Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/052

 

М.*******, Ц.******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Насанжаргал, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч М.*******, Ц.*******, тэдгээрийн өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар   Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/301 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр М.*******, Ц.******* нарт холбогдох эрүүгийн 2214000000035 дугаар хэргийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Боржигон ургийн овогт *******ийн *******,   Урьд 1999 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 183 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2001 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 107 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 268 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 2007 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 248 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 -т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 379 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 177 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,     2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 890 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 291 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Шийдвэр гүйцэтгэх албаны 21/320 дугаар тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамрагдсан, регистрийн дугаар / *******/,

Монгол улсын иргэн, Зогсоол ургийн овогт *******,  Урьд 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 539 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлэн, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, /регистрийн дугаар *******/,

Шүүгдэгч М.******* нь Ц.*******тай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянхонгор Их дэлгүүрийн 3 давхрын баруун жигүүрт байрлах Гоёл нэртэй ноолууран барааны дэлгүүрээс ноолууран урт пальто 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч д 910.800 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.******* нь М.*******тай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянхонгор Их дэлгүүрийн 3 давхрын баруун жигүүрт байрлах Гоёл нэртэй ноолууран барааны дэлгүүрээс ноолууран урт пальто 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч д 910.800 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Занабазар захын үйлчилгээний заалан дотор бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг иргэн ын цүнхэн дотроос 530.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, ад 530.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16-17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг Сумака гэх нэртэй дэлгүүрээс Капанко брендийн 2 ширхэг эрэгтэй түрийвч, мөн тус брендийн 2 ширхэг эмэгтэй түрийвч, нийт 4 ширхэг түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч д 464.000 төгрөгийн хохирол учруулса гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.*******, Ц.******* нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл шүүгдэгч М.*******, Ц.******* нарт холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов.

Үүнд Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад

Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн № 2214000000035 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.*******д, Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн № 35б дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т  зааснаар шүүгдэгч Ц.******* нарыг  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

Түүнчлэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 25-н өдрийн № 238 дугаар , Өвөрхангай аймгийн  Прокурорын газрын 2022 оны 02 дүгээр сарын 26-ны өдрийн № 2226000000041 дугаартай тогтоолуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т  зааснаар шүүгдэгч Ц.*******д тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэж, Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн № 20, 21 дугаар тогтоолуудаар мөрдөн байцаалтын хэргүүдийг нэгтгэсэн байна. 

Тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон оролцогчдын шинж чанар, гүйцэтгэж байгаа үүргийг харгалзан тогтоох бөгөөд  оролцогч бүрийн гүйцэтгэж байгаа үйл ажиллагааны шинж чанараар хоорондоо яллагдах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг зааж өгсөн байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-т ...хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ, ...гэж,   мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т... гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно,... гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч ... нэг эрэгтэй, нэг эмэгтэй орж ирсэн, эрэгтэй нь манай худалдагчийг хажуудаа зогсоогоод юм асуугаад харин нөгөө эмэгтэй баганын ард талаас ерөөсөө хөдлөөгүй минут орчим болсон бөгөөд дэлгүүрт уурхайн куртиктэй гэмээр нэг эрэгтэй орж ирээд түүний араас булган шубатай, булган малгайтай настай эмэгтэй орж ирээд шууд баганын цаана байгаа эмэгтэй рүү очиход баганын цаад талд байсан эмэгтэй нь нэг цамц аваад тус пальтог авахад хааж байгаа байдалтай бариад зогсож байсан,...настай эмэгтэй нь баганын цаад талаас цүнхээ үүрээд гараад явж байгаа бичлэг үлдсэн байсан.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16, 19-20/,

Хохирогч ын ... 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн орж ирсэн,... цагаан сарын бэлгийн бараа байна уу гээд эрэгтэй нь асуухаар нь охидын биеийн тамирын хослолыг үзүүлэхэд 10 ширхгийг бэлдээд тавьчихаач том размер тусмаа зүгээр би өөр газар 10 ширхэг цамц бэлдүүлж байна тэрийгээ аваад эргээд ирье гээд гарсан. Харин цамц үзүүлж байх хооронд 1 эмэгтэй нь павильоны зүүн хойд буланд куртик үзээд нөгөө эмэгтэй нь павильоны баруун талд бараа үзэж байсан. би  хүлээгээд ирэхгүй болохоор нь цүнхэндээ орлогынхоо мөнгө хийх гээд цүнхээ үзтэл цүнхэнд байсан 600.000 төгрөг алга болсон байсан....  гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 8, 39-40 /,

Хохирогч ын...“Саруул” худалдааны төвийн “Сумака” гутлын салон буюу миний ажил дээр нэг эрэгтэй, саравчтай малгайтай нэг эмэгтэй хүн орж ирээд түрийвч үзсэн,...эмэгтэй нь улаан өнгийн түрийвч өөрийн цүнхнээсээ гаргаж ирээд танайд ийм загварын түрийвч байгаа юу гэж надаас асуусан,...би байхгүй гэж хэлэхэд тэр хоёр цаашаа явж түрүүвч үзэж эхэлсэн,...гаднаас дундаж насны эрэгтэй, хөгшин настай эмэгтэй орж ирээд үхрийн арьс болон баавгайн арьсны талаар асуусан,.... эхний орж ирсэн хоёр гараад явсан байсан,..уг худалдааны төвийн харуул нь орж ирээд танайхаас хулгайд алга болсон зүйл байгаа юу, угаалгын өрөөнөөс түрийвч олдсон гэж хэлсэн. Би шууд лангууны бараагаа тоолж үзэхэд 4 ширхэг түрийвч дутсан байсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 29-30 /,

Гэрч ын... хар нүдний шилтэй хар малгайтай цэнхэр өнгийн масктай, урт хар куртиктэй, хөл нь жоохон доголсон ах орж ирээд  өлгөөтэй байгаа бүх загварын цамцнаас асууж байхад ноолууран малгайтай, урт хар куртиктэй цэнхэр өнгийн масктай, жоохон махлагдуу эгч орж ирснээ надаас юу ч асуухгүй шууд баганын араар орсон бөгөөд тэр эгчийг орж ирээд удаагүй байхад уурхайн хувцастай юм шиг цамцтай, доогуураа цайвар өнгийн өмдтэй, шаргал өнгийн гуталтай ах орж ирээд бараг манай дэлгүүрийн бүх малгайг өмсөж үзээд нэг бүрчлэн үнийг нь асуусан,...манай дэлгүүрт орж ирсэн гэх эрэгтэй надаас үргэлжлүүлэн цамцнуудаа асуугаад байж байхад урт булган шубатай, булган малгайтай, бор өнгийн годон гуталтай, хөгшиндүү эмэгтэй хоосон цүнхтэй орж ирснээ баганын цаад талд байсан эмэгтэй дээр очоод баганын цаад талд байсан бор шаргал өнгийн пальто аваад цүнх нь том болоод буцаад гарсан,...би бодохдоо тэр дөрөв цуг явсан гэж үзэж байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24 /,

Гэрч ийн... залгаад Баянхонгор аймаг руу очиж хүнээс мөнгө авна гээд  ирсэн. ... Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ирээд Мөнгөөнөө “оймс авна” гэхээр нь зах дээр очоод бөөнөөрөө зах руу орж, Мөнгөөнөө, бид гурав зах дунд зам дагуу байх хувцас зардаг залгаа павилон руу ороод Мөнгөөнөө оймс аваад Пүүжээ өмд хувцас үзэж байгаад гараад машин дээрээ очсон. Бид гурвыг машин дээрээ очиход хамт явсан 2 хүн машин дээрээ очсон байсан.  Машинд бөөнөөрөө суусан байхад Мөнгөөнөө “оймс авсан газраас мөнгө авсан” гэж мөнгө гаргаж ирсэн. Би *******г мөнгө авч байхыг хараагүй, хэдэн төгрөг авсныг нь мэдээгүй,....тухайн газрын камерыг шүүж үзэхэд , нар эд зүйлс авсан байсан, ирээд бид нарыг авч явсан..., ...... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47, 2-р хх-ийн 14, 3-р хх-ийн 41, 51 /,

Гэрч ийн ....Өвөрхангай аймгийн зах дээр очоод тэр хэд буугаад хэсэг хугацааны дараа буцаад машин дээр ирсэн,....Баянхонгор аймгийн зах дээр очоод нөгөө хүмүүс чинь бас бүгдээрээ буугаад явсан. Хэсэг хугацааны дараа эргээд машин дээр ирээд захаас хөдлөөд Баянхонгор Их дэлгүүрийн хажууд ирж зогсоод нөгөө хүмүүс бүгд буугаад яваад, хэсэг хугацааны дараа хүрээд ирсэн. Буцаад зах ороод бууж яваад буцаж ирж суугаад, Баянхонгор аймгаас шууд хөдөлсөн. Надад бол гэх хүний найз гэх Пүрэвжав гэх хүн нь “Баянхонгороос хүнээс мөнгө авна” гэж хэлсэн, өөр зүйл бол хэлээгүй,....харин Баянхонгор аймгаас гарах үед бага багаар юм авч ирээд дээд хайрцаг руу хийгээд байхаар нь гэртээ юм авч байгаа болов уу гэж бодож байтал сүүлдээ нийлүүлж хийгээд байхаар нь сэжиглэсэн. Тухайн үед ихэвчлэн 50 орчим насны шар өнгийн залуу голдуу юм авч ирээд байсан...  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-53-р тал, 2-р хх-ийн 10 /,

Гэрч М.*******ы... Бид нар өглөө 9 цагийн үед уулзаад ийн ярьсан гэх 91-21 УАН дугаартай хар машин ирсэн байсан. Бид 5 машинд суугаад Өвөрхангай аймагт 17 цаг өнгөрч байхад ирэхэд Ц.*******гийн “хөл холгоод” гээд төв дунд байх худалдааны газар очсон. Жолооч машиндаа үлдээд Ц.*******, Пүрэвжав, 3 түрүүлээд явсан. Миний хөл өвдөөд хоцорсон, удалгүй Ц.*******, Пүүжээ, 3 миний өөдөөс амдаад ирэхлээр нь “оймсоо авсан уу” гэхэд “авчихлаа” гээд бид нар машин дээрээ очоод суугаад хөдөлсөн. Би хулгай хийсэн талаар машинд суугаад мэдсэн. “Хэдэн цаас сая авчихлаа бензин түлшний мөнгө өгье, хоолонд оръё” гэхлээр нь би хулгай хийсэн юм байна гэж гадарласан. Харин , Ц.******* нарын хэн нь тэгж хэлснийг санахгүй байна. Тэр хоёрын нэг нь “таван зуу гаран мянган төгрөг байна” гэж ярьж байхыг сонссон.... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 12 /,

Гэрч гийн ... ахуйн бараа дээрээ зогсож байтал үл таних эрэгтэй хүн манай лангууны урд талд намайг таглаад зогсож байх шиг байсан. Тэгтэл өөр үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн цаад талд нь зогсоод байсан. Танихгүй өөр нэг хүн ирээд надад хандан энэ 4 хүн хулгай хийгээд байна гэж хэлсэн. Би тэр даруй доошоо бууж нэг үл таних эрэгтэй хүнийг нь бариад “камерын өрөөнд очъё” гэхэд цаанаас нь булган шубатэй эгч ирээд энэ хүн манай нөхөр” гэж хэлэхэд нөгөө том биетэй ах цаашаагаа яваад булган шубатэй эгч надтай хамт дотогш орсон... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 43 /,

Гэрч ын... найз , Мөнгөө нартай тус худалдааны төв рүү орсон. Мөнгөө 2 дугаар давхар руу гараад “ариун цэврийн хэрэглэл авъя" гэж хэлэхээр нь бид гурав 2 дугаар давхар руу ороод ариун цэврийн хэрэгсэл байдаг хэсэгт очоод би өдөр тутмын аваад энгэртэй хийсэн,.... Тэгээд гарах гэж байхдаа ер нь болъё гэж бодоод эргээд лангуун дээр нь тавьсан, .....шатаар доош буугаад ийг аваад ирсэн.... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 47 /,

Гэрч ын ...миний ажилладаг дэлгүүрт хулгай орох үед цувраад 5 хүн орж ирээд, 2 эрэгтэй, 3 эмэгтэй хүн орж ирсэн. Манай дэлгүүрт орж ирсэн 5 хүн нь тус тусдаа явж байгаа байдалтай, танихгүй хүмүүс шиг манай дэлгүүрт орж ирсэн. Нэгнийгээ ямар нэг байдлаар таньдаг, хэн нэгнийгээ ямар нэгэн хочоор дуудаагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63/ мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Ц.*******, М.******* нар нь хулгайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд , , нар нь уг хэрэгт хамтран оролцсон идэвхтэй үйлдэл байсаар байхад прокуророос , , , нарын үйлдэлд тэдний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой атал холбогдох ажиллагааг хийгээгүй прокурор үндэслэлгүйгээр үйлдлийг шалгаагүй нь орхигдуулсан байна.

Өөрөөр хэлбэл хохирогч , , , гэрч ийн ...гэх мэдүүлэг буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан мэдүүлгүүд нь   , , , нарыг тухайн гэмт хэрэгт хамтран оролцоогүй, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй ба бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байна гэж үндэслэлээр тэдгээрт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзсан прокурорын тогтоол / 1-р хх-ийн  189-190/ илт  хууль зүйн үндэслэлгүй болжээ.  

Шүүхээс хохирогч, гэрч нарын мэдүүлгийг дахин нягталж, 3-р хавтаст хэргийн 20 дугаар талд авагдсан СД-ийн бичлэг,1-р хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан СД-ийн бичлэг зэргээс , , , нарын гэмт үйлдэл бүр ямар үндэслэл, шалгуур шинж, хэлбэрээрээ гэмт хэрэгт хамтран оролцсон байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлтийг зөв хийх буюу прокуророос СД-г эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хураан авсан ба уг СД-ийн бичлэгт үзлэг хийгээгүй орхигдуулсан бөгөөд өмнөх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлтэй харьцуулан таньж олуулах ажиллагаа хийх шаардлагатайгаас гадна , , , нар гэмт үйлдлээ хамтран хэрэгжүүлсэн зэрэг нь тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн бүх шинжийг агуулсан гэж үзэхээр байх тул уг асуудлыг мөрдөн байцаалтын шатанд дахин шалгаж, гэмт хэргийг зөв зүйлчлэх, бусад оролцогч нарт ял завших нөхцөл байдал бүрдүүлэхгүй байх, хийгдвэл зохих ажиллагааг хийсний эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Түүнчлэн 2-р хавтас хэрэгт тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  авагдсан бөгөөд тухайн хүнсний бүтээгдэхүүн, / загас, тос, аяга таваг угаагч шингэн, хүүхдийн гутлууд / болон бусад бараануудыг шалгаж тогтоох ба гэрч  ийн ....Баянхонгор аймгаас гарах үед бага багаар юм авч ирээд дээд хайрцаг руу хийгээд байхаар нь гэртээ юм авч байгаа болов уу гэж бодож байтал сүүлдээ нийлүүлж хийгээд байхаар нь сэжиглэсэн. Тухайн үед ихэвчлэн 50 орчим насны шар өнгийн залуу голдуу юм авч ирээд байсан... гэх мэдүүлэг, гэрч ийн... залгаад Баянхонгор аймаг руу очиж хүнээс мөнгө авна гээд  ирсэн... гэх мэдүүлэгт тулгуурлан холбогдох ажиллагааг хийх, нь Баянхонгор аймагт хэн  гэж хүнээс мөнгө авах гэж байсан талаар холбогдох хүнийг асуух, ямар зорилгоор аймаг аймаг дамнаж явж байгаа зэрэг эдгээр хүмүүсийн дээрх үйлдлийн санаа зорилгыг зөв тогтоох, шалгах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т  “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…”, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-т... энэ хууль заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн хууль ёсны болон шударга ёсны , гэм буруугийн зарчмуудыг баримталж  ажиллах шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг” хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч  нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан байдал буюу Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг тоогоогүй, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэт нотлон тогтоогоогүй , үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч Ц.*******, М.******* нарт      холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Нямдорж  тус шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамжийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.*******, М.******* нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянхонгор их дэлгүүрийн 3 давхрын баруун жигүүрт байрлах Гоёл нэртэй ноолууран барааны дэлгүүрээс ноолууран урт пальто 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хууль бусаар авч д 910.800 /есөн зуун арван мянга найман зуун/ төгрөгийн хохирол учруулсан, Ц.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Занабазар захын үйлчилгээний заалан дотор бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг иргэн ын цүнхэн дотроос 530.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, ад 530.000 төгрөгийн хохирол учруулсан, Ц.******* нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16-17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг Сумака гэх нэртэй дэлгүүрээс Капанко брэндийн 2 ширхэг эрэгтэй түрийвч, мөн тус брэндийн 2 ширхэг эмэгтэй түрийвч, нийт 4 ширхэг түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч д 464.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч... эргэлзээ гарвал... сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг тус тус зөрчиж байна.

Учир нь прокуророос хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд , , , нарыг “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал “Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна.

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар авсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. Дээрх шинжүүд нь хангагдахгүй буюу дан ганц камерын бичлэгээс өөр гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй байх тул , , , гэх хүмүүсийг гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол үйлдэж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд тухайн прокурорын тогтоолд хэргийн оролцогч нараас ямар нэгэн гомдол гаргаагүй байхад шүүгчийн захирамжид шүүгдэгч Ц.*******, М.******* нартай хамт явж байсан учраас тэдгээр хүмүүсийг гэмт хэрэгт хамтран оролцсон байх гэсэн таамаглалд үндэслэн анхан шатны шүүхээс прокурорын гаргасан шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь үндэслэлгүй байна.

2. Шүүгдэгч Ц.*******, М.******* нарын үйлдлийн улмаас хохирогч д 910.800, Ц.*******гийн үйлдлийн улмаас хохирогч д 464.000, хохирогч ад 530.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байхад шүүгчийн захирамжид “шүүгдэгч нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан байдал буюу Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг тогтоогоогүй, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээг бүрэн гүйцэт нотлон тогтоогоогүй, үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэсэн атлаа мөрдөн шалгах ямар ажиллагаа явуулж, ямар нөхцөл байдал тогтоох шаардлагатайг захирамжид тусгаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчиж цаашид шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд ямар ажиллагаа явуулах нь эргэлзээтэй байна.

3. Хэрэгт авагдсан шүүгдэгч Ц.*******, М.******* нарын гэрчээр өгсөн болон гэрч , , , нарын мэдүүлгээр Улаанбаатар хотоос Баянхонгор аймгаас хүнээс мөнгө авах зорилготой гарсан гэсэн мэдүүлэг тогтвортойгоор өгсөн, тухайн мэдүүлэгтээ хэн гэдэг хүнээс мөнгө авах талаар мэдүүлэгтээ дурдсаар байхад “ нь Баянхонгор аймагт хэн гэж хүнээс мөнгө авах гэж байсан талаар холбогдох хүнийг асуух, ямар зорилгоор аймаг аймаг дамнаж явж байгаа зэрэг эдгээр хүмүүсийн дээрх үйлдлийн санаа зорилгыг зөв тогтоох” гэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл захирамжийн дээрх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.” гэсэн хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн шинжтэй гэж үзэхээр байна.

Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хийвэл зохих бүхий л ажиллагааг хийсэн буюу мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон хэмжээнд хэргийг шүүхэд шилжүүлсэн ба дээрх захирамжид заагдсан мөрдөн шалгах ажиллагааг бүрэн шалгаж тогтоосон, дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгах шаардлагагүй болно. Шүүхээс шаардлагатай гэж үзвэл хохирогч, гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулж тодруулах шаардлагатай зүйлээ асууж хэргийг шийдвэрлэх боломжтой байсаар байхад хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчсөн байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022/ШЗ/301 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ; Прокурорын  бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн мөн шүүхээр дахин хэлэлцүүлнэ үү  гэв.

Өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа;  Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна.. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлнэ  үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд  бичсэн Прокурор Н.Нямдоржийн   эсэргүүцэлд   үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.*******, Ц.******* нар бүлэглэн 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянхонгор Их дэлгүүрийн 3 давхрын баруун жигүүрт байрлах Гоёл нэртэй ноолууран барааны дэлгүүрээс ноолууран урт пальто 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч д 910.800 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Занабазар захын үйлчилгээний заалан дотор бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг иргэн ын цүнхэн дотроос 530.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, ад 530.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16-17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг Сумака гэх нэртэй дэлгүүрээс Капанко брендийн 2 ширхэг эрэгтэй түрийвч, мөн тус брендийн 2 ширхэг эмэгтэй түрийвч, нийт 4 ширхэг түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч д 464.000 төгрөгийн хохирол учруулсан гэх  гэмт хэргийн үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид  “.... прокуророос ...СД-ийн бичлэгт үзлэг хийгээгүй орхигдуулсан .... өмнөх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлтэй харьцуулан таньж олуулах ажиллагаа хийх шаардлагатайгаас гадна , , , нар гэмт үйлдлээ хамтран хэрэгжүүлсэн зэрэг нь тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн бүх шинжийг.... мөрдөн байцаалтын шатанд дахин шалгаж, гэмт хэргийг зөв зүйлчлэх, бусад оролцогч нарт ял завших нөхцөл байдал бүрдүүлэхгүй байх, хийгдвэл зохих ажиллагааг хийсний эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх..., ... 2-р хавтас хэрэгт тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  авагдсан бөгөөд тухайн хүнсний бүтээгдэхүүн, / загас, тос, аяга таваг угаагч шингэн, хүүхдийн гутлууд / болон бусад бараануудыг шалгаж тогтоох ба гэрч  ийн ....Баянхонгор аймгаас гарах үед бага багаар юм авч ирээд дээд хайрцаг руу хийгээд байхаар нь гэртээ юм авч байгаа болов уу гэж бодож байтал сүүлдээ нийлүүлж хийгээд байхаар нь сэжиглэсэн. Тухайн үед ихэвчлэн 50 орчим насны шар өнгийн залуу голдуу юм авч ирээд байсан... гэх мэдүүлэг, гэрч ийн... залгаад Баянхонгор аймаг руу очиж хүнээс мөнгө авна гээд ирсэн... гэх мэдүүлэгт тулгуурлан холбогдох ажиллагааг хийх, нь Баянхонгор аймагт хэн  гэж хүнээс мөнгө авах гэж байсан талаар холбогдох хүнийг асуух, ямар зорилгоор аймаг аймаг дамнаж явж байгаа зэрэг эдгээр хүмүүсийн дээрхи үйлдлийн санаа зорилгыг зөв тогтоох, шалгах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т  “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…”, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-т... энэ хууль заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн хууль ёсны болон шударга ёсны , гэм буруугийн зарчмуудыг баримталж  ажиллах ...” гэх дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Мөн түүнчлэн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн  Монгол Улсын хууль  хүчин төгөлдөр үйлчилж байгааг дурдах нь зүйтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т  заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/301 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                                                     ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                            В.ЦЭЦЭНБИЛЭГ