранд нь 1,800 орчим гутал үлдсэн байгаа. 18 сая төгрөг олсон. 2022 оны хавар ******* сард цоожийг сольсон. Драгон дээр үлдсэн гутлыг би найзынхаа байранд түр үлдээсэн. 20,000,000 төгрөг зээлээгүй, хамтарч ажилласан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 5-14, *******8, 79-81-р тал.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн *******5-*******7, 87-92, 108-124-р тал.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 70, 101-104, 1**************-1*******4, 15*******-154-р тал.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч Ц.О*******, хариуцагч Ц.О, Н.Ут холбогдуулан гутлуудыг миний амины орон сууцнаас гаргуулах, тус орон сууцны түлхүүрүүдийг гаргуулах, 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гутлуудыг миний амины орон сууцнаас гаргуулах, тус орон сууцны түлхүүрүүдийг гаргуулах, зээлийн гэрээний үүрэгт 19,549,000 төгрөг гаргуулах-аар шаардлагаа багасгаж байна.

Хариуцагч тал 9,800,000 дансаар, 250,000 төгрөг бэлнээр, 27,000 юань хүлээн авсан нь үнэн боловч уг мөнгийг зээлээгүй, 50, 50 хувиар мөнгөө гаргаж гутлын бизнес хийхээр хамтарч ажилласан, гутлуудыг хамтарч зарсан, үлдэгдэл гутлыг заруулахгүй цоожилсон гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын тооцооллоо ... 9,800,000 төгрөгийг дансаар, 250,000 төгрөгийг бэлнээр, 27,000 юань буюу 11,999,000 төгрөг, нийт 22,049,000 төгрөг зээлснээс 2,500,000 төгрөгийг бусдын данс уруу шилжүүлж авсан, үлдэх 19,549,000 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарлав.

Ц.О******* нь амаар тохиролцож, 2021 оны 4 сарын 6-ны өдөр 22,049,000 төгрөгийг Ц.О, Н.Ут хугацаагүй, хүүгүй зээлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч Ц.О*******аас хариуцагч Н.У нь дансаар 9,800,000 төгрөг, бэлнээр 250,000 төгрөг, БНХАУ-ын 27,000 юанийг хүлээн авсан нь талуудын тайлбар, Н.Уийн Хаан банкны 5700924099 тоот дансны хуулгаар тогтоогдож байх боловч гүйлгээний утга, хэргийн 5-р хуудсан дахь баримтыг зээлийн гэрээний харилцааг нотолсон баримт гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч ...зээлсэн..., хариуцагч ...зээлээгүй, хамтарч ажилласан... гэж маргаж байгаа тохиолдолд талуудын хүсэл зоригийг тогтоох нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Гэрч нарт Монгол Улсын Үндсэн хуулинд заасан гэр бүл, садан төрлийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж, өөрсдийнх нь зөвшөөрснөөр мэдүүлэг авахад гэрч нар ... нэхэмжлэгч Ц.О*******ын даалгаврын дагуу -ийн 1 давхарт гутлыг хамт оруулсан, ******* хоногийн дараа цоожийг солихыг зөвшөөрсөн, Драгон төвд лангуу олж өгсөн, Б лангуун дээр нь хөлсөөр ажилласан, гутлуудыг ялгаж, ангилсан... гэж мэдүүлсэн ба дээрх үйл баримт, нэхэмжлэгчийн ...ашиг олсны дараа зээлийг төлнө... гэх тайлбар, хариуцагч нарын ... ашиг олох зорилготой байсан... гэх тайлбаруудаас талууд хамтарч ашиг олох хүсэл зорилготой байсан нь тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн ... Би тус болох үүднээс Хөвсгөл, Сэлэнгэ аймаг уруу гутал заруулахаар ачуулсан, буцаад ирсэн... гэх, хариуцагч талын ...байрыг түрээслэхээр тохироогүй, өөрөө байрыг хариуцсан, би борлуулалтыг голчилж хариуцсан... гэх, гэрч нарын ... О******* ахтай садан, түүний хэлснээр Уийн хамт гутлуудыг оруулж цэгцэлсэн, Драгонд лангуу хямд үнээр түрээсэлж өгсөн, цоожийг хэлсний дагуу өөрчилсөн, В1 давхар уруу зөөсөн... гэх тайлбар, хэргийн үйл баримтаар Ц.О******* нь Ц.О, Н.У нарт 22,049,000 төгрөгийг хугацаагүй зээлсэн гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь ашиг олох зорилгоор тохиролцсон тохиролцоог үндэслэн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлоогүй, энэ талаар шаардаагүй тул шүүх энэхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, талуудын хоорондын харилцааг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Ц.О******* 2021 оны 4 сард мөнгө шилжүүлснээсээ хойш 202******* оны 11 сарын 20-ны өдөр тус шүүхэд хандах хүртэл зээлээ шаардсан гэх баримтгүй байх ба гутлуудыг өөрийн эзэмшилд байлгаж байгаа болох нь талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул талууд тооцоо нийлж, маргаанаа эцэслэн шийдвэрлэх боломжтой, тусдаа нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг дурдав.

Гутлуудыг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч -д оруулсан, түлхүүрийг өөрөө гэрчид даалгавар өгч өөрчлүүлсэн, түлхүүр хариуцагч нарт байгаа болох нь тогтоогдохгүй байх тул гутлуудыг миний амины орон сууцнаас гаргуулах, тус орон сууцны түлхүүрүүдийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.

Иймд хариуцагч Ц.О, Н.У нарт холбогдуулан гаргасан гутлуудыг миний амины орон сууцнаас гаргуулах, тус орон сууцны түлхүүрүүдийг гаргуулах, зээлийн гэрээний үүрэгт 19,549,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.О*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Үндсэн нэхэмжлэлтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай ба нэхэмжлэгч тал хамтын үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэл гаргаагүй байхад хариуцагч талын хамтын үйл ажиллагаатай холбоотой сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлд нийцэх юм.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******28,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Үзлэг хийх, гэрч асуух тэмдэглэлд нэхэмжлэгч нь оролцсон атлаа гарын үсэг зураагүй, тайлбар бичсэнтэй холбоотойгоор шүүгчээс шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан баримт дээр тайлбар бичихгүй байхыг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг сахих үүрэгтэйг анхааруулж сануулсан болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.******* дахь хэсэг, 1, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.О, Н.У нарт холбогдуулан гаргасан гутлуудыг миний амины орон сууцнаас гаргуулах, тус орон сууцны түлхүүрүүдийг гаргуулах, зээлийн гэрээний үүрэгт 19,549,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.О*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн *******28,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ