Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 132/ШШ2024/00291

 

 

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 132/ШШ2024/00291

Б******* аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б******* аймаг, Д******* сум, 2 дугаар багт тоотод оршин суух, Ж******* овогт Я*******ийн Б******* /рд:ТЗ*******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00338/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Я.Б******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Я.Б******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь Б******* аймгийн Д******* сумын Хүн эмнэлэгт хүний бага эмчээр 1989 оны 08 дугаар сараас 10 дугаар сарыг дуустал ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагч Я.Б*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,

- Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаартай Я.Б******* нь Д******* сумын Хүн эмнэлэгт 1989 онд бага эмчээр ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-Я.Б*******ийн нэрээр нээсэн цэргийн батлахын хуулбар /хэргийн 9-10-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Я.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул Б******* аймгийн Д******* сумын Хүн эмнэлэгт 1989 оны 08 дугаар сараас 10 дугаар сарыг дуустал хүний бага эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Я.Б******* нь Б******* аймгийн Д******* сумын Хүн эмнэлэгт 1989 оны 08 дугаар сараас 10 дугаар сарыг дуустал хүний бага эмчээр ажиллаж байсан болох нь:

-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаартай Я.Б******* нь Д******* сумын Хүн эмнэлэгт 1989 онд бага эмчээр ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,

-Я.Б*******ийн нэрээр нээсэн цэргийн батлахын хуулбар зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж******* овогт Я*******ийн Б******* /рд:ТЗ*******/-ийг Б******* аймгийн Д******* сумын Хүн эмнэлэгт 1989 оны 08 дугаар сараас 10 дугаар сарыг дуустал хүний бага эмчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ