| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00371/И |
| Дугаар | 132/ШШ2024/00287 |
| Огноо | 2024-08-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 132/ШШ2024/00287
| 2024 оны 08 сарын 01 өдөр | Дугаар 132/ШШ2024/00287 | Б******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* аймаг, С******* сум, 1 дүгээр багт оршин суух, А******* овогт Ба*******ын Т******* /рд:ГЗ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, С******* сум, 1 дүгээр багт оршин суух, Б******* овогт Ц*******ийн С******* /рд:ГЗ/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132//И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Т*******,
Хариуцагч Ц.С*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Т******* нь хариуцагч Ц.С*******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч Б.Т******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд танилцсан. 2015 онд нэг гэрт орсон. 2016 онд хүү П төрсөн. Хүүхдээ 2 нас хүрсний дараа хүүхдийг маань гаргаж өгснөөрөө түрүү барилаа гэж хэлдэг болсон. Сүүлдээ ажлаасаа 42 хоноод ирдэг байсан бол 90 хонож байж ирдэг болсон. Тэгээд хоорондоо хөндийрч эхэлсэн. 2023 оны 8 дугаар сард Ц архи уугаад явсаар байгаад хот орсон. Тэгээд дүүгээс эгчдээ битгий хэлээрэй гээд Х гэдэг хүний данс руу мөнгө зээлж авсан. 9 дүгээр сарын дунд хүртэл тэр хүүхэнтэйгээ хотод байсан. Нэг ярихдаа гэрлэлтээ салгуулахаар шүүхэд өргөдөл өгөөрэй гэж хэлсэн. 2023 оны 10 дугаар сарын дундуур ирэхээр нь би цуг амьдарч чадахгүй гэж хэлсэн. Тэрнээс хойш тусдаа амьдарч байгаа гэв.
Хариуцагч Ц.С******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн ярьсан үнэн. Ц ХХК-д 2022 оны 10 дугаар сараас хойш ажиллаж байгаа. Өргөдөл дээр бичсэн нь худлаа ярьж байна лээ. Дахиад удах юм бол бүүр аймар юм бичих юм байна гэж бодсон. Гэрт ирэнгүүт чи одоо яв гэж хэлдэг байсан. 2023 оны 8 дугаар сарын сүүлээс тусдаа амьдарч байгаа гэв.
3.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,
-Б.Т*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,
-С.Пын төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 6-р хуудас/,
-Б******* аймгийн С******* сумын Мануулт багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/301 дугаартай албан бичиг /хэргийн 7-р хуудас/,
-Б******* аймгийн С******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай албан бичиг /хэргийн 8-р хуудас/,
-Б******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллаагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хэргийн 9-10-р хуудас/,
4. Хариуцагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-хариуцагчийн хариу тайлбар /хэргийн 20-21-р хуудас/
5.Шүүх санаачлагаараа хүү С.Пын саналыг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Т******* нь хариуцагч Ц.С*******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ гэжээ.
3.Б.Т*******, Ц.С******* нар нь 2014 онд танилцаж хамтран амьдарч, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
4.Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон байна.
5.Гэрлэгчдийн хамт амьдарч байх хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчийг бусадтай хардаж, хэл амаар доромжилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсний улмаас 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа тул цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэрлэгчид гэрлэлт цуцлахыг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
6.Гэрлэгчдийн гэр бүлд 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүү С.П төрсөн болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
7.Гэрлэгчдийн дундаас төрсөн насанд хүрээгүй хүү С.Пын өсөж хүмүүжих ахуй нөхцлийн болон хайр халамж шаардагдах онцлог, нас, эцэг, эхийн ёс суртахууны байдал болон хүү С.Пын санал зэргийг харгалзан эх Б.Т*******ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.
8.Хэдийгээр шүүхээс насанд хүрээгүй хүүхдийг эхийн асрамжид үлдээсэн боловч энэ нь Ц.С*******ын эцэг байх эрхийг хязгаарласан үйлдэл биш тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь нээлттэй болохыг дурдаж байна.
9.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй талаар зохицуулсан ба энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдээ эцэг, эх нь сар бүр тэжээн тэтгэхээр заасан байх тул хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэнтэй холбогдуулан С.Пыг эцэг Ц.С*******аар тэжээн тэтгүүлж, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэлээ.
10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч Ц.С*******аас 70200 /далан мянга хоёр зуу / төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан А******* овогт Ба*******ын Т******* /рд:ГЗ*******/, Б******* овогт Ц*******ийн С******* /рд:ГЗ/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүү С.Пыг эх Б.Т*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүү С.Пыг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол сар бүр тэтгэлэг гаргуулж Ц.С*******аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Т*******т даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
5. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.С*******аас 128,091 /нэг зуун хорин найман мянга ерэн нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т*******т 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг, Төрийн санд 57,891 /тавин долоон мянга найман зуун ерэн нэг/ төгрөгийг тус тус олгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхмаад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ