Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 132/ШШ2024/00288

 

 

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 132/ШШ2024/00288

Булган аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: : Булган аймгийн О******* сум, 1 дүгээр багт оршин суух, М******* овогт Ж*******гийн Б******* /РД:ГЖ*******/-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/******* индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Ж.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ж.Б******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь 1980-1981 оныг дуустал О******* сумын Ч******* нэгдэлд манаач грушкээр ажиллаж байгаад 1982 оны 6 сараас 1985 оны 6 сарын хүртэл цэргийн алба хаасан. 1985 оны 7 сараас 1989 оныг дуустал тус нэгдэлд үргэлжлүүлэн ажиллаж байсан. 1990 оноос 2000 оныг дуустал О******* сумын 3 дүгээр багт мал маллаж байсан. Иймд 1980-2000 оныг дуустал ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагч Ж.******* иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Булган аймгийн О******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дугаартай Ж.Б*******ын О******* сумын Ч******* нэгдэлд 1980, 1981, 1985-1989 онд манаач, грушкээр ажилчин байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 5-р хуудас/,

-Ж.Б*******ын нэрээр нээсэн цэргийн батлахын хуулбар /хэргийн 11-р хуудас/,

-Ж.Б*******ын нэрээр 1981 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 12-13-р хуудас/,

Шүүх санаачлагаараа Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 447 дугаартай албан бичгээр Булган аймгийн О******* сумын Ч******* нэгдлийн хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 27-р хуудас/-г бүрдүүлсэн.

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр С.П, Ү.Д нарын мэдүүлгийн авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ж.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул Булган аймгийн О******* сумын Ч******* нэгдэлд 1980-1981 оныг дуустал, 1985 оны 7 сараас 1989 оныг дуустал ажиллаж байсан. 1990 оноос 2000 оныг дуустал О******* сумын 3 дугаар багт мал маллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хүсэлт гаргагч нь шүүхийн хэлэлцүүлэгт 1990 оноос 2000 онд ажилласан жилийг нөхөн тооцуулсан тул 1990 оноос 2000 оныг дуустал О******* сумын 3 дугаар багт мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тайлбар өгсөн байна.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Ж.Б******* нь Булган аймгийн О******* сумын Ч******* нэгдэлд 1980 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл манаач, грушик, хоньчин, ногоочноор ажиллаж байсан болох нь:

-Булган аймгийн Архивын тасгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дугаартай Ж.Б*******ын О******* сумын Ч******* нэгдэлд 1980, 1981, 1985-1989 онд манаач, грушкээр ажилчин байсан цалингийн цэсний лавлагаа,

-Ж.Б*******ын нэрээр нээсэн цэргийн батлахын хуулбар,

-Ж.Б*******ын нэрээр 1981 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нээсэн 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ч******* нэгдлийн 3 дугаар бригадад хоньчин, 1981 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хоньчин ажлаас чөлөөлж, 5 дугаар бригадад ногоочноор, 1985 оны 07 дугаар сард Ч******* нэгдлийн сүү тосны зовудад галчаар томилсон гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- Булган аймгийн О******* сумын Ч******* нэгдлийн хуулийн этгээдийн лавлагаа,

-гэрч Ү.Дгийн: Намайг 1986 онд Булган аймгийн О******* сумын Ч******* нэгдэлд ажилд орох үед Ж.Б******* нь уг байгууллагад ажиллаж байсан. Тухайн үед Ж.Б******* гачегар, слесараар ажиллаж байсан. Намайг 1990 онд нэгдлээс гарахад Ж.Б******* ажиллаад үлдсэн гэх мэдүүлэг,

-гэрч С.Пгийн: Намайг 1981 онд Булган аймгийн О******* сумын Ч******* нэгдэлд галчаар ажилд орсон. Тэгээд 1982-1985 он хүртэл 3 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд нэгдэлд үргэлжлүүлэн ажилласан. Нэгдэл 1990 онд татан буугдаад компани байгуулагдсан. Уг компанид Ж.Б******* нь малчнаар ажиллаж байсан. Компаниас гараад одоог хүртэл хувиараа мал маллаж байгаа. Нэгдэл 1990 онд татан буугдсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М******* овогт Ж*******гийн Б******* /рд:ГЖ*******/-ыг Булган аймгийн О******* сумын Ч******* нэгдэлд 1980 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл манаач, грушик, хоньчин, ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн О******* суманд 1990 оноос 2000 оныг дуустал мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ