Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0003

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн би, В******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай А/824 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүхэд ирүүлсэн татгалзалдаа: Миний бие Б.Г******* нь тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй В******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргалын оронд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон. В******* ХХК нь цаашид энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэлгүй, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай А/824 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаа болохоо үүгээр илэрхийлж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нь А.Гантуяа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалтад заасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхийг Б.Г*******д 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн итгэмжлэлээр олгосон байх бөгөөд тус захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлсэн тайлбараа бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч В******* ХХК-ийн тус шүүхэд гаргасан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай А/824 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Золзаяад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН