Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0007

 

Гомдол гаргагч годлын шаардлагаасаа

татгалзсаныг баталж, холбогдох хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Нийслэлийн ерөнхий боловсролын жэт сургууль ХХК-ийн гомолтой, Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Л.Мөнхсаруулд холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Нийслэлийн ерөнхий боловсролын жэт сургууль ХХК тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нийслэлийн ерөнхий боловсролын жэт сургууль ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Чингүн миний бие өөрт олгогдсон итгэмжлэлийнхээ хүрээнд Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Л.Мөнхсаруулд холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0002094 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Нийслэлийн ерөнхий боловсролын жэт сургууль ХХК нь Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Л.Мөнхсаруулд холбогдуулан Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0002094 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1-д ... нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтийг бичгээр гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд гомдол гаргагч Нийслэлийн ерөнхий боловсролын жэт сургууль ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримт-д гарын үсэг зурсан болно.

Иймд Нийслэлийн ерөнхий боловсролын жэт сургууль ХХК-иас Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Л.Мөнхсаруулд холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0002094 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцуулах-ыг хүссэн гомдлын шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан гомдол гаргагч Нийслэлийн ерөнхий боловсролын жэт сургууль ХХК нь Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Л.Мөнхсаруулд холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0002094 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцуулах-ыг хүссэн гомдлын шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ы70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу гомдол гаргагч нь уг асуудлаар шүүхэд дахин гомдол гаргах, хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ГАНБАТ